UNDSEN HUULIIN ERKH ZUIN TEST GANGAA BAGSH

Descripción

Д.Гангабааатар багшийн номны 122 тест
Noara Gankhuu
Test por Noara Gankhuu, actualizado hace más de 1 año
Noara Gankhuu
Creado por Noara Gankhuu hace alrededor de 6 años
1235
2

Resumen del Recurso

Pregunta 1

Pregunta
Төрийн бүрэн эрхт байдлыг аль нь илүү тодорхойлох вэ?
Respuesta
  • Төрийн тэргүүнээ сонгох эрх
  • Хууль тогтоомж батлах эрх
  • Бүх нийтийн сонгуулийн зарчим
  • Бусад улстай гэрээ байгуулах эрх

Pregunta 2

Pregunta
Аль нь Монгол улсын Үндсэн хуулийн хамгийн чухал зорилгод хамаарах вэ?
Respuesta
  • Төрд эрх мэдэл олгох
  • Засгийн газар, УИХ, Шүүх болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид эрх мэдэл олгох
  • Төв болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэдэд эрх мэдэл олгох
  • Төрд эрх олгож, олгосон эрхээ хязгаарлах

Pregunta 3

Pregunta
Үндсэн хуульт ёс гэдэг нь
Respuesta
  • Төрийн үйлдэл хуулийн зүйл, заалт зөрчсөн эсэхийг тогтоодог
  • Хуулиар олгосон эрх мэдэл үндсэн хуульд нийцсэн байхыг хэлнэ
  • Төрийн эрх мэдлийг хязгаарлах зорилготой
  • Гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн зүгээс хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэхдээ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахгүй байхыг хэлнэ.

Pregunta 4

Pregunta
Үндсэн хуулийн эрх зүйг
Respuesta
  • Төрийн эрх зүй гэх нь зөв
  • Үндсэн хуулийн эрх зүй гэх нь зөв
  • Дээрхийн аль аль нь байж болно
  • Хэрхэн нэрлэх нь чухал биш

Pregunta 5

Pregunta
Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулах зүйл нь
Respuesta
  • Нийгмийн бүх харилцаа
  • Гагцхүү суурь харилцаа
  • Хүний эрх
  • Улс төр мөн

Pregunta 6

Pregunta
Үндсэн хуулийг яагаад тулгуур хууль гэдэг вэ?
Respuesta
  • Хүний эрхийг хөхиүлэн дэмждэг
  • Үндсэн хуулийг парламент баталдаг
  • Шүүхийн хараат бус байдлыг хангадаг
  • Эрх мэдлийг хуваарилж, хүний эрхийг хамгаалдаг

Pregunta 7

Pregunta
Орчин үед ач холбогдлоо алдаагүй хэвээр байгаа үндсэн хуулийн ангилал
Respuesta
  • Төрөлжүүлсэн эмхэтгэсэн ба эмхэтгээгүй
  • Хатуу ба уян хатан
  • Бүгд найрамдах ба хаант
  • Нэгдмэл ба холбооны

Pregunta 8

Pregunta
Шүүхийн жишиг Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн эх сурвалж
Respuesta
  • Мөн
  • Биш
  • Зарим тохиолдолд мөн
  • Мөн болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн 61-р зүйлд тусгасан.

Pregunta 9

Pregunta
Аристотель Үндсэн хуулийг
Respuesta
  • Сурвалжит, хаант, үндсэн хуульт
  • Нэг хүний, олонхийн, нэг намын
  • Дарангуйлагч, олигархын, анархист
  • Үндсэн хуульт, ардчилсан, дарангуйлагч гэж ангилсан

Pregunta 10

Pregunta
1924,1940,1960 оны Үндсэн хуулиудын нийтлэг тал нь
Respuesta
  • Хүний эрхийг дээдэлсэн
  • Төрийн эрхийг хуваарилсан
  • Нийгэм журамт ёсыг эрхэмлэн дээдэлсэн
  • Коммунизм байгуулахыг зорьсон явдал мөн

Pregunta 11

Pregunta
Washington Consensus нь
Respuesta
  • Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад шууд нөлөөлсөн
  • Монгол улсын Үндсэн хуульд нөлөөлөөгүй
  • Шууд бусаар нөлөөлсөн
  • Зөвхөн үнэ чөлөөлөхөд нөлөөлсөн

Pregunta 12

Pregunta
Монгол улсад төрийн бүрэн эрх хэнд байдаг вэ?
Respuesta
  • Ард түмэнд
  • Үндэстэнд
  • Төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-д
  • Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн цэцэд

Pregunta 13

Pregunta
Эрх зүйт төрийн тухай ойлголты дагуу төр эрх мэдлээ хуулийн дагуу хэрэгжүүлэх гэдэгт
Respuesta
  • Зөвхөн позитив хуулийг дагаж мөрдөх
  • Үндсэн хуульт ёс, хууль ёсны эсэх шалгуурыг дагаж мөрдөх
  • Дээрх бүгд зөв
  • Дээрх бүгд буруу

Pregunta 14

Pregunta
Төрийн бүрэн эрхт байдал нь
Respuesta
  • Тусгаар тогтнолоор хэмжигдэнэ.
  • Хил халдашгүй байх зарчмаар хэмжигдэнэ
  • Парламентийн бүрэн эрхт байдлаар илэрнэ
  • Үндэстний бүрэн эрхт байдлаар илэрнэ

Pregunta 15

Pregunta
Нэгдмэл ба холбооны улс дараах гол шинжээр ялгагдана.
Respuesta
  • Парламентийн нэг ба хоёр танхимтай гэдгээр
  • Сонгуулийн олонхийн ба хувь тэнцүүлсэн системээр
  • Нутаг дэвсгэрийн нэгжид хуваагдана
  • Эрх мэдэл хуваарилах эх сурвалжаар

Pregunta 16

Pregunta
Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь
Respuesta
  • Төвийг сахисан статусын бэлгэдэл
  • Энх тайван, шударга ёсны бэлгэдэл
  • Эзэн Чингис хааны түүхэн уламжлал
  • Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн

Pregunta 17

Pregunta
Монгол улсын олон улсын гэрээ
Respuesta
  • Зөрчигдсөн бол Үндсэн хуулийн цэцэд хандаж болохгүй
  • Үндсэн хуульд харшилсан бол мөрдөхгүй
  • Дотоодын хуульд нийцсэн байна.
  • Монгол улсын Үндсэн хууль нийцэх ёстой

Pregunta 18

Pregunta
Ардчилалын сул тал
Respuesta
  • Төлөөллийн ардчилал
  • Цөөнхийн эрхийг хамгаалах асуудал
  • Шууд ардчилал
  • Сонгуулийн систем

Pregunta 19

Pregunta
Төр нь үндэсний эдийг засгийг
Respuesta
  • Зохицуулна
  • Зах зээлд даатгана
  • Төвлөрүүлэн төлөвлөж зохицуулна
  • Дээрх бүгд зөв

