Turiin onol 201-300

Beschreibung

ТӨРИЙН ОНОЛ
Munkh Orgil
Quiz von Munkh Orgil, aktualisiert more than 1 year ago
Munkh Orgil
Erstellt von Munkh Orgil vor mehr als 8 Jahre
1423
7

Zusammenfassung der Ressource

Frage 1

Frage
201. Дундад үеийн төр
Antworten
  • a. Сүм хийдийн хүчтэй нөлөөтэй байсан
  • c. Дотооддоо асар өндөр нэгдэлтэй, өөрийн хууль, иргэдийн холбоонд тулгуурлан тусгаар тогтносон, цэрэгжсэн төр байжээ
  • d. Зан заншил, ёс суртахуун төрийн хуулийн хэмжээнд үйлчилж байсан
  • e. Хэмжээгүй эрх бүхий хатуу төвлөрүүлсэн хаант засгийн хэлбэртэй байсан

Frage 2

Frage
202. Шинэ үеийн төрийн онцлог:
Antworten
  • a. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх
  • b. Ёс суртахууныг төрийн хуулийн хэмжээнд үйлчлүүлэх
  • c. Үндсэн хуульт ёс
  • d. Нийгмийн тэгш, шударга ёсыг хангах
  • e. Иргэний засаг

Frage 3

Frage
203. Түүхэн хөгжлийнх нь зүй тогтлыг шалгуур болгон Р.Моль төрийг хэрхэн ангилсан бэ?
Antworten
  • a. Эцгийн эрхт ёсны, газар эзэмшигчдийн, Грек, Ромын, бурханлаг, дарангуйлагч, эрх зүйд суурилсан орчин үеийн
  • b. Хаант, язгууртны, бүгд найрамдах, цөөнхийн, ардчилсан, дарангуйлагч
  • c. Эртний дорно дахины, грекийн, ромын, дундад үеийн, шинэ үеийн
  • d. Дорнын, грекийн, ромын, германы
  • e. Эцгийн эрхт ёсны, газар эзэмшигчдийн, эртний, бурханлаг, дарангуйлагч, эрх зүйд суурилсан орчин үеийн

Frage 4

Frage
204. Р.Моль “эртний” төрд ямар төрүүдийг багтаасан бэ?
Antworten
  • a. Хаант
  • b. Дарангуйлагч
  • c. Язгууртны
  • d. Эцгийн эрхт ёсны
  • e. Ардчилсан

Frage 5

Frage
205. Эрх мэдлээ хэрэгжүүлж буй аргыг нь шалгуур болгон төрийг
Antworten
  • a. Хаант ба бүгд найрамдах
  • b. Холбооны болон нэгдмэл
  • c. Ардчилсан ба ардчилсан бус
  • d. Монист, сегментар, плюралист гэж ангилна.

Frage 6

Frage
206. Г.Келзен төрийг
Antworten
  • a. Ардчилсан ба ардчилсан бус
  • b. Ардчилсан ба ноёрхогч
  • c. Ардчилсан ба хуурамч ардчилсан
  • d. Бүгд найрамдах ба хаант гэж ангилсан.

Frage 7

Frage
207. Р.Макайвер ардчилсан бус төрд
Antworten
  • a. Охлократ
  • b. Ноёрхогч
  • c. Ардчилчилсан
  • d. Дарангуйлагч
  • e. Хуурамч ардчилал бүхий төрийг багтаасан.

Frage 8

Frage
208. Ардчилсан дэглэм бүхий улс орнуудыг дотор
Antworten
  • a. Либерал
  • b. Консерватив
  • c. Тоталитар
  • d. Авторитар
  • e. Охлократ гэж ангилна.

Frage 9

Frage
209. Ямар улс оронд төр зөвхөн хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй вэ?
Antworten
  • a. Либерал ардчилсан дэглэм бүхий улс
  • b. Консерватив ардчилсан дэглэм бүхий улс
  • c. Тоталитар дэглэм бүхий улс
  • d. Авторитар дэглэм бүхий улс
  • e. Охлократ ардчилсан дэглэм бүхий улс

Frage 10

Frage
210. Дараахын аль нь консерватив ардчилсан дэглэм бүхий улсын шинж вэ?
Antworten
  • a. Ардчиллын үнэт зүйлсийг ард түмний дуу хоолой, шахалтаар хэрэгжүүлж байдаг
  • b. Төр нийгмийн амьдралд хамгийн бага оролцох ёстой
  • c. Нийтийн сайн сайхан, үндэстний уламжлалт үнэт зүйлийг хамгаалах үүднээс төрийн хууль ёсны оролцоог харьцангуй өндөр төвшинд хадгалдаг
  • d. Ардчилсан бус дэглэмээс ардчилсан дэглэмд шилжих шилжилтийн үе

Frage 11

Frage
211. Авторитар дэглэм бүхий улс
Antworten
  • a. “Тушаагаагүй бүхнийг хориглоно” гэсэн зарчмыг баримталдаг
  • b. “Улс төрөөс бусдыг зөвшөөрнө” гэсэн зарчимтай
  • c. Тодорхой бие хүн буюу улс төрийн нэг хүч, хэсэг, бүлэг хүмүүсийн эрх мэдэл улс төрийн амьдралын хүрээнд хязгааргүй ноёрхдог
  • d. Эдийн засгийн эрх, эрх чөлөө нээлттэй
  • e. “Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө” гэсэн зарчмыг мөрдлөг болгодог

Frage 12

Frage
212. Төрийн удирдлагын хэлбэрээр төрийг
Antworten
  • a. Хаант ба бүгд найрамдах
  • b. Холбооны болон нэгдмэл
  • c. Ардчилсан ба ардчилсан бус
  • d. Монист, сегментар, плюралист гэж ангилна.

