Irgen 401-500

Descripción

ХЗС-ийн Иргэний эрх зүйн тэнхимийн Улсын шалгалтанд бэлдэх тестүүд - 2014 он
Munkh Orgil
Test por Munkh Orgil, actualizado hace más de 1 año
Munkh Orgil
Creado por Munkh Orgil hace más de 8 años
258
2

Resumen del Recurso

Pregunta 1

Pregunta
401.“С” нь онц ноцтой гэмт хэргийн гэрчээр удаа дараа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх болсон тул ажил олгогчоос түүний ажил үүргийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Дээрх тохиолдолд:
Respuesta
  • a. Ажил олгогч түдгэлзүүлэх эрхгүй тул буруу.
  • b. Эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд л түдгэлзүүлэх тул буруу.
  • c. Дээрх тохиолдол нь хуульд заасан түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй учраас буруу.

Pregunta 2

Pregunta
402.Улирлын чанартай зам засварын ажил эрхэлдэг компанид “Б” нь засварчнаар ажилд оржээ. Ажил олгогчоос түүнтэй улирлын ажлын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. “Б” –н ажиллаагүй үеийн нийгмийн даатгалын шимтгэлийн зохицуулалт ямар байх вэ?
Respuesta
  • a. Ажиллаагүй учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй.
  • b. Ажиллаж байх үеийн цалинтай адилтгаж ажил олгогч, ажилтан тэнцүү хувааж төлнө.
  • c. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө.

Pregunta 3

Pregunta
403.Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээгээр албан тушаал хавсран гүйцэтгэсэн тохиолдолд түүнд олгох нэмэгдэл хөлсийг:
Respuesta
  • a. Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
  • b. Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.
  • c. Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээгээр зохицуулна.

Pregunta 4

Pregunta
404.“Б” үйлдвэрийн захиргаанаас ажилтнуудаа 5 хоногийн хугацаанд илүү болон шөнийн цагаар ажиллуулаар шийдвэрлэжээ. Улмаар сарын эцэст цалин бодож олгоход илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгосон ба харин шөнийн ээлжинд ажилласны нэмэгдэл хөлсийг олгоогүй байна . Энэ тохиолдолд ажилтнуудад олгосон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсний зохицуулалт ямар байх вэ?
Respuesta
  • a. Илүү цагийн зохицуулалттай адил байна.
  • b. Хуулиар зохицуулаагүй нэмэгдэл хөлс олгохгүй.
  • c. Хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

Pregunta 5

Pregunta
405.“А” үйлдвэрт сул зогсолт гарсны улмаас 1-р цехийн зарим ажилтнуудыг сул зогсолтонд хамруулж үлдсэн ажилтнуудыг адил үйл ажиллагаа явуулдаг 2-р цехэд ажиллуулахаар шийдвэрлэжээ. Энэ үед тус цехэд ажилладаг “Б” болон “С” нар нь 2-р цехэд ажиллахаас татгалзсан ба тиймээс тэдэнд сул зогсолтын үеийн олговрыг олгоогүй байна. “Б , “С” нар нь бидний буруугаас сул зогсолт болоогүй учраас сул зогсолтын олговроо авах эрхтэй хэмээн гомдол гаргажээ. Дээрх тохиолдолд:
Respuesta
  • a. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд олговор олгохгүй.
  • b. Ажилтнуудаас хамаараагүй учраас хуульд заасан хувь хэмжээгээр олговор олгоно.
  • c. Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан тохиолдолд олговор олгоно.

Pregunta 6

Pregunta
406.Дараахь тохиолдлуудын алинд нь хуульд зааснаар илүү цагаар ажиллуулж болох үндэслэлд хамаарахгүй вэ?
Respuesta
  • a. Урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцтэгүүлэх
  • b. Байгалийн гамшгийн хор уршгийг арилгах
  • c. Богино хугацаанд их хэмжээний захиалгат ажил гүйцэтгэх

Pregunta 7

Pregunta
407.Хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах гол нөхцлүүдэд аль нь хамаарах вэ?
Respuesta
  • a. Гэрээний хугацаа
  • b. Хөдөлмөрийн нөхцөл
  • c. Цуцлах, дуусгавар болох үндэслэлүүд

Pregunta 8

Pregunta
408.“А” нь 55 настай эмэгтэй. Ажил олгогчоос түүнийг өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн хэмээн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг гаргажээ. Энэ тохиолдолд:
Respuesta
  • a. Тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул болно.
  • b. Өөрөө хүсээгүй бол болохгүй
  • c. Мэдэгдэл өгсөн тохиолдолд болно.

Pregunta 9

Pregunta
409.Хамтын маргаан дахь ажил хаялтыг :
Respuesta
  • a. Хамтын мараан үүсгэсэн тохиолдолд хийж болно.
  • b. Хамтын маргааныг эвлэрлийн аргаар шийдвэрлэсний дараа хийнэ.
  • c. Зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэсний дараа хийнэ.

Pregunta 10

Pregunta
410.Ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлоо ямар хугацаанд хаана хандах вэ?
Respuesta
  • a. Тушаалаа хүлээн авсны дараа шүүхэд
  • b. Тушаалаа хүлээн авсны дараа Хөдөлмөрийн улсын байцаагчид
  • c. Тушаалаа хүлээн авсны дараа нэг сарын дотор шүүхэд

Pregunta 11

Pregunta
411.“А” нь хуульд зааснаар хүүхэд асрах чөлөөг 2012 оны 12-р сарын 1-ний өрөөс эхлэн 2 жилийн хугацаатай авчээ. Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нь “А”-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг:
Respuesta
  • a. Авч байсан цалингаас тооцон ажил олгогч төлнө.
  • b. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон ажил олгогч төлнө.

