Irgen 301-400

Description

ХЗС-ийн Иргэний эрх зүйн тэнхимийн Улсын шалгалтанд бэлдэх тестүүд - 2014 он
Munkh Orgil
Quiz by Munkh Orgil, updated more than 1 year ago
Munkh Orgil
Created by Munkh Orgil over 8 years ago
384
3

Resource summary

Question 1

Question
301.Б яармаг худалдаа үзэж сонирхож яваад, А-ийн гаргасан хонжворт сугалаа газарт хэвтэж байхыг олж харжээ. Сугалааны ард “энэхүү сугалааны эзэмшигч нь №25-д тусгасан бэлгийг хожино” хэмээн бичсэн байв. Хэрэв А нь Б хэрхэн газраас сугалааг авч, арчаад авчирч тогтоомыг авахаар хүлээлгэн өгсөнийг ажиглаж байсан бол А хонжворыг нийлүүлэх үүрэгтэй юу?
Answer
  • a. сугалааг газраас олсон Б нь үүнийг эзэмшилдээ авснаар хонжворыг авах формаль эрх бүхий этгээд болно.
  • b. материаллаг шаардах эрх нь Б-д байхгүй. Тиймээс мөнгө төлөх үүрэггүй.
  • c. А түүнд хонжворыг олговол энэ үүргээс бүрмөсөн чөлөөлөгдөнө.
  • d. А түүнийг эрх бүхий этгээд биш гэдгийг нотолж чадах бол ИХ-ийн §469.2/5-д зааснаар эсэргүүцэх боломжтой.

Question 2

Question
302.Х нь Б хэмээх хадгаламжийн банкинд нээлгэсэн хадгаламжийн дэвтэрт буй мөнгөн төлбөр авах эрхээ зээлийн баталгаа болгож А-д шилжүүлэхийг хүссэн, мөн дэвтрийг барьцаанд тавихыг хүсч байна. Х энэ зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн хадгаламжийн дэвтрийг шилжүүлэх, бодитоор барьцаалах ёстой эсэхийг танаас лавлажээ. Эсвэл А-д дэвтрийг шилжүүлэлгүй дээрх зорилгод хүрэх боломж бий юу?
Answer
  • a. хадгаламжийн төлбөр авах эрх нь нэрийн үнэт цаас болох хадгаламжийн дэвтрээр гэрчлэгдсэн байгаа тул Х нь ИХ-ийн §454.1-ийн дагуу Б банкны эсрэг үүсээд байгаа шаардах эрхээ ИХ-ийн §123.2-ын дагуу шилжүүлэх ёстой.
  • b. талууд хадгаламжийн дэвтрийг ИХ-ийн §111-ийн дагуу банкинд шилжүүлсэн бол энэ тохиролцоог гэрээ тайлбарлах замаар ИХ-ийн §123.2-т заасан шаардах эрх шилжүүлэх хэлцэл гэж үзнэ.

Question 3

Question
303.Х энэ удаа хадгаламжийн дэвтрээ олдоггүй. Б банкинд хандан 1 сая төгрөг бэлнээр гаргаж өгөхийг хүсчээ. Хэдийгээр Х нь найдвартай түншийн тоонд багтдаг ч гэсэн банк татгалзжээ. Энэ зөв үү?
Answer
  • a. банк нь төлбөр хийхээс татгалзах эрхтэй.
  • b. Хэрэв банк төлбөрийг хийсэн нөхцөлд эрсдэлийг өөрөө хариуцна.
  • c. Төлбөр хүлээн авсан этгээд нь материаллаг эрхийн эзэн бол банк ИХ-ийн §§471, 236.1-ийн дагуу үүргээс чөлөөлөгдөнө.
  • d. Банк төлбөрийг өөр этгээдэд олгосон бол үүргээс чөлөөлөгдөхгүй.

Question 4

Question
304.Б банк хадгаламжийн дэвтрээ авчирсан насанд хүрээгүй этгээд болох Н-д төлбөрийг гүйцэтгэсэн байна.
Answer
  • a. насанд хүрээгүй этгээдийн хамгаалалт нь хадгаламжийн дэвтрийн бэлэн мөнгөний гүйлгээг дэмжих гэсэн зорилго зорилтод харш тул гүйлгээ ямар ч нөхцөлд хүчинтэй
  • b. өөрт хохиролгүй, хиймэгц биелэх хэлцэл тул хүчинтэй.
  • c. насанд хүрээгүй этгээдийг өөрийг нь хамгаалах ИХ-ийн §§15,56 зэрэг зохицуулалтын улмаас энэхүү төлбөрийн гүйцэтгэл нь хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүчингүй

Question 5

Question
305.Хадгаламжийн дэвтрийг хулгайлсан О нь хуурамч бичиг баримт үзүүлэн 3 сая төгрөг хадгаламжнаас авчээ. Гэтэл хадгаламж эзэмшигч Х нь банкийг мөнгө төлөх үүрэгтэй хэвээр байгаа хэмээн 3 сая төгрөгийг шаардав. Хэрэв талууд анх хадгаламжийн гэрээг цуцлах хугацаа 3 сар байхаар тогтсон бол Х нь банк шууд мөнгө гаргаж өгөх эрхгүй байсан гэж үзэж байна. Энэ зөв үү?
Answer
  • a. үүрэг гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанаас өмнө эрхийн бичгийг үзсэний үндсэн дээр төлбөрийг шаардах эрхгүй этгээдэд гүйцэтгэх эрхгүй
  • b. үнэт цаасыг үзүүлсэн этгээдэд гүйцэтгэл хийсэн банк үүргээс чөлөөлөгдөнө.

Question 6

Question
306.Хадгаламжийн дэвтрийг хулгайлсан О нь хуурамч бичиг баримт үзүүлэн 3 сая төгрөг хадгаламжнаас авчээ. Банк О-г хадгаламж эзэмшигч биш гэдгийг мэдэж байсан бол хэрхэх вэ?
Answer
  • a. Банк эрхийн бичгийг үзүүлж буй этгээд эрх бүхий этгээд биш гэдгийг эергээр мэдэж байсан эсэхээс үл хамааран ИХ-ийн §471-ийн дагуу үүргээс чөлөөлөгдөнө.
  • b. үүрэг гүйцэтгэгч нь эрхийн бичгийг үзүүлж буй этгээд эрх бүхий этгээд биш гэдгийг эергээр мэдэж байсан бол ИХ-ийн §471-ийн дагуу үүргээс чөлөөлөгдөхгүй

Question 7

Question
307.А нь Б хадгаламжийн банкинд нэгэн данс эзэмшдэг. Хадгаламжийн дэвтрээ хулгайд алдсанаа мэдмэгц тэрээр Б рүү утасдаж, дансыг хаалгажээ. Удалгүй Б банкны нэг салбарт Г хэмээх этгээд хүрэлцэн ирж, А-ийн нэрийн хэлэн хадгаламжийн дэвтэр, хамт хулгайлсан гадаад паспортыг үзүүлж, мөнгө авахыг хүсчээ. Тэрээр данс хаагдсаныг мэдэгдсэн банкны ажилтанд бичиг баримтаа олсон хэмээгээд дансыг эргэн нээх баримтандА-ийн баталгаат гарын үсгийг дуурайлган зурж, 6 сая төгрөг авч одсон байна.
Answer
  • a. Г-г А хэмээн итгэж төлбөрийг гүйцэтгэсэн банк нь үүргээс чөлөөлөгдөнө.
  • b. Үнэт цаасны чиг үүрэг нь хаясан, олсон гэсэн мэдэгдэлд хамаарахгүй бөгөөд зөвхөн ердийн тохиолдолд эзэмшигчид төлбөрийг гүйцэтгэх үүрэг ноогдуулдаг.
  • c. А нь хадгаламжийн дэвтрээ хулгайд алдсанаа мэдмэгц Б банк руу утасдаж, дансыг хаалгасан бөгөөд дансыг эргэн нээх эрхийг зөвхөн А эдэлнэ.
  • d. А-ийн баталгаат гарын үсгийг дуурайлган зурсан Г-д 6 сая төгрөг төлсөн банкны хувьд ИХ-ийн §471 үйлчлэхгүй.
  • e. a, b хариулт зөв.
  • f. c, d хариулт зөв.