Frage 13

Frage
213. Төрийн байгууламжаар төрийг
Antworten
  • a. Хаант ба бүгд найрамдах
  • b. Холбооны болон нэгдмэл
  • c. Ардчилсан ба ардчилсан бус
  • d. Монист, сегментар, плюралист гэж ангилна.

Frage 14

Frage
214. Төрийн тэргүүн болон төрийн дээд байгууллагыг сонгож байгуулдаг улсыг
Antworten
  • a. Хаант
  • b. Нэгдмэл
  • c. Ардчилсан
  • d. Ардчилсан бус
  • e. Бүгд найрамдах гэнэ

Frage 15

Frage
215. Төрийг монист, сегментар, плюралист гэж ангилах шалгуур нь юу вэ?
Antworten
  • a. Төрийн байгууламж
  • b. Үйлдвэрлэлийн арга
  • c. Төрөөс эрх мэдлээ хэрэгжүүлэх арга
  • d. Төрийн эрх мэдлийг хуваарилан хэрэгжүүлж буй байдал
  • e. Төрийн удирдлагын хэлбэр

Frage 16

Frage
216. Аль ангилалд төрийн эрх мэдлийг хэлбэрийн хувьд хуваарилсан, агуулгын хуваарилалт хийгээгүй (харилцан тэнцвэр, хяналт, бие даасан байдал тогтоогүй) байдаг вэ?
Antworten
  • a. Ардчилсан
  • b. Монист
  • c. Бүгд найрамдах
  • d. Сегментар
  • e. Плюралист

Frage 17

Frage
217. Марксист онол төрийг ямар шалгуураар ангилдаг вэ?
Antworten
  • a. Төрийн байгууламж
  • b. Төрөөс эрх мэдлээ хэрэгжүүлэх арга
  • c. Үйлдвэрлэлийн арга
  • d. Төрийн эрх мэдлийг хуваарилан хэрэгжүүлж буй байдал

Frage 18

Frage
218. Дараахын аль нь нэгдмэл соёл иргэншлийн онолд хамаарах вэ?
Antworten
  • a. Евроцентризм
  • b. Космополитизм
  • c. Глобалчлал
  • d. Улс үндэстэн бүр өөр өөрийн давтагдашгүй соёл иргэншилтэй

Frage 19

Frage
219. Төрийг Өрнийн хийгээд Дорнын гэж ангилахын шалгуур нь юу вэ?
Antworten
  • a. Төрийн удирдлагын хэлбэр
  • b. Төр ёсны номлол, соёл иргэншил
  • c. Үйлдвэрлэлийн арга
  • d. Газар зүйн байрлал
  • e. Шинжлэх ухаан – техникийн дэвшил, хүн амын амьдралын түвшин

Frage 20

Frage
220. Өрнийн төр ёсны үндсэн шинж:
Antworten
  • a. Шашин төрийг хослох
  • b. Тэмцэх, маргах сэтгэлгээ
  • c. Төрөө дээдлэх
  • d. Эрх, эрх чөлөө
  • e. Индивидуализм

Frage 21

Frage
221. Дорнын төр ёсны үндсэн шинж:
Antworten
  • a. Төрөл садан, нутаг усны нийтлэг
  • b. Хувийн ашиг сонирхол (өмч)
  • c. Ахмадаа хүндэтгэх сэтгэлгээ
  • d. Төрийн оролцоо өндөр
  • e. Ардчилал

Frage 22

Frage
222. Уолт Ростоу төрийг ангилахдаа юуг шалгуур болгосон бэ?
Antworten
  • a. Төрийн удирдлагын хэлбэр
  • b. Төр ёсны номлол
  • c. Үйлдвэрлэлийн арга
  • d. Газар зүйн байрлал
  • e. Шинжлэх ухаан – техникийн дэвшил, хүн амын амьдралын түвшин

Frage 23

Frage
223. Дараахаас зөв хослолыг олно уу. 1. Уламжлалт нийгэм а. Ардчилсан хэв маягт багтахуйц төр 2. Шилжилтийн нийгэм б. Бүх нийтийн сайн сайхны төлөөх халамжит төр 3. Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн өмнөх нийгэм в. Үндсэн хуульт ёсыг дээдэлсэн төр 4. Боловсронгуй нийгэм г. Монист хийгээд этатист төр 5. Өндөр хэрэглээний нийгэм д. Ардчиллын нийтлэг зарчмыг хэрэгжүүлэхээр зорьж буй төр
Antworten
  • a. 1, г; 2, д; 3, а; 4, в; 5, б
  • b. 1, а; 2, б; 3, в; 4, г; 5, д
  • c. 1, б; 2, а; 3, г; 4, в; 5, д
  • d. 1, г; 2, а; 3, д; 4, в; 5, б
  • e. 1, в; 2, д; 3, а; 4, г; 5, б

Frage 24

Frage
224. Төрийн хэлбэр бол:
Antworten
  • a. улсын нутаг дэвсгэрийн зохион байгуулалт
  • b. төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны тогтолцоо
  • c. төрийн удирдлагын харилцааны эрх хэмжээ
  • d. Үндсэн хуулийн байгууламж