Pregunta 20

Pregunta
Аль нь зөв бэ?
Respuesta
  • Соёрхон батлахаас өмнө олон улсын гэрээ хүчин төгөлдөр болохгүй
  • Олон улсын гэрээний заалтыг МУ-ын хууль тогтоомжинд тусгах хүртэл МУ гэрээний дагуу үүрэг хүлээхгүй
  • МУ олон улсын гэрээнд нэгдэн орсон цагаас эхлэн уг гэрээ нь дотоодын хуультай адил хүчинтэй үйлчилж эхлэнэ.
  • Нэгдэн орохоос өмнө олон улсын гэрээ хүчин төгөлдөр болохгүй

Pregunta 21

Pregunta
Мал сүрэг
Respuesta
  • Үндэсний баялаг учир төрийн өмч мөн
  • Үндэсний баялаг боловч хувийн өмч байна
  • Үндэсний баялаг тул төрийн хамгаалалтанд байна.
  • Үндэсний баялаг тул мал өмчлөх эрхийг төрөөс хязгаарлаж болно

Pregunta 22

Pregunta
Төрөөс үндэсний эдийн засгийг зохицуулахтай холбоотой үзэл санаа нь
Respuesta
  • эрх зүй ба эдийн засаг онолтой шууд холбоотой
  • цахилгаан, дулаан шугам сүлжээтэй холбоотой
  • зорчигч тээврийн үйлчилгээтэй холбоотой
  • хувийн өмчийг хэрхэн ашиглахтай холбогдоно

Pregunta 23

Pregunta
Хүн амын орлогын албан татварын тухай хуульд "ЗГ үнийн өсөлтийн төвшинг харгалзан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчилнө" гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн үү?
Respuesta
  • УИХ хууль батлах эрхээ хэрэгжүүлж, ЗГ-т эрх шилжүүлсэн тул Үндсэн хуульд нийцнэ
  • Эдийн засгийн хямралтай үед зөв зохицуулалт
  • Үнэ өссөн тохиолдолд иргэдийг татварын дарамтаас чөлөөлөх гэсэн зорилготой тул Үндсэн хууль зөрчөөгүй
  • Монгол улсын иргэн албан татвар төлөх тухай Үндсэн хуулийг заалтыг зөрчсөн

Pregunta 24

Pregunta
Нийслэлийн цагдаагийн газрын даргын ажилд орохоор өргөдөл гаргасан иргэн Д-г эмэгтэй хүн гэдэг шалтгаанаар хассаныг тэрбээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
Respuesta
  • 16.3 -г зөрчсөн
  • 14.2 -г зөрчсөн
  • 16.5 -г зөрчсөн
  • Үндсэн хууль зөрчөөгүй

Pregunta 25

Pregunta
Орон гэргүй иргэн Л хувийн эмнэлэгт шинжилгээ өгч эмчилгээ хийлгэхээр орсон боловч түүнийг эмнэлгийн хаалгаар оруулсангүй. Тэрбээр хар арьстай болохоор ялгаварлан гадуурхан тул Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
Respuesta
  • Арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж ҮХ зөрчсөн байна
  • Нийгмийн гарал, байдлаар нь ялгаж ҮХ зөрчсөн байна
  • Хөрөнгө чинээгээр нь гадуурхаж ҮХ зөрчсөн байна
  • Үндсэн хууль зөрчөөгүй

Pregunta 26

Pregunta
Гэр бүлийн тухай хуулийн 49.2-р зүйлд 59 -с дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Ш гомдол гаргажээ.
Respuesta
  • ҮХ-ийн 15.2-г зөрчсөн
  • ҮХ-ийн 16.13-г зөрчсөн
  • ҮХ-ийн 14.2-г зөрчсөн
  • Үндсэн хууль зөрчөөгүй

Pregunta 27

Pregunta
Аль нь хүний эрхийн тухай ойлголтыг зөв тодорхойлж байна вэ?
Respuesta
  • Монгол улсын ҮХ-д тусгагдсан хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж УИХ-аас баталсан хууль
  • Монгол цэрэг НҮБ-ын эхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа
  • Бүх хүн эдлэх эрхтэй үндсэн эрх, эрх чөлөө
  • Үг хэлэх, шашин бүтэх эс шүтэх эрх

Pregunta 28

Pregunta
Онц байдал зарласан тохиолдолд хуулиар хязгаарлаж болохгүй хүний эрх, эрх чөлөө
Respuesta
  • Жагсаж, цуглах
  • Хэвлэн нийтлэх
  • Итгэл үнэмшилтэй байх
  • Чөлөөтэй зорчих

Pregunta 29

Pregunta
Монгол улсад хүний эрхийг хамгийн үр дүнтэй хамгаалах механизм
Respuesta
  • ОУ-ын шүүх
  • МУ-ын Үндсэн хууль
  • Магна Харт
  • Хүний эрхийн түгээмэл тунхаглал

Pregunta 30

Pregunta
Иргэд хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ
Respuesta
  • Шаардлагатай бол хууль зөрчиж болно
  • Нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй
  • Үндсэн эрхээ эдлэхдээ хууль зөрчиж болно
  • Хүний эрхийг хязгаарласан хуулийг дагаж мөрдөхгүй

Pregunta 31

Pregunta
Монгол улсад орогнох эрхийг гадаадын иргэнд
Respuesta
  • Улс төрийн шалтгаанаар хавчигдсан бол олгож болно
  • Олгохгүй
  • Зөвхөн хөрөнгө оруулагч бол олгоно
  • Зөвхөн урлаг, спортын од, алдартай эрдэмтэнд олгож болно.

Pregunta 32

Pregunta
Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн баримт бмчмгт хамаарахыг ол
Respuesta
  • Иргэдийн хариуцлагын талаар тусгасан баримт бичиг
  • Хүн амын төвлөрлийг сааруулах тухай баримт бичиг
  • НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмж
  • Монгол улсын Үндсэн хууль

Pregunta 33

Pregunta
Монгол улсын иргэний үндсэн үүрэг
Respuesta
  • Хөдөлмөрлөх
  • Эрүүл мэндээ хамгаалах
  • Хууль дээдлэх, сахин биелүүлэх
  • Байгаль орчноо хамгаалах багтана

Pregunta 34

Pregunta
Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулийн 15.5 дах хэсэгт "хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоор өвчилсөн тухай мэдээлэл нь хувь хүний эрүүл мэндийн нууцад хамаарахгүй" гэсэн нь
Respuesta
  • Нийтэд аюултай зарим онцлог халдварт өвчний талаарх мэдээллийг хувь хүний нууцад хамаарахгүй байхаар заасан нь уг өвчний тархлалтаас урьдчилан сэргийлэх зорилготой учир Үндсэн хууль зөрчөөгүй
  • Хувь хүний нууцыг хамгаалахтай холбоотой Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна
  • Өвчтний нэр, төр, алдар хүндэд халдах, хувийн нууцтай холбоотой мэдээллийг нийтэд ил болгоно гэсэн уга агуулаагүй тул Үндсэн хууль зөрчөөгүй
  • Тэгш эрх, ялгаварлан гадуурхахыг хориглох тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

Pregunta 35

Pregunta
Арбитрын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт "арбитарч томилох журмыг зөрчсөн, эсхүл талууд тохиролцсон журмынхаа дагуу арбитрчийг томилж чадаагүй бол сонирхогч тал давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргах бөгөөд маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна" гэсэн нь
Respuesta
  • ҮХ-ийн 16.14 дэх заалтын "МУ-ын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй " гэж заасныг зөрчсөн
  • ҮХ-ийн 48.1 дэх хэсэгт "Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно" гэж заасныг зөрчсөн
  • ҮХ-ийн 50.1 дэх хэсгийн 2 дах заалтад "Давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх" гэж заасны зөрчсөн
  • Үндсэн хууль зөрчөөгүй
  • Үндсэн хуулийн 50.2 дах хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр байх" гэж заасныг зөрчсөн байна.

