Төр, эрх зүйн онол, түүхийн тухай мэдлэг

Description

Шалгалтад бэлдэхэд туслах
Ochmaa E
Quiz by Ochmaa E, updated more than 1 year ago
Ochmaa E
Created by Ochmaa E almost 4 years ago
108
0

Resource summary

Question 1

Question
Хамаг Монголын анхны заргач (шүүгч)
Answer
  • Тэмүүжин
  • Боорчи
  • Зэлмэ
  • Бэлгүйдэй
  • Шихихутаг

Question 2

Question
Тэмүжинийг Чингис хаан хэмээх цолоор өргөмжлөгдсөн он
Answer
  • 1189
  • 1206
  • 1162
  • 1201

Question 3

Question
Хүннү улсыг байгуулсан хүн хэн бэ?
Answer
  • Таньшихауй
  • Моадунь
  • Тэмүжин
  • Түмэн
  • Бөртэ чино

Question 4

Question
Хамаг Монгол Улс байгуулагдсан хугацааны талаарх хамгийн түгээмэл таамаглал
Answer
  • 1189
  • 1084
  • 1130
  • 1140 оны сүүлч

Question 5

Question
Монголын хууль цаазын бидэнд мэдэгдэж байгаа хамгийн эртний дурсгал
Answer
  • Их засаг
  • Алтан хааны цааз
  • Хутагтай цэцэн хун тайжийн цааз
  • Арван буянт номын цагаан түүх

Question 6

Question
Эдгээр хууль цаазаас аль нь шашны зан үйлийг голчлон зохицуулсан бэ?
Answer
  • Их засаг
  • Алтан хааны цааз
  • Хутагтай цэцэн хун тайжийн цааз
  • Халхын цааз эрхэмжийн бичиг

Question 7

Question
Монголын эртний хууль цаазын гол онцлог
Answer
  • Эрүүгийн хууль цааз голлосон
  • Иргэний эрхийн хууль цааз голлосон
  • Элчийн харилцааг зохицуулсан шинжтэй
  • Төрийн сүр хүчийг хамгаалсан

Question 8

Question
Их Монгол Улсын дээд заргач (шүүгч)
Answer
  • Үсүн
  • Ёлюй цуцай
  • Хорчи
  • Мухулай
  • Шихихутаг
  • Чингай

Question 9

Question
Дараах ишлэлийг аль номоос авсан бэ? Чингис хаан сургасан нь: "Хатагтай хунд гурван эр бий Анхны эр нь алтан төр. Түүний дараах эр нь ариун нэр. Түүний дараах эр нь авсан эр нь мөн билээ. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид үл одно.
Answer
  • Лувсанданзан, Алтантовч
  • Мэргэн гэгээн, Алтан товч
  • Рашид-Ад Дин, Судрын чуулган
  • Монголын нууц товчоо
  • Хураангуй Алтан товч
  • Цагаан түүх

Question 10

Question
Тэмүжин хэзээ Их Монгол улсын хаан болсон бэ?
Answer
  • 1189
  • 1206
  • 1227
  • 1240

Question 11

Question
Аль дүрс зөв бэ? Төрийн эрх мэдэл (тэ), Улс төрийн эрх мэдэл (утэ), Хууль тогтоох эрх мэдэл (хт), Гүйцэтгэх эрх мэдэл (гэ) Шүүх эрх мэдэл (шэ)
Answer
  • (ТЭ (ХГ (ГЭ (ШЭ (УТЭ)))))
  • (ТЭ (ХГ, ГЭ, ШЭ, УТЭ))
  • (УТЭ (ТЭ (ГЭ, ШЭ, ХГ)))
  • (ТЭ (УТЭ (ГЭ, ШЭ, ХГ)))

Question 12

Question
Анхны төр улсууд хаана үүссэн бэ?
Answer
  • Египет ба ойрх дорнод
  • Хойд Америкт
  • Том мөрнүүдийн сав ба газар тариалан услах бүсэд
  • Баруун Европын өндөрлөгт

Question 13

Question
Эртний Дорно дахинд төр үүсэхэд түгээмэл нөлөөлсөн гэж үздэг нэг шалтгааныг, нэрлэнэ үү?
Answer
  • Нийгмийг ангиудад хуваасан
  • Усжуулалтын томоохон байгууламжийн хэрэгцээ
  • Их хэмжээний газар нутгийг байлдан авсан
  • Зөв хариулт байхгүй

Question 14

Question
Төрийг гэр бүлээс үүсэлтэй гэж ямар онол үздэг вэ?
Answer
  • Шашны онол
  • Гэрээний онол
  • Усжуулалтын онол
  • Эцгийн эрхт ёсны онол

Question 15

Question
Эдгээрээс аль нь төр улс үүсэх түгээмэл хүчин зүйл вэ? (үл хамаарахыг ол)
Answer
  • Нийгэм ангиудад хуваагдах
  • Хэрэглэгч эдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засагт шилжсэн
  • Экологийн хүчин зүйл
  • Хүн ам зүйн хүчин зүйл

Question 16

Question
Нийгмийн гэрээний онолоор ямар улс төрийнхөө үүслийг тайлбарладаг вэ?
Answer
  • Монгол улс
  • ОХУ
  • АНУ
  • Их Британи
  • БНХАУ

Question 17

Question
Төрийн үүслийг ангиудын үүсэлтэй холбож тайлбарладаг онол, сургаалд хамгийн чухалд тооцогддог үзэгдэл
Answer
  • Үйлдвэрлэлийн харилцааны хөгжил
  • Хувийн өмчийн үүсэл
  • Төрийн аппаратын үүсэх
  • Ан амьтан гэршүүлэх

Question 18

Question
Хүн бол "улс төрийн (нийгмийн) амьтан" гэж хэн тодорхойлсон бэ?
Answer
  • К. Маркс
  • Ч. Дарвин
  • Фалес
  • Күнз
  • Аристотель

Question 19

Question
Төрийг Н2О гэдэг шиг түгээмэлээр тодорхойлоогүйн учир шалтгаан (үл хамаарахыг ол)
Answer
  • Төрийг үзэх үзэл янз бүр байдаг
  • Төр ямагт хөгжин хувьсаж байдаг
  • Төр улс төрийн байгууллага учраас
  • Төр бодит үзэгдэл биш учраас
  • Төрийг тодорхойлох боломжгүй учраас

Question 20

Question
Ямар нийгэмд "нөлөөлж болно, гэвч сонгож болохгүй" зөвлөж болно, гэвч шаардаж болохгүй", "сэтгэж болно, гэвч шийдэж болохгүй" гэсэн зарчим үйлчилдэг вэ?
Answer
  • Авторитар
  • Ардчилсан
  • Либераль
  • Тоталитар