Question 8

Question
308.А болон Б компанийн хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Захиалагч А төлбөрөө төлөхгүй байсан тул Б нь дараах эрхтэй
Answer
  • a. А-гийн данснаас үл маргалдах журмаар гаргуулах
  • b. А компанид барьж өгсөн барилгыг барьцаалах
  • c. А-гийн барилга баригдсан газрыг нь барьцаалах
  • d. А-гийн барилгыг өөрийн нэр дээр бүртгүүлэх

Question 9

Question
309.А нь Б компанид орон сууц захиалж гэрээ байгуулсан, төлбөрийг 3 хоног саатуулахад компани гэрээг цуцлах эрхтэй байхаар заасан байна. А 2 дахь шатны төлбөрийг 5 хоног саатуулсан бөгөөд Б компани дангаараа гэрээг цуцалж, өөр захиалагчтай гэрээ байгуулсан нь:
Answer
  • a. гэрээгээр ийнхүү цуцлах эрх олгосон тул компани гэрээг зохих ёсоор цуцалсан асуудал юм
  • b. цуцлахын өмнө зайлшгүй нэмэлт хугацаа тогтоох ёстой
  • c. зүй ёсны асуудал бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаална
  • d. гэрээний эрх чөлөөний зарчмын дагуу тайлбарлагдана

Question 10

Question
310.А нь 1-р давхарт байрлах өөрийн өмчлөлийн орон сууцыг цайны газрын зориулалтаар тохижуулж, Б-д 1 жилээр түрээслүүлсэн байна. 2 иргэн хоорондоо бичгээр гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн, харин зардал хэмнэх үүднээс эрхийн улсын бүртгэлд гэрээг бүртгүүлээгүй. 6 сар үйл ажиллагаагаа явуулсны дараа А нь түлхүүрээ солин Б-г хүчээр байрнаас гаргасан. Тэрээр хэлэхдээ: бид түрээсийн гэрээгээ эрхийн бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж буй нь дараах үр дагавартай:
Answer
  • a. А-гийн зөв бөгөөд байрыг буцааж өгөх ёстой. \ИХ 56.5\
  • b. түрээсийн гэрээ биш, эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзэх үндэстэй бөгөөд бичгээр байгуулснаар хүчин төгөлдөр тул гэрээний хугацаа дуусаагүй байхад ийнхүү гаргах эрх зүйн үндэслэлгүй
  • c. түрээслэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн харилцааны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлнэ
  • d. орон сууцанд цайны газар ажиллуулах нь хориотой тул хууль бус гэрээ байх бөгөөд ийм гэрээгээр ямар нэг шаардах эрх үүсэхгүй

Question 11

Question
311.Б” арилжааны банк нь зээлийн гэрээг зээлдэгчтэй байгуулсан тохиолдолд банкны зүгээс гарсан захиргааны болон бусад зардлыг нөхөн төлөхийн тулд зээлийн хураамж, шимтгэл гэж 0.1-10 % -ийн шимтгэл авдаг ажээ. Гэрээний энэ нөхцлийг Хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын зүгээс “ Хэрэглэгчийн ашиг сонирхлыг зөрчиж байна. Учир нь ийм зохицуулалт хуульд үгүй. Худалдааны хууль бус аргыг хэрэглэж байна” гэх үндэслэлээр буруутгасан бөгөөд зээлийн шимтгэл хураамж авахдаа үүнийг зээлийн хүүд багтаан тооцох нь зөв гэжээ. Энэ тохиолдолд :
Answer
  • a. Зээлдэгч зээл авсныхаа хариуд шимтгэл хураамж төлөх нь ашиг сонирхлыг нь ноцтой зөрчиж байгаа тул энэ нөхцөл нь үндэслэлгүй юм
  • b. Хуульд зохицуулагдаагүй боловч гэрээний эрх чөлөөт байдлын зарчмын дагуу энэ нөхцлийг тусгаж болно
  • c. Гэрээний стандарт нөхцлийн тухай зохицуулалтын дагуу боломжтой бөгөөд агуулгын хяналтыг хийсний үндсэн дээр хууль бус эсэх тухай асуудлыг шийднэ

Question 12

Question
312.Иргэн Х нь нэгэн арилжааны банкнаас орон сууцны зээл 50 сая төгрөгийг сарын 1%-ийн хүүтэй авчээ. Зээлийн гэрээг анхааралтай уншихад банкны зүгээс эдлэх 5 төрлийн эрхийг, харин зээлдэгчийн зүгээс эдлэх 4 төрлийн эрхийг тусгасан байж. Х нь энэ тухай Хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллагад хандахад тус байгууллагынхан банкинд хандаж гэрээний тэгш эрх, тэнцвэрт байдлыг хангахын тулд зээлдэгчийн эдлэх эрхийн төрлийг банкны эрхийн төрөлтэйадил болгох нь зөв гэсэн удирдамж гаргажээ. Энэ тохиолдолд:
Answer
  • a. Хэрэглэгчийн ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын удирдамж нь гэрээний тэгш эрхийн байдлыг хамгаалах үүднээс үндэслэлтэй
  • b. Гэрээний тэгш эрхийн байдлыг талуудын эдэлж буй субъектив эрхийн тоон үзүүлэлтээр тодорхойлох нь үндэслэлгүй
  • c. Зээлийн гэрээн дэх талуудын тэгш эрхийн байдлыг гэрээний стандарт нөхцлийн тухай зохицуулалтын тусламжтайгаар хангадаг

Question 13

Question
313.Аль нь баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй вэ?
Answer
  • a. баталгаа гаргагч банк хүлээсэн үүргээ биелүүлсэн
  • b. Гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон
  • c. банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан
  • d. Үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхээсээ татгалзсан

Question 14

Question
314.Хугацаатай мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ гэрээний хугацаанд:
Answer
  • хэвээр байна
  • b. Нийтэд зарласан бол өөрчлөгдөж болно
  • c. банкны стандарт нөхцлийг монгол банкинд бүртгүүлснээр

Question 15

Question
315.Хадгалагч мөнгөн хадгаламжид авсан хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахдаа өөрийн гүйлгээнд хэрэглэх:
Answer
  • a. эрхтэй
  • b. эрхгүй
  • c. зээлийн гэрээний нэг төрөл тул гэрээний нөхцлөөс хамаарна

Question 16

Question
316.Орхон аймгийн Засаг дарга орон нутгийн дэд бүтцийн нэг болох зам, гүүрийн асуудлыг шийдвэрлэхдээ уралдаант шалгаруулалтаар сонгогдсон этгээдэд шинээр зам гүүрийг барих, тодорхой хугацаагаар эзэмших, ашиглалтыг төлбөр тогтоох, мөн тодорхой хугацааны дараа орон нутгийн өмчинд шилжүүлэх захирамж гаргажээ. Энэ нь аль хэлбэрээр төрд өмчлөх эрхийг үүсгэх вэ?
Answer
  • a. төрийн ба орон нутгийн өмчиийн хуульд заасан уралдаант шалгаруулалтын арга
  • b. концессийн гэрээгээр өмчлөх эрх үүсэх арга
  • c. ажил, үйлчилгээ, бараа худалдан авах замаар өмчлөх эрх үүсгэх арга

Question 17

Question
317.Дундаа хэсгээр өмчлөгч өөрт ногдох хэсгээ барьцаалуулах боломж бий юу?
Answer
  • a. Өөрт ногдох хэсгээ барьцаалахад бусдадаа мэдэгдэх, улмаар барьцаалж болно
  • b. Өөрт ногдох хэсгээ барьцаалж байгаа учраас мэдэгдэх шаардлагагүй
  • c. Дундын хөрөнгө учраас барьцаалж болохгүй

Question 18

Question
318.А-гийн хууль ёсны өвлөгч аль нь вэ?
Answer
  • a. А-гийн эхнэр
  • b. А-гийн анхны гэрлэлтээс төрсөн хүүхэд
  • c. А-гийн 91 настай эх
  • a. Дээрх хариулт бүгд зөв

Question 19

Question
319.Хэрэв өв залгамжлах эрхтэй дараахь хүмүүс байгаа, мөн гэрээслэл хийгдээгүй тохиолдолд хэн өвийг өвлөх эрхтэй вэ?
Answer
  • a. эхнэр, ах, өргөж авсан охин, авга ах
  • b. Эгч, өвөө, авга ахын хүү, авга ахынх нь нас барагчтай 2 жилийн турш хамт амьдарсан, асруулж байсан охин
  • c. 10 сарын турш хамт амьдарч, асруулж байсан хөдөлмөрийн чадваргүй хүргэн ах, хүү

Question 20

Question
320.Мэдүүлгийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг хэн эдлэх вэ?
Answer
  • a. Гагцхүү үнэт цаасанд нэр заасан этгээд
  • b. Үнэт цаасыг хууль ёсоор олж авсан этгээд
  • c. Уг үнэт цаасыг өмчлөгч буюу түүнээс уг эрхийг шилжүүлэн авахаар өөрийн нэр дээр холбогдох бичилт хийсэн этгээд
  • d. Хэн ч эзэмшиж болно.