Frage 25

Frage
225. Төрийн дээд албан тушаалыг ямар субъект хэрэгжүүлж буйгаар
Antworten
  • a. парламентын, үндсэн хуульт, хаант
  • b. ерөнхийлөгчийн болон парламентын
  • c. ардчилсан ба ардчилсан бус
  • d. хаант, бүгд найрамдах улс гэж ангилна

Frage 26

Frage
226. Төрийн тэргүүнийг хаан угсаа залгамжлан хэрэгжүүлдэг төрийн удирдлагын хэлбэрийг
Antworten
  • a. хэмжээгүй эрхт хаант улс
  • b. хэмжээт эрхт хаант улс
  • c. хаант улс
  • d. Үндсэн хуульт хаант улс гэнэ.

Frage 27

Frage
227. Хаан ширээ залгамжлахад хүйс үйл ялгаварлах хэдий ч отгон хүү давуу эрх эдлэх тогтолцоо
Antworten
  • a. австрийн тогтолцоо
  • b. салийн тогтолцоо
  • c. кастилийн тогтолцоо
  • d. зөв хариулт алга байна

Frage 28

Frage
228. Дуалист хаант засгийн үндсэн онцлог нь:
Antworten
  • a. хаан хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хамт хэрэгжүүлнэ.
  • b. парламент хууль тогтоох эрх мэдлийг, хаан гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Засгийн газар парламент болон хааны өмнө хариуцлага хүлээдэг.
  • c. парламент хууль тогтоох эрх мэдлийг, хаан гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Засгийн газар хааны өмнө хариуцлага хүлээдэг.
  • d. хаан хууль тогтоох, шүүх эрх мэдлийг, засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Засгийн газар хааны өмнө хариуцлага хүлээдэг

Frage 29

Frage
229. Хаант засгийг юуг шалгуур болгож хэмжээгүй, хэмжээт эрхт гэж ангилдаг вэ?
Antworten
  • a. хааны эрх хэмжээ
  • b. хаан хариуцлага хүлээж буй эсэх
  • c. хааны бүрэн эрх
  • d. Үндсэн хуультай эсэх

Frage 30

Frage
230. Парламентын хаант улсад дараах зарчмыг удирдлага болгоно.
Antworten
  • a. хаан удирдана, харин төр барихгүй
  • b. хаан төр барина, гэвч шүүхгүй
  • c. хаан засаглана, харин удирдахгүй
  • d. хаан төр барина, гэвч удирдахгүй

Frage 31

Frage
231. Бүгд найрамдах улс бол:
Antworten
  • a. төрийн эрх мэдлийг хуваарилсан төрийн удирдлагын хэлбэр
  • b. ерөнхийлөгч болон парламент төрийн удирдлагыг хамтран хэрэгжүүлдэг төрийн удирдлагын хэлбэр
  • c. ерөнхийлөгч болон төрийн дээд байгууллагыг сонгож байгуулдаг төрийн удирдлагын хэлбэр
  • d. парламентын засаг бүхий үндсэн хуульт төрийн хэлбэр

Frage 32

Frage
232. Бүгд найрамдах улсын үндсэн шинж
Antworten
  • a. төрийн тэргүүн, эрх мэдлийн дээд байгууллагыг ард түмэн тодорхой хугацаагаар сонгоно
  • b. хууль ёсыг дээдэлнэ
  • c. төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгчид өөрийн үзэмж, хүсэл зоригоор бус, хууль, нийтлэг эрх ашгийг удирдлага болгон ард түмний хяналт дор ажиллана
  • d. хараат бус шүүх оршино

Frage 33

Frage
233. Эртний Афины ардчилал
Antworten
  • a. шууд ардчилал
  • b. төлөөллийн ардчилал
  • c. полити
  • d. зөв бодомж алга байна

Frage 34

Frage
234. Зөвлөлийн төр нь
Antworten
  • a. бүгд найрамдах улсын нэг хэлбэр
  • b. бүгд найрамдах улсын гажсан хэлбэр
  • c. бүгд найрамдах улсын хэлбэрт хамаарахгүй
  • d. зөв хариулт алга байна

Frage 35

Frage
235. Орчин үеийн бүгд найрамдах улсыг юуг шалгуур болгож ерөнхийлөгчийн, парламентын, холимог гэж ангилдаг вэ?
Antworten
  • a. засгийн газар парламентын өмнө бүрэн хариуцлага хүлээж буй эсэхийг
  • b. засгийн газрыг хэн тэргүүлж байгаагаар
  • c. засгийн газрыг хэн байгуулж, засгийн газар хэний өмнө хариуцлага хүлээж буйгаар
  • d. засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэм хэмжээ тогтоож буй эсэхийг
  • e. эрх мэдлийн давуу эрхээр

Frage 36

Frage
236. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс бол
Antworten
  • a. ерөнхийлөгч засгийн газрыг тэргүүлдэггүй төрийн удирдлагын хэлбэр
  • b. ерөнхийлөгч засгийн газрын тэргүүнийг томилдог төрийн удирдлагын хэлбэр
  • c. төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүний бүрэн эрх нэг субъектэд төвлөрсөн, засгийн газрыг парламент байгуулдаг төрийн удирдлагын хэлбэр
  • d. төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүний бүрэн эрх нэг субъектэд төвлөрсөн, засгийн газрыг ерөнхийлөгч парламентын гадуур байгуулж, хариуцлага хүлээлгэдэг төрийн удирдлагын хэлбэр