Question 21

Question
Ардчилал бол өөрийн үүслийн сонгодог утгаар
Answer
  • Төлөөлөн удирдах зарчим
  • Асуудлыг олонхоор шийдвэрлэх арга
  • Төрийн шинж чанар
  • Хүний эрх, эрх чөлөөний баталгаа
  • Ард түмний засаглал

Question 22

Question
Төрийг өдгөө тодорхойлж буй хамгийн түгээмэл хандлага
Answer
  • Шинжээр нь
  • Зорилгоор нь
  • Үүргээр нь
  • Бүтцээр нь
  • Хэлбэрээр нь

Question 23

Question
Төрийг орчин үеийн нийгмийн бусад байгууллагаас ялгах шинжийг тодорхойл
Answer
  • Орон нутгийн шинжээр хүн амыг зохион байгуулах
  • Албадлага хэрэглэх эрхтэй байх
  • Сүлд, далбаа, дуулалтай байх
  • Дээрх бүгд

Question 24

Question
Аливаа төрд аль нь зайлшгүй болохыг тодорхойл
Answer
  • Олон намтай байх
  • Хүний эрхийг хангах
  • Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах
  • Удирдлагын захиран тушаах аргын ноёрхол

Question 25

Question
Төрийн хөгжлийн холбогдох шатанд түүний зорилго, бодлогыг аль хүчин зүйл нь шийдвэрлэх нөлөөтэй вэ?
Answer
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн байгуулал
  • Ардчиллын үе шат
  • Улс үндэстний байгууламж
  • Төрийн нийгмийн зорилго ба мөн чанар

Question 26

Question
Төрийн улс төрийн бусад байгууллагаас ялгах шинж
Answer
  • Зорилго
  • Чиг үүрэг
  • Шинж
  • Зохион байгуулалт

Question 27

Question
Төрүүдийг ангилдаг орчин үеийн хамгийн түгээмэл хандлага
Answer
  • Үйлдвэрлэлийн аргаар
  • Улс төрийн дэглэмээр
  • Хөгжлийн төвшингөөр
  • Соёл, иргэншлийн онцлогоор
  • Түүхэн хөгжлөөр

Question 28

Question
Аль боломж зөв бэ?
Answer
  • Төр тогтож үндэстэн бүрэлдэнэ
  • Үндэстэн бүрэлдэж төр тогтоно
  • Эдгээр нь нэгэн зэрэг бүрэлдэнэ
  • Үндэстэн бүр хожим бүрэлдэнэ

Question 29

Question
Соёл иргэншлийн хандлагаар төрийн хэв маягийг тодорхойлох хүчин зүйлүүдэд үл хамаарахыг тэмдэглэ
Answer
  • Уламжлал ба зан заншил
  • Нийгмийн соёлын үнэт зүйлсүүд
  • Хүн амын оюун соёлын онцлог
  • Үйлдвэрлэлийн арга

Question 30

Question
Ардчилсан дэглэмийн гол мөн чанар
Answer
  • Олонхи нь цөөнхдөө захирагдах
  • Нийт хүн ам нь нэг буюу хэдэн эрх мэдлийн этгээдэд захирагдах
  • Цөөнх нь олонхдоо захирагдах
  • Нийт хүн ам нь нэг намд захирагдах

Question 31

Question
Ардчилсан дэглэмийн мөн чанарыг аль боломж буруу илэрхийлж байна вэ?
Answer
  • Ардчилсан дэглэмд хүний эрх чөлөөг хангадаг
  • Ардчилсан дэглэмд эрх баригч намын сөрөг хүчин оршихыг хүлээн зөвшөөрдөг
  • Ардчилсан дэглэмд эрх мэдлийг хуваадаг
  • Ардчилсан дэглэм нь зөвхөн англо-саксоны үзэгдэл

Question 32

Question
Ардчилсан төрийн онцлох шинж нь
Answer
  • Сөрөг намыг шахах
  • Чөлөө хэвлэлтэй байх
  • Эрх мэдлийн салаа мөчрүүдийг хооронд нь нэгтгэх
  • Эрх баригч нам төрийн аппараттай сөргөлдөх

Question 33

Question
Сайн хуулийн шинж гэж байдаг бол та алийг нь сонгох вэ? (үл хамаарахыг ол)
Answer
  • Хувь хүнийг хөгжихөд тусалдаг
  • Тогтвортой
  • Энгийн товч тодорхой
  • Зөвшөөрөл өгсөн

Question 34

Question
Дараах нөхцлүүдийн аль нь шууд ардчиллын сул талд хамаарах вэ?
Answer
  • Эдийн засгийн зорилгод тохирох
  • Энгийн зохион байгуулалт
  • Өртөг ихтэй байх
  • Хүн амын олонхийн санаа бодол бага илэрхийлэгдсэн байх

Question 35

Question
Ямар түүхэн нөхцөлд ардчилсан дэглэм авторитар дэглэмийн зарим чиг хандлагыг илэрхийлдэг вэ?
Answer
  • Засгийн газарт хүн ам итгэхгүй болсон
  • Эрх мэдлийн өндөрлөгүүдийн хооронд хямрал үүссэн
  • Бүх үндэсний хүрээнд онцгой нөхцөл байдал үүссэн
  • Төрийн эрх мэдэл нэг намаас нөгөөд шиллжих үед

Question 36

Question
Тоталитар дэглэмээс авторитар дэглэмийн ялгагдах ялгааг ол
Answer
  • Төр нь улс төрийн тогтолцооны элемент болдог
  • Төр нь нийгмийн бүхий л хүрээнд хяналт тавихыг зорьдоггүй
  • Эрх тэгш, чөлөөт сонгууль явагддаг
  • Улс төрийн шийдвэр гаргахад хувь хүн нөлөөлөх өргөн боломжтой

Question 37

Question
Иргэний нийгмийн зохион байгуулалтын зарчим (үл хамаарахыг ол)
Answer
  • Эдийн засгийн чөлөөт үйл ажиллагаа
  • Үзэл суртлын плюрализм
  • Улс төрийн плюрализм
  • Эдийн засгийн эрх тэгш байдал

Question 38

Question
Гэр бүлийн нийгмийн үүрэг (үл хамаарахыг ол)
Answer
  • Үр удмаа үлдээх
  • Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
  • Эд хөрөнгийн
  • Улс төр, үзэл санааны

Question 39

Question
Улс төрийн тогтолцооны гол цөм нь
Answer
  • Улс төрийн нам
  • Төр
  • Мэргэжлийн холбоо
  • Төрийн бус байгууллага

Question 40

Question
Улс төрийн тогтолцоонд аль нь хамаарах вэ?
Answer
  • Сүм хийд
  • Тээврийн тогтолцоо
  • Улс төрийн нам
  • Үндэстэн