Question 21

Question
321.Үнэт цаасыг нэрийн үнэт цаас болгон өөрчлөх эрх хэнд хадгалагдах вэ?
Answer
  • a. Үнэт цаас өмчлөгчид
  • b. Үнэт цаас эзэмшигчид
  • c. Тийм эрх хэнд ч байхгүй
  • d. Үнэт цаас гаргагчид

Question 22

Question
322.Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол хураамжийг хэрхэн хариуцах вэ?
Answer
  • a. Хураамжийг тэнцүү хэмжээгээр хариуцна .
  • b. Гэрээг байгуулахаар анх санал гаргасан этгээд хураамжийг төлнө.
  • c. Харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
  • d. Хураамжийг төлөхгүй байж болно.

Question 23

Question
323.Асран тэтгэгчид шилжүүлсэн эд хөрөнгө нь устаж үгүй болсон, гэмтсэн тохиолдолд асран тэтгэгчийг үүргээс чөлөөлөх үү?
Answer
  • a. Үүргээс чөлөөлнө.
  • b. Үүргээс чөлөөлөх эсэхийг асруулагч шийдвэрлэнэ.
  • c. Үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй .
  • d. Асран тэтгэгч өөрөө хүсвэл үүргээс чөлөөлж болно.

Question 24

Question
324.Их хувьчлалаар иргэдэд олгосон цэнхэр тасалбар нь ямар төрлийн үнэт цаасанд хамаарагдах вэ?
Answer
  • a. Зөвшөөрлийн үнэт цаас
  • b. Нэрийн үнэт цаас
  • c. Мэдүүүлгийн үнэт цаас
  • d. Дээр дурьдсан 3 аль нь ч биш

Question 25

Question
325.Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд
Answer
  • a. Гуравдагч этгээд буцаан шилжүүлэх үүрэгтэй.
  • b. Шаардах эрхээ алдана.
  • c. Гэрээ хүчин төгөлдөр эсэхээс хамаарна.
  • d. Ямар ч тохиолдолд шаардах эрхгүй байна.

Question 26

Question
326.Тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн хэлцэлд шаардах эрхийг бий болгох уу?
Answer
  • a. Шаардах эрхийг бий болгоно.
  • b. Ямар ч тохиолдолд шаардах эрхтэй.
  • c. Шаардах эрхийг бий болгохгүй .
  • d. Талууд харилцан тохиролцсон бол шаардах эрхийг бий болгоно.

Question 27

Question
327.Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэн хариуцах вэ?
Answer
  • a. Гэм буруутай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч хариуцна
  • b. Төр хариуцна.
  • c. Гэм буруутныг шүүх тогтооно
  • d. Хохирлыг шаардах эрхгүй

Question 28

Question
328.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг хэн хариуцах вэ?
Answer
  • a. Гэм хор учруулсан этгээд хариуцна.
  • b. Гэм хор учруулсан этгээд, өмчлөгч буюу эзэмшигч хамтран хариуцна.
  • c. Өмчлөгч буюу эзэмшигч хамтран хариуцна.
  • d. Өмчлөгч буюу эзэмшигч хариуцаж, гэм буруутэй этгээд зөвхөн нөхөх хариуцлага хүлээнэ.

Question 29

Question
329.Сургуулийн мужаан гаднах хаалгыг засварлаж байгаад хүрээ модонд нь хадаас дутуу хадаж орхисны улмаас хаалгаар орж байсан оюутан хувцсаа уржээ. Оюутан урагдсан хувцасны хохиролыг хэнээс шаардан гаргуулж болох вэ?
Answer
  • a. Мужаанаас
  • b. Сургуулийн захиргаанаас
  • c. Сургуулийн аж ахуйн албаны даргаас
  • d. Өөрийн болгоомжгүй үйлдэл байсан учир оюутан хохирлоо өөрөө хариуцна.

Question 30

Question
330.Ямар тохиолдолд өвлөгч этгээд өвлөх эрхээ алдах вэ?
Answer
  • a. Өвлөгч этгээд өөрөө өвийг хүлээн авахаас татгалзсан.
  • b. Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгчийг санаатайгаар алсан.
  • c. Ямар ч тохиолдолд өвлөх эрхээ алдахгүй .
  • d. Өвлөгч этгээд өвлөх хүсэлтээ шүүхэд гаргаагүй .

Question 31

Question
331.Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргасан буюу шаардлагатай бусад тохиолдолд ямар субъект эд хөрөнгөнд эрхлэн хамгаалалт тогтоох вэ?
Answer
  • a. Өвлөгч
  • b. Өвлүүлэгч
  • c. Нутгийн захиргааны байгууллага
  • d. Нотариат

Question 32

Question
332.Иргэн А-г нас барахаас өмнө түүнтэй хамт амьдарч байсан түүний төрсөн хүү иргэн Х өв нээгдсэнээс хойш ямар хугацааны дотор өвийг хүлээн авахаас татгалзах эрхтэй байдаг вэ?
Answer
  • a. Өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор
  • b. Өв нээгдсэнээс хойш 6 сарын дотор
  • c. Өв нээгдсэнээс хойш 1 сарын дотор
  • d. Өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор

Question 33

Question
333.Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчидэд ногдох хэсгийг биет болон мөнгөн хэлбэрээр дараахь байдлаар өвлүүлнэ.
Answer
  • a. Төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд, нас барахаас нь өмнө олдоод нас барсан хойно төрсөн хүүхэд, эхнэр нөхөрт нь
  • b. Өвлүүлэгчийн эхнэр нөхөр,төрсөн хүүхэд, ач зээд нь
  • c. Төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй эцэг эхэд нь
  • d. Хуульд энэ талаар тодорхой зохицуулалт байхгүй

Question 34

Question
334.Иргэн Д нь нас барж түүний эхнэр нь 50 сая төгрөгийн хөрөнгийг өвлөн авсан байна. Гэтэл Д нь нас барахаасаа өмнө иргэн Т-с 62 сая төгрөг зээлсэн байсан бөгөөд Т-нь Д-н эхнэрээс 62 сая төгрөгөө авахаар шаардсан байна. Энэ тохиролдолд:
Answer
  • a. Эхнэр нь Т-д 62 сая төгрөг төлөх үүрэгтэй.
  • b. Эхнэр нь Т-д 50 сая төгрөг төлөх үүрэгтэй.
  • c. Эхнэр нь Т-д 12 сая төгрөг төлөхөөр тохиролцож болно.
  • d. Эхнэр нь Т-д мөнгө төлөх үүрэг хүлээхгүй.

Question 35

Question
335.Иргэн С, М, Х, Л, Э нар нь 60 орон сууцны зориулалттай үл хөдлах хөрөнгийг худалдан авсаны дараахан Х, Л нар нь өөрийн оногдох хэсгийг бусдад худалдах тохиолдолд:
Answer
  • a. Х, Л нар нь бусад өмчлөгчдийнзөвшөөрлийг авах бөгөөд саналыг өөрт оногдох хэсэгт хувь тэнцүүлэн тооцно.
  • б. Х, Л нар нь өөрт оногдох хэсгийг бусдад худалдаж болно.
  • в. Бусад өмчлөгчдийнзөвшөөрлийг авахгүй байж болно.
  • г. Х, Л нар нь өөрийн оногдох хэсгийг бусдад худалдаж болохгүй.

Question 36

Question
336.Иргэн Б машинаа асаалттай орхиод дэлгүүрээс тамхи худалдан авах хооронд түүний машиныг үл таних А, Х нар хулгайлан жолоодож яваад замаар гарч явсан Д-г дайран хүнд гэмтэл учруулжээ. Д-д учирсан хохирлыг хэн хариуцан арилгах үүрэгтэй вэ?
Answer
  • а. А, Х нар хариуцан арилгах үүрэгтэй.
  • б. Машины өмчлөгч этгээд болох Б хариуцан арилгана.
  • в. А, Х нар хариуцах боловч машины өмчлөгч, эзэмшигч нь хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
  • г. Машины өмчлөгч болон А, Х нар хамтран хариуцна.

Question 37

Question
337.Зурагт үйлдвэрлэдэг А компани өөрийн бараа бүтээгдэхүүнээ Б дэлгүүрээр худалдан борлуулдаг. Гэтэл нэгэн өдөр дөнгөж авсан зурагт нь дэлбэрч иргэн Х-ийн эд хөрөнгөнд хохирол учруулжээ. Иргэн Х учирсан хохирлоо хэнээс шаардах эрхтэй вэ?
Answer
  • а. Б дэлгүүрээс
  • б. Б дэлгүүрийн худалдагчаас
  • в. Энэ тохиолдолд шаардах эрхгүй
  • г. Үйлдвэрлэгчээс

Question 38

Question
338.Иргэн А найз Б-гээ пальтогоо хими цэвэрлэгээнд өнөөдөр өгнө гэхдээ амжихгүй бол яанаа гэж байсныг нь санаад түүний өмнөөс пальтог нь хими цэвэрлэгээнд өгчээ. А нь Б-гээс хими цэвэрлэгээний төлбөрийг шаардах эрхтэй юу?
Answer
  • а. Түүний үүргийг гүйцэтгэсэн тул шаардах эрхтэй.
  • б. А, Б нар харилцан тохиролцсон бол шаардах эрхтэй.
  • в. Зөвхөн Б зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхтэй.
  • г. Шаардах эрхгүй.