Pregunta 12

Pregunta
412.Сул зогсолтын олговрын хэмжээ нь:
Respuesta
  • a. Ажилтны дундаж цалингаар тооцон олгоно.
  • b. Дундаж цалингийн 60 хувиас багагүй байна.
  • c. Үндсэн цалингийн 60 хувиас багагүй байна.

Pregunta 13

Pregunta
413.Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах хуульд заасан үндэслэлд :
Respuesta
  • a. Өөр ажилд шилжсэн үед.
  • b. Хамтын хэлэлцээр байгуулахад оролцож байгаа.
  • c. Цэргийн жинхэнэ албанд татагдсан.

Pregunta 14

Pregunta
414.Ажилтанд хүлээлгэх эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагын хэмжээ нь :
Respuesta
  • a. Ажилтны хөдөлмөрийн гэрээнд тусгасан цалингаас хэтэрч болохгүй.
  • b. Ажилтны нэг сарын үндсэн цалингаас хэтэрч болохгүй.
  • c. Ажилтны нэг сарын дундаж цалингаас хэтэрч болохгүй.

Pregunta 15

Pregunta
415.Ямар тохиолдолд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй вэ?
Respuesta
  • a. Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулаагүй бол.
  • b. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хөдөлмөрийн гэрээнд нь тусгаагүй бол.
  • c. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээгүй бол

Pregunta 16

Pregunta
416.Хэд хэдэн ажилтны буруугаас байгуулагад хохирол учирсан бол:
Respuesta
  • a. Зөвхөн учруулсан хохирлын хэмжээг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно.
  • b. Эд хөрөнгийн хариуцлагын хэмжээг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно.
  • c. Ажилтны гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно

Pregunta 17

Pregunta
417.Хамтын гэрээ байгуулах үед оролцож байгаа ажилтанд олгох цалин хөлс нь:
Respuesta
  • a. 2 талын тохиролцоогоор олгогдоно.
  • b. Ажилтанд үндсэн цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.
  • c. Ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Pregunta 18

Pregunta
418.Ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл:
Respuesta
  • a. Ажилтанд аливаа нэмэгдэлгүй олговор олгоно.
  • b. Ажилтанд уг хугацааны олговор олгохгүй.
  • c. Үндсэн цалингаар нь тооцон олговор олгоно.

Pregunta 19

Pregunta
419.Ажилтны ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй тохиолдолд ажил олгогчоос түүнд:
Respuesta
  • a. Ээлжийн амралтын олговор олгож болно.
  • b. Цалинг нь нэмэгдүүлэн олгож болно.
  • c. Мөнгөн урамшуулал олгож болно.

Pregunta 20

Pregunta
420.Ямар тохиолдолд ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд нь тусгаагүй ажил гүйцэтгүүлж болох вэ?
Respuesta
  • a. Илүү цагаар ажиллуулах зайлшгүй шаардлага гарсан.
  • b. Хөдөлмөрийн гэрээнд тусгасан тохиолдолд.
  • c. Хөдөлмөрийн тухай хуульд заасан тохиолдолд.

Pregunta 21

Pregunta
421.Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд :
Respuesta
  • a. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхгүй.
  • b. Ажил олгогч ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй.
  • c. Талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх боломжгүй .

Pregunta 22

Pregunta
422.“А” нь өөрийн мэргэжлээр 2013 оны 05-р сарын 01-д нэгэн компанид ажилд оржээ. Анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээгээ хүний нөөцийн ажилтан “С”-тэй байгуулсан байна. Дээрх тохиолдолд уг хөдөлмөрийн гэрээ нь:
Respuesta
  • a. Ажил олгогчтой байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус.
  • b. “С”-д эрх олгогдсон тохиолдолд хүчинтэй.
  • c. “С”-н ажил үүрэгт хамааралтай тохиолдолд хүчинтэй.

Pregunta 23

Pregunta
423.Ажилтан “А” ,”С” нар нь ажлын цагтаа багтаан өөрийн байгууллагад өөр ажил албан тушаал хослон гүйцэтгэх болжээ. Энэ тохиолдолд:
Respuesta
  • a. Өөрийн байгууллагад хослон ажиллах боломжгүй тул буруу.
  • b. Хослон ажиллах зохицуулалт нь өөр байгууллагад ажиллахад хамаарах тул буруу.
  • d. Хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа тул болно.

Pregunta 24

Pregunta
424.“Б” компанид сул зогсолт гарсны улмаас ажилтнуудыг тус компаний ойр байрлах адил төрлийн үйл ажиллагаа явуулах “А” компанид богино хугацаагаар ажиллуулах шийдвэр гаргажээ. Дээрх тохиолдолд:
Respuesta
  • a. Богино хугацаагаар шилжүүлэн ажиллуулж болно.
  • b. Ажилтнуудтай тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно.
  • c. Хуулиар зохицуулсан учир шилжүүлэн ажиллуулж болно.