Frage 37

Frage
237. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын онцлог (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. ерөнхийлөгчийн сонгууль парламентийн бус аргаар, өргөн төлөөлөлтэй
  • b. төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүний бүрэн эрх нэг субъектэд төвлөрсний улмаас парламент засгийн газрыг огцруулах, ерөнхийлөгч парламентыг тараах хууль зүйн механизм түгээмэл байдаг.
  • c. төрийн эрх мэдлийн салаа мөчирт улс төрийн намын нөлөө их байдаг.
  • d. ерөнхийлөгчийн шуурхай хэрэгжүүлэх бүрэн эрх харьцангуй өргөн

Frage 38

Frage
238. Эдгээр бодомжийн аль нь парламентын бүгд найрамдах улсын мөн чанарт илүү бүрэн нийцэж байна вэ?
Antworten
  • a. хууль тогтоох эрх мэдэл зөвхөн парламентад хадгалагддаг төрийн удирдлагын ардчилсан хэлбэр
  • b. засгийн газрыг ерөнхийлөгчтэй зөвшилцөн парламентаас байгуулдаг төрийн удирдлагын хэлбэр
  • c. төрийн болон гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүний бүрэн эрхийг өөр өөр субъектэд хадгалсан, засгийн газрыг парламентаас байгуулдаг төрийн удирдлагын хэлбэр
  • d. төрийн болон гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүний бүрэн эрхийг өөр өөр субъектэд хадгалсан, засгийн газрыг парламентаас байгуулж, хариуцлага хүлээлгэдэг төрийн удирдлагын хэлбэр

Frage 39

Frage
239. Парламентын бүгд найрамдах улсын онцлог шинж (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. улс төрийн соёл, ардчилал, иргэний нийгэм өндөр хөгжсөн байдаг
  • b. парламентад олонх болсон нам засгийн газрыг байгуулж, тэрхүү засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээнэ
  • c. төрийн болон засгийн газрын тэргүүний бүрэн эрх өөр өөр субъектэд хадгалагддаг
  • d. ерөнхийлөгч засгийн газрыг байгуулж, засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээнэ

Frage 40

Frage
240. Аль бодомж холимог бүгд найрамдах улсын мөн чанарыг бүрэн илэрхийлж байна вэ?
Antworten
  • a. төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүний бүрэн эрх нэг субъектэд хадгалагддаг төрийн удирдлагын хэлбэр
  • b. засгийн газрыг ерөнхийлөгч байгуулж, парламентын болон төрийн тэргүүний өмнө хариуцлага хүлээдэг төрийн удирдлагын хэлбэр
  • c. ерөнхийлөгчийн болон парламентын бүгд найрамдах улс давуу тал хосолсон төрийн удирдлагын хэлбэр
  • d. төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүний бүрэн эрхийг өөр өөр субъект хадгалж, засгийн газрыг ерөнхийлөгч байгуулж, парламентын өмнө хариуцлага хүлээдэг төрийн удирдлагын хэлбэр

Frage 41

Frage
242. Аль нь холимог бүгд найрамдах улсын онцлогт тохирч байна вэ?
Antworten
  • a. ерөнхийлөгч парламентын олонхтой зөвшилцөн засгийн газрыг огцруулна
  • b. засгийн газрын кабинетийг ерөнхийлөгч удирдана
  • c. ерөнхийлөгч парламентыг тараах эрх эдэлнэ
  • d. ерөнхийлөгч ерөнхий сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэнэ

Frage 42

Frage
242. Аль нь холимог бүгд найрамдах улсын онцлогт тохирч байна вэ?
Antworten
  • a. ерөнхийлөгч парламентын олонхтой зөвшилцөн засгийн газрыг огцруулна
  • b. засгийн газрын кабинетийг ерөнхийлөгч удирдана
  • c. ерөнхийлөгч парламентыг тараах эрх эдэлнэ
  • d. ерөнхийлөгч ерөнхий сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэнэ

Frage 43

Frage
243. Төрийн байгууламжийн түгээмэл ангилал
Antworten
  • a. нэгдмэл, Холбооны, Конфедераци
  • b. энгийн нэгдмэл, Нийлмэл нэгдмэл, Холбооны
  • c. нэгдмэл, Холбооны
  • d. нэгдмэл, Үндэстний холбооны, Нутаг дэвсгэрийн холбооны

Frage 44

Frage
244. Нэгдмэл улсын үндсэн шинж
Antworten
  • a. татварын нэг тогтолцоо
  • b. нэг Үндсэн хууль
  • c. иргэний нэг харъяалал
  • d. нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагддаг
  • e. төрийн байгууллагын нэгдмэл тогтолцоо

Frage 45

Frage
245. Монгол улс бол:
Antworten
  • a. нийлмэл нэгдмэл улс
  • b. энгийн нэгдмэл улс
  • c. нэгдмэл улс
  • d. бүгд зөв
  • e. зөв хариулт алга байна

Frage 46

Frage
246. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улсыг ямар шалгуураар энгийн нэгдмэл, нийлмэл нэгдмэл гэж ангилдаг вэ?
Antworten
  • a. нутаг дэвсгэрийн хэмжээгээр
  • b. муж улсуудын тоогоор
  • c. нэгжийн улс төр, эрх зүйн статусаар
  • d. бүгд зөв
  • e. зөв хариулт алга байна