Question 39

Question
339.А болон Б компани хамтран ажиллах гэрээ байгуулан аялал жуулчлалын цогцолбор барихаар болжээ. Гэвч гэрээндээ ашиг хуваах асуудлаар огт тохироогүй бол хэрхэн зохицуулах вэ?
Answer
  • a. Гэрээгээр тохиролцоогүй бол тэнцүү хуваарилна.
  • b. Талуудын төлсөн хураамжинд хувь тэнцүүлэн хуваарилна .
  • c. хэдий хэмжээний үүрэг хүлээж байгаагаар ашгаа хуваарилна
  • d. Анх гэрээ байгуулахаар санал гаргасан этгээд илүү ашиг хуваарилна.

Question 40

Question
340.Иргэн А гудамжаар явж байтал хажуугийн хашааны айлд нь гал гарч байгааг хараад галыг унтраахаар хашааг нь даван орж цонхыг нь хагалан дотор нь байсан 3 настай хүүхдийг аварчээ. Ийнхүү хүүхдийг аврахдаа А өмсөж явсан хүрмээ галд түлжээ. Иргэн А хүрэмнийхээ мөнгийг шаардах эрхтэй юу?
Answer
  • a. А шаардах эрхгүй.
  • b. Хашаа байшингийн өмчлөгч этгээд зөвшөөрсөн тохиолдолд л шаардах эрхтэй.
  • c. Зөвшөөрөлгүйгээр айлд нэвтрэн орсон тул учирсан хохирлоо шаардах эрхгүй.
  • d. Хашаа байшингийн өмчлөгчөөс шаардах эрхтэй.

Question 41

Question
341.Иргэн Х нас барахдаа өөрийн бүх эд хөрөнгийг эхнэр 2 хүүхэддээ өвлүүлэхгүй, харин өөрийн төрсөн дүүгийн хүүхэд болох Г-д өвлүүлнэ хэмээн гэрээслэжээ. Түүний эхнэр, 2 хүүхэд нь ямар хэмжээний хөрөнгийг шаардах эрхтэй вэ?
Answer
  • a. Ямар ч тохиолдолд шаардах эрхгүй.
  • b. Бүх эд хөрөнгийн 2/3-ыг шаардах эрхтэй.
  • c. Бүх эд хөрөнгийн 1/2-ыг шаардах эрхтэй.
  • d. Бүх эд хөрөнгийг шаардах эрхтэй.

Question 42

Question
342.Атар хүнсний үйлдвэрийн хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг жолооч Б хүргэлт хийх замдаа иргэн Х-ийн автомашиныг мөргөж ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Иргэн Х хэнээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй вэ?
Answer
  • a. Зөвхөн Б-ээс нэхэмжлэх эрхтэй.
  • b. Б болон түүний байгууллагаас аль алинаас нь нэхэмжилж болно.
  • c. Тухайн байгууллагын аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнаас нэхэмжлэх эрхтэй.
  • d. Б-г ажиллуулдаг байгууллагын захиргаанаас нэхэмжлэх эрхтэй.

Question 43

Question
343.Иргэн Б зам тээрийн осол гаргаж иргэн А-г хүндээр гэмтээжээ. А нь хөдөлмөрийн чадвараа тодорхой хувь хэмжээгээр алдсан тул шүүхээс сар бүр тодорхой хэмжээний төлбөрийг төлөх үүргийг Б-д даалгажээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа А мөнгөний ханш унасан, өөр нэмэлт бүтээгдэхүүн, хоол тэжээл хэрэглэх хэрэгтэй болсон тул сар бүр төлөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхийг хүсчээ. А нэхэмжлэх эрхтэй юу?
Answer
  • a. А шаардах эрхгүй.
  • b. Шүүх А-ийн хүсэлтээр өөрчлөн тогтоож болно.
  • c. Зөвхөн Б зөвшөөрсөн тохиолдолд л ихэсгэж болно.
  • d. Нэгэнт сар бүр төлөх төлбөрийг тогтоосон тул өөрчлөх эрх байхгүй.

Question 44

Question
344.15 настай А хөл бөмбөг тоглож байгаад айлын цонх хагалжээ. Хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
Answer
  • a. А гэм хорыг өөрөө хариуцан арилгах ба эцэг эх, харгалзан дэмжигч нь зөвхөн нөхөх хариуцлага хүлээнэ.
  • b. Эцэг эх, харгалзан дэмжигч нь төлөх үүрэгтэй.
  • c. А болон түүний эцэг, эх, харгалзан дэмжигч нь тэнцүү хэмжээгээр хуваан төлнө.
  • d. А хариуцан арилгах үүрэгтэй.

Question 45

Question
345.Иргэн А гадаадын нэгэн банкнаас зээл авахын тулд өөрийн төрсөн ах болох Х-г батлан даагчаар оролцуулжээ. Гэрээнээс маргаан гарсан тохиолдолд хэний оршин байгаа улсын хуулийг хэрэглэх вэ?
Answer
  • a. Иргэн А буюу зээлдэгчийн оршин байгаа
  • b. Банкны буюу зээлдүүлэгчийн
  • c. Батлан даагчийн буюу Х-гийн оршин байгаа газар
  • d. Аль ч улсын шүүхэд хандаж болно.

Question 46

Question
346.Иргэн А, Б нар хамтран ажиллахаар тохиролцож, тодорхой хэмжээний хөрөнгө нийлүүлэн үйл ажиллагаагаа явуулж байтал иргэн А анхнаасаа гэрээ байгуулаагүй учир ямар ч үүрэг үүсэхгүй хэмээн хамтран ажиллахаас татгалзжээ. Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан уу?
Answer
  • a. Гэрээг бичгээр байгуулах тул байгуулагдаагүй.
  • b. Гэрээний хоёр тал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд байгуулагдсан гэж үзнэ.
  • c. Энэ тохиолдолд нэгэн гэрээний үүрэг үүсээгүй.
  • d. Хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан.

Question 47

Question
347.Иргэн А болон Б нар өөр өөрсдийнх нь дэмждэг хөл бөмбөгийн баг тэмцээнд түрүүлсэн тохиолдолд бие биедээ 500,000 төгрөг өгөхөөр мөрий тавьжээ. Иргэн А-ийн дэмжсэн баг түрүүлжээ. Шаардах эрхтэй юу?
Answer
  • a. Шаардах эрхтэй.
  • b. Шаардах эрхгүй байна.
  • c. Бичгээр байгуулсан тохиолдолд л шаардах эрхтэй.
  • d. Шүүх шийдвэрлэнэ.

Question 48

Question
348.13 настай Г эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нэгэн хүүхдийн утсыг унагааж эвдэлжээ. Учирсан хохирлыг хэн хариуцах үүрэгтэй вэ?
Answer
  • a. Г өөрөө хариуцна.
  • b. Эмнэлгийн байгууллага хариуцна.
  • c. Түүний эцэг, эх, асран хамгаалагч хариуцна.
  • d. Насанд хүрээгүй этгээд хохирол учруулсан тул хариуцах үүрэг хүлээхгүй.

Question 49

Question
349.Байшингийн хажуугаар явж байсан хүний толгой дээр байшингийн гадна ханын шавар унаж гэм хор учруулжээ. Энэ үед хохирогч ямар төрлийн хохирлыг нэхэмжлэх эрхгүй вэ?
Answer
  • a. Эмчилгээний зардал
  • b. Асарч сувилуулсны зардал
  • c. Дутуу авсан цалин хөлс
  • d. Өвдөж шаналсны зардал

Question 50

Question
350.Гадаадын иргэний эрх зүйн чадамжийг ямар тохиолдолд Монгол улсын хуулиар тодорхойлох вэ?
Answer
  • a. Аливаа гэрээ байгуулахад
  • b. Аливаа гэм хор учруулсны хариуцлага хүлээхэд
  • c. Гэрээслэл бичихэд
  • d. Монгол улсын нутаг дэвсгэр дээр учруулсан гэм хорын үед

Question 51

Question
351.Манай улсад аялал жуулчлалаар ирсэн Хятад улсын иргэн Г-г Монгол улсын хэдэн залуучууд бүлэглэн зодож биед нь гэмтэл учруулжээ. Хятад улсын иргэн Г өөрийн орныхоо хуулиар шийдвэрлүүлэхийг хүсчээ. Аль улсын хуулийг хэрэглэх вэ?
Answer
  • a. Хятад улсын хуулийг хэрэглэнэ.
  • b. Талууд өөрсдөө тохиролцон тогтооно.
  • c. Монгол улсын хуулийг хэрэглэнэ.
  • d. Шүүх тогтооно.