Question 41

Question
Иргэний нийгмийн гол зарчим
Answer
  • Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг хослуулах
  • Хувийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх нөхцөл, орчин бүрдүүлэх
  • Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах
  • Хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавих

Question 42

Question
Хөгжингүй, иргэний ардчилсан нийгэмд
Answer
  • Хүний эрхийн үндэс хууль болно
  • Хуулиудын үндэс хүний эрх болно
  • Төрийн эдлэх эрхийг иргэд тогтооно
  • Иргэний эрх, эрх чөлөөг төр тогтооно

Question 43

Question
Аль бодомж зөв бэ? Нийгмийн гишүүд ялгаралд орж буй нь
Answer
  • Нийгэмшлийн эсрэг үзэгдэл
  • Иргэний нийгэм төлөвших гол үйл явц
  • Дарангуйлалын тогтолцоог хааж буй эерэг үзэгдэл
  • Нийгэмд ялгаварал, зөрчил үүсэх нөхцөл

Question 44

Question
Төрийн эрх мэдлийг хуваарилах явдлын үндсэн зорилгыг тодорхойл
Answer
  • Төрийн дээд өндөрлөгүүдэд тэнцвэр тогтоох
  • Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах
  • Төрийн байгууллагуудын ажил үүргийг оновчтой болгох
  • Зөв хариулт алга байна

Question 45

Question
Төрийн эрх мэдлийг хуваарилаагүй нөхцөлд үүсэх хамгийн ноцтой сөрөг үр дагавар
Answer
  • Эрх мэдлүүдийн тэнцвэр алдагдах
  • Хяналт шалгалт сулрах
  • Бие даасан байдал алдагдах
  • Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх

Question 46

Question
Эрх мэдэл хуваарилах онолын зөв загварыг ол
Answer
  • Хууль тогтоох, шүүх, хянах
  • Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
  • Хууль тогтоох, сонгох, шүүх
  • Хууль тогтоох, улс төрийн , шүүх

Question 47

Question
Төрийн эрх мэдэл хуваарилах онолыг боловсруулсан сэтгэгч
Answer
  • Т.Гобсс
  • Ш.Монтескье
  • Ж.Боден
  • Медисон
  • Джеферсон

Question 48

Question
Төрийн эрх мэдэл нийтлэг байдгийн учир
Answer
  • Бүх нутаг дэвсгэрийг хамардаг
  • Бүх хүн амыг хамардаг
  • Төрийн сан хөмрөгт тулгуурладаг
  • Хэм хэмжээ тогтоодог
  • Хүн амыг удирддаг

Question 49

Question
Эдгээрээс аль нь төрийн хэлбэрийн үндсэн элментэд үл хамаарах вэ?
Answer
  • Төрийн дэглэм
  • Төрийн байгууламж
  • Төрийн бүрэн эрхт байдал
  • Засаглалын хэлбэр

Question 50

Question
Төрийн засаглалын хэлбэр гэсэн ойлголтын агуулга
Answer
  • Төрийн механизмын шинж чанараар
  • Төрийн засаглалын дээд эрх мэдлийг ямар субъект хэрэгжүүлж буйгаар
  • Төрийн удирдлагын мөн чанараар

Question 51

Question
Хаант улс нь дараах шинжээр бүгд найрамдах улсаас ялгагдана
Answer
  • Санал асуулгын институттэй байх
  • Ерөнхийлөгчийн албан тушаалтай байх
  • Төрийн дээд эрх мэдлийг томилгоо, сонгуулийн бус замаар шилжүүлэх
  • Засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээх

Question 52

Question
Эдгээрээс аль нь хаант засгийн нийтлэг шинжид үл хамаарах вэ?
Answer
  • Угсаа залгамжилах
  • Өөрийн үзэмжээр ажиллана
  • Хуулийн өмнө хариуцлага хүлээнэ
  • Хугацаагүй байна

Question 53

Question
Ямар шалгуураар бүгд найрамдах засгийг ерөнхийлөгчийн, парламентын, холимог гэж ангилдаг вэ?
Answer
  • Засгийн газрыг хэн байгуулж, ЗГ хэний өмнө хариуцлага хүлээж буйгаар нь
  • Засгийн газар, төрийн тэргүүний харьцааны эрх зүйн байдлаар
  • Төрийн тэргүүний бүрэн эрхээр

Question 54

Question
Төрийн байгууламжийн ямар хэлбэртэй улсын парламент ямагт хоёр танхимтай байдаг вэ?
Answer
  • Нэгдмэл улс
  • Холбооны улс
  • Улсуудын холбоо

Question 55

Question
Эдгээрээс аль нь бүгд найрамдах улсын үндсэн шинжид үл хамаарах вэ?
Answer
  • Төрийн байгууллагууд сонгуулиар бүрэлдэнэ
  • Бүрэн эрх нь тодорхой хугацаанд хэрэгжинэ
  • Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулна

Question 56

Question
Засгийн газар нь парламентаас байгуулагдаж, түүний өмнө улс төрийн хариуцлага хүлээдэг төрийн засаглалын хэлбэрийг тэмдэглэнэ үү
Answer
  • Дуалист хаант улс
  • Парламентын бүгд найрамдах улс
  • Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
  • Холимог бүгд найрамдах улс

Question 57

Question
Дараах шинжийн аль нь Ерөнхийлөгчийн засаглалтай улсын шинжид хамаарагдах вэ?
Answer
  • Ерөнхийлөгчийн сонгууль нь парламентын бус аргаар явагдана
  • Засгийн газар нь парламентын өмнө хариуцлага хүлээнэ
  • Ерөнхийлөгч нь парламентыг тараах эрхтэй байна
  • Ерөнхий сайдын албан тушаалтай байна

Question 58

Question
Юуг шалгуур болгож нэгдмэл улсыг энгийн, нийлмэл гэж ангилдаг вэ?
Answer
  • Нутаг дэвсгэр-засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт
  • Нэгжийн улс төр, эрх зүйн статус
  • Удирдлагын зохион байгуулалт
  • Шалгуур нь алга байна

Question 59

Question
Засгийн газрыг хэн бүрдүүлэх нь юунаас хамаарах вэ?
Answer
  • Засаглалын хэлбэрээс
  • Төрийн тэргүүний бүрэн эрхээс
  • Эрх мэдэл хуваарилсан эсэхээс
  • Үндсэн хуулийн үзэл баримтлалаас

Question 60

Question
Холбооны улсаас нэгдмэл улсын ялгагдах онцлог
Answer
  • Төрийн аппаратын хоёр түвшинтэй байх
  • Бүрэн эрхт байдлын субъект нь ард түмэн
  • Иргэний хоёрдмол харьяалалтай байх
  • Татварын нэг тогтолцоотой байх

Question 61

Question
Төрийн дотоод үндсэн үүрэг
Answer
  • Эдийн засгийн
  • Нийгмийн
  • Санхүүгийн хяналтын
  • Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны
  • Бусад оронтой эдийн засаг, соёлын салбарт харилцах