Frage 47

Frage
247. Холбооны улс бол:
Antworten
  • a. автономат эрх бүхий муж улсуудын бүрдэл
  • b. тусгаар улсуудын холбоо
  • c. өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд төрийн эрх зүйн бие даасан статус бүхий улсуудын холбоо
  • d. нийлмэл нэгдмэл улсын төгөлдөржсөн хэлбэр
  • e. хамтын ажиллагааны гэрээ бүхий улсууд

Frage 48

Frage
248. Холбооны улсыг ямар шалгуураар нутаг дэвсгэрийн, үндэстний гэж ангилдаг вэ?
Antworten
  • a. эдийн засгийн хүчин чадал
  • b. нутаг дэвсгэрийн хэмжээг
  • c. гишүүн улсын улс төр, эрх зүйн статус
  • d. түүхэн үүсэл,
  • e. үндэстний тоо

Frage 49

Frage
249. Үндэсний болон нутаг дэвсгэрийн холбооны улсын аль нь илүү бүрэн эрхтэй вэ?
Antworten
  • a. Үндэсний
  • b. Нутаг дэвсгэрийн
  • c. Адил

Frage 50

Frage
250. Тусгаар улсуудын холбоо (конфедераци) бол:
Antworten
  • a. нийгмийн гэрээний онолоор байгуулагдсан холбоо
  • b. гишүүн нь харьцангуй бие даасан, тодорхой зорилгод хүрэхийн тулд байгуулагдсан улс төр, эрх зүйн түр холбоо
  • c. тусгаар тогтносон, бие даасан бүрэн эрхт улсууд тодорхой зорилгод хүрэхийн тулд гэрээний үндсэн дээр байгуулсан хууль зүйн түр холбоо

Frage 51

Frage
251. Нөлөө бүхий хүчирхэг улс бага буурай орныг хүсэлтээр нь өөрийн ивээл хамгаалалтад авахыг
Antworten
  • a. уни
  • b. импери
  • c. бодит уни
  • d. Протекторат

Frage 52

Frage
252. Төрийн дэглэм бол
Antworten
  • a. төрөөс эрх мэдлээ хэрэгжүүлэх эрх зүйн хэлбэр
  • b. албадлагаас татгалзаж, хүний эрхийг хамгаалсан эрх зүйн горим
  • c. төрөөс эрх мэдлээ хэрэгжүүлэх эрх зүйн дэг журмын арга, механизм, түүний шинж чанарыг хэлнэ
  • d. а, б хоёр зөв
  • e. зөв хариулт алга байна

Frage 53

Frage
253. Ардчилсан дэглэмийн үндсэн шинж(үл хамаарахыг ол)
Antworten
  • a. төрийн эрх мэдлийг хуваарилсан байна
  • b. хууль ёсыг дээдлэнэ
  • c. хүний эрх, эрх чөлөөний орчин хамгаалагдсан байна
  • d. шударга, тэгш, чөлөөтэй, шууд сонгуулийн тогтолцоо бүрдсэн байна
  • e. бүгд зөв

Frage 54

Frage
254. Төрийн дэглэмийг ямар шалгуураар ардчилсан, ардчилсан бус гэж ангилдаг вэ?
Antworten
  • a. үндсэн хуультай эсэхийг
  • b. хараат бус шүүхтэй эсэхийг
  • c. хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмыг хүлээн зөвшөөрч буй эсэхийг
  • d. олон намын тогтолцоотой эсэхийг
  • e. парламентын тогтолцоотой эсэх

Frage 55

Frage
255. Төрийн механизм нь
Antworten
  • a. төрийн дээд байгууллагуудын тогтолцоо
  • b. нийтлэг эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтны тогтолцоо
  • c. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн дээд байгууллага
  • d. төрийн төв орон нутгийн алба
  • e. төрийн сан хөмрөг

Frage 56

Frage
256. Аль нь төрийн механизмын үндсэн шинжид хамаарах вэ?
Antworten
  • a. мэргэшсэн хүмүүсээс бүрдэнэ
  • b. нийтлэг эрх мэдлийг хэрэгжүүлнэ
  • c. ямар ч үед албадлагыг ашиглана
  • d. төрийн сан хөмрөгт тулгуурлана

Frage 57

Frage
257. Төрийн механизмын бүрэлдэхүүнд аль нь багтах вэ?(үл хамаарахыг ол)
Antworten
  • a. төрийн байгууллага
  • b. төрийн албан тушаалтан
  • c. төрийн зорилт
  • d. техник хэрэгсэл
  • e. төрийн зорилго

Frage 58

Frage
258. Төрийн механизмын үндсэн загварыг тодорхойл
Antworten
  • a. иргэний, Улс төр – хүнд суртлын, Шашин – хүнд суртлын тогтолцоо
  • b. улс төрийн, Иргэний, Эдийн засгийн тогтолцоо
  • c. шашин – хүнд суртлын, Улс төрийн, Намжсан тогтолцоо
  • d. Авторитар, Ардчилсан, Холимог тогтолцоо

Frage 59

Frage
259. Төрийн механизмын мөн чанар, үйл ажиллагааны зарчмыг
Antworten
  • a. хууль тогтоомжоор
  • b. олон улсын гэрээгээр
  • c. үндсэн хуулиар тодорхойлдог
  • d. бүгд зөв
  • e. зөв хариулт алга байна