Question 52

Question
352.Иргэн А нь нохойтоогоо паркад зугаалж явтал нохой нь ойролцоо гүйж явсан хүнийг хөөн зуужээ. Учирсан хохирлыг хэн хариуцах вэ?
Answer
  • a. Ямар ч тохиолдолд иргэн А хохирлыг хариуцна.
  • b. Паркын захиргаа хариуцна.
  • c. Хохирогч эрсдэлийг хүлээнэ.
  • d. А-гийн санаатай болон илт болгоомжгүй үйлдлээс тохиолдсон бол хохирлыг А хариуцна.

Question 53

Question
353.Монгол улсын А компани АНУ-ын Б компанитай нийлэн Хятад улсад аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар болжээ. Гэтэл ашиг алдагдлаа хуваахаас эхлээд гэрээнд маргаан гарсан бол аль улсын хуулийг хэрэглэх вэ?
Answer
  • a. Монгол улсын хуулийг хэрэглэнэ.
  • b. АНУ-ын хуулийг хэрэглэнэ.
  • c. Хятад улсын хуулийг хэрэглэнэ.
  • d. Аль улсын хуулийг хэрэглэхийг талууд тохиролцон тогтооно.

Question 54

Question
354.Монгол улсын иргэн Х нь Хятад улсад амьдарч байгаад нас барсан бол Х-ийн эд хөрөнгийг өвлөх асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
Answer
  • a. Өвлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн Монгол улсын хуулиар л шийдвэрлэнэ.
  • b. Тухайн улсын хуулиар тодорхой зохицуулаагүй бол Монгол улсын хуулиар зохицуулна.
  • c. Өвлүүлэгчийн хамгийн сүүлд амьдарч байсан нутаг дэвсгэрийн хуулиар зохицуулна.
  • d. Энэ талаар тухайн хоёр орны хооронд байгуулсан эрх зүйн харилцан туслалцах гэрээгээр зохицуулна.

Question 55

Question
355.Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны бус этгээдэд гэрээслэсэн тохиолдолд :
Answer
  • a. Хууль ёсны өвлөгчдөд хөрөнгө өвлүүлэхгүй үлдээнэ
  • b. Хууль ёсны өвлөгчдөд хөрөнгийн 1/2-с багагүй хэсгийг заавал өвлүүлнэ.
  • c. Хууль ёсны өвлөгчдөд хөрөнгийн 2/3-с багагүй хэсгийг заавал өвлүүлнэ.
  • d. Хууль ёсны өвлөгчдөд хөрөнгийн 3/4-с багагүй хэсгийг заавал өвлүүлнэ.

Question 56

Question
356.Дүү нь ахынхаа машиныг зөвшөөрөлгүй барьж яваад бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулжээ. Ах нь дүүгийнхээ дураараа занг мэдэж байсан боловч автомашиныхаа түлхүүрээ ил тавьснаас ийм явдал болсон бол дээрх хохиролыг хэн хариуцах вэ?
Answer
  • a. Ах нь хариуцна.
  • b. Дүү нь хариуцна.
  • c. Ах, дүү хоёр хамтран хариуцна.
  • d. Ах нь хариуцах ба дүү нь зөвхөн нөхөх хариуцлага хүлээнэ.

Question 57

Question
357.Иргэн А-г гэрээсээ гарч явахад нь зургийг нууцаар аван цахим хуудсанд "Насанд хүрээгүй охид зочид буудлаар эргэлдэх болжээ" гэсэн нэртэй нийтлэлийн өмнө тавьжээ. Үүнийг мэдсэн А өөрийнх нь нэр төрд халдсан гэж үзэн шүүхэд ханджээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн хангах вэ?
Answer
  • a. Мөнгөөр тооцох ба мөн мэдээ тараасан арга хэлбэрээр болон бусад аргаар няцаалт хийлгүүлэх үүргийг хүлээлгэнэ.
  • b. Энэ мэдээ худал гэсэн няцаалт хийлгэж, нийтлэлийг устгуулна
  • c. Нэр төрд нь хохирол учирсан тул эд хөрөнгийн хохирол хүлээлгэнэ
  • d. Эдийн бус хохирол учирсан тул зөвхөн уучлалт гуйлгуулан, няцаалт хийлгүүлнэ.

Question 58

Question
358.А, Б, Д нар хамтран ажиллах явцдаа нөхөрлөл байгуулж үйл ажиллагаа явуулж байтал тэднийг хэрвээ хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бол улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавьжээ. Хууль зүйн үндэслэлтэй юу ?
Answer
  • a. Бүртгэгдээгүй нөхөрлөл байж болно.
  • b. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол нөхөрлөл гэж үзэхгүй.
  • c. Заавал улсын бүртгэлд бүртгүүлнэ.
  • d. Шүүх шийдвэрлэнэ.

Question 59

Question
359.Асран тэтгэх гэрээгээр биет хэлбэр бүхий тэжээн тэтгэх үүргийг мөнгөн хэлбэрээр сольж болох уу?
Answer
  • a. Болохгүй.
  • b. Нэг талын хүссэнээр сольж болно.
  • c. Хоёр тал тохиролцсоноор сольж болно.
  • d. Хуулиар хориглоно.

Question 60

Question
360.Гадаадын иргэн Монгол улсын харьяат хүүхэд үрчлэн авсныг ямар байгууллага бүртгэхийг аль хууль тогтоомжоор зохицуулсан бэ?
Answer
  • a. Гэр бүлийн тухай хууль
  • b. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль
  • c. Гадаадын иргэнд Монгол улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам
  • d. Монгол улсын иргэний бүртгэлийн тухай хууль

Question 61

Question
361.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч болох хүсэлт гаргасан иргэн дараах материалыг бүрдүүлнэ. Үл хамаарахыг ол.
Answer
  • a. 7-оос дээш насны асрамж, дэмжлэгт байх хүний бичгээр гаргасан албан ёсны зөвшөөрөл
  • b. Иргэний үнэмлэхний хуулбар
  • c. Асрамж дэмжлэгт байх хүний эд хөрөнгийн талаар гаргасан баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • d. өргөдөл

Question 62

Question
362.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд сум дүүргийн Засаг дарга....
Answer
  • a. Хяналт тавина
  • b. Шалгана
  • c. Хяналт тавьж, дэмжлэг үзүүлнэ
  • d. Гомдол, мэдээлэл хүлээн авна

Question 63

Question
363.Асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээс чөлөөлөгдсөн, эсхүл уг эрх үүрэг дуусгавар болсон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч эь асрамж, дэмжлэгтээ байсан хүний эд хөрөнгийг ....
Answer
  • a. Өөрт нь өгнө
  • b. Хууль ёсны төлөөлөгчид нь шилжүүлнэ
  • c. Өв залгамжлагчид шилжүүлнэ.
  • d. Дээрх бүгд

Question 64

Question
364.Гадаадын иргэн Монгол улсын харьяат хүүхдийг үрчлэн авахад Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар
Answer
  • a. Гаагийн конвенц, гэр бүлийн тухай Монгол улсын хууль, гадаадын иргэнд Монгол улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам, бусад хууль тогтоомжийг мөрдөнө.
  • b. Монгол улсын дипломат болон консулын байгууллагаар уламжлан Монгол улсын гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэнэ.
  • c. Үрчлэн авахыг хүссэн гадаадын иргэний харьяалагдах улсын хууль, Монгол улсын гэр бүлийн тухай хууль, гадаадын иргэнд Монгол улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам, бусад хууль тогтоомжийг мөрдөнө.

Question 65

Question
365.Монгол улсын харьяат хүүхдийг үрчлэн авсан гадаадын иргэнд эхний хүүхэд үрчлэн авснаас хойш нэг жилийн дахин тус улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх үү?
Answer
  • a. Үрчлүүлж болохгүй.
  • b. Зарим тохиолдолд үрчлүүлж болно.
  • c. Үрчлүүлж болно.

