Quiz
UNDSEN HUULIIN ERKH ZUIN TEST GANGAA BAGSH
Perguntas do quiz (122)
1Төрийн бүрэн эрхт байдлыг аль нь илүү тодорхойлох вэ?
- AТөрийн тэргүүнээ сонгох эрх
- BХууль тогтоомж батлах эрх
- CБүх нийтийн сонгуулийн зарчим
- DБусад улстай гэрээ байгуулах эрх
2Аль нь Монгол улсын Үндсэн хуулийн хамгийн чухал зорилгод хамаарах вэ?
- AТөрд эрх мэдэл олгох
- BЗасгийн газар, УИХ, Шүүх болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид эрх мэдэл олгох
- CТөв болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэдэд эрх мэдэл олгох
- DТөрд эрх олгож, олгосон эрхээ хязгаарлах
3Үндсэн хуульт ёс гэдэг нь
- AТөрийн үйлдэл хуулийн зүйл, заалт зөрчсөн эсэхийг тогтоодог
- BХуулиар олгосон эрх мэдэл үндсэн хуульд нийцсэн байхыг хэлнэ
- CТөрийн эрх мэдлийг хязгаарлах зорилготой
- DГүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн зүгээс хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэхдээ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахгүй байхыг хэлнэ.
4Үндсэн хуулийн эрх зүйг
- AТөрийн эрх зүй гэх нь зөв
- BҮндсэн хуулийн эрх зүй гэх нь зөв
- CДээрхийн аль аль нь байж болно
- DХэрхэн нэрлэх нь чухал биш
5Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулах зүйл нь
- AНийгмийн бүх харилцаа
- BГагцхүү суурь харилцаа
- CХүний эрх
- DУлс төр мөн
6Үндсэн хуулийг яагаад тулгуур хууль гэдэг вэ?
- AХүний эрхийг хөхиүлэн дэмждэг
- BҮндсэн хуулийг парламент баталдаг
- CШүүхийн хараат бус байдлыг хангадаг
- DЭрх мэдлийг хуваарилж, хүний эрхийг хамгаалдаг
7Орчин үед ач холбогдлоо алдаагүй хэвээр байгаа үндсэн хуулийн ангилал
- AТөрөлжүүлсэн эмхэтгэсэн ба эмхэтгээгүй
- BХатуу ба уян хатан
- CБүгд найрамдах ба хаант
- DНэгдмэл ба холбооны
8Шүүхийн жишиг Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн эх сурвалж
- AМөн
- BБиш
- CЗарим тохиолдолд мөн
- DМөн болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн 61-р зүйлд тусгасан.
9Аристотель Үндсэн хуулийг
- AСурвалжит, хаант, үндсэн хуульт
- BНэг хүний, олонхийн, нэг намын
- CДарангуйлагч, олигархын, анархист
- DҮндсэн хуульт, ардчилсан, дарангуйлагч гэж ангилсан
101924,1940,1960 оны Үндсэн хуулиудын нийтлэг тал нь
- AХүний эрхийг дээдэлсэн
- BТөрийн эрхийг хуваарилсан
- CНийгэм журамт ёсыг эрхэмлэн дээдэлсэн
- DКоммунизм байгуулахыг зорьсон явдал мөн
11Washington Consensus нь
- AМонгол Улсын Үндсэн хуулийг батлахад шууд нөлөөлсөн
- BМонгол улсын Үндсэн хуульд нөлөөлөөгүй
- CШууд бусаар нөлөөлсөн
- DЗөвхөн үнэ чөлөөлөхөд нөлөөлсөн
12Монгол улсад төрийн бүрэн эрх хэнд байдаг вэ?
- AАрд түмэнд
- BҮндэстэнд
- CТөрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-д
- DҮндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн цэцэд
13Эрх зүйт төрийн тухай ойлголты дагуу төр эрх мэдлээ хуулийн дагуу хэрэгжүүлэх гэдэгт
- AЗөвхөн позитив хуулийг дагаж мөрдөх
- BҮндсэн хуульт ёс, хууль ёсны эсэх шалгуурыг дагаж мөрдөх
- CДээрх бүгд зөв
- DДээрх бүгд буруу
14Төрийн бүрэн эрхт байдал нь
- AТусгаар тогтнолоор хэмжигдэнэ.
- BХил халдашгүй байх зарчмаар хэмжигдэнэ
- CПарламентийн бүрэн эрхт байдлаар илэрнэ
- DҮндэстний бүрэн эрхт байдлаар илэрнэ
15Нэгдмэл ба холбооны улс дараах гол шинжээр ялгагдана.
- AПарламентийн нэг ба хоёр танхимтай гэдгээр
- BСонгуулийн олонхийн ба хувь тэнцүүлсэн системээр
- CНутаг дэвсгэрийн нэгжид хуваагдана
- DЭрх мэдэл хуваарилах эх сурвалжаар
16Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь
- AТөвийг сахисан статусын бэлгэдэл
- BЭнх тайван, шударга ёсны бэлгэдэл
- CЭзэн Чингис хааны түүхэн уламжлал
- DМонгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн
17Монгол улсын олон улсын гэрээ
- AЗөрчигдсөн бол Үндсэн хуулийн цэцэд хандаж болохгүй
- BҮндсэн хуульд харшилсан бол мөрдөхгүй
- CДотоодын хуульд нийцсэн байна.