Pregunta 36

Pregunta
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75.2.4 дэх заалтад "төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас"-ыг төлбөр хураан авч болохгүй гэсэн заалт нь гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүдэд халдаахгүй байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн үү?
Respuesta
  • ҮХ-ийн 16.14 дэх заалтыг зөрчсөн байна
  • Гэр бүлийн зайлшгүй шаардлагатай анхдагч хэрэгцээний эд зүйлсийг хурааж, авахгүй гэж зохицуулсан тул дээрх зарчимд нийцэж байна.
  • ҮХ-ийн 16.6 дах заалтыг зөрчсөн
  • Төлбөр төлөгчийн "гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас"-ыг төлбөрт авахгүй гэсэн нь төлбөр төлөгчийн ял, зэмлэлийг гэр бүлд нь халдааж буй хэрэг биш.

Pregunta 37

Pregunta
АНУ-ын үндсэн хуулийн эрх зүйд ямар эрх, эрх чөлөөг баруун Европын улсуудаас илүү хамгаалдаг вэ?
Respuesta
  • Жагсаж цуглах
  • Амьд явах
  • Эрүүл орчинд амьдрах
  • Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

Pregunta 38

Pregunta
Хэт үндэсрхэг үзэл залуустай хийсэн ярилцлагыг Үндэсний телевизээр нэвтрүүлжээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд үндэсний телевиз, радиогоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг дэмжсэн заалт Үндсэн хууль зөрчсөн үү?
Respuesta
  • Зөрчсөн
  • Хэт үндэсрхэг, нацист үзлийг хуулиар хамгаалж болохгүй
  • Хувийн хэвлэлд нийтэлж болно. Үндэсний телевизээр нэвтрүүлэх зохисгүй.
  • Зөрчөөгүй

Pregunta 39

Pregunta
Монгол Улсын түүхийг гуйвуулахыг хориглосон хууль УИХ батлажээ. Гэтэл 2 иргэн МУ-ын манжийн дарлалд нухлагдаж байсан Монголчуудыг Хятадууд авсан гэсэн агуулгатай ном бичиж хэвлүүлжээ. Хууль зөрчсөн хэргээг шүүх хурал болсон. Түүхийг гуйвуулж бичихийг хориглосон хууль Үндсэн хууль зөрчсөн үү?
Respuesta
  • Хэдийгээр үндэстний хувьд чухал асуудал хөндсөн боловч илэрхийлсэн үзэл санаа нь түүхийн маргаантай асуудал байна. Хууль ҮХ зөрчөөгүй.
  • Үг хэлэх эрхийг зөрчжээ
  • Барон Унгери МУ-ын манжийн дарлалаас салгасан тул хууль ҮХ зөрчөөгүй.
  • Улаан арми МУ-ыг Хятадын дарлалаас ангижруулсан тул ҮХ зөрчөөгүй

Pregunta 40

Pregunta
Хүчирхийлэлд уриалсан үг олон нийтийн дунд хэлэрийг хориглосон заалт Үндсэн хуульд нийцэх үү?
Respuesta
  • Хуулийн заалт бодитой, зайлшгүй аюул учруулж байгаа талаар шалгуур тогтоосон эсэхээс хамаарна
  • Төрийн эсрэг бусдыг өдөөн турхирсан үйлдлийг хориглох нь зүйтэй
  • Гадаадын уул уурхайн компаний дарангуйллаас сэргийлэх үүднээс хүчирхийлллийг уриалж болно. Үндсэн хууль зөрчсөн байна.
  • Харин дарангуйллын эсрэг хүчирхийллийг уриалах нь буруу

Pregunta 41

Pregunta
Үг хэлэх эрх чөлөө гэдэгт хамаарахгүйг ол
Respuesta
  • Билэгдлийн хувцас өмсөх
  • Бүжгийн хөдөлгөөн
  • Чимээгүй зул асааж жагсах
  • Наадмаар туг, далбаа намируулах
  • Сонгуулийн өдөр гэртээ унтах

Pregunta 42

Pregunta
Цэргийн зарлан дуудах хуудсыг олны өмнө шатааж байгаа нь үг хэлэх эрх чөлөөний илрэх хэлбэр мөн үү
Respuesta
  • Үг яриа биш үйлдэл учир үг хэлэх рэх чөнөөлнд хамаарахгүй
  • Speech plus доктринны дагуу үг хэлэх эрх чөлөөнд хамаарна
  • Хууль зөрчсөн үйлдэл тул үг хэлэх эрх чөлөөний илрэх хэлбэр биш
  • Энэ үйлдэл ҮХ-д нийцэхгүй төдийгүй үг хэлэх эрх чөлөөтэй хамаагүй

Pregunta 43

Pregunta
Үг хэлэх эрх чөлөө туйлын эрх мөн үү
Respuesta
  • Туйлын эрх биш
  • Мөн
  • Хүний эрх, эрх чөлөө бүр туйлын эрх мөн
  • Үг хэлэх эрх чөлөө үндсэн эрх учир туйлын эрх мөн

Pregunta 44

Pregunta
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах шаардлага юу вэ?
Respuesta
  • Үг хэлэх эрх чөлөө нь ард түмэн бүх нийтийн сонгуулиар бодлого, шийдвэр гаргах ёстой гэсэн үзэл санааны нэг хэсэг учраас
  • Үнэн мөнний хамгийн зөв шалгуур нь үзэл бодол, үг яриа өөрөө зах зээлийн өрсөлдөөн дундаас хүлээн зөвшөөрөгдөх явдал учраас
  • Зоргоор үг хэлэх эрхтэй байх нь өөрийгөө илэрхийлэх, тодорхойлох эрхтэй байхын илрэл учраас
  • Тэвчээрийг хөгжүүлдэг учраас
  • Дээрх бүгд зөв
  • Дээрх бүгд буруу

Pregunta 45

Pregunta
Үг хэлэх эрх чөлөөг агуулгаас хамаарч хязгаарлах нь ҮХ зөрчсөн болох уу?
Respuesta
  • Тодорхой үзэл бодлын агуулгыг хязгаарласан тохиолдолд үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн байх магадлал хамгийн өндөр
  • Бусдыг доромжилсон яриаг агуулгаар нь хязгаарлаж болно.
  • Үзэл бодлыг агуулгаар нь ялгаварлах нь төрийн хууль ёсны эрх мэдэл мөн
  • Төр нь буруу үзэл бодол нийгэмд түгэхээс сэргийлэх зорилгоор үзэл бодлыг агуулгаар нь хязгаарлаж болно
  • Засгийн газрын зөв шийдвэрийг эсэргүүцэх нь нийтийн эрх ашигт харгш тул агуулгаар нь хязгаарлаж болно

Pregunta 46

Pregunta
Чингисийн талбайд зөвхөн цалин, хангамжаа нэмэгдүүлэхтэй холбоотой жагсаал цуглаан хийж болно. Бусад төрлийн жагсаал цуглааныг өөр газар хийхийг даалгасан хууль ҮХ зөрчсөн үү?
Respuesta
  • Өөр газар үзэл бодлоо илэрхийлэх боломжтой тул үг хэлэх эрхийг зөрчөөгүй
  • Тодорхой сэдвээр үзэл бодлоо илэрхийлэхийг хязгаарласан тул ҮХ зөрчсөн байна
  • Цалин, хангамж бол төрөөс иргэний урамшуулах арга хэрэгсэл тул хуулийн зохицуулалт ҮХ-д нийцэж байна.
  • Жагсаал цуглаан хийхийг бүрмөсөн хориглоогүй тул төр эрхийнхээ хүрээнд зохицуулжээ.