Question 66

Question
366.Монгол улсын харьяат хүүхдийг ... үрчлүүлж болно.
Answer
  • a. 5-аас доошгүй жил хамт амьдарсан гэр бүлд
  • b. Ганц бие гадаадын иргэн эмэгтэйд
  • c. Ганц бие гадаадын иргэн эрэгтэйд
  • d. Сүрьеэ өвчтэй

Question 67

Question
367.Хүүхэд үрчлэн авахыг хүссэн гадаадын иргэн дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ.
Answer
  • a. Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг болон гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар
  • b. Өөрийн болон гэр бүлийн хоёр үеийн намтар, зураг
  • c. Байнга оршин суугаа газрын болон санхүүгийн боломжийн тухай холбогдох байгууллагын тодорхойлолт
  • d. Гадаадын харьяат хүүхэд үрчлэхийг болон түүнийг өөрийн улсад нэвтрэн орох, байнга оршин суухыг зөвшөөрсөн үрчлэгчийн харьяалах улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрөл

Question 68

Question
368.Монгол улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх тухай Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн
Answer
  • a. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба 30 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж, гаргасан шийдвэрийн талаар гадаад улсын иргэнд уламжилна.
  • b. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба 60 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж, гаргасан шийдвэрийн талаар гадаад улсын иргэнд уламжилна.
  • c. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба 60 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж, гаргасан шийдвэрийн талаар эрх бүхий байгууллагад уламжилна.
  • d. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба 30 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж, гаргасан шийдвэрийн талаар гадаад улсын иргэн болон эрх бүхий байгууллагад уламжилна.

Question 69

Question
369.Хүүхдийн эрх ашгийг хамгаалах байгууллага гэдэгт аль нь хамаарах вэ?
Answer
  • a. Хуульд зааснаар хүүхдийн эрх ашгийг хамгаалах явдал үйл ажиллагааных нь зорилго болсон төрийн болон төрийн бус байгууллага
  • b. Үүсгэн байгуулах баримт бичигтээ хүүхдийн эрх ашгийг хамгаалахаа зорилгоо болгосон “Хүүхэд бидний ирээдүй” ТББ
  • c. Дээрх хариултууд бүгд зөв
  • d. Дээрх хариултууд бүгд буруу

Question 70

Question
370.Үрчлүүлэх хүүхэд гэдэгт :
Answer
  • a. 14 нас хүрээгүй байгаа этгээдийг
  • b. 16 нас хүрээгүй байгаа этгээдийг
  • c. 18 нас хүрээгүй байгаа этгээдийг ойлгоно.

Question 71

Question
371.1926 оны иргэний хуулиар үрчлэлтийн талаар тогтоосон аль хэм хэмжээ нь одоог хүртэл уламжлагдан үйлчилж байгаа вэ?
Answer
  • a. Тодорхой насанд хүрсэн хүүхдийг үрчлэхэд өөрсдийнх нь саналыг харгалздаг.
  • b. Өнгөний өвчтэй буюу халдварт сүрьеэ өвчтэй хүмүүст хүүхэд үрчлэхийг хориглодог.
  • c. Үрчлэлтийн асуудлыг захиргааны журмаар шийдвэрлэдэг.
  • d. Үрчлэлтийн үр дүнд бий болох үр дагаварыг тогтоосон.

Question 72

Question
372.Хэдэн оны Гэр бүлийн тухай хуулиар 1 нас хүрээгүй хүүхдийг онцгойлон тогтоосон нөхцөлд бусдад үрчлүүлдэг байсан бэ?
Answer
  • a. 1926 оны иргэний хууль
  • b. 1956 оны БНМАУ-ын Гэрлэх ба гэр бүл, асрамж, тэтгэмжийн тухай хууль
  • c. 1973 оны БНМАУ-ын Гэр бүлийн тухай хууль
  • d. 1999 оны Гэр бүлийн тухай хууль

Question 73

Question
373.Үрчлэлтийг хүчингүйд тооцох асуудлыг шүүх
Answer
  • a. Хялбаршуулсан журмаар
  • b. Ердийн журмаар
  • c. Онцгой ажиллагааны журмаар
  • d. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоох журмаар хянан шийдвэрлэнэ

Question 74

Question
374.Хүүхдийн эцэг, эх байх эрхийг хасах үндэслэлээс үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл дараахаар ялгагдана.
Answer
  • a. Эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан
  • b. Хүүхэдтэй хэрцгий догшин харьцсан
  • c. Хуурамч бичиг баримт бүрдүүлж хүүхэд үрчлэх шийдвэр гаргуулсан
  • d. Хүүхдээ хаях санаатай төөрүүлэх

Question 75

Question
375.8-16 нас хүртэлх хүүхэд үрчлэн авсан гадаадын иргэн хүүхдийн талаар ямар хугацаанд Монгол улсын Гадаадын иргэн, харьяатын асуудал, эрхлэх албанд мэдээлэх үүрэгтэй вэ?
Answer
  • a. Хагас жил тутам
  • b. Жил тутам
  • c. 2 жил тутам
  • d. 3 жил тутам

Question 76

Question
376.Асран хамгаалах ба харгалзан дэмжих нь
Answer
  • a. Зорилгоороо адил боловч асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байх хүнээрээ ялгаатай
  • b. Зорилгоороо адил боловч асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байх хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх үүргээрээ ялгаатай
  • c. Агуулгаараа адил боловч асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байх хүнээрээ ялгаатай
  • d. Агуулгаараа адил боловч асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байх хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрх үүргээрээ ялгаатай

Question 77

Question
377.Эцэг эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа гэдэгт
Answer
  • a. Эцэг эх нь 6 сараас дээш хугацаагаар эмнэлэгт эмчлүүлэх болсон
  • b. Эцэг эх нь 6 сараас дээш хугацаагаар эмнэлэгт эмчлүүлэх тухай эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсан
  • c. Эцэг эх нь 9 сараас дээш хугацаагаар эмнэлэгт эмчлүүлэх болсон
  • d. Эцэг эх нь 9 сараас дээш хугацаагаар эмнэлэгт эмчлүүлэх тухай эмч нарын зөвлөгөөний шийдвэр гарсан

Question 78

Question
378.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон захирамжинд дор дурьдсан зүйлсийг тусгасан байна. Үл хамаарахыг ол.
Answer
  • a. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох тухай хүсэлт
  • b. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох болсон үндэслэл
  • c. Холбогдох нотолгооны зүйлийг дурьдах
  • d. Баримталсан хуулийн нэр, зүйл заалт зэргийг тусгасан байна.
  • e. Бүгд зөв
  • f. Бүгд буруу

Question 79

Question
379.Асран хамгаалалтын тусдаа шүүхтэй улс аль нь вэ?
Answer
  • a. Франц
  • b. Герман
  • c. Англи, Америк
  • d. Швейцари

Question 80

Question
380.Хууль буюу гэрээслэлээр өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгийг яах вэ?
Answer
  • a. буяны үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад шилжүүлнэ
  • . Төрийн өмчлөлд шилжүүлнэ
  • нутгийн захиргааны байгууллагад шилжүүлнэ
  • нотариатын байгууллагын хадгалалтад шилжүүлнэ

Question 81

Question
381.Аль нь өвлөгдөж болохгүй вэ?
Answer
  • a. Нас барагчийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагын нэр дээр бүртгэлтэй патентын эрх
  • b. Нас барагчийн нэр дээр бүртгэлтэй зохиогчийн эрхийн бүтээлийг ашиглах эрх
  • c. Нас барагчийн үүсгэн байгуулсан компани
  • d. Нас барагчийн уран зургийн цуглуулга

Question 82

Question
382.Ямар тохиолдолд А нь Б-гийн хөрөнгийг өвлөх эрхээ алдах вэ?
Answer
  • а. өвлөгч болон хууль ёсны өвлөгчийг санаатай алсан
  • b. Тэдгээрийн аль нэг нь нас барсан шалтгаан болсон гэмт хэрэг үйлдсэн в. өв нээгдэх үед байгаагүй
  • c. Хариулт бүгд зөв

Question 83

Question
383.Иргэн А-гийн өв нээгдэх үе хэзээ эхлэх вэ?
Answer
  • а. А нас барсан өдрөөс
  • b. А-г нас барсан гэж зарласан өдрөөс
  • с. Түүнийг нас барсан буюу нас барсан гэж зарласан өдрөөс хойш 1 сарын дараа
  • d. Хариулт бүгд зөв

Question 84

Question
384.Б нь жирэмсэн А-г машинаар дайрчээ. Сарын дараа А амаржсан байна. Гэтэл хүүхэд төрөлхийн гажигтай (гар нь гэмтэлтэй) төржээ. Эмч нар сарын өмнө эх нь машины осолд орсоны улмаас хүүхэд гэмтэлтэй төрсөнийг тогтоосон байна. А нь өөрийн хүүхдэд учирсан хохирлоо Б-ээс нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бий юу?
Answer
  • а. Б-ийн хууль зөрчсөн үйлдэл учирсан гэм хорын хооронд шууд бус шалтгаант холбоо байх тул шаардах эрхгүй.
  • б. Б-ийн хууль зөрчсөн үйлдэл хүүхдэд учирсан гэм хорын хооронд шууд шалтгаант холбоо байх тул шаардах эрхтэй.
  • c. Орчин тойрондоо аюул учруулж болох зүйлийг эзэмшигч өмчлөгч нь гэм буруутай эсэхээс үл хамааран гэм хорыг хариуцах тул шаардах эрхтэй.
  • d. Хүн төрсөнөөр эрх зүйн чадвар үүсэх тул төрөхөөс өмнө учирсан гэм хор учир шаардах эрхгүй.