Pregunta 25

Pregunta
425.Иргэн “А” нь өндөр насны тэтгэврээ тогтоолгосон бөгөөд “Б” компанид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд оржээ. Энэ тохиолдолд:
Respuesta
  • a. Өндөр насны тэтгэврээ тогтоолгосон учраас цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байж болно.
  • b. Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон бол цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байж болно.
  • c. Түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Pregunta 26

Pregunta
426.Хамтын гэрээ гэдэг нь :
Respuesta
  • a. Талууд гарын үсэг зурснаар.
  • b. Хамтын гэрээгээр зохицуулах талаар талууд нэгдсэн тохиролцоонд хүрснээр.
  • Эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр.

Pregunta 27

Pregunta
427.Хамтын гэрээ хэдийнээс хүчин төгөлдөр болох вэ?
Respuesta
  • a. Талууд гарын үсэг зурснаар.
  • b. Хамтын гэрээгээр зохицуулах талаар талууд нэгдсэн тохиролцоонд хүрснээр.
  • c. Эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр.

Pregunta 28

Pregunta
428.Хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах гол нөхцлүүдийг тусгаагүй тохиолдолд:
Respuesta
  • a. Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.
  • b. Хөдөлмөрийн гэрээний зарим заалт хүчин төгөлдөр бус байна
  • c. Хөдөлмөрийн гэрээг байгуулсанд тооцохгүй.

Pregunta 29

Pregunta
429.14 настай иргэн “Б” нь хөдөлмөрийн гэрээ байгуулан оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг компанид богиносгосон цагаар ажиллахаар тохиролцон оёдолчноор ажилд оржээ. Энэ тохиолдолд:
Respuesta
  • a. Хөнгөн ажил тул бие даан хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
  • b. Зөвхөн эцэг эхийн зөвшөөрлөөр л хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
  • c. Эцэг эх, асран хамгаалагч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

Pregunta 30

Pregunta
430.Ажил олгогч нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд гадаадын иргэнийг авч ажиллуулахдаа:
Respuesta
  • a. Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулж болно.
  • b. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулж болно.
  • c. Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилуулж болно.

Pregunta 31

Pregunta
431.“А” компани нь хуульд заасан журмаар Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хамтын гэрээ байгуулан, бүртгүүлж дагаж мөрджээ. Тус компани нь санхүүгийн хувьд хүндрэлд орсны улмаас хамтын гэрээг дагаж мөрдөх боломжгүй хэмээн ажилтнууддаа мэдэгджээ. Энэ тохиолдолд:
Respuesta
  • a. Хамтын гэрээг дагаж мөрдөхгүй байх талаар ажилтнууддаа бичгээр мэдэгдэл өгсөн бол дагаж мөрдөхгүй байж болно.
  • b. Хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж байгууллага татан буугдах хүртэл хамтын гэрээг дагаж мөрдөнө.
  • c. Хамтын гэрээний талууд тохиролцсон бол хамтын гэрээг дагаж мөрдөхгүй байж болно.

Pregunta 32

Pregunta
432.Дараахь үндэслэлүүдийн алинд нь хөдөлмөрийн арбитрыг томилон ажиллуулах вэ?
Respuesta
  • a. Хамтын маргааныг шийдвэрлэх үед.
  • b. Ажил хаялтыг шийдвэрлэх үед.
  • c. Хамтын маргааныг зуучлагчийн оролцоотой хэлэлцээд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд.

Pregunta 33

Pregunta
433.Түр зогсоосон ажил хаялтыг сэргээхэд : зөв хариулт байхгүй
Respuesta
  • a. Зуучлагчаар дахин хэлэлцүүлнэ.
  • b. Арбитраар дахин хэлэлцүүлнэ.
  • c. Зөвхөн арбитраар дахин хэлэлцүүлнэ.
  • d. Зуучлагч, арбитраар дахин хэлэлцүүлнэ.

Pregunta 34

Pregunta
434.“А” компанийн ажилтнууд 7 хоногийн хугацаатай ажил хаялт хийжээ. Улмаар компаний захиргаанаас тус компанид хийсэн ажил хаялтыг хууль бусад тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргасан ба ажил хаялтыг удирдан зохион байгуулсан үндэслэлээр ажилтан “Б” болон “С” нарт сануулах шийтгэл ногдуулжээ. Энэ тохиолдолд:
Respuesta
  • a. Хуулиар хориглоогүй тул сахилгын шийтгэл ногдуулж болно.
  • b. Хуулиар хориглосон тул сахилгын шийтгэл ногдуулж болно.
  • c. Шүүхээс хууль бус гэж тооцогдоогүй учраас сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

Pregunta 35

Pregunta
435.Контрактаар ажиллаж байгаа ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруугаас ажил олгогчид хохирол учруулсан бол:
Respuesta
  • a. Зөвхөн контрактад заасан хэмжээгээр хариуцан арилгана.
  • b. Учруулсан бүх хохирлыг арилгана.
  • c. Хуульд заасан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлагын хэмжээгээр хариуцан арилгана

Pregunta 36

Pregunta
436.Ажилтан Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл хаана ямар хугацаанд номдлоо гаргах вэ?
Respuesta
  • a. Гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд
  • Хүлээн авснаас хойш 1 сарын дотор Хөдөлмөрийн улсын байцаагчид
  • c. Хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд

Pregunta 37

Pregunta
437.Ажил олгогч нь “А”-г ажил үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагад хохирол учруулсан хэмээн үзэж түүний цалингаас суутгал хийх замаар хохирлоо нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргажээ. Энэ тохиолдолд “А” суутгалыг эс зөвшөөрвөл :
Respuesta
  • a. Шүүхэд гомдлоо гаргана.
  • b. Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргана.
  • c. Ажил олгогчдоо гаргана.