Pregunta 47

Pregunta
Гадаад улсын элчин сайдын яамнаас 500М-ийн зайнд тухайн улсыг шүүмжилсэн лоозон, мэдэгдэл байрлуулахыг хориглосон тогтоол ҮХ-д нийцэх үү?
Respuesta
  • Үзэл бодлыг агуулгаар нь хязгаарласан байна.
  • Хоёр улсын найрсаг харилцааг хадгалах зорилготой тул ҮХ-д нийцнэ.
  • Олон улсын эрх зүйн хүрээнд дипломат албан хаагчийг хамгаалах үүргээ хэрэгжүүлжээ
  • Хоёр талт гэрээний үүргээ биелүүлсэн тул ҮХ-д нийцнэ.

Pregunta 48

Pregunta
Хөдөлмөрийн маргаанаас бусад асуудоаар орон сууцны хорооллын дотор суулт хийхийг хориглосон хуулийн заалт ҮХ-ийг зөрчсөн үү?
Respuesta
  • Олон нийтийн газар үг хэлэх эхийг зөрчих нь төрийн үүрэг мөн
  • Хороолол дотор суулт хийх нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах тул хориглосон хууль ҮХ зөрчөөгүй.
  • Хорооллыг онцолсон нь хүндэтгэх шалтгаангүй тул ҮХ зөрчсөн
  • Хөдөлмөртэй холбоотой сэдвээр үг хэлэх эрхийг зөвшөөрч бусад сэдвээр үг хэлэх эрхийг хязгаарласан нь ҮХ зөрчжээ

Pregunta 49

Pregunta
Шүүхийн байрны үүдэнд төрөл бүрийн зар тавихыг хориглосон хуулийн заалт ҮХ-д нийцэх үү?
Respuesta
  • Бусад байгууллагын үүдэнд зар тавихыг хориглоогүй тул ҮХ зөрчсөн
  • Агуулгаар хязгаарласан тул ҮХ зөрчсөн
  • Сэдвээр хязгаарласан тул ҮХ зөрчсөн
  • Утга санаагаар хязгаарласан тул ҮХ зөрчсөн
  • Бүх төрлийн зарыг хориглосон тул ҮХ зөрчөөгүй байна.

Pregunta 50

Pregunta
Орон сууцны хороолол, сүм, парк, сургуулийн ойролцоо 1000м газарт насанд хүрэгчдэд зориулсан кино гаргадаг кино театр байгуулахыг хориглосон захирамж ҮХ зөрчсөн үү?
Respuesta
  • Үүдэн гарах сөрөг үр дагавараас сэргийлэхэд чиглэсэн бол зөрчөөгүй
  • Тодорхой төрлийн киног хориглосон тул ҮХ зөрчсөн
  • Агуулгаар хязгаарласан
  • Сэдвээр хязгаарласан

Pregunta 51

Pregunta
төрийн өмчийн их сургуулийн оюутны клбут төсвөөс санхүүжилт олгох тухай хууль баталжээ. Өөрсдийнх нь огт сонирхдоггүй үйл ажиллагааг төсвийн хөрөнгөөр дэмжиж байгаад дургүйцсэн оюутан Цэцэд хандав. Хууль ҮХ зөрчсөн үү?
Respuesta
  • Уг оюутны сонирходоггүй үйл ажиллагаанд төсвийн хөрөнгийг зарцуулж байгаа нь үг хэлэх эрх чөлөөг агуулгаар нь хязгаарласан байна. Зөрчсөн.
  • Бүх төрлийн клуб, дугуйланг байгуулж, адил санхүүжилт өгөх ёстой байсан. Зөрчсөн
  • Аль нэг үзэл санааг тухайлан дэмжээгүй, төвийг сахисан учир ҮХ зөрчөөгүй.
  • Хувийн сургууль байсан бол ҮХ-ийн зөрчил гарахгүй байсан.

Pregunta 52

Pregunta
Аль нэг сэжиг бүхий байгууллагын гишүүнчлэлтэй хүнийг төрийн албанд ажилуулахыг хориглоно гэсэн хуулийн заалт ҮХ-д нийцэх үү?
Respuesta
  • Терроризмыг аюулаас сэргийлэх хууль тул ҮХ-д нийцнэ.
  • Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд хориглох ёстой
  • Үндэсрхэг үзэл бүлгэмийн гишүүн төрийн албанд байх нь зохисгүй тул ҮХ-д нийцнэ.
  • Сэжиг бүхий байгууллага гэлэг нь тодорхойгүй тул албан тушаалтан зоргоор шийдэх боломж олгосон тул ҮХ зөрчсөн.

Pregunta 53

Pregunta
Найзыг нь баривчлах гэж байсан цагдаатай ярилцаж анхаарлыг нь сарниулсан гээд нэг иргэнийг баривчилсан. Цагдаа ажил үүргээ гүйцэтгэж байхад нь саад болохыг хориглоно гэсэн хуулийн заалт ҮХ зөрчсөн үү?
Respuesta
  • Цагдаагийн ажилд үйлдлээрээ саад учруулсан тохиолдолд л энэ хуулийн заалтад хамаарна. Хууль ҮХ зөрчөөгүй
  • Цагдааг харааж, хэрэлдэж, доромжилсон бол саад болсонд тооцно. Хууль ҮХ зөрчөөгүй.
  • Хэлсэн үгийнх нь агуулгаас хамаарч бусдыг баривчлах нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг мөн. Хууль ҮХ зөрчөөгүй.
  • Хэрэв ажил үүргээ гүйцэтгэж байхад нь саад болох гэдэгт хажууд нь зогсох үедээ хэлсэн үг яриа бүгдийг хамруулах бол энэ хууль ҮХ зөрчсөн болно

Pregunta 54

Pregunta
Хүүхдийг тоглуулсан насанд хүрэгчдийн кино нэвтрүүлэхийг хориглосон хууль ҮХ-д нийцэх үү?
Respuesta
  • Зохиолын, урлагийн бүтээлийн агуулгыг хязгаарласан тул ҮХ зөрчсөн
  • Үндсэн хууль зөрчсөн
  • Үндсэн хуульд нийцнэ.
  • Дээрх бүгд буруу

Pregunta 55

Pregunta
Үг хэлэх эрх чөлөөнд урьдчилсан хориг тавих нь ҮХ-д нийцэх үү?
Respuesta
  • Хориглоогүй мөртлөө үзэл бодлоо илэрхийлснийх нь дараа шийтгэл ногдуулах нь эрх зүйт төрийн зарчимд нийцэхгүй. Хориг тавих нь ҮХ-д нийцнэ.
  • Чөлөөт төрийн үндэс болох хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын тулд урьдчилсан хориг тавих учиргүй. Нийцэхгүй.
  • Нэгэнт нийтийн хүртээл болсон хойно нь хориглох нь хожимдох тул нийтэл түгэхээс нь өмнө үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах ёстой. Нийцнэ.
  • Хуулиар хориглосон зохицуулалтыг өмнө нь баталсан байх ёстой. ҮХ-д нийцнэ.