Question 85

Question
385.“Далай ээж” хүнсний захад Ч лангуу түрээсэлдэг бөгөөд талх, гурилан бүтээгдэхүүн зардаг ажээ. “Талх чихэр” ХК-тай өдөр бүр 100 ширхэг “Атар” талх нийлүүлж байх тухай гэрээ байгуулж 3 сарын хугацаанд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор нийлүүлж байсан байна. Гэтэл “Талх чихэр” ХК талх үйлдвэрлэдэг дамжлагтаа 10 хоногийн хугацаанд их засвар хийх шаардлагатай болсон тул Ч-д 10 хоногийн нийлүүлбэл зохих талхаа буюу 1000 ширхэг талхыг нийлүүлсэн байна. Ч нь 900 талхыг зарж чадалгүй муутгасан тул учирсан хохирлоо шаардах эрхтэй юу?
Answer
  • a. Гэм хор учруулсанаас үүсэх үүргийн дагуу шаардаж болно.
  • b. ”Талх чихэр” ХК үүргээ биелүүлсэн тул Ч шаардах эрхгүй.
  • c. Хугацаанаас өмнө үүрэг гүйцэтгэсэн нь үүрэг гүйцэтгүүлэгчид хохиролтой байх тул гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Ч шаардах эрхтэй.
  • d. Ч талхыг хүлээж авсан нь хэлцлийг хүлээн зөвшөөрсөн хэмээн үзэх бөгөөд өмчлөх эрх Ч-д шилжсэн учир эрсдлийг Ч өөрөө хүлээх бөгөөд шаардах эрхгүй

Question 86

Question
386.О нь хувийн сургуулиа байгуулсан үеэс эхлэн Төрийн өмчийн объектыг хичээлийн байрны зориулалтаар жилд 60 сая төгрөгөөр түрээсэлдэг байжээ. О нь 5 жилийн хугацаанд хуримтлуулсан хөрөнгөөрөө хувийн сургуулийнхаа 3 давхар хичээлийн байрыг 2 жилийн хугацаанд “түлхүүр хүлээлгэн өгөх” нөхцөлтэйгөөр “Ж” компаниар бариулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Ж компани уг барилгыг 1 жилийн хугацаанд барьж хугацаанаасаа жилийн өмнө ашиглалтад оруулж О-д хүлээлгэн өгсөн байна.Үүрэг гүйцэтгэгч “Ж” нь үүргийг хугацаанаас өмнө гүйцэтгэсэн нь гэрээний үүргээ зөрчсөнд тооцогдох уу?
Answer
  • а. Тооцогдоно.
  • b. Үүргийг хугацаанаас өмнө гүйцэтгэсэн нь энэ тохиолдолд О-д ашигтай байх учир үүргийн зөрчилд тооцохгүй.

Question 87

Question
387.”А” компани “Д” компаниас БНХАУ-д үйлдвэрлэсэн 2 ш автогрейдер, 4 ш замын индүүг нийт 384 000 ам доллараар худалдан авах, “Д” компани урьдчилгаа төлбөрийг төлсөнөөс хойш 3 сарын дотор машин механизмыг нийлүүлэхээр харилцан тохиролцжээ. Гэрээнд заасан ёсоор худалдан авагч үнийн дүнгийн 20%-ийг буюу 76800 ам долларыг урьдчилгаанд төлжээ.Худалдагч Замын-Үүдийн гааль дээр дээрх хөрөнгийн худалдааны албан татварыг төлөх тул үлдсэн мөнгөө худалдан авагчаас шаардсан байна. Худалдагч барааг хүлээн авсаны дараа үлдэгдэл мөнгөө төлнө гэсэн тайлбарыг өгчээ.Худалдагч худалдан авагч нарын аль нь түрүүлж үүргээ биелүүлэх вэ?
Answer
  • .Гэрээнд заасан тохиолдолд худалдагч түрүүлж барааг нийлүүлэх үүрэг хүлээнэ.
  • b.Биет байдлын, эрхийн доголдолгүй хөрөнгө нийлүүлэх үүргээ худалдагч эхэлж биелүүлсэний дараа худалдан авагч мөнгөө төлнө.
  • c.Гэрээ байгуулах саналыг түрүүлж гаргасан тал эхэлж үүргээ биелүүлнэ.
  • d.Хуульд зааснаар худалдан авагч түрүүлж мөнгөө төлөх үүрэгтэй.

Question 88

Question
388.Хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулсаны үндсэн дээр Б нь иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлөх бүхий л эрхийг олгосон итгэмжлэлийг өмгөөлөгч Ц-д олгожээ. Өмгөөлөгч Ц нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй учир Б-ийн гэм буруугүйг нотлох ганц нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй учир 3 шатны шүүхээс Б-г гэм буруутайд тооцож нэхэмжилсэн мөнгийг Б төлөх шийдвэр гарсан байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд талуудын хүлээх хариуцлагын талаар нөхцөл байгаа бол Б нь учирсан хохирлоо өмгөөлөгч Ц-ээс ямар үндэслэлээр нэхэмжлэх эрхтэй вэ?
Answer
  • а.Гэм хор учруулсанаас үүсэх үүргийн дагуу нэхэмжлэх эрхтэй.
  • b.Гэрээнээс учирсан гэм хорын дагуу учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
  • c.Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хохирлоо нэхэмжилнэ.
  • d.Гэрээ болон иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг үндэслэн хохирлоо нэхэмжилнэ.

Question 89

Question
389.”Кристалл таун” орон сууцны хотхонд 1-ээс дээш давхарт орон сууц худалдан авсан иргэн бүртэй А ХХК орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа оршин суугчдад “тагтандаа шилэн хаалт хийхгүй байх” үүрэг хүлээлгэдэг бөгөөд энэ үүргийг зөрчсөн тохиолдолд 20 сая төгрөгийн торгуулийг А ХХК-д төлөх үүрэг хүлээлгэсэн хэлцэл хийдэг байна. Уг орон сууцны дараагийн өмчлөгч уг үүргийг биелүүлэх үүрэгтэй юу?
Answer
  • а.Гэрээний эрх чөлөөний зарчмын дагуу дараагийн өмчлөгчид уг үүргийг хүлээлгэж болно.
  • b.Худалдагч талын санаачилгаар дээрх нөхцлийг тусгасан нь гэрээний эрх чөлөөний зарчмыг зөрчсөн тул дараагийн өмчлөгч уг үүргийг биелүүлэх үүрэг хүлээхгүй.
  • c.Өмчлөх эрхийг хязгаарласан хэлцэл тул дараагийн өмчлөгч уг үүргийг биелүүлэх үүрэг хүлээхгүй.
  • d.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд дээрх хязгаарлалтыг бүртгүүлсэн тохиолдолд дараагийн өмчлөгч уг үүргийг биелүүлэх үүрэг хүлээнэ.

Question 90

Question
390.Ж нь эрх чөлөөний талбайд 4 дугуйтай бага оврын “Багги” мотоциклыг өсвөр насныханд унуулж мөнгө олдог нэгэн ажээ. 13 настай Г нь эмнэлэгт хэвтэж байхдаа амралтын өдрөөр эмнэлгээс дур мэдэн гарч уг мотоциклыг ганцаараа унаж байхдаа ээжийнхээ гараас хөтлөн явж байсан 5 настай хүү Т-г дайрч, хүндэвтэр гэмтэл учруулжээ.Т-д учирсан гэм хорыг хэн хариуцан арилгах үүрэг хүлээх вэ?
Answer
  • a. Эмнэлэг
  • b. Г-ийн эцэг эх.
  • c. Мотоциклийг өмчлөгч Ж
  • d. Эмнэлэг болон мотоциклийг өмчлөгч Ж

Question 91

Question
391.Б нь “MSM” ХХК-иас “Mersedes benz G 500” маркийн хар өнгийн, шаргал салонтой шинэ автомашиныг 180 000 ам доллараар худалдан авахаар шийдэж “ХХ” Банкинд ханджээ. “ХХ” банк “Б”-ийн бизнесийг судалж үзээд 3 жилийн хугацаатай, сарын 1.3 хувийн хүүтэй валютын зээл олгохоор шийдвэрлэж “Б”-тэй банкнээс олгох зээлийн гэрээ байгуулжээ. Уг автомашины үнэ болох 180 000 ам долларыг “ХХ” банк өөрийн данснаас “MSM” ХХК-д шилжүүлэн, өмчлөх эрхийн гэрчилгээг банк өөрийн нэр дээр авч харин автомашиныг “Б”-ийн эзэмшилд шилжүүлжээ. Дээрх харилцаа нь
Answer
  • а.Банкнаас олгох зээлийн гэрээ болно.
  • b. Санхүүгийн түрээсийн гэрээ болно.
  • c.Буцах лизинг (Lease back) юм.
  • d.Хэсэгчилсэн лизинг (Левередж) юм.