Frage 60

Frage
260. Ард түмний гэрээ буюу бичмэл Үндсэн хуулийг анхлан боловсруулагчид нь:
Antworten
  • a. Ромын хуульчид
  • b. АНУ-ын Үндсэн хуулийг боловсруулагчид
  • c. Английн левеллистүүд
  • d. нийгмийн гэрээний онолчид

Frage 61

Frage
261. Төрийн механизмын үндсэн субъект нь:
Antworten
  • a. парламент,засгийн газар, яам
  • b. засгийн газар, яам, агентлаг
  • c. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
  • d. төрийн тэргүүн

Frage 62

Frage
262. Төрийн байгууллагыг үйл ажиллагааны хүрээгээр нь:
Antworten
  • a. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
  • b. сонгогдсон, томилогдсон
  • c. ганцаарчилсан, хамтын
  • d. төв ба орон нутгийн

Frage 63

Frage
263. Төрийн байгууллагыг байгуулагдах аргаар нь
Antworten
  • a. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
  • b. сонгогдсон, томилогдсон
  • c. ганцаарчилсан, хамтын
  • d. төв ба орон нутгийн

Frage 64

Frage
264. Парламент бол:
Antworten
  • a. төрийн эрх барих дээд байгууллага
  • b. ард түмний төлөөллийн байгууллага
  • c. хууль тогтоох дээд байгууллага
  • d. ард түмний төлөөллийн дээд байгуулага
  • e. эрх зүйн хэм хэмжээ тогтоодог байгууллага

Frage 65

Frage
265. Парламентын үндсэн чиг үүрэг(үл хамаарахыг ол)
Antworten
  • a. хууль тогтоох
  • b. засгийн газрын үйл ажиллагааг хянах
  • c. шүүх эрх мэдлийг хянах
  • d. улсын төсвийг батлах
  • e. ард түмнийг төлөөлөх

Frage 66

Frage
266. Холбооны Улсын Парламент нь:
Antworten
  • a. нэг танхимтай
  • b. хоёр танхимтай
  • c. аль нь ч байж болно

Frage 67

Frage
267. Парламентыг ямар шалгуураар өргөн, хязгаарлагдмал, зөвлөх эрх мэдэлтэй гэж ангилдаг вэ?
Antworten
  • a. хяналтын хэлбэрийг
  • b. үйл ажиллагааны эрх зүйн үндэсийг
  • c. хууль тогтоох эрх мэдлийг
  • d. хэдэн танхимтай эсэхийг
  • e. төрийн байгууламжийг

Frage 68

Frage
268. Парламентын бүрэн эрх (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. хуулийн төсөл боловсруулах
  • b. төрийн гадаад, дотоод бодлогыг дангаар буюу оролцон тодорхойлох
  • c. олон улсын гэрээг соёрхон батлах
  • d. дээд албан тушаалтанг томилох зөвшөөрлийг төрийн тэргүүнд өгөх

Frage 69

Frage
269. Аль нь Засгийн газрын үндсэн чиг үүрэг вэ?
Antworten
  • a. хууль биелүүлэх
  • b. улсын төсөв хэлэлцэх
  • c. онц байдал тогтоох
  • d. төрийн удирдлагыг хэрэгжүүлэх
  • e. ард түмнийг төлөөлөх

Frage 70

Frage
270. Парламентын бүгд найрамдах улсын Засгийн газар ямар субъектын өмнө хариуцлага хүлээх вэ?
Antworten
  • a. төрийн тэргүүн
  • b. засгийн газар
  • c. парламент
  • d. төрийн тэргүүн болон парламент
  • e. бие даан ажиллана.

Frage 71

Frage
270. Парламентын бүгд найрамдах улсын Засгийн газар ямар субъектын өмнө хариуцлага хүлээх вэ?
Antworten
  • a. төрийн тэргүүн
  • b. засгийн газар
  • c. парламент
  • d. төрийн тэргүүн болон парламент
  • e. бие даан ажиллана.

Frage 72

Frage
272. Парламентын бүгд найрамдах улсад засгийн газрын тэргүүн, гишүүдийг ямар арга ажиллагаагаар хэн томилох вэ?
Antworten
  • a. ерөнхийлөгч
  • b. парламент
  • c. ерөнхийлөгчийн санал болгосноор парламент
  • d. парламент дахь олонхын бүлэг ерөнхийлөгчтэй зөвшилцөн

Frage 73

Frage
273. Засгийн газрыг хэн толгойлох нь
Antworten
  • a. төрийн байгууламжийн хэлбэрээс
  • b. төрийн дэглэмээс
  • c. төрийн удирдлагын хэлбэрээс
  • d. төрийн механизмаас

Frage 74

Frage
274. Засгийн газрыг хариуцлага хүлээх байдлаар нь.
Antworten
  • a. хамтын болон хамтын бус хариуцлага хүлээдэг
  • b. бүрэн болон хэсэгчлэн хариуцлага хүлээдэг
  • c. хамтын болон ганцаарчилсан хариуцлага хүлээдэг
  • d. хууль зүйн болон ёс зүйн хариуцлага хүлээдэг

Frage 75

Frage
275. “Хоёр намын засгийн газрыг ямар нөхцөлд байгуулдаг вэ?
Antworten
  • a. эвсэлд нэгдэж орсон намууд парламентад олонх болсон нөхцөлд
  • b. үзэл баримтлал адил намууд
  • c. парламентад олон суудал авсан нам аль нэг намтай нэгдэж олонх болсон үед
  • d. хоёр нам парламентад адил тооны суудалтай нөхцөлд
  • e. зөв хариулт алга