Pregunta 56

Pregunta
Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байж болох уу?
Respuesta
  • Үндсэн хууль зөрчсөн хууль, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэггүй.
  • Биелүүлэх үүрэгтэй.
  • Үндсэн хууль зөрчсөн нь сүүлд батлагдах магадлал өндөр бол шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болно.
  • Үндсэн хууль зөрчсөн бүх шийдвэрийг иргэд дагаж мөрдөхгүй байж болно.

Pregunta 57

Pregunta
Өдөр тутмын бүх сонинд төрийн эрх мэдэлтний нэр хүндэд халдсан мэдээлэл гаргахыг хориглосон хуулийн заалт ҮХ-д нийцэх үү?
Respuesta
  • Хэвлэл мэдээллээр дуртай мэдээллээ цацаж, бусдын нэр хүндэд халдах нь буруу тул ҮХ-д нийцнэ.
  • Үг хэлэх эрх чөлөөгөө урвуулан ашиглах магадлал байдаг тул ҮХ-д нийцнэ.
  • Бүх хүнд бус зөвхөн төрийн эрх мэдэлтэнд хамаарах хууль тул ҮХ зөрчсөн
  • Үг хэлэх эрхээ урвуугаар ашиглах магадлалтай гэдэг нь урьдчилсан хориг тавих нь зүйтэй гэх үндэслэл болохгүй.

Pregunta 58

Pregunta
Аль нь Үндсэн хуульд нийцсэн хязгаарлалт вэ?
Respuesta
  • Төрийн нууц, цэргийн тоо, зэвсгийн тоо, байршилтай холбоотой мэдээлэл түгээхийг хориглосон
  • Садар самууныг сурталчлахыг хориглосон
  • Төрийн эрхийг хууль бусаар авахыг уриалсан
  • Дээрх бүгд зөв
  • Дээрх бүгд буруу

Pregunta 59

Pregunta
Өмчийн эрхийн гэрээний эрхээс ялгарах онцлог шинжийг ол
Respuesta
  • Гуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлэхгүй байх эрх
  • Төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүй байх
  • Дэлхийн бүх хүмүүс өмчлөгчийн өмнө үүрэг хүлээдэг
  • Өмчийн эрхийг ҮХ-д тусгасан явдал

Pregunta 60

Pregunta
Өмчлөх эрхийн Үндсэн хуулиар онцгойлон хамгаалахын зорилго нь
Respuesta
  • Төрийн оролцоог зогсоохын тулд
  • Хувь хүн эрх чөлөөгөө эдлэх, хамгаалалтын бүс бий болгодог тул
  • Туйлын эрх тул
  • Өмчийн эрхийн бусад эрх, эрх чөлөөнөөс тусгайлан зохицуулах шаардлагагүй

Pregunta 61

Pregunta
Хувийн өмчийн газрыг төрөөс хязгаарлах ҮХ-ийн зохицуулалтууд
Respuesta
  • Эргүүлэн авах, үүрэг хүлээлгэх, хураан авах
  • Дайчлан авах, үүрэг хүлээлгэх, гадаадын иргэдэд арилжаалах
  • Дайчлан авах, хураан авах, нөхөн авах
  • Үүрэг хүлээлгэх, эргүүлэн авах, бусдад шилжүүлэх

Pregunta 62

Pregunta
Газрыг дайчлан авах хэлбэрүүд
Respuesta
  • Шууд ба шууд бус
  • Хуулийн дагуу ба хуульд нийцүүлэн
  • Эзэмших ба ашиглах эрхийг цуцлах
  • Өмчлөх ба эзэмших эрхийг цуцлах

Pregunta 63

Pregunta
Өмчлөгчийн эрхийг
Respuesta
  • Зөвхөн ҮХ-иар
  • Зөвхөн УИХ-ын тогтоолоор
  • Зөвхөн хуулиар
  • Зөвхөн онц байдал зарласан тохиолдолд хязгаарлаж болно

Pregunta 64

Pregunta
Газар, түүний хэвлий
Respuesta
  • Ард түмний мэдэлд, хувийн өмчид байна.
  • Ард түмний өмчид, төрийн мэдэлд байна.
  • Ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд
  • Нийтийн өмчид, газрын эзний мэдэлд байна.

Pregunta 65

Pregunta
Төрийн зохицуулалтын үр дүнд иргэн өмчийн газрынхаа эдийн засгийн үр шимийг хүртэх боломжгүй болсон бол
Respuesta
  • Шүүхэд хандах эрхгүй
  • Нөхөх олговор олгохгүй
  • Шууд бусаар дайчлан авсан
  • Өмчийн газраа худалдана.

Pregunta 66

Pregunta
Газрыг гадаадын иргэнд
Respuesta
  • Төр өмчлүүлэх, иргэн барьцаалж болно
  • Төр ашиглуулж, иргэн зөвшөөрөл авсан бол шилжүүлж болно.
  • Иргэн ашиглуулна, төр дуудлага худалдаагаар худалдана
  • Худалдахгүй, иргэд зөвшөөрөл авсан бол ашиглуулна

Pregunta 67

Pregunta
Төр хувийн өмчийн газрыг
Respuesta
  • Хүн амын эрүүл мэндэд харшаар ашиглавал хураан авна
  • Зохицуулна, эргүүлэн авахгүй
  • Шаардлагатай бол эргүүлэн авна
  • Хүссэн үедээ нөхөн олговортойгоор эргүүлэн авна

Pregunta 68

Pregunta
Төрөөс иргэний хувийн өмчийн газрыг эргүүлэн авахад нөхөх олговор
Respuesta
  • Олгоно
  • Нийтийн хэрэгцээнд зориулан эргүүлэн авсан бол нөхөх олговор олгохгүй
  • Зөвшөөрөл авахаасаа өмнө дур мэдэн газар хашиж авсан бол нөхөх олговоргүйгээр хураан авч болно
  • Хүн амын эрүүл мэндэд харшаар ашиглавал нөхөх олговортойгоор дайчлан авна
  • Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор эргүүлэн авахдаа нөхөх олговор олгоно

Pregunta 69

Pregunta
1992 оны ҮХ-д зааснаар аль нь төрийн өмч вэ?
Respuesta
  • Газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг
  • Иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг ой, усны нөөц, ан амьтан
  • Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв
  • Монголын ард түмний түүх, оюуны өмч, дурсгалт газар