Question 62

Question
Дараах бодомжийн аль нь зөв бэ?
Answer
  • Нийгмийн улс төрийн тогтолцоо-төрийн байгууллагуудын тогтолцоо
  • Улс төрийн тогтолцоонд нийгэмд оршиж буй бух байгууллагууд орно
  • Улс төрийн тогтолцоонд зөвхөн улс төрийн зорилго бүхий байгууллагууд л орно
  • Улс төрийн тогтолцоонд төр ба улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд орно

Question 63

Question
Ерөнхий боловсролын байгууллагууд сүлжээг хөгжүүлэх үйл ажиллагаа төрийн ямар үүрэгт харьяалагдах вэ?
Answer
  • Экологийн
  • Нийгмийн
  • Үзэл санааны
  • Эдийн засгийн

Question 64

Question
Эдгээрээс аль нь төрийн хамгаалах чиг үүрэгт хамаарах вэ?
Answer
  • Бусад улсуудтай хамтран ажиллах чиг үүрэг
  • Экологийн
  • Аж ахуйн
  • Соёл-хүмүүжлийн
  • Аль нь ч биш

Question 65

Question
Төрийн байгууламж гэсэн ойлголтын агуулга юугаар тодорхойлогдох вэ?
Answer
  • Төрийн байгууллагуудын тогтолцоогоор
  • Төрийн эрх мэдлийг хэн хэрэгжүүлж байгаагаар
  • Нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт, эрх хэмжээгээр

Question 66

Question
Эдгээрээс аль нь орчин үеийн ардчилсан улс орнуудад чухалд тооцогддог вэ?
Answer
  • Эдийн засгийн
  • Үзэл суртлын
  • Иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах
  • Хүч хэрэглэх

Question 67

Question
Төрөөс эдийн засгийг зохицуулахын зорилго (үл хамаарахыг ол)
Answer
  • Аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийг хангах
  • Хүн амын хөгжлийг хангах
  • Хүн амын орлогыг тэнцвэржүүлэх
  • Өрсөлдөөнийг хязгаарлах
  • Хувийн өмчийн хүлээн зөвшөөрөх

Question 68

Question
Эдгээрээс аль нь төрийн зохицуулалтыг ямагт бууруулахыг зорьдог вэ?
Answer
  • Либераль-ардчилсан онол
  • Социол-демократ онол
  • Дуалист онол

Question 69

Question
Эрх зүйт төр ямар онол сургаалд голлон тулгуурладаг вэ?
Answer
  • Этатизм
  • Либерализм
  • Консерватизм
  • Социал-демократ үзэл

Question 70

Question
Эрх зүйт төр нь
Answer
  • Төрийн хүсэл зоригийг хязгаарлах
  • Үндсэн хуулийг дээдлэх
  • Төрийн бодлогыг хүмүүнлэг болгох
  • Эрх мэдлийг хуваарилах
  • Парламентын засаглалыг тогтоох

Question 71

Question
Эрх зүйт төрийн шинж нь
Answer
  • Хууль дээдлэх
  • Эрх мэдлийг хуваарилах
  • Хувийнхаас нийтийн ашиг сонирхолыг илүүд үзэх
  • Парламентийн засаглал

Question 72

Question
Эдгээрийн аль нь эрх зүйт төрийн шинжид үл хамаарах вэ?
Answer
  • Нийгмийн амьдралын хүрээнд хуулийг дээдлэх
  • Улсын хүн амын нутаг дэвсгэрийн зохион байгуулалт
  • Төр ба хувь хүн харилцан хариуцлага хүлээх
  • Эрх мэдэл хуваарилах

Question 73

Question
Эрх зүйт төрийн эрх мэдлийн эх сурвалжид хамаарахыг тэмдэглэ
Answer
  • Ерөнхийлөгч
  • Засгийн газар
  • Төр
  • Ард түмэн

Question 74

Question
Эрх зүйт төрийн тухай үзэл санаа хэдийд анх гарч ирсэн бэ?
Answer
  • Эртний грек, ромд
  • Дундад зууны үед
  • Шинэ үеийн соёл иргэншлийн үед
  • Орчин үед

Question 75

Question
Эрх зүйт төрийн гүйцэтгэх эрх мэдлийн бүрэн эрхэд аль нь хамаарах вэ?
Answer
  • Нийгмийн амьдралыг зохицуулдаг гол хуулиудыг батлах
  • Нийгмийн онцгой чухал эрүүгийн хэргүүдийг хэлэлцэх
  • Нийгмийн амьдралыг зохицуулах ба парламентаас баталсан хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх талаар хэм хэмжээний акт гаргах
  • Иргэний хэргээр шүүн таслах ажиллагаа явуулах

Question 76

Question
Эрх зүйт төрийн тэргүүлэх зорилгыг тодорхойл
Answer
  • Олон улсын эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх
  • Хуулийг дээдлэх
  • Ардчилсан шүүхийг тогтоох
  • Ард түмний бүрэн эрхт байдал
  • Иргэний эрх, эрх чөлөөг хангах

Question 77

Question
Эрх зүйт төрд хуулийг баталдаг субьектийг ол
Answer
  • Ерөнхийлөгч
  • Үндсэн хуулийн шүүх
  • Парламент
  • Эрх мэдлийн өндөрлөгүүдийн тэргүүн нарын зөвшилцлөөр

Question 78

Question
Дараах бодомжуудын аль нь эрх зүйт төрийн онолд хамаардаггүй вэ?
Answer
  • Төр нь хуулиар хязгаарлагдах ёстой
  • Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь эрх тэгш байна
  • Хуулиар зөвшөөрөгдөөгүй бүхэн хориглогдоно
  • Тухайн этгээдийг зөвхөн шүүх гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар шийдвэр гаргана

Question 79

Question
Эдгээрээс аль нь төрийн байгууллагын шинжид үл хамаарах вэ?
Answer
  • Төрөөс байгуулагддаг
  • Төрийн байгууллага нь төрийн аппаратын бие даасан элемент мөн
  • Төрийн байгууллага нь бусад төрийн байгууллагуудтай хамтран ажилладаг
  • Төрийн байгууллага нь төрийн эрх мэдлийг авах өрсөлдөөнд оролцдог

Question 80

Question
Хамтын хариуцлага хүлээдэг засгийн газрыг
Answer
  • Эвслийн
  • Нэг намын
  • Танхимын
  • Танхимын бус

Question 81

Question
Эрх зүйн гарвал үүсэл
Answer
  • Хүмүүсийн санаа зориг
  • Хүний уг чанар
  • Хууль тогтоогчийн дур зорго
  • Зөв хариулт алга байна

Question 82

Question
Эрх зүйн мөн чанарыг хамгийн оновчтой тодорхойлсон нь
Answer
  • Эрх зүй-улс төрийн шударга ёс мөн
  • Эрх зүй-хүмүүсийн нийтлэг хүсэл зоригийн илэрхийлэл мөн
  • Эрх зүй-хүмүүсийн ашиг сонирхлыг хангах үйл хэрэг мөн
  • Эрх зүй-төрийн тушаал, заавар мөн
  • Эрх зүй-хүмүүсиин зан чанар, үйл ажиллагаанд тусгалаа олсон, хэм хэмжээний хэлбэрээр илэрхийлэгдсэн хувь хүн, нийгмийн бүлгүүдийн түгээмэл хүсэл зориг мөн.