Pregunta 38

Pregunta
438.Төрийн жинхэнэ албан хаагчид ногдуулах сахилгын шийтгэлийн төрөлд хамаарахгүй үндэслэлд:
Respuesta
  • Албан тушаалын цалинг 20 хүртэл хувиар 6 сар хүртэл хугацаагаар бууруулах
  • b. Сануулах
  • c. Ажлаас халах

Pregunta 39

Pregunta
439.Сахилгын шийтгэлийн улмаас төрийн албанаас халагдсан төрийн жинхэнэ албан хаагч :
Respuesta
  • a. Сахилгын шийтгэл ногдуулсан хугацаа өнгөрмөгц шууд төрийн албанд орж болно.
  • b. Төрийн албанд анх орох иргэний нэгэн адил орно.
  • c. Шалгалт өгсний үндсэн дээр орж болно.

Pregunta 40

Pregunta
440.“С”-ийг Цагдаагийн байгууллагаас нэгэн гэмт хэрэгтэй холбогдуулан удаа дараа гэрчээр асуух болсон байна. Улмаар ажил олгогчоос түүнийг гэрчийн мэдүүлгээ өгөх хугацааных нь ажлыг нь түдгэлзүүлж, цалин хөлсийг нь олгоогүй байна. Энэ тохиолдолд ажил олгогчийн шийдвэр нь:
Respuesta
  • а. Ажил үүргээ гүйцэтгээгүй тул ажил олгогчийн зөв.
  • b. Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон бул зөв.
  • c. Хөдөлмөрийн тухай хуульд заасан түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй тул буруу.
  • d. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлэх тул буруу.

Pregunta 41

Pregunta
441.Хөдөлмөрийн контрактыг цуцлах үндэслэлд хамаарахгүй нь:
Respuesta
  • a. Ажил олгогч өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн.
  • b. Контрактын хугацаа дууссан.
  • c. Контрактыг дүгнэх үед хангалттай ажиллаж чадаагүй.

Pregunta 42

Pregunta
442.Ажил олгогчоос “С”-тэй туршилтын хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүний гэрээг дуусгавар болгожээ. Энэ үед “С” нь 3 сартай жирэмсэн байсан бол ажил олгогчийн шийдвэр:
Respuesta
  • a. Хөдөлмөрийн тухай хуульд заасан жирэмсэн эмэгтэйн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй тул буруу.
  • b. Хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болгож байгаа тул зөв.

Pregunta 43

Pregunta
443.Улирлын чанартай ажил үйлдвэрлэл эрхэлдэг “Б” компаний захиргаанаас тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар буюу улирлын чанартай ажлын үргэлжлэх хугацаагаар ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Улмаар гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр ажилтнуудынхаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бол:
Respuesta
  • Ажилтнуудад ажлаас халагдсаны тэтгэмж заавал олгоно.
  • b. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул олгохгүй.
  • c. 2 тал тохиролцсон тохиолдолд олгохоор хуульд заасан тул олгоно .

Pregunta 44

Pregunta
444.Ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний оронд ажиллаж байсан ажилтны хөдөлмөрийн гэрээг:
Respuesta
  • Шүүхийн шийдвэрийг үндэслэн цуцална.
  • b. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно.
  • c. Оронд нь ажиллаж байсан ажилтантай тохиролцсоноор цуцалж, дуусгавар болгоно.

Pregunta 45

Pregunta
445.Ажил олгогчоос захиалга ихэссэн гэсэн үндэслэлээр ажилтнуудаа 5 хоногийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ тохиолдолд ажил олгогчийн шийдвэр :
Respuesta
  • a. Богино хугацаагаар шилжүүлж байгаа тул зөв.
  • b. Цалин хөлсийг нь олгох тохиолдолд зөв.
  • c. Хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул буруу .
  • d. Хөдөлмөрийн гэрээнд нь тусгаагүй ажил тул буруу.

Pregunta 46

Pregunta
446.Анхан шатны шүүх хурлын шийдвэр гарсаны дараа нэхэмжлэгч “А”, “Д”гэгчийг уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар урьд нь гаргаж байгаагүй хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч”А”-гийн хүсэлтийг хүлээн авах уу?
Respuesta
  • a. хүсэлтийг хүлээн авахгүй
  • b. анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрвөл хүсэлтийг хүлээн авна
  • c. давж заалдах шатны ерөнхий шүүгч зөвшөөрвөл хүсэлтийг хүлээн авна
  • d. хүсэлтийг хүлээн авахгүй

Pregunta 47

Pregunta
447.Нэхэмжлэгч “Б” дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлын мэтгэлцээний явцад тайлбар гаргахдаа нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан тохиолдолд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж үзэх үү?
Respuesta
  • a. шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж үзнэ
  • a. шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж үзэхгүй
  • b. дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч татгалзлалыг зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж үзнэ
  • c. шүүх хурал даргалагч татгалзлалыг зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж үзнэ

Pregunta 48

Pregunta
448.Хариуцагч анхан ба давж заалдах, хяналтын шатны шүүх хурлуудад бүгдэд нь оролцож тайлбар гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. хариуцагч анхан ба давж заалдах, хяналтын шатны шүүх хурлуудад бүгдэд нь оролцож тайлбар гаргах эрхгүй
  • b. зөвхөн анхан шатны шүүх хуралд оролцож тайлбар гаргах эрхтэй
  • c. зөвхөн давж заалдах шатны шүүх хуралд оролцож тайлбар гаргах эрхтэй
  • d. хариуцагч анхан ба давж заалдах, хяналтын шатны шүүх хурлуудад бүгдэд нь оролцож тайлбар гаргах эрхтэй