Pregunta 70

Pregunta
Монгол улсын иргэн өмчийн газраа бусдад ашиглуулахдаа
Respuesta
  • Салшгүй эрхээ төрд шилжүүлээгүй тул хэнээс ч зөвшөөрөл авахгүй
  • Зөвхөн эзэмшил газраа бусдад ашиглуулахад л зөвшөөрөл авдаг тул зөвшөөрөл авах шаардлагагүй
  • Төрийн байгууллагаас зөвшөөрөл заавал авна.
  • Зөвхөн бэлчээр, газрын хэвлий,ойг ашиглах, бусдад ашиглуулах тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авна

Pregunta 71

Pregunta
Төр, шашны харилцаанд баримтлах үндсэн зарчим
Respuesta
  • Төр, сүм хийд бүрэн тусгаар байна.
  • Төр, сүм хийдийн харилцааг ЗГ зохицуулна
  • Төрөөс сүм хийд байгуулж болохгүй
  • Төвийг сахих

Pregunta 72

Pregunta
МУИС-ийн төгсөгчдийн хонхны баяраар христийн сүмийн санваартан ирж адислал хүртээхийг хуулиар зөвшөөрөх нь
Respuesta
  • Христийн шашин шүтэхийг төрөөс албадсан
  • Нэг шашныг илүүд үзэж ялгавартай хандсан
  • Оюутнууд залбирахгүй байх сонголттой байсан тул ҮХ-д нийцнэ.
  • гадны шашин тул ҮХ зөрчсөн

Pregunta 73

Pregunta
Ерөнхийлөгч зарим буддын сүм, хийдийг сэргээх тухай зарлиг гаргах нь
Respuesta
  • ҮХ-ийн удиртгал хэсэгт үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх гэсэнтэй нийцэж байна.
  • Төр, сүм хийдийн харилцаа тусгаар байх ҮХ-ин зарчимд харшилж байна.
  • Төвийг сахих зарчимд нийцэж байна.
  • Аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой бол болно

Pregunta 74

Pregunta
Дунд сургуулийн хичээлд шашны залбирал үйлдэхийг хуулиар зөвшөөрөх нь
Respuesta
  • Шашин шүтэх эрхийг хязгаарлаж байна.
  • Албадлага биш учир ҮХ зөрчөөгүй
  • Төрөөс шашин шүтэхийг хүчээр албадаж байна.
  • Сургуулийн удирдлагын шийдэх асуудал

Pregunta 75

Pregunta
Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт дээр бурхан дор итгэмүй хэмээн бичсэн нь
Respuesta
  • Төр шашны хэрэгт оролцсон байгаан илрэл
  • Төрөөс шашныг дэмжиж байгаан илрэл
  • Төрөөс шашныг ялгаварлаж байгаан илрэл
  • Соёл түүхийн уламжлалыг нандигнан өвлөж байгаан илрэл

Pregunta 76

Pregunta
Шашныг гаднаас зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх үйл ажиллагааг явуулахыг хориглох нь
Respuesta
  • Бүх шашинд тэгш хандах зарчмыг зөрчсөн байна.
  • МУ-ын олон улсын гэрээг зөрчсөн байна
  • Гадаадын иргэн, харъяалалгүй хүний шашин сурталчилах эрхийг зөрчжээ
  • Аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн зохицуулалт тул ҮХ зөрчөөгүй байна.

Pregunta 77

Pregunta
Эрх мэдэл хуваарилах зарчмыг
Respuesta
  • Чиг үүргийн, институцийн, хүн хүчний
  • Хүн хүчний, хэвтээ, чиг үүргийн
  • Босоо, чиг үүргийн, институцийн
  • Босоо, хэвтээ, чиг үүргийн гэж ангилна

Pregunta 78

Pregunta
МУ-ын ҮХ-д эрх мэдэл хуваарилах зарчим тусгагдсан уу?
Respuesta
  • Тийм, ҮХ 1.2-т
  • Тийм, ҮХ-ийн 25.1-т
  • Тусгагдсан
  • Онолын ойлголт тул тусгагдаагүй

Pregunta 79

Pregunta
Эрх мэдлийн гурван салбар тусгаар үйл ажиллагааг явуулахыг
Respuesta
  • Эрх мэдэл бүрэн хуваарилах зарчим
  • Засаглал тусгаар байх зарчим
  • Эрх мэдэл хэсэгчлэн хуваарилах зарчим
  • Засаглалын салаа мөчрийн зарчим гэнэ.

Pregunta 80

Pregunta
Эрх мэдэл хэсэгчлэн хуваах зарчим
Respuesta
  • Эрх мэдлийн хяналт, тэнцвэр бүхий хуваарилалт хийх
  • Эрх мэдлийг бүх намууд тэнцүү хуваах
  • Ерөнхийлөгчийг оруулаад дөрвөн салбарт төрийн эрх мэдлийг тэнцүү хуваарилах
  • Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч, ЗГ хоёрт тэгш хуваарилахыг хэлнэ.

Pregunta 81

Pregunta
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дах хэсэгт "Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын нийт гишүүний 2/3-оос доошгүйн саналаар шийдвэрлэнэ" гэсэн заалт нь ҮХ-д тусгагдсан УИХ-ын болон Байнгын хорооны хуралдааны үйл ажиллагааны ерөнхий зарчимд нийцэх үү?
Respuesta
  • Тийм, тусгайлан босго тогтоох нь бусад улсын парламентийн хууль тогтоох практикт байдаг нийтлэг жишиг юм.
  • Тийм, УИХ тодорхой асуудлыг бодлогын төвшинд онцгойлон авч үзэж, түүнийг батлах дэг, журам тогтоох нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал мөн
  • Үгүй, ҮХ-ийн 27.6-дах хэсгийг зөрчсөн байна.
  • Тийм, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тогтворгүй байх нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх учир улс орны эрх ашгийг хамгаалах үүднээс хуульчилсан зохицуулалт тул ҮХ-д нийцэж байна.

Pregunta 82

Pregunta
УИХ-ын гишүүн улс төрийн байгууллагын даргын албан тушаал хаших нь УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт харшлах уу?
Respuesta
  • Хуулиар тогтоосон хууль батлах чиг үүрэгт хамааралгүй учир ҮХ зөрчсөн
  • Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүнээс өөр ажил, албан тушаал тул ЗХ зөрчсөн
  • Намын даргаас бусад албан тушаал хаших нь хуулиар тогтоосон үүрэгт нь харшилна
  • Улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажиллах нь хуулиар тогтоосон үүрэгт нь харшилахгүй

Pregunta 83

Pregunta
Хууль санаачлах эрх бүхий субъект
Respuesta
  • Ерөнхийлөгч, УИХ, ЗГ
  • ЗГ-ын гишүүн, УИХ, Ерөнхийлөгч
  • Ерөнхийлөгч, ЗГ-ын гишүүн, УИХ-ын гишүүн
  • Дээрх бүгд зөв
  • Дээрх бүгд буруу

Pregunta 84

Pregunta
УИХ-ын бүрэн эрхийн хугацаа
Respuesta
  • 4 жилээс илүү байж болохгүй
  • Дайны үед 4 жилээс урт байж болно
  • Ард нийтийн санал асуулгаар дахин 4 жилээр сунгаж болно
  • Зарим гишүүн дахин дахин сонгогддог

Pregunta 85

Pregunta
УИХ дараах тохиолдолд тарна
Respuesta
  • Нийт гишүүний 2/3 нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн
  • Засгийн газар УИХ-д итгэл үзүүлээгүй
  • Ерөнхийлөгч санал болгосноор
  • УИХ-ын дарга тараах шийдвэр гаргасан