Frage 76

Frage
276. Шүүхийн бүрэлдэхүүнийг дараах аргаар байгуулна.
Antworten
  • a. сонгох, батламжлах
  • b. томилох, соёрхон батлах
  • c. сонгох, томилох
  • d. томилох, ёсчлох

Frage 77

Frage
277. Шүүхийн үндсэн чиг үүрэг
Antworten
  • a. нийгэмд дэг журам тогтоох
  • b. эрх зүйт төрийг төлөвшүүлэх
  • c. хүний эрхийн суурь хэмжээг хамгаалах
  • d. хууль хэрэглэх
  • e. хууль биелүүлэх

Frage 78

Frage
278. Шүүхийн байгууллагын ангилал.
Antworten
  • a. төрийн болон төрийн бус
  • b. төрийн болон сайн дурын
  • c. төрийн болон олон улсын
  • d. төрийн, төрийн бус, хосолсон

Frage 79

Frage
279. Англи-саксоны шүүхийн загварын онцлог шинж(үл хамаарахыг ол)
Antworten
  • a. шүүгч шүүх хуралдааныг даргална
  • b. шүүгч мөрдөн шүүнэ
  • c. гэм бурууг тангарагтны шүүгчид тогтооно
  • d. ерөнхий болон тусгай шүүхийн нэгдмэл тогтолцоотой

Frage 80

Frage
280. Эх газрын эрх зүйн тогтолцооны шүүхийн загварын онцлог
Antworten
  • a. шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан шүүх оршиж, тус бүр өөрийн дээд байгууллагатай байдаг.
  • b. шүүгч шүүн таслах ажиллагаанд идэвхтэй оролцож, нотолгоог цуглуулж, үнэлж, хуралдааныг даргалж, шийдвэр гаргадаг.
  • c. шүүгч шүүх хуралдаанд хөгжмийн “удирдаач” шиг үүрэг гүйцэтгэдэг.
  • d. Шударга ёсны шаардлагыг хангах үүднээс иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож, шийдвэр гаргалцана.

Frage 81

Frage
281. Мусульманы шүүхийн онцлог
Antworten
  • a. Нүгэл, гэмт хэрэг хоёрыг адилтган үзэж, хэрэг, маргааныг итгэл хүндэтгэл хүлээсэн хүн шүүн тасладаг
  • b. Аллах тэнгэрийн нэрийн өмнөөс шүүдэг тул шударга ёсны шаардлагыг хангах үүднээс иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй
  • c. шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх нээлтэй

Frage 82

Frage
282. Төрийн эрх мэдлийг хуваарилсан улсад шүүгчийн статусыг хэрхэн тодорхойлох вэ?
Antworten
  • a. шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч
  • b. мөрдөн шүүгч
  • c. хэрэг маргаан таслагч
  • d. төрийн албан хаагч

Frage 83

Frage
283. Нутгийн удирдлага нь:
Antworten
  • a. нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын тогтолцоо
  • b. засаг дарга, түүний ажлын аппарат
  • c. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хүрээнд өөрийн болон төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллагын тогтолцоо
  • d. иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний тэргүүлэгчид

Frage 84

Frage
284. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь:
Antworten
  • a. өөрийн удирдлагын зарчимд тулгуурлана
  • b. диспозитив зарчимд тулгуурлана
  • c. нутгийн удирдлагыг төрийн удирдлагатай тэнцвэржүүлэх зарчимд тулгуурлана
  • d. нутгийн өөрөө удирдах ёс болон төрийн удирдлагыг хослуулах зарчимд тулгуурлана

Frage 85

Frage
285. Парламентын бүгд найрамдах улсад парламентыг тараах эрхийг ямар субъект хадгалдаг вэ?
Antworten
  • a. төрийн тэргүүн
  • b. өөрөө
  • c. засгийн газар
  • d. төрийн тэргүүн болон парламент

Frage 86

Frage
286. Төрийн чиг үүрэг нь
Antworten
  • a. төрийн удирдлагын нийлбэр цогц
  • b. нийгмийн харилцааг зохицуулах төрийн үйл ажиллагааны хэлбэр
  • c. төрөөс заавал гүйцэтгэх ёстой эрх зүйн болон зохион байгуулалтын үйл ажиллагааны үндсэн чиглэл
  • d. үндсэн хуулийн дагуу ард түмнээс шилжүүлэн авсан эрх
  • e. нийгмийн баялгийг бүтээх арга

Frage 87

Frage
287. Төрийн чиг үүргийн үндсэн шинж (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. зайлшгүй
  • b. түгээмэл
  • c. албадлага
  • d. байнгын тогтвортой, тасралтгүй

Frage 88

Frage
288. Төрийн “чиг үүрэг”, “зорилго”, “зорилт” гэсэн ойлголтын харилцан хамаарал
Antworten
  • a. агуулга багтаамжийн хувьд адил
  • b. зорилго нь хамгийн өргөн хүрээтэй
  • c. зорилт нь чиг үүргээ багтаадаг
  • d. чиг үүрэг зорилгыг тодорхойлдог
  • e. зөв хариулт алга байна