- DМонгол улсын Үндсэн хууль нийцэх ёстой
18Ардчилалын сул тал
- AТөлөөллийн ардчилал
- BЦөөнхийн эрхийг хамгаалах асуудал
- CШууд ардчилал
- DСонгуулийн систем
19Төр нь үндэсний эдийг засгийг
- AЗохицуулна
- BЗах зээлд даатгана
- CТөвлөрүүлэн төлөвлөж зохицуулна
- DДээрх бүгд зөв
20Аль нь зөв бэ?
- AСоёрхон батлахаас өмнө олон улсын гэрээ хүчин төгөлдөр болохгүй
- BОлон улсын гэрээний заалтыг МУ-ын хууль тогтоомжинд тусгах хүртэл МУ гэрээний дагуу үүрэг хүлээхгүй
- CМУ олон улсын гэрээнд нэгдэн орсон цагаас эхлэн уг гэрээ нь дотоодын хуультай адил хүчинтэй үйлчилж эхлэнэ.
- DНэгдэн орохоос өмнө олон улсын гэрээ хүчин төгөлдөр болохгүй
21Мал сүрэг
- AҮндэсний баялаг учир төрийн өмч мөн
- BҮндэсний баялаг боловч хувийн өмч байна
- CҮндэсний баялаг тул төрийн хамгаалалтанд байна.
- DҮндэсний баялаг тул мал өмчлөх эрхийг төрөөс хязгаарлаж болно
22Төрөөс үндэсний эдийн засгийг зохицуулахтай холбоотой үзэл санаа нь
- Aэрх зүй ба эдийн засаг онолтой шууд холбоотой
- Bцахилгаан, дулаан шугам сүлжээтэй холбоотой
- Cзорчигч тээврийн үйлчилгээтэй холбоотой
- Dхувийн өмчийг хэрхэн ашиглахтай холбогдоно
23Хүн амын орлогын албан татварын тухай хуульд "ЗГ үнийн өсөлтийн төвшинг харгалзан албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээг өөрчилнө" гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн үү?
- AУИХ хууль батлах эрхээ хэрэгжүүлж, ЗГ-т эрх шилжүүлсэн тул Үндсэн хуульд нийцнэ
- BЭдийн засгийн хямралтай үед зөв зохицуулалт
- CҮнэ өссөн тохиолдолд иргэдийг татварын дарамтаас чөлөөлөх гэсэн зорилготой тул Үндсэн хууль зөрчөөгүй
- DМонгол улсын иргэн албан татвар төлөх тухай Үндсэн хуулийг заалтыг зөрчсөн
24Нийслэлийн цагдаагийн газрын даргын ажилд орохоор өргөдөл гаргасан иргэн Д-г эмэгтэй хүн гэдэг шалтгаанаар хассаныг тэрбээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
- A16.3 -г зөрчсөн
- B14.2 -г зөрчсөн
- C16.5 -г зөрчсөн
- DҮндсэн хууль зөрчөөгүй
25Орон гэргүй иргэн Л хувийн эмнэлэгт шинжилгээ өгч эмчилгээ хийлгэхээр орсон боловч түүнийг эмнэлгийн хаалгаар оруулсангүй. Тэрбээр хар арьстай болохоор ялгаварлан гадуурхан тул Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
- AАрьс өнгөөр ялгаварлан гадуурхаж ҮХ зөрчсөн байна
- BНийгмийн гарал, байдлаар нь ялгаж ҮХ зөрчсөн байна
- CХөрөнгө чинээгээр нь гадуурхаж ҮХ зөрчсөн байна
- DҮндсэн хууль зөрчөөгүй
26Гэр бүлийн тухай хуулийн 49.2-р зүйлд 59 -с дээш настай хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Ш гомдол гаргажээ.
- AҮХ-ийн 15.2-г зөрчсөн
- BҮХ-ийн 16.13-г зөрчсөн
- CҮХ-ийн 14.2-г зөрчсөн
- DҮндсэн хууль зөрчөөгүй
27Аль нь хүний эрхийн тухай ойлголтыг зөв тодорхойлж байна вэ?