Question 83

Question
Нийгмийн хэм хэмжээнд түгээмэл агуулагддаг шинж чанаруудыг тодорхойл
Answer
  • Хүмүүсийн ухамсартай, хүсэл зоригийн үйл ажиллагааны үр дүн мөн
  • Төрийн албадлагын хүчийг хангах
  • Зан чанарын үүрэгжсэн дэг журам
  • Нийгмийн харилцааны зохицуулагч
  • Албан ёсны хэлбэрээр илэрхийлэгдсэн байх

Question 84

Question
Төрөөс дараах эрхүүдийн алийг тогтоох вэ?
Answer
  • Объектив
  • Субъектив
  • Эрх зүйг
  • Зөв хариулт алга байна

Question 85

Question
Аль бодомж зөв бэ?
Answer
  • Хууль-шудрага ёсны хэмжүүр мөн
  • Хууль-ард түмний хүсэл зориг мөн
  • Хууль-зүй ёсыг хамгаалах хэрэгсэл мөн
  • Хууль-жам ёсны эрхийн мөнхийн тусгал мөн

Question 86

Question
Эрх зүйгээс ёс суртахууны ялгагдах гол шинж хийгээд ёс суртахуун нь
Answer
  • Төрийн албадлагыг нөхцөлдүүлж байдаг
  • Зан үйлийн журмаас бүрэлддэг
  • Эрх мэдэл бүхий төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн
  • Нийгмийн харилцааг өргөн хүрээнд зохицуулдаг

Question 87

Question
Нийгмийн харилцааг журамлах эрх зүйн үндсэн үүргийг тодорхойл
Answer
  • Зохицуулах
  • Хянах
  • Хамгаалах
  • Заалт өгөх
  • Захиран тушаах

Question 88

Question
Дараах утгын аль нь өргөн хүрээтэй вэ?
Answer
  • Эрх зүйн нөлөөлөл
  • Эрх зүйн зохицуулалт
  • Эрх зүйг хэрэглэх
  • Эрх зүйг хэрэгжүүлэх

Question 89

Question
Эрх зүйн нөлөөллийн механизмын хэрэгслийг ол
Answer
  • Эрх зүйн хэм хэмжээ
  • Эрх зүйн харилцаа
  • Эрх зүйг хэрэглэх акт
  • Эрх зүйн бүтэц

Question 90

Question
Эрх зүйн зохицуулалтын аргыг нэрлэ
Answer
  • Гүйцэтгэх
  • Мөрдөх
  • Ашиглах
  • Хэрэглэх
  • Зөвшөөрөх

Question 91

Question
Эрх зүйн зохицуулалтын эдгээр аргаас аль нь үндсэн бус вэ?
Answer
  • Зөвшөөрөх
  • Үүрэгжүүлэх
  • Хориглох
  • Урамшуулах

Question 92

Question
Эдгээрээс аль нь эрх зүйг хэрэгжүүлэх онцгой хэлбэр вэ?
Answer
  • Дагаж мөрдөх
  • Гүйцэтгэх
  • Ашиглах
  • Хэрэглэх

Question 93

Question
Эдгээрээс аль нь эрх зүйн эх сурвалжид үл хамаарах вэ?
Answer
  • Эрх зүйн зан заншил
  • Шүүхийн хэвшүүлэлт
  • Эрх зүйн хэм хэмжээний акт
  • Хэм хэмжээний гэрээ
  • Төрийн дуулал

Question 94

Question
Эрх зүйн эх сурвалжуудын аль нь хууль тогтоох ажиллагааны явцын үр дүн бэ?
Answer
  • Эрх зүйн хэм хэмжээ тогтоосон акт
  • Эрх зүйн зан заншил
  • Номлол
  • Шүүхийн хэвшүүлэлт

Question 95

Question
Эрх зүйт хуулийн шинжийг тодорхойл
Answer
  • Зохицуулалтын тэгшитгэх зарчим
  • Эрх зүйн хувьд эрх тэгш, эрх чөлөөтэй байх зарчим
  • Зохицуулалтын захиран тушаах зарчим
  • Эрх зүйн шударга ёсны зарчим
  • Эрх чөлөөг түгээмэл тэгш хамгаалах зарчим

Question 96

Question
"Эрх зүйн тогтолцоо" гэсэн ойлголтод үл хамаарахыг нэрлэнэ үү
Answer
  • Эрх зүйн салбар
  • Эрх зүйн институт
  • Эрх зүйн дэд салбар
  • Эрх зүйн хэм хэмжээ
  • Эрх зүйн үзэл суртал

Question 97

Question
Англи-Саксоны эрх зүйн бүлд дараах эх сурвалжуудын аль нь үндсэн эх сурвалж болдог вэ?
Answer
  • Хууль
  • Эрх зүйн зан заншил
  • Шүүхийн хэвшүүлэлт
  • Номлол

Question 98

Question
Эрх зүйн харилцааны бүрэлдэхүүний элементүүдийг тодорхойл
Answer
  • Эрх зүйн субъект
  • Иргэн
  • Хуулийн этгээд
  • Эрх зүйн чадвар
  • Эрх зүйн чадамж

Question 99

Question
Эрх зүйн харилцааны бүрэлдэхүүний агуулгад хамаарахыг тодорхойл
Answer
  • Субъектив эрх
  • Эрх зүйн субъект
  • Эрх зүйн харилцааны субьектүүд
  • Хууль зүйн субъектив үүрэг
  • Хууль зүйн факт

Question 100

Question
Эдгээрээс аль нь эрх зүйн харилцааны бүтцийн элементэд үл хамаарах вэ?
Answer
  • Субъект
  • Объект
  • Эрх
  • Үүрэг
  • Иргэний харъяалал

Question 101

Question
Эрх зүйн харилцааг үүсгэж буй урьдчилсан нөхцөлд аль нь хамаарах вэ?
Answer
  • Эрх зүйн хэм хэмжээ
  • Хууль зүйн факт
  • Объект
  • Субъект

Question 102

Question
Хууль зүйн фактыг нэрлэ
Answer
  • Үйл явдал
  • Үйлдэл
  • Эд юмс
  • Эдийн бус баялаг