Pregunta 49

Pregunta
449.Шүүх хуралдаан хийхгүйгээр иргэний хэргийг шийдвэрлэх ажиллагаа нь анх:
Respuesta
  • a. 1952 оны Иргэний процессийн хуулинд тусгагдсан
  • b. 1967 оны Иргэний процессийн хуулинд тусгагдсан
  • c. 1994 оны ИХШХШ тухай хуулинд тусгагдсан
  • d. 2002 оны ИХШХШ тухай хуулинд тусгагдсан

Pregunta 50

Pregunta
450.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж байгаа тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үү?
Respuesta
  • a. хэлэлцэнэ.
  • b. шүүгчийн үзэмжээр асуудлыг шийднэ
  • c. хэлэлцэхгүй
  • d. дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 51

Pregunta
451.Зохигч иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. гомдол гаргах эрхтэй
  • b. тухайн шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй
  • c. шүүгчийн захирамж гаргасан шүүгч зөвшөөрсөн бол гомдол гаргах эрхтэй
  • d. гомдол гаргах эрхгүй

Pregunta 52

Pregunta
452.Зохигч иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. гомдол гаргах эрхтэй
  • b. тухайн шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй
  • c. гомдол гаргах эрхгүй
  • d. шүүгчийн захирамж гаргасан шүүгч зөвшөөрсөн бол гомдол гаргах эрхтэй

Pregunta 53

Pregunta
453.Хариуцагч нэхэмжлэлд тайлбар гаргахын зэрэгцээ давхар сөрөг нэхэмжлэл гаргаж болох уу?
Respuesta
  • a. болохгүй
  • b. нэхэмжлэгч зөвшөөрвөл гаргаж болно.
  • c. тухайн шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрвөл гаргаж болно
  • d. болно

Pregunta 54

Pregunta
454.Шүүгч иргэний хэргийг дангаар /1 шүүгч / шийдвэрлэх асуудлыг:
Respuesta
  • a. шүүгч өөрийн үзэмжээр шийдвэрлэнэ
  • b. тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ
  • c. ИХШХШтухай хуульд нэрлэн заасны дагуу шийднэ
  • d. тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж шийднэ

Pregunta 55

Pregunta
455.Хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байхад 3 шүүгч 3 өөр санал гаргасан тохиолдолд шүүх хэргийг :
Respuesta
  • a. шүүх хурал даргалагчийн саналаар шийдвэр гаргаж, эсрэг саналтай 2 шүүгчийн саналыг бичгээр авч шийдвэрт хавсргана
  • b. шүүх олонхийн саналаар шийдвэр гаргана
  • c. ахмад шүүгчийн саналаар шийдвэр гаргана
  • d. олон жил шүүгчээр ажилласан шүүгчийн саналаар шийдвэр гаргана.

Pregunta 56

Pregunta
456.Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд тухайн хэргийг шийдвэрлэх гэж байгаа шүүгч сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулж дахин иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргах уу?
Respuesta
  • a. шүүгч дахин иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана
  • b. дахин иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гаргах асуудлыг шүүгч үзэмжээрээ шийдвэрлэнэ.
  • c. гаргахгүй
  • d. тухайн шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрвөл шүүгч дахин иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргана

Pregunta 57

Pregunta
457.Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцаахаар болсон бол Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгох уу?
Respuesta
  • a. Улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгоно
  • b. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч дараа нэхэмжлэл гаргах хүртэл түр хугацаагаар улсын орлогод хэвээр үлдээнэ
  • c. нэхэмжлэгчийн урьд нь төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийн 50%-ийг улсын орлого болгоно
  • d. нэхэмжлэгчийн төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгоно.

Pregunta 58

Pregunta
458.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас сум дундын шүүхийн шийдвэрийг хянаж гаргасан шүүхийн тогтоолыг зохигч зөвшөөрөөгүй бол давж заалдах журмаар хэргийг хянуулах эрхтэй юу?
Respuesta
  • a. эрхгүй
  • b. эрхтэй
  • c. гомдлыг хуульд заасан хугацаанд гаргасан бол хянуулах эрхтэй
  • d. давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч хянахыг зөвшөөрсөн бол хянуулах эрхтэй

Pregunta 59

Pregunta
459.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулан төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг:
Respuesta
  • a. ИХШХШ тухай хуулинд заасан
  • b. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулинд заасан
  • c. Иргэний хуулинд заасан
  • d. Татварын ерөнхий хуулинд заасан

Pregunta 60

Pregunta
460.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчлан төлөх үү?
Respuesta
  • a. нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлөхгүй
  • b. нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлнө
  • c. шүүхэд нэхэмжлэл гаргамагц шүүгч хариуцагчийг төл гэж шаардана
  • d. шүүхэд нэхэмжлэл гаргамагц шүүгч нэхэмжлэгчийг төл гэж шаардана