Frage 89

Frage
289. Г.Еллинек төрийн чиг үүргийг хэрхэн ангилсан вэ?
Antworten
  • a. удирдлагаар хангах, хамгаалах
  • b. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
  • c. материалаг хийгээд формаль
  • d. эрх зүйг тогтоох, хэрэгжүүлэх, хамгаалах

Frage 90

Frage
290. Зохиогч төрийн чиг үүргийг үйл ажиллагааны нь шинж чанараар хэрхэн ангилсан бэ?
Antworten
  • a. гадаад, дотоод
  • b. үндсэн, туслах
  • c. үндсэн ба гадаад
  • d. тусгай ба ерөнхий

Frage 91

Frage
291. Төрийн эрх мэдлийн дээд байгууллагаас тасралтгүй хэрэгжүүлдэг эрх зүйн үйл ажиллагааг
Antworten
  • a. хууль тогтоох чиг үүрэг
  • b. гадаад чиг үүрэг
  • c. үндсэн чиг үүрэг
  • d. материаллаг чиг үүрэг

Frage 92

Frage
292. Хууль тогтоох чиг үүрэг бол:
Antworten
  • a. эрх зүйн хэм хэмжээ бүтээх үйл ажиллагаа
  • b. эрх зүйн агуулгын эх сурвалж бүтээх ажиллагаа
  • c. эрх зүйн хэлбэрийн эх сурвалж бүтээх үйл ажиллагаа
  • d. үндсэн хуулиар парламентад олгосон эрх хэмжээ
  • e. хуулийн биелэлтийг хянах ажиллагаа

Frage 93

Frage
293. Хууль тогтоох чиг үүргийн үндсэн зорилго (үл хамаарахыг ол)
Antworten
  • a. нийгмийн харилцааг зохицуулах
  • b. хүний эрх, эрх чөлөөг хамгаалах
  • c. эрх зүйн дэг журам тогтоох
  • d. үндсэн хуулийг албан ёсоор тайлбарлах
  • e. хууль биелүүлэх ажиллагаа

Frage 94

Frage
294. Засгийн газар нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоож болох уу?
Antworten
  • a. зарим асуудлын хүрээнд
  • b. зөвхөн Үндсэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд
  • c. нийт ард түмэн хүссэн тэр үед
  • d. ямар ч тохиолдолд болно

Frage 95

Frage
295. Засгийн газрын үндсэн чиг үүрэг
Antworten
  • a. хууль хэрэглэх
  • b. хууль биелүүлэх
  • c. хууль хамгаалах
  • d. улс төрийн удирдлага хэрэгжүүлэх
  • e. эрх зүйн хэм хэмжээ тогтоох

Frage 96

Frage
296. Хүн, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн амьдралын бүх хүрээнд хууль ёс, эрх зүйн дэг журмыг хангах төрийн үйл ажиллагааг
Antworten
  • a. хууль сахиулах чиг үүрэг
  • b. нийгмийн дэг журмыг хамгаалах чиг үүрэг
  • c. нийгмийн харилцааг зохицуулах чиг үүрэг
  • d. хууль хамгаалах чиг үүрэг

Frage 97

Frage
297. Төрийн гадаад чиг үүрэг
Antworten
  • a. олон улсын худалдаа, эрх зүйтэй холбогдсон олон талт үйл ажиллагаа
  • b. гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалтай холбогдсон хоёр болон олон талт үйл ажиллагаа
  • c. төрөөс дэлхийн бусад улс түмэнтэй харилцан ашигтай хамтран ажиллах, харилцан ойлголцох, итгэлцлийг төрүүлэх, улс орныхоо нэр хүнд, тусгаар тогтнолыг болзошгүй халдлагаас хамгаалахад чиглэсэн олон улсын төвшинд явуулж буй үйл ажиллагаа
  • d. бүгд зөв
  • e. зөв хариулт алга байна

Frage 98

Frage
298. Орчин үеийн ардчилсан төрийн чиг үүрэг
Antworten
  • a. эдийн засгийн харилцааг удирдах
  • b. үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн жам ёсны харилцаанд хамгийн бага оролцох
  • c. үндэсний аюулгүй байдлыг хамгаалах
  • d. иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах

Frage 99

Frage
298. Орчин үеийн ардчилсан төрийн чиг үүрэг
Antworten
  • a. эдийн засгийн харилцааг удирдах
  • b. үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн жам ёсны харилцаанд хамгийн бага оролцох
  • c. үндэсний аюулгүй байдлыг хамгаалах
  • d. иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах

Frage 100

Frage
300. Төрийн эрх мэдэл хуваарилах онолын үндсэн зорилго
Antworten
  • a. төрийн эрх мэдлийг тодорхой болгох
  • b. үндсэн хуульт ёсыг баталгаажуулах
  • c. хүний төрөлх эрхийг хангаж, хамгаалах
  • d. хууль биелэлтийг хангах
  • e. эрх зүйн дэг журам тогтоох
Zusammenfassung anzeigen Zusammenfassung ausblenden

ähnlicher Inhalt

How well do you know GoConqr?
Sarah Egan
Turiin Onol 1-100
Munkh Orgil
Turiin onol 101-200
Munkh Orgil
EZOnol 201-250
munkhorgil
Zahirgaa 1-100
munkhorgil
EZonol Nemelt 50
munkhorgil
EBSH 301-416
Munkh Orgil
Irgen 401-500
Munkh Orgil
Irgen 101-200
Munkh Orgil
Irgen 201-300
Munkh Orgil
A3 test
munkhorgil