Question 103

Question
Эдгээрээс аль нь "Эрх зүйн зан үйл" гэсэн ойлголтод хамаарах вэ?
Answer
  • Иргэний эрх зүйн зөрчил
  • Захиргааны эрх зүйн зөрчил
  • Хууль зүйн үйлдэл
  • Хууль ёсны зан үйл
  • Хууль зүйн үүргийн хэрэгжилт

Question 104

Question
Эдгээрээс аль нь хууль ёсны зан үйлийн хэлбэрт үл хамаарах вэ?
Answer
  • Мөрдөх
  • Гүйцэтгэх
  • Ашиглах
  • Хэрэглэх
  • Мэдэх

Question 105

Question
Эдгээрээс аль нь эрх зүйн сэтгэл судлалд үл хамаарах вэ?
Answer
  • Нийгмийн ашиг сонирхол
  • Үйл ажиллагааны сэдэл
  • Сэтгэл хөдлөхүй
  • Мэдэрхүй
  • Эрх зүйт хууль

Question 106

Question
Ямар нөхцөл байдал эрх зүйн соёлын агуулгыг нээн илэрхийлдэг вэ? (үл хамаарахыг ол)
Answer
  • Эрх зүйн мэдлэг
  • Эрх зүйд харьцах
  • Хуулийг сахих
  • Эрх зүйн идэвхтэй байр суурь
  • Үйл ажиллагааны сэдэл

Question 107

Question
Нийгмийн харилцаанд оролцогчдын эрх, үүргээс урган гарч, төрөөр хүлээн зөвшөөрөгдөж хамгаалагдсан нийтээр дагаж мөрдөх дэг журмыг хэрхэн тодорхойлох вэ?
Answer
  • Хувь хүний ухаалаг шийдэл
  • Ёс заншил
  • Тушаал
  • Хэм хэмжээ
  • Зан үйлийн шалгуур

Question 108

Question
Эдгээрээс аль нь эрх зүйн хэм хэмжээг ерөнхий хүрээгээр нь тайлбарладаг вэ?
Answer
  • Хэлзүйн
  • Логикийн
  • Системчилсэн
  • Үүргийн
  • Үгчилсэн

Question 109

Question
Эрх зүйг үгүйсгэх үзлийн эх сурвалжид аль нь хамаарах вэ?
Answer
  • Төрийн байгууллагад хайхрамжгүй хандах
  • Улс төрийн идэвхгүй байдал
  • Хуулийг үл тоомсорлох

Question 110

Question
Эрх зүйг үгүйсгэх үзлийг даван туулах арга зам нь
Answer
  • Нийгэмд ёс суртахууныг төлөвшүүлэх
  • Хуулийн байгууллага, хууль зүйн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх
  • Хууль зөрчигчдөд заавал хариуцлага хүлээлгэх

Question 111

Question
Эрх зүйг хэрэглэх үйл ажиллагааны явц дахь эрх зүйн хийдлийг даван туулах аргыг нэрлэ
Answer
  • Харьцуулсан эрх зүй судлал
  • Хуулийг төсөөтэй хэрэглэх
  • Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

Question 112

Question
Эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүнд хамаарах элементүүдийг тэмдэглэ
Answer
  • Объект
  • Субъект
  • Объектив тал
  • Нийгмийн хор аюул
  • Субъектив тал

Question 113

Question
Эдгээрээс аль нь эрх зүйн зөрчлийн объектив талын бүрэлдэхүүний шинжийг илэрхийлж байна вэ?
Answer
  • Сэдэлт
  • Гэм буруу
  • Зорилго
  • Санаа
  • Цаг хугацаа

Question 114

Question
Эрх зүйн зөрчлийн төрлүүдийг нэрлэ
Answer
  • Сахилгын зөрчил
  • Захиргааны эрх зүйн зөрчил
  • Гэмт хэрэг
  • Иргэний эрх зүйн зөрчил
  • Аргагүй хамгаалалт

Question 115

Question
Эрх зүйн зөрчлийн субъектив талд хамаарахыг тодорхойл
Answer
  • Хууль бус үйлдэл
  • Газар
  • Цаг хугацаа
  • Нөхцөл байдал
  • Зорилго

Question 116

Question
Эрх зүйн зөрчлийн объектив тал нь
Answer
  • Гэм буруу
  • Зорилго
  • Субъект
  • Нийгэмд аюултай үр дагавар

Question 117

Question
Хууль зүйн хариуцлагын үндэслэлд аль нь хамаарах вэ?
Answer
  • Эрх зүйн хэм хэмжээ
  • Эрх зүйг хэрэглэх акт
  • Эрх зүйн зөрчлийн факт
  • Эрх зүйн ухамсар

Question 118

Question
Эдгээрээс аль нь хууль зүйн хариуцлагын хамгийн хатуу төрөлд хамаарах вэ?
Answer
  • Хөдөлмөрийн эрх зүй дэх сахилгын хариуцлага
  • Захиргааны эрх зүйн хариуцлага
  • Иргэний эрх зүйн хариуцлага
  • Эрүүгийн хариуцлага

Question 119

Question
Эрх зүйн этгээд нь
Answer
  • Хүн бүр
  • Албан ёсны байгууллага, аж ахуйн нэгж
  • Хөрөнгө чинээгээрээ үүрэг хүлээх чадвар бүхий байгууллага
  • Шүүх, арбитрийн үйл ажиллагаанд оролцох эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж

Question 120

Question
Бүх хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхын утга учир нь
Answer
  • Байгалиас тэгш бус төрсөн
  • Ардчиллыг хэрэгжүүлэх
  • Хүний эрхийг дээдлэх
  • Хүний бие даасан байдлыг хангах

Question 121

Question
Эдгээрээс аль нь тодорхой этгээдийн эрхэд хамаарах вэ?
Answer
  • Объектив эрх
  • Хууль зүйн үүрэг
  • Субъектив эрх
  • Хууль зүйн үйлдэл
  • Хууль ёсны бус үйлдэл

Question 122

Question
Эдгээр ойлголтуудаас аль нь өргөн утгатай вэ?
Answer
  • Эрх зүйн чадвар
  • Эрх зүйн субъектив тал
  • Эрх зүйн чадамж
  • Хүний эрх зүйн статус
  • Иргэний харьяалал

Question 123

Question
Эрх зүйн салбарыг тодорхойлох шалгуур нь
Answer
  • Эрх зүйн зохицуулах зүйл
  • Эрх зүйн хэм хэмжээний нийлбэр
  • Эрх зүйн дэд салбар болох
  • Хэд хэдэн институтийг нэгтгэсэн хэм хэмжээ
  • Эрх зүйн зохицуулалтын арга