Pregunta 61

Pregunta
461.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийг ихэсгэж төлөх үү?
Respuesta
  • a. нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр төлөхгүй
  • b. нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр төлүүлэх эсэх нь шүүгчийн үзэмжээр шийдэгдэнэ.
  • c. нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр төлүүлэх саналыг хариуцагч гаргасан бол шүүгч нэхэмжлэгчээр төлүүлнэ
  • d. нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр шүүгч төлүүлнэ

Pregunta 62

Pregunta
462.Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийг:
Respuesta
  • a. төлөхгүй
  • b. төлөх эсэхийг шүүгч үзэмжээрээ шийднэ
  • c. төлнө
  • d. заавал 50%-ийр хөнгөлөгдөн төлнө

Pregunta 63

Pregunta
463.Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнг:
Respuesta
  • a. эд хөрөнгийн чанартай бус нэхэмжлэл гэж үзэж үнийн дүнг тодорхойлно
  • b. шүүгч өөрийн үзэмжээр тодорхойлно
  • c. нэхэмжлэлд заасан үнийн дүнгээр тодорхойлно
  • d. дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 64

Pregunta
464.ИХШХШ тухай хуулинд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд шүүгч нэхэмжлэгчид:
Respuesta
  • a. энэ тухай бичгээр /албан тоотоор/ хариу мэдэгдэнэ
  • b. энэ тухай амаар мэдэгдэнэ
  • c. энэ тухай захирамж гаргаж хүргүүлнэ
  • d. энэ тухай хэрхэн мэдэгдэхээ шүүгч өөрийн үзэмжээр шийднэ

Pregunta 65

Pregunta
465.Иргэний шүүх хуралдаанд оролцуулах иргэдийн төлөөлөгчдийн тоог:
Respuesta
  • a. Иргэний хуулинд заасан
  • b. ИХШХШ тухай хуулинд заасан
  • c. Шүүхийн тухай хуулинд заасан
  • d. хуулинд заагаагүй учир шүүх хуралдаан даргалагч өөрийн үзэмжээр тогтооно

Pregunta 66

Pregunta
466.Өөрийн оролцсон шүүх хуралдаанаас гарсан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус, үндэслэлгүй болсон гэж үзвэл прокурор :
Respuesta
  • a. давж заалдах шатанд дүгнэлт бичнэ
  • b. давж заалдах шатанд эсэргүүцэл бичнэ
  • c. давж заалдах шатанд танилцуулга бичнэ
  • d. давж заалдах шатанд гомдол бичнэ

Pregunta 67

Pregunta
467.Шүүх хуралдааны үед судлах шаардлагатай гадаад хэлээр бичигдсэн бичмэл нотлох баримтыг монгол хэл дээр:
Respuesta
  • a. зохигчид өөрсдийн сонгосон орчуулагчаар орчуулуулна
  • b. зохигч орчуулгын товчоогоор орчуулуулна.
  • c. албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар орчуулуулна
  • d. зохигчид шүүхээс томилсон орчуулагчаар орчуулуулна

Pregunta 68

Pregunta
468.Нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг бүхий субьектэд эдгээрийн аль нь хамаарахгүй вэ?
Respuesta
  • a. зохигч
  • b. зохигчийн өмгөөлөгч
  • c. гуравдагч этгээд
  • d. иргэдийн төлөөлөгч

Pregunta 69

Pregunta
469.Зохигчид эвлэрсэн гэдэгт:
Respuesta
  • a. нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсаныг ойлгоно
  • b. нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, заримыг нь дэмжиж байгаа ба үүнийг хариуцагч зөвшөөрсөн явдлыг ойлгоно
  • c. хариуцагч нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрсөнийг хэлнэ
  • d. хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг ойлгоно.

Pregunta 70

Pregunta
470.Эдгээр шаардлагын аль нь шүүгчийн туслахаар ажиллах субъектэд хамаарах вэ?
Respuesta
  • a. 25 нас хүрсэн
  • b. мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байна.
  • c. эрх зүйч мэргэжилтэй байна
  • d. хуульчийн сонгон шалгаруулалтанд орж хуульчийн гэрчилгээ авсан байна

Pregunta 71

Pregunta
471.Прокурор иргэний хэрэгт анхан шатны хуралдаанд оролцоогүй мөртлөө давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. прокурор гомдол гаргах эрхтэй
  • b. тухайн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрөл өгсөн бол гомдол гаргах эрхтэй
  • c. давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй
  • d. прокурор гомдол гаргах эрхгүй

Pregunta 72

Pregunta
472.61 настай иргэнийг шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгон авч болох уу?
Respuesta
  • a. болохгүй
  • b. тухайн шүүхийн тамгын хэлтэс зөвшөөрсөн болно
  • c. тухайн шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрсөн бол болно
  • d. болно

Pregunta 73

Pregunta
473.Эдгээрээс аль нь нь онцгой ажиллагааны журмаар хэлэлцэх хэрэгт хамаарахгүй вэ ?
Respuesta
  • a. эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт
  • b. хүнийг сураггүй алга болсонд тооцуулах тухай хүсэлт
  • c. бусдад зээлдүүлсэн мөнгөө буцааж авөх тухай хүсэлт
  • d. осол гэмтэл гарсан эсэх

Pregunta 74

Pregunta
474.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу гаргасан гомдолтой хэргийг ердийн харъялалын шүүхүүд шийдвэрлэх үү?
Respuesta
  • a. шийдвэрлэнэ.
  • b. Шийдвэрлэхгүй
  • c. тухайн шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрвөл шийдвэрлэнэ.
  • d. дээд шатны шүүх зөвшөөрсөн бол шийдвэрлэнэ

Pregunta 75

Pregunta
475.Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг
Respuesta
  • a. иргэн амьдарч байгаа газрынхаа шүүхэд гаргана.
  • b. хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана
  • c. иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрынхаа шүүхэд гаргана.
  • d. дээд шатны шүүхээс харъяаллыг нь тогтоосон газрын шүүхэд гаргана.