Pregunta 86

Pregunta
УИХ-ын дэд даргыг
Respuesta
  • Улсын цол, одон медал бий болгох
  • Уучлал үзүүлэх
  • Гадаадад улсаа бүрэн эрхтэй төлөөлнө
  • Бүх нийтийн цэргийг дайчилгаа зарлах

Pregunta 87

Pregunta
Парламентийн засаглал нь ерөнхийлөгчийн засаглалаас дараах байдлаар ялгаатай
Respuesta
  • Ерөнхийлөгчийг парламент заавал сонгоно
  • Засгийн газар парламентийн гишүүдээс бүрдэнэ
  • Засгийн газар парламентийн өмнө хариуцлага хүлээнэ
  • Ерөнхийлөгч парламентийн өмнө бус ард түмний өмнө хариуцлага хүлээнэ

Pregunta 88

Pregunta
Халдашгүй байдал гэдэг нь
Respuesta
  • УИХ-ын гишүүн хариуцлага хүлээхгүй байх
  • Төсвөөс цалин, машин, байр авах явдал
  • УИХ-ын гишүүний онцгой бүрэн эрх
  • Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зориулагдсан хуулийн хамгаалалт

Pregunta 89

Pregunta
Даатгалын тухай хуульд "Зохицуулах хороо даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг хуульд заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно" гэсэн нь ҮХ-д нийцэх үү?
Respuesta
  • Хууль тогтоогч хууль батлах эрхээ шилжүүлсэн байх тул болно
  • Даатгалын үйл ажиллагааны онцлогоос хамаарах нарийвчилсан зохицуулалт тул ҮХ зөрчөөгүй
  • УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдсан тул ҮХ зөрчсөн
  • УИХ өөрөө хуулиар эрх олгосон байх тул ҮХ зөрчөөгүй

Pregunta 90

Pregunta
Халдашгүй байдалд хамаарахыг ол
Respuesta
  • Бусдыг гэмт этгээд гэж гүтгэсэн
  • Гэмт үйлдэл үйлдснийг шүүх тогтоосон
  • Гэмт хэрэг үйлдэж байхад нь баривчилсан
  • Хуралдааны үеэр бусдыг доромжилсон

Pregunta 91

Pregunta
УИХ-ын сонгуулийн зарчим
Respuesta
  • Бүх нийт, шууд, нууцлаг, тогтмол
  • Шууд, чөлөөт, тэгш, нууцлаг
  • Чөлөөтэй, саналаа нууцаар гаргах
  • Шууд, чөлөөтэй, бүр иргэд оролцсон

Pregunta 92

Pregunta
Сонгуулийн системийн үр дагавар
Respuesta
  • АН сонгуульд ялах эсэхэд нөлөөлнө
  • МАХН эвсэлд нэгдэх эсэхийг шийднэ
  • Ардчилсан төр орших эсэхэд нөлөөлнө
  • Аль нам засгийн эрх авахад нөлөөлнө

Pregunta 93

Pregunta
Олонхийн тогтолцооны давуу тал
Respuesta
  • Парламент хүчтэй сөрөг хүчинтэй болно
  • Цөөнхийн төлөөлөл суудалгүй хоцрох
  • Зарим сонгогчдын санал суудалд хувирдаггүй
  • Мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх бус нутаг, нуга, нэр хүндээр өрсөлдөх

Pregunta 94

Pregunta
Хувь тэнцүүлэх системийн онцлог
Respuesta
  • Зарим санал намд, зарим санал хүнд
  • Хоёр том намын тогтолцоо бүрдэнэ
  • Сонгогчид намд санал өгнө
  • Нэр дэвшигчдийг эрэмбэлнэ

Pregunta 95

Pregunta
Сонгуулийн холимог тогтолцоо
Respuesta
  • Олонхийн системийн нэг хувилбар мөн
  • -ны парлелль хувилбарыг УИХ-ын сонгуульд хэрэглэж байна
  • -ны холимог мандаттай хувь тэнцүүлэх системийг УИХ-ын сонгуульд хэрэглэж байна
  • Хувь тэнцүүлэх системийн хувилбар мөн

Pregunta 96

Pregunta
МУ-ын Шүүхийн тухай хуульд "Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийн байна" гэсэн нь ҮХ-д нийцэх үү?
Respuesta
  • Шүүхийн ерөнхий зөвлөлд хуулиар олгогдсон эрх тул ҮХ зөрчөөгүй
  • Шүүгчийн хараат бус байдлыг хангах зохицуулалт тул ҮХ зөрчөөгүй
  • Шүүгчийг шилж олох үүрэг нь ҮХ-иар Шүүхийн ерөнхий зөвлөлд олгогдсон тул ҮХ зөрчөөгүй
  • ҮХ-д нийцэхгүй

Pregunta 97

Pregunta
Шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой байгууллага
Respuesta
  • Ерөнхийлөгч
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Улсын Дээд Шүүх
  • Дээрх бүгд зөв

Pregunta 98

Pregunta
Монгол Улсын дээд шүүх
Respuesta
  • Хуулиар харъяалуулан бол хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ
  • Зөвхөн хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянаж шийдвэрлэнэ
  • Зөвхөн давж заалдах журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянаж шийдвэрлэнэ
  • Шүүхийн дээд байгууллага тул ҮХ-ийг тайлбарлана

Pregunta 99

Pregunta
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дах хэсэгт Аймаг, нийслэлийн хурлын шийдвэр нь хууль тогтоомжинд нийцээгүй бол түүнийг УИХ хүчингүй болгох эрхтэй гэж заасан нь ҮХ зөрчсөн гэж иргэн Р өргөдөл гаргажээ.
Respuesta
  • ҮХ-ийн 37.5 -г зөрчсөн
  • ҮХ-ийн 62.2-г зөрчсөн
  • ҮХ-ийн 63.3-г зөрчсөн
  • Үндсэн хууль зөрчөөгүй

Pregunta 100

Pregunta
Эрх мэдлийн босоо хуваарилалт гэдэг нь
Respuesta
  • Аймаг сумдын засаг захиргаанд эрх мэдэо илүү олгох
  • ҮХ-иар төрийн эрх мэдлийг гурван салбарт хуваарилах
  • Төвлөрлийг сааруулах
  • Хууль тогтоомжоор орон нутагт өргөн эрх мэдэл олгохыг ойлгоно
  • Дээрх бүгд зөв

Pregunta 101

Pregunta
Орчин үеийн либерал үндсэн хуулийн үндсэн онцлог
Respuesta
  • Төрийн байгууллагын тогтолцоог бий болгох
  • Шүүхийн хяналт
  • Шүүхийн хараат бус байдлыг хангах
  • Парламент төрийн эрх барих дээд байгууллага байх

Pregunta 102

Pregunta
Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага
Respuesta
  • Дээд шүүх
  • Ердийн шүүх
  • Үндсэн хуулийн шүүх
  • Үндсэн хуулийн зөвлөх
  • Дээрх бүгд зөв
  • Бүгд буруу