Question 124

Question
Эдгээрээс аль нь материаллаг эрх зүй вэ?
Answer
  • Төрийн эрх зүй
  • Захиргааны эрх зүй
  • Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй
  • Хөдөлмөрийн эрх зүй
  • Санхүүгийн эрх зүй

Question 125

Question
Дор дурьдсанаас салбар эрх зүйг ол
Answer
  • Иргэний эрх зүй
  • Өв залгамжлал
  • Захиргааны эрх зүй
  • Иргэний харьяалал
  • Эрүүгийн эрх зүй

Question 126

Question
Доорх олон улсын эрх зүйн актуудаас анх удаа хүний нийгэм-эдийн засгийн эрхийг баталгаажуулсан нь
Answer
  • 1776 оны тусгаар тогтнолын тунхаглал
  • АНУ-ын 1789 оны эрхийн тухай билль
  • Францын 1789 оны Хүн ба иргэний эрхийн түгээмэл тунхаглал
  • 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглал
  • Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт/1966

Question 127

Question
Өмчийн эрх үүсэх үндэслэлд аль нь хамаарахыг тодорхойл
Answer
  • Эд юмс үйлдвэрлэх
  • Хөрөнгө хураах
  • Эртнээс эзэмшсэн нь өмчлөх эрхийг үүсгэнэ
  • Орд илрүүлэх
  • Бэлэглэл

Question 128

Question
Аль нь орчин үеийн хууль зүй судлалын үндсэн ололт болсон бэ?
Answer
  • Бичмэл хууль
  • Нээлттэй, ил тод шүүх
  • Парламентийн гишүүдийг сонгох
  • Иргэний нээлттэй эрх, үүрэг
  • Төрийн бодлого

Question 129

Question
Хууль зүйн шинжлэх ухаан аль салбарт хамаарагдах вэ?
Answer
  • Нийгмийн
  • Бие даасан
  • Улс төрийн
  • Хүмүүнлэгийн

Question 130

Question
Та хууль зүйн эдгээр ажлаас алийг нь сонгох вэ?
Answer
  • Нотариатч
  • Гаалийн байцаагч
  • Татварын байцаагч
  • Шүүгч
  • Хуулийн зөвлөх

Question 131

Question
Монгол улсын хууль зүйн шинжлэх ухааны анхны эрдэмтэн
Answer
  • Э.Авирмэд
  • С.Жалан-Аажав
  • Г.Совд
  • Р.Гүнсэн
  • Б.Содовсүрэн
  • Ж.Авхиа

Question 132

Question
Эх орондоо хууль зүйн эрдмийн зэрэг анх хамгаалсан хуульч эрдэмтэн
Answer
  • Б.Чимид
  • Т.Сэнгэдорж
  • Г.Совд
  • Л.Баасан
  • Б.Содовсүрэн
  • Ж.Амарсанаа

Question 133

Question
Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтдээс ШУАкадемийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон хуульч
Answer
  • Г.Совд
  • Т.Сэнгэдорж
  • С.Нарангэрэл
  • Ж.Амарсанаа
  • Д. Лүндээжанцан
  • Ж.Авхиа

Question 134

Question
Дор дурдсан эрх зүйн хэм хэмжээний актуудын аль нь Монгол Улсын эрх зүйн эх сурвалжийн хүчин чадалын дэс дарааг зөрчсөнийг ол
Answer
  • Монгол улсын Үндсэн хууль
  • Монгол улсын хууль
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • Монгол улсын олон улсын гэрээ
  • Засгийн газрын тогтоол

Question 135

Question
Монгол улсын эрх зүйн тогтолцоо алинд нь хамаарах вэ?
Answer
  • Эх газрын
  • Англо-Саксоны
  • Мусульманы
  • Социалист

Question 136

Question
Эрх зүйн ямар салбар эдийн болон эдийн бус баялагтай холбогдон үүсэх харилцааг зохицуулдаг вэ?
Answer
  • Гэр бүлийн эрх зүй
  • Захиргааны эрх зүй
  • Иргэний эрх зүй
  • Аж ахуйн эрх зүй
  • Бизнесийн эрх зүй

Question 137

Question
Монгол Улс дахь эрх зүйн эх сурвалж (хамааралтайг ол)
Answer
  • Хууль
  • Захирамж
  • Засгийн газрын тогтоол
  • Шүүхийн шийдвэр
  • Ерөнхийлөгчийн зарлиг

Question 138

Question
Чухам аль нь эрх зүйн актад хамаарахгүй вэ?
Answer
  • Үндсэн хууль
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • Засгийн газрын тогтоол
  • Сайдын тушаал

Question 139

Question
"Муу" хуулийг яаж эсэргүйцэх вэ? (үл хамаарахыг ол)
Answer
  • Хэвлэлд шүүмжилнэ
  • Үг хэлнэ
  • Жагсаал цуглаан хийнэ
  • Биелүүлэхгүй байна
  • Хууль тогтоогчид уламжилна

Question 140

Question
Монгол Улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль гадаадын иргэн, харъяалалгүй хүний хүүхдэд хамаарах уу?
Answer
  • Хамаарахгүй
  • Гадаадын иргэнд хамаарна
  • Харъяалалгүй хүний хүүхдэд хамаарна
  • Бүгдэд нь хамаарна
  • Зөвхөн Монгол Улсын иргэний хүүхдэд хамаарна.

Question 141

Question
Бага насны хүүхдийн боловсролын чиглэлийг сонгоход эцэг, эх ямар эрхтэй вэ?
Answer
  • Эцэг, эх давуу эрх эдэлнэ
  • Эцэг, эх давуу эрх эдлэхгүй
  • Хүүхэд давуу эрх эдэлнэ
  • Эцэг эх, хүүхэд адил тэнцүү эрх эдэлнэ
  • Хэн ч давуу эрх эдлэх тухай байж болохгүй

Question 142

Question
Хүн хэдийд эрх чөлөөтэй, адилхан нэр төртэй, ижил эрхтэй байдаг вэ?
Answer
  • Иргэний харъяат болсон үед
  • Насанд хүрсэн нөхцөлд
  • Төрж мэндлэхдээ
  • Бага сургуульд орсноор
  • Иргэн болсон үед

Question 143

Question
НҮБ хэдэн онд байгуулагдсан бэ?
Answer
  • 1942 он
  • 1945 он
  • 1949 он
  • 1953 он

Question 144

Question
Эдгээрээс аль нь НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн гишүүн бус вэ?
Answer
  • БНХАУ
  • Франц
  • Их британи
  • Герман

Question 145

Question
НҮБ-ийн хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан он
Answer
  • 1945 он
  • 1948 он
  • 1966 он
  • 1984 он

Question 146

Question
Хүний эрхийн тухай олон улсын гол баримт бичиг
Answer
  • Иргэний болон улс төрийн эрхийн тухай пакт
  • Хүний эрхийн түгээмэл тунхаглал
  • Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пакт
  • Дайнд хэлмэгдэгсэдийг хамгаалах тухай Женевийн конвенц