Question 92

Question
392.О нь нүдэндээ давхраа хийлгэх, хамраа өндөрсгөхөөр шийдсэн бөгөөд “Г” хувийн эмнэлэгт хандан гэрээ байгуулжээ. Тус эмнэлэгт хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг эрүү нүүрний мэс заслын эмч Х компьютерийн программ ашиглан мэс заслын дараах О-ийн царай төрхийн өөрчлөлтийн зургийг гэрээнд хавсарган 5 сая төгрөгийн өртөгтэй мэс засал хийсний дараа баруун нүд нь том, зүүн нүд нь жижиг, хамар нь муруй болжээ. О нь 3 сая төгрөгийг өөр эмнэлэгт төлөн, мэс заслын аргаар царай төрхөө засуулах шаардлагатай бөгөөд энэхүү хохирлоо хэнээс ямар үндэслэлээр шаардах эрхтэй вэ?
Answer
  • a. Хөлсөөр ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр эмнэлгээс 3 сая төгрөгийн хохирлоо шаардах эрхтэй.
  • b. Бараа, ажил үйлчилгээний дутагдлын улмаас учирсан гэм хороор эмч Х-ээс өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
  • c. Байгууллага, албан тушаалтны бусдад учруулсан гэм хороор эрүүл мэнддээ учирсан гэм хор хэмээн үзэж эмнэлгээс шаардах эрхтэй.
  • d. .Гэм хор учруулсанаас үүсэх үүргийн нийтлэг үндэслэлээр эрүүл мэндэдээ учирсан гэм хорыг эмнэлэг болон эмч Х-ийн аль алинаар арилгуулахаар шаардах эрхтэй.

Question 93

Question
393.Э нь элэгний С вирустэй бөгөөд БНХАУ-д үйлдвэрлэсэн интерферон тариаг 3 сарын турш тариулах шаардлагатай бөгөөд уг тариаг хөргөгчиндөө хадгалдаг байжээ. Э-г хөдөө явмагц дэд станцад эвдрэл гарч түүнийг 3 хоногийн дараа ирэх хүртэл цахилгаан эрчим хүчийг хязгаарласан тул хөргөгчид байсан тариа муудан 7 сая төгрөгийн хохирол учирчээ. Э нь учирсан хохирлоо ямар үндэслэлээр “УБЦТС” ХК-иас нэхэмжлэх вэ?
Answer
  • а. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ нь захиргааны гэрээ тул гэрээнээс учирсан хохирол хэмээн үзэж шаардах эрхтэй.
  • b. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ нь иргэний эрх зүйн гэрээ бөгөөд гэрээнээс учирсан хохирол хэмээн үзэж шаардах эрхтэй.
  • c. “УБЦТС” ХК-иас гэм хор учруулсанаас үүсэх үүргийн үндэслэлээр шаардах эрхтэй.

Question 94

Question
394.А нь алдсан адуугаа хайж явахдаа өөр азарга адуу олжээ. А эзэнгүй мал олсон тухайгаа нэн даруй сонинд зарлуулсанаас гадна сумын цагдаагийн газарт мэдэгджээ. А –г уг адууг хариулж маллах үүргийг цагдаагийн байгууллага хүлээлгэжээ. Гэтэл 3 жилийн дараа Э гэгч нь сонингоос адуугаа олдсон тухай олж мэдлээ хэмээн А тай уулзаж адуугаа буцаан авахыг хүсчээ. Хуульд заасан хугацаа өнгөрсөн тул А өөрийгөө өмчлөх эрхийг олж авсан гэсэн тайлбар өгч адууг буцааж өгөхөөс татгалзжээ. Э-д адуугаа буцаан шаардах эрх бий юу?
Answer
  • a. Э-нь өмчлөх эрхээ алдсан тул тэрээр шаардах эрхгүй.
  • b. Хэдий А-д өмчлөх эрх үүссэн хэдий ч Э өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлага гаргах эрхтэй.
  • c. Энэ тохиолдолд А-д өмчлөх эрх үүссэн хэмээн үзэхгүй. Тиймээс Э шаардах эрхтэй.

Question 95

Question
395.Эхнэр, насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт амьдардаг иргэн Л нас барахынхаа өмнө Х гэгч хуулийн этгээдэд бүх өв хөрөнгөө өвлүүлэхээр гэрээслэл бичиж нотариатаар гэрчлүүлсэн байжээ. Иргэн Л-ийг нас барахад Х хуулийн этгээдийн өвлөн авах эд хөрөнгөд өөрчлөлт орох уу?
Answer
  • a. Өөрчлөлт орохгүй.
  • b. Өөрчлөлт орно.
  • c. Хуулиар зохицуулагдахгүй.
  • d. Хуулийн этгээдэд өвлүүлж болохгүй.

Question 96

Question
396.Ажилтан “А” нь туршилтын 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд оржээ. Улмаар 3 сарын дараа ажил олгогчоос түүнийг ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалжээ. Дээрх тохиолдолд “А”-н хөдөлмөрийн гэрээг цуцлахад Мэдэгдэл өгөх үү?
Answer
  • a. Туршилтын хугацаагаар ажилаж байсан учраас мэдэгдэл өгөхгүй.
  • b. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон учраас мэдэгдэл өгөхгүй.
  • c. Ажилдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр цуцалж байгаа учраас мэдэгдэл өгнө.

Question 97

Question
397.Дараахь тохиолдлуудын алинд нь ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлж болох вэ?
Answer
  • a. Захиалга ихэссэн
  • b. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх
  • c. Хөдөлмөрийн долтоод журамд заасан нөхцөлд

Question 98

Question
398.“А” нь хувийн хэвшлийн нэгэн компанид санхүүгийн албаны даргаар ажилладаг бөгөөд тэрээр адил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг мөн адил компанид ерөнхий нягтлан бодогчоор зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллах болжээ. Дээрх тохиолдолд “А” нь :
Answer
  • a. Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болно
  • b. Хуулиар хориглосон тул зэрэгцсэн гэрээгээр ажиллаж болохгүй.
  • c. Хуулиар хориглоогүй тул зэрэгцсэн гэрээгээр ажиллаж болно.

Question 99

Question
399.“Б” нь ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхэд хандсан ба шүүхээс “Б”-г түүний өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоожээ. Тэрээр ажилдаа эргэн орох хүсэлтийг ажил олгогчдоо тавьсан боловч ажил олгогчоос түүний ажлын байр цомхотгогдсон хэмээн өөр байгууллагад ажиллахыг санал болгосон. Дээрх тохиолдолд :
Answer
  • a. “Б” нь шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх ажлын байран дээрээ ажиллах эрхтэй.
  • b. Ажил олгогчоос адил чанарын ажил албан тушаалд ажилуулах эрхтэй.
  • c. Ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.

Question 100

Question
400.“А” нь Эрүүгийн хуулийн 145-р зүйлд заасан хулгайн гэмт хэргийг анх удаа үйлдсэн ба шүүхээс түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгуулийн ялаар шийтгэжээ. “А” нь торгуулиа төлсөн ба ажлаа үргэлжлүүлэн хийх гэтэл ажил олгогчоос түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр түүний хөдөлмөрийн гэрээг цуцалжээ . Дээрх тохиолдолд:
Answer
  • a. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон учраас ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй.
  • b. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлд хамаарна.
  • c. Уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ялаар шийтгүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлд хамаарах учраас буруу.
Show full summary Hide full summary

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Irgen 101-200
Munkh Orgil
Irgen 201-300
Munkh Orgil
Irgen 501-639
Munkh Orgil
Turiin Onol 1-100
Munkh Orgil
Turiin onol 101-200
Munkh Orgil
Turiin onol 201-300
Munkh Orgil
EZOnol 201-250
munkhorgil
EZonol Nemelt 50
munkhorgil
Zahirgaa 1-100
munkhorgil
EBSH 301-416
Munkh Orgil