Pregunta 76

Pregunta
476.Эрх нь зөрчигдсөн иргэн гомдлоо:
Respuesta
  • a. өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана
  • b. эрхийг нь зөрчсөн шийдвэр гаргасан байгууллагын дээд шатны байгууллагын оршин байгаа газрын шүүхэд гаргана.
  • c. гомдол гаргагч өөрийн оршин суугаа газрын, эсхүл хариуцагчийн оршин байгаа газрын шүүхэд гаргах эсэхээ өөрөө сонгоно
  • d. шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана.

Pregunta 77

Pregunta
477.Иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. эрхтэй.
  • b. гомдол гаргах эсэхээ өөрийн үзэмжээр шийднэ.
  • эрхгүй
  • d. хэргийг шийдвэрлэсэн шүүгч зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй

Pregunta 78

Pregunta
478.Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргахыг зөвшөөрөөгүй бол түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаж болох уу?
Respuesta
  • a. болно.
  • b. хэргийг шийдвэрлэсэн шүүгч зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргаж болно
  • c. болохгүй
  • d. тухайн шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргаж болно.

Pregunta 79

Pregunta
479.Давж заалдах шатны шүүх хэргийг :
Respuesta
  • a. эрх зүйн үндэслэлээр хязгаарлан хянана.
  • b. хэргийг бүхэлд нь хянана.
  • c. үйл баримтын талаас нь хязгаарлан хянана.
  • d. дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 80

Pregunta
480.Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн зохигч давж заалдах гомдол гаргах эрхтэй юү?
Respuesta
  • a. Эрхгүй
  • b. хэргийг шийдвэрлэсэн шүүгч зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй
  • c. тухайн шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй
  • d. эрхтэй

Pregunta 81

Pregunta
481.Зохигч давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвшөөрөөгүй бол хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж болох уу?
Respuesta
  • a. нотлох баримт байвал гомдол гаргаж болно
  • b. гомдол гаргаж болохгүй
  • c. зөвхөн ИХШХШ тухай хуульд заасан тодорхой үндэслэл байвал гомдол гаргаж болно
  • d. давж заалдах шатны шүүхийн шүүгч зөвшөөрвөл гомдол гаргаж болно

Pregunta 82

Pregunta
482.Хариуцагч төлөх төлбөрийнхээ хэмжээг багасгуулахаар давж заалдах гомдол гаргасан тохиолдолд давж заалдах шатны шүүх уг төлбөрийн хэмжээг ихэсгэх эрхтэй юү?
Respuesta
  • a. Эрхтэй
  • b. Эрхгүй
  • c. нэхэмжлэгч төлбөрийн хэмжээг ихэсгэж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргасан бол эрхтэй
  • d. тухайн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч төлбөрийн хэмжээг ихэсгэх үндэстэй гэж үзсэн бол эрхтэй

Pregunta 83

Pregunta
483.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар хянагдаагүй хэргийн талаар зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. эрхтэй.
  • b. эрхгүй.
  • c. тухайн анхан шатны шүүхийн 3 шүүгч зөвшөөрсөн бол гомдол гаргах эрхтэй.
  • d. Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимийн тэргүүн зөвшөөрсөн бол гомдол гаргах эрхтэй

Pregunta 84

Pregunta
484. Давж заалдах журмаар гомдол гаргаагүй хэргийн зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. эрхтэй.
  • b. эрхгүй.
  • c. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимийн 5 шүүгч зөвшөөрсөн бол гомдол гаргах эрхтэй.
  • d. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимийн тэргүүн зөвшөөрсөн бол гомдол гаргах эрхтэй

Pregunta 85

Pregunta
485.Иргэний хэргийг хяналтын шатны шүүх:
Respuesta
  • a. зохигчийн гаргасан хяналтын гомдолд дурдсан бүх үндэслэлээр хянана.
  • b. шүүхийн шийдвэрийг эрх зүйн үндэслэл талаас нь хянана.
  • c. шүүхийн шийдвэрийг нотлох баримтын үндэслэл талаас нь хянана.
  • d. шүүхийн шийдвэрийг үйл баримтын талаас нь хянана.

Pregunta 86

Pregunta
486.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэргийн бусад оролцогчдод танилцуулж байгаа нь:
Respuesta
  • a. диспозитив зарчмыг хэрэгжүүлэх зорилготой
  • b. мэтгэлзэх зарчмыг хэрэгжүүлэх зорилготой
  • c. шүүгч хараат бус байх зарчмыг хэрэгжүүлэх зорилготой
  • d. шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчмыг хэрэгжүүлэх зорилготой

Pregunta 87

Pregunta
487.Зохигч хяналтын шатны шүүхэд доод шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. эрхтэй.
  • b. эрхгүй
  • c. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимийн тэргүүн зөвшөөрсөн бол хүсэлт гаргах эрхтэй .
  • d. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрсөн бол хүсэлт гаргах эрхтэй.