Question 147

Question
Танай хүүхдийн хүндэтгэн дагах журамт үүргийг Монгол Улс хуульчилсан уу?
Answer
  • Хүүхдийн журамт үүрэг байдаггүй
  • Хүүхдийн журамт үүргийг хуульчилсан
  • Хүүхдийн журамт үүрэг гэж байж болно гэвч Монгол Улс хуульчлаагүй
  • Зөв хариулт алга

Question 148

Question
Хүний салшгүй эрх нь
Answer
  • Сурч боловсрох
  • Сонгох, сонгогдох
  • Шашин шүтэх, эс шүтэх
  • Амрах
  • Цалин хөлс авах

Question 149

Question
Шашин шүтэх эрхийг хязгаарлаж болох уу?
Answer
  • Хуульд заасан бол болно
  • Болно
  • Болохгүй
  • Онц байдалд
  • Дайны байдалд

Question 150

Question
Улс төрийн плюрализм нь
Answer
  • Эрх мэдэл хуваарилах
  • Хуулийг дээдлэх
  • Улс төрийн амьдралд оролдогчдыг өрсөлдүүлэх
  • Сонгуулийг тогтмол явуулах

Question 151

Question
Ард түмэн төлөөлөн төлөөлөгчөөрөө дамжуулан төрийг удирдах ёс
Answer
  • Төвлөн удирдах ёс
  • Нутгийн өөрөө удирдах ёс
  • Парламентат ёс
  • Ерөнхийлөгчийн сонгууль

Question 152

Question
Ард түмэн эрх мэдлээ шууд хэрэгжүүлж буйн дээд илэрхийлэл
Answer
  • Парламентат ёс
  • Төрийн тэргүүний зарлиг
  • Чөлөөт сонгууль
  • Засгийн газрын тогтоол

Question 153

Question
Импичмент бол
Answer
  • Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах
  • Ерөнхийлөгчийг албан тушаалаас зайлуулах
  • Засгийн газрыг огцруулах
  • Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас өмнө явуулах

Question 154

Question
Аль нь тэргүүлэх учир холбогдолтой вэ?
Answer
  • Хувийн өмч
  • Төрийн өмч
  • Нийгмийн өмч
  • Дундын өмч
  • Аль нь ч биш

Question 155

Question
Монгол Улс
Answer
  • Олон намын тогтолцоотой
  • Хоёр намын тогтолцоотой
  • Нэг намын тогтолцоотой
  • Аль нь ч биш

Question 156

Question
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр
Answer
  • 1924.11.26
  • 1940.06.20
  • 1960.07.06
  • 1992.01.13

Question 157

Question
Дэлхийн улс орнуудын анхны Үндсэн хууль
Answer
  • Англи
  • Франц
  • Герман
  • Австри
  • АНУ

Question 158

Question
Үндсэн хуульт ёсыг бататгах үндсэн хуулийн зарчмуудыг ол
Answer
  • Ард түмний эрх мэдэл
  • Эрх мэдлийн хуваарилалт
  • Хууль дээдлэх
  • Төрийн бүрэн эрхт байдал
  • Төрийн өмчийг дээдлэх зарчим

Question 159

Question
Төрийн үйл ажиллагааны чухал асуудлаар шийдвэр гаргахад ард түмэн шууд оролцох үйл ажиллагааг
Answer
  • Санал асуулга
  • Өөрөө удирдах ёс
  • Сонгууль
  • Импичмент

Question 160

Question
Дээд боловсролын сургалтын байгууллага (үл хамаарахыг ол)
Answer
  • Их сургууль
  • Дээд сургууль
  • Коллеж
  • Тусгай мэргэжлийн сургууль
  • Сургалт үйлдвэрлэлийн төв

Question 161

Question
Магистрын сургалт эрхэлдэг дээд боловсролын байгууллага
Answer
  • Их сургууль
  • Дээд сургууль
  • Коллеж
  • Тусгай мэргэжлийн сургууль
  • Сургалт үйлдвэрлэлийн төв

Question 162

Question
Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг, сургалт явуулдаг байгууллага
Answer
  • Их сургууль
  • Дээд сургууль
  • Коллеж
  • Тусгай мэргэжлийн сургууль
  • Сургалт үйлдвэрлэлийн төв

Question 163

Question
Их сургуулийн бусад дээд боловсролын сургалтын байгууллагаас ялгагдах онцлог. (үл хамаарахыг ол)
Answer
  • Докторын сургалт эрхэлдэг
  • Суурь судалгаа эрхэлдэг
  • Сургалт-эрдэм шинжилгээний байгууллага
  • Эрдэм шинжилгээ-сургалтын байгууллага
  • Хавсарга судалгаа эрхэлдэг

Question 164

Question
Дээд боловсрол эзэмшүүлэх бакалаврын сургалтын багц цаг
Answer
  • 90
  • 120
  • 150
  • 210

Question 165

Question
Дээд боловсрол эзэмшүүлэх магистрын сургалтын багц цаг
Answer
  • 90
  • 120
  • 150
  • 210

Question 166

Question
Магистрантын хуулиар зөвшөөрөгдсөн
Answer
  • Оюутанд мэргэжлийн зөвлөлгөө өгөх
  • Дадлагын ажил удирдах
  • Хичээл заах
  • Оюутны эрдэм шинжилгээний ажил удирдах

Question 167

Question
Докторант нь хуульд заасны дагуу дараах үйл ажиллагаа зөвшөөрөгдөнө. (үл хамаарахыг ол)
Answer
  • Доктронтын ажил удирдах
  • Магистрын ажил удирдах
  • Хичээл заах
  • Бакалаврын ажил удирдах
  • Дадлагын ажил удирдах

Question 168

Question
Дээд боловсролын сургалтын байгууллагад эчнээ, оройн хэлбэрээр суралцагчдад ажлын газар нь улирлын шалгалт өгөх хугацаанд нь
Answer
  • Цалинтай чөлөө олгоно
  • Хуулиар зохицуулаагүй
  • Байгууллагын үзэмжээс хамаарна
  • Зөв хариулт алга
Show full summary Hide full summary

Similar

Jekyll and Hyde
elliesussex
American Football
jackmackinder19
Sociology- Family and Households Flashcards
Heloise Tudor
Revolutions and Turmoil: Russia 1905-1917
Emily Faul
CARDIOVASCULAR SYSTEM
offintowonderland
Jane Eyre
sennahlee
All AS Maths Equations/Calculations and Questions
natashaaaa
Blood Brothers Characters
Lauren Saxon
Germany 1918-39
Cam Burke
PSBD TEST # 3
yog thapa
AQA Power and Conflict Poem Quotes
Holly Benson