Pregunta 103

Pregunta
Үндсэн хуулийн хяналтын хэлбэр
Respuesta
  • Хийсвэрлэл ба бодитой хяналт
  • Негатив ба мажоритар хяналт
  • Хийсвэр ба бодит хяналт
  • Хууль батлахын өмнөх ба батлах үеийн хяналт

Pregunta 104

Pregunta
Үндсэн хуулийн цэцийн хяналт нь
Respuesta
  • ҮХ-ийн биелэлтэнд дээд хяналт тавихад оршино
  • ҮХ-иар хамгаалагдсан үндсэн эрхийн зөрчлийг арилгах, хохирлыг барагдуулахад оршино
  • ҮХЦ-ийн гишүүний хараат бус байдлыг хангахад оршино
  • Иргэдийн гомдол, албан тушаалтны хүсэлтээр маргааныг магадлан шийдвэрлэхэд оршино

Pregunta 105

Pregunta
Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хэдийг нь Ерөнхийлөгч томилох вэ?
Respuesta
  • 3
  • 2
  • 1
  • Дээрх бүгд зөв
  • Бүгд буруу

Pregunta 106

Pregunta
Цэцийн гишүүн заавал хуульч мэргэжилтэй байх ҮХ-ын шалгуур нь
Respuesta
  • Зөв
  • Буруу
  • Тийм шалгуур байхгүй
  • Зарим улсад дээд боловсролтой байхад л болдог

Pregunta 107

Pregunta
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэдэг нь
Respuesta
  • Зөвхөн цэцийн тогтоолд хамаарна
  • Зөвхөн дүгнэлт ба тогтоолд хамаарна
  • Бүх шийдвэрт хамаарна
  • Хууль үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтэд хамаарахгүй

Pregunta 108

Pregunta
Цэцийн гишүүн заавал хуульч мэргэжилтэй байх ҮХ-ийн шалгуур нь
Respuesta
  • Зөв
  • Буруу
  • Тийм шалгуур байхгүй
  • Зарим улсад дээд болосвролтой байхад л болдог

Pregunta 109

Pregunta
Үндсэн хуулийн цэц иргэний өргөдөл, гомдлын дагуу маргаан үүсгэхдээ
Respuesta
  • Үндсэн хуулийн 66.2.1,2,3,4 дэх хэсэгт заасан маргаантай асуудлыг хэлэлцэнэ
  • Үндсэн хуулийн 66.1.3-4-т заасан маргааныг хэлэлцэнэ
  • Овог, нэр, гэрийн хаягаа бичсэн эсэхийг харгалзаж үзнэ
  • Үндсэн хууль зөрчсөн талаарх үндэслэлээ тусгасан эсэхийг шалгана
  • Дээрх бүгд буруу

Pregunta 110

Pregunta
Цэц, үндсэн хуулийг тайлбарлахдаа
Respuesta
  • Үг, үсэг бүтцэд тулгуурлана
  • Зорилгыг чухалчилна
  • Өнөөгийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг харгалзана
  • Дээрх бүгд зөв
  • Дээрх бүгд буруу

Pregunta 111

Pregunta
Цэцийн бүрэлдэхүүн
Respuesta
  • Бага суудал, дунд суудал, их суудал
  • Нэн бага, бага, дунд ба их суудал
  • 9 гишүүн дээр Цэцийн даргыг нэмээд 10 гишүүнтэй

Pregunta 112

Pregunta
Монгол улсын Үндсэн хуулийг хэн тайлбарлах вэ?
Respuesta
  • УИХ
  • ҮХ-ийн цэц
  • Ерөнхийлөгч
  • ЗГ
  • Дээрх бүгд зөв
  • Бүгд буруу

Pregunta 113

Pregunta
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой цаг хугацааны хязгаарлалт Үндсэн хуульд
Respuesta
  • Бий, 63.3
  • Байхгүй
  • Бий 69.2

Pregunta 114

Pregunta
УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар ард нийтийн санал асуулга
Respuesta
  • Явуулж болно
  • Явуулж болохгүй
  • Зөвхөн ҮХ-ийн 25.1.16-д заасан үндэслэлийн дагуу болно
  • ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулсан бол 8 жилийн дотор дахин нэмэлт, өөрчлөлт оруулахгүй

Pregunta 115

Pregunta
Монгол Улсын ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хязгаарлалт ҮХ-д
Respuesta
  • Бий
  • Байхгүй
  • ҮХ-ийн 68-р зүйлд тусгасан
  • Төрийн удирдлагын хэлбэрийг өөрчлөхийг хориглосон

Pregunta 116

Pregunta
Бүх нийтийн санал асуулга нь ҮХ батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
Respuesta
  • Үр дүнтэй арга
  • Түгээмэл арга
  • Эрсдлийн арга
  • Шинэлэг арга

Pregunta 117

Pregunta
Хатуу ба уян хатан гэсэн ангилал нь
Respuesta
  • ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулахад парламентийн гишүүдийн дийлэнх олонхийн саналыг авахыг хэлнэ
  • Үндсэн хуулийг батлахад ард түмэн оролцсон эсэхэд үндэслэнэ
  • ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулахатай холбоотой ангилал юм
  • ҮХ-ийн заншил хуулийн хүчинтэй үйлчилдэг эсэхэд тулгуурлана

Pregunta 118

Pregunta
ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг нь
Respuesta
  • Зүйл, заалтыг өөрчлөхийг
  • Зүйл, заалт нэмэхийг
  • Зүйл, заалтыг хүчингүйд тооцохыг
  • Дээрх бүгд
  • Бүгд буруу

Pregunta 119

Pregunta
Монгол Улсын ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон
Respuesta
  • Бий
  • Үгүй
  • Байх ёстой
  • Төрийн удирдлагын хэлбэрийг өөрчлөхийг хориглосон

Pregunta 120

Pregunta
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа
Respuesta
  • УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар
  • УИХ-ын хуралдаанд оролцогч гишүүдийн 3/4-аас доошгүйн саналаар
  • УИХ-ын нийт гишүүний 3/4 доошгүйн саналаар
  • УИХ-ын нийт гишүүний 2/3-оос доошгүйн саналаар ч

Pregunta 121

Pregunta
Онц болон дайны байдал зарласан үед ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг
Respuesta
  • Хориглоно
  • Зөвшөөрнө
  • Ерөнхийлөгч шийдвэрлэнэ
  • ЗГ шийдвэрлэнэ

Pregunta 122

Pregunta
Мали улсын цэргийн дээд албаны хүмүүс хууль бусаар төрийн эргэлт хийсэн байна. Ерөнхийлөгч Amadou Toumani Toure зарим нэг засгийн газрын гишүүний хамт зугтаж амжсан бол түүний засгийн газар
Respuesta
  • De jure бүрэн эрхтэй
  • De facto бүрэн эрхтэй
  • Бүрэн эрхгүй
  • a,b хариулт зөв.
Mostrar resumen completo Ocultar resumen completo

Similar

Omissions
ameliathorn0325
FREE CONSENT
kharul_arifah
Copyright
Luzelda Maré
Civil Law
Ben Davis
Civil Courts Quiz
aimej.sullivan
GCSE Law Unit 2
Ben Davis
Civil Law Quiz
Sean Thomson
Our Legal System
celandreth
Civil Law - Torts
Sarah Levey
Criminal + Civil Law ch. 5-8
Natasha Janevska
Duty of care
elissamansley