Pregunta 88

Pregunta
488.Иргэний хэргийн талаар гарсан Дээд шүүхийн иргэний хэргийн танхимийн хуралдааны тогтоолыг зохигч зөвшөөрөхгүй бол:
Respuesta
  • a. Монгол улсын Ерөнхийлөгчид гомдол гаргана.
  • b. Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана.
  • c. гомдол гаргах тухай хуульд заагаагүй.
  • d. Олон улсын шүүхэд гомдол гаргана

Pregunta 89

Pregunta
489.Дээд шүүхийн иргэний хэргийн танхимийн хуралдааны тогтоол нь:
Respuesta
  • a. эцсийн шийдвэр биш байна.
  • b. эцсийн шийдвэр байна
  • c. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч танилцаад зөвшөөрвөл эцсийнх байна
  • d. хуралдаан даргалагч танилцаад зөвшөөрвөл эцсийн шийдвэр байна.

Pregunta 90

Pregunta
490.Анхан шатны шүүх хуралд бусдын эрхийг хамгаалж байгаа этгээд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан явдал /нэхэмжлэл хангагдаагүй байсан ч/ уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болох үндэслэл болох уу?
Respuesta
  • a. Болно
  • b. хуралдаан даргалагч зөвшөөрвөл дуусгавар болох үндэслэл болно
  • c. тухайн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрвөл дуусгавар болох үндэслэл болно
  • d. болохгүй

Pregunta 91

Pregunta
491.Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг зохигчоос өөр этгээд гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. эрхтэй
  • b. эрхгүй
  • c. нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч зөвшөөрвөл гаргах эрхтэй
  • d. дээр дурдсан гурвын аль нь ч биш

Pregunta 92

Pregunta
492.Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцоогүй өмгөөлөгч нэхэмжлэгчийн хүсэлтээр өмгөөлөгчийн нэрийн өмнөөс давж заалдах гомдол гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. тухайн шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй
  • b. гомдол гаргах эрхтэй
  • c. гомдол гаргах эрхгүй
  • d. давж заалдах шатны ерөнхий шүүгч зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй

Pregunta 93

Pregunta
493.Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол ямар хуулинд заасан хариуцлага хүлээлгэх вэ?
Respuesta
  • a. Шүүхийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
  • b. ИХШХШ тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
  • c. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
  • d. Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ

Pregunta 94

Pregunta
494.Иргэн шүүхээс шаардсан бичмэл нотлох баримтыг хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхээс заасан хугацаанд гаргаж өгөөгүй бол:
Respuesta
  • a. ИХШХШ тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
  • b. Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
  • c. Шүүхийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ
  • d. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ

Pregunta 95

Pregunta
495.Нэхэмжлэгч “Б” хариуцагч “Д”-гээс зээлдүүлсэн мөнгөө буцаан авах тухай хэрэгт өмгөөлөгчөөр Батыг авч өмгөөллийн хөлсөн 300,000 төгрөг төлсөн бол энэ мөнгө нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах уу?
Respuesta
  • a. хамаарна
  • b. хамаарахгүй
  • c. хамаарах эсэхийг хуралдаан даргалагч шийднэ
  • d. хамаарах эсэхийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийднэ

Pregunta 96

Pregunta
496.Шүүхэд гаргасан тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэлд:
Respuesta
  • a. төрийн бус байгууллагын нэхэмжлэл хамаарна
  • b. шашны байгууллагын нэхэмжлэл хамаарна
  • c. захиргааны байгууллагын нэхэмжлэл хамаарна
  • d. төсвийн байгууллагын нэхэмжлэл хамаарна

Pregunta 97

Pregunta
497.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянаж иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан тогтоолд зохигч Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй юу?
Respuesta
  • a. эрхтэй
  • b. иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрсөн бол гомдол гаргах эрхтэй
  • c. тухайн шүүх хуралдаан даргалагч зөвшөөрсөн бол гомдол гаргах эрхтэй
  • d. эрхгүй

Pregunta 98

Pregunta
498.Хүчин төгөлдөр болоогүй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг зохигч гаргаж болох уу?
Respuesta
  • a. гаргаж болно
  • b. тухайн шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрвөл гаргаж болно
  • c. гаргаж болохгүй
  • d. нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрвөл гаргаж болно

Pregunta 99

Pregunta
499.Давж заалдах шатаар хэргийг хянасан иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг шинээр илэрсэн нөхцлийн улмаас хянуулах тухай хүсэлтийг ямар шүүхэд гаргах вэ?
Respuesta
  • a. Монгол улсын Дээд шүүхэд гаргана
  • b. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд гаргана
  • c. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өөрт нь гаргана
  • d. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимийн тэргүүнд гаргана

Pregunta 100

Pregunta
500.Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоноор зохигчид:
Respuesta
  • a. шүүхийн шийдвэрийг биелүүлэх эрх үүснэ
  • b. давж заалдах журмаар гомдол гаргах эрх үүснэ
  • c. Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх үүснэ
  • d. хяналтын журмаар гомдол гаргах эрх үүснэ
Mostrar resumen completo Ocultar resumen completo

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Irgen 101-200
Munkh Orgil
Irgen 201-300
Munkh Orgil
Irgen 301-400
Munkh Orgil
Irgen 501-639
Munkh Orgil
Turiin Onol 1-100
Munkh Orgil
Turiin onol 101-200
Munkh Orgil
Turiin onol 201-300
Munkh Orgil
EZOnol 201-250
munkhorgil
EZonol Nemelt 50
munkhorgil
Zahirgaa 1-100
munkhorgil