- AМонгол улсын ҮХ-д тусгагдсан хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж УИХ-аас баталсан хууль
- BМонгол цэрэг НҮБ-ын эхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа
- CБүх хүн эдлэх эрхтэй үндсэн эрх, эрх чөлөө
- DҮг хэлэх, шашин бүтэх эс шүтэх эрх
28Онц байдал зарласан тохиолдолд хуулиар хязгаарлаж болохгүй хүний эрх, эрх чөлөө
- AЖагсаж, цуглах
- BХэвлэн нийтлэх
- CИтгэл үнэмшилтэй байх
- DЧөлөөтэй зорчих
29Монгол улсад хүний эрхийг хамгийн үр дүнтэй хамгаалах механизм
- AОУ-ын шүүх
- BМУ-ын Үндсэн хууль
- CМагна Харт
- DХүний эрхийн түгээмэл тунхаглал
30Иргэд хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ
- AШаардлагатай бол хууль зөрчиж болно
- BНийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй
- CҮндсэн эрхээ эдлэхдээ хууль зөрчиж болно
- DХүний эрхийг хязгаарласан хуулийг дагаж мөрдөхгүй
31Монгол улсад орогнох эрхийг гадаадын иргэнд
- AУлс төрийн шалтгаанаар хавчигдсан бол олгож болно
- BОлгохгүй
- CЗөвхөн хөрөнгө оруулагч бол олгоно
- DЗөвхөн урлаг, спортын од, алдартай эрдэмтэнд олгож болно.
32Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн баримт бмчмгт хамаарахыг ол
- AИргэдийн хариуцлагын талаар тусгасан баримт бичиг
- BХүн амын төвлөрлийг сааруулах тухай баримт бичиг
- CНҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмж
- DМонгол улсын Үндсэн хууль
33Монгол улсын иргэний үндсэн үүрэг
- AХөдөлмөрлөх
- BЭрүүл мэндээ хамгаалах
- CХууль дээдлэх, сахин биелүүлэх
- DБайгаль орчноо хамгаалах багтана
34Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулийн 15.5 дах хэсэгт "хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоор өвчилсөн тухай мэдээлэл нь хувь хүний эрүүл мэндийн нууцад хамаарахгүй" гэсэн нь
- AНийтэд аюултай зарим онцлог халдварт өвчний талаарх мэдээллийг хувь хүний нууцад хамаарахгүй байхаар заасан нь уг өвчний тархлалтаас урьдчилан сэргийлэх зорилготой учир Үндсэн хууль зөрчөөгүй
- BХувь хүний нууцыг хамгаалахтай холбоотой Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна
- CӨвчтний нэр, төр, алдар хүндэд халдах, хувийн нууцтай холбоотой мэдээллийг нийтэд ил болгоно гэсэн уга агуулаагүй тул Үндсэн хууль зөрчөөгүй
- DТэгш эрх, ялгаварлан гадуурхахыг хориглох тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.
35Арбитрын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт "арбитарч томилох журмыг зөрчсөн, эсхүл талууд тохиролцсон журмынхаа дагуу арбитрчийг томилж чадаагүй бол сонирхогч тал давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргах бөгөөд маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна" гэсэн нь
- AҮХ-ийн 16.14 дэх заалтын "МУ-ын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй " гэж заасныг зөрчсөн
- BҮХ-ийн 48.1 дэх хэсэгт "Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно" гэж заасныг зөрчсөн
- CҮХ-ийн 50.1 дэх хэсгийн 2 дах заалтад "Давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх" гэж заасны зөрчсөн
- DҮндсэн хууль зөрчөөгүй
- EҮндсэн хуулийн 50.2 дах хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр байх" гэж заасныг зөрчсөн байна.
36Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75.2.4 дэх заалтад "төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас"-ыг төлбөр хураан авч болохгүй гэсэн заалт нь гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүдэд халдаахгүй байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн үү?
- AҮХ-ийн 16.14 дэх заалтыг зөрчсөн байна
- BГэр бүлийн зайлшгүй шаардлагатай анхдагч хэрэгцээний эд зүйлсийг хурааж, авахгүй гэж зохицуулсан тул дээрх зарчимд нийцэж байна.
- CҮХ-ийн 16.6 дах заалтыг зөрчсөн
- DТөлбөр төлөгчийн "гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас"-ыг төлбөрт авахгүй гэсэн нь төлбөр төлөгчийн ял, зэмлэлийг гэр бүлд нь халдааж буй хэрэг биш.
37АНУ-ын үндсэн хуулийн эрх зүйд ямар эрх, эрх чөлөөг баруун Европын улсуудаас илүү хамгаалдаг вэ?
- AЖагсаж цуглах
- BАмьд явах
- CЭрүүл орчинд амьдрах
- DҮзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
38Хэт үндэсрхэг үзэл залуустай хийсэн ярилцлагыг Үндэсний телевизээр нэвтрүүлжээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд үндэсний телевиз, радиогоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг дэмжсэн заалт Үндсэн хууль зөрчсөн үү?
- AЗөрчсөн
- BХэт үндэсрхэг, нацист үзлийг хуулиар хамгаалж болохгүй
- CХувийн хэвлэлд нийтэлж болно. Үндэсний телевизээр нэвтрүүлэх зохисгүй.
- DЗөрчөөгүй
39Монгол Улсын түүхийг гуйвуулахыг хориглосон хууль УИХ батлажээ. Гэтэл 2 иргэн МУ-ын манжийн дарлалд нухлагдаж байсан Монголчуудыг Хятадууд авсан гэсэн агуулгатай ном бичиж хэвлүүлжээ. Хууль зөрчсөн хэргээг шүүх хурал болсон. Түүхийг гуйвуулж бичихийг хориглосон хууль Үндсэн хууль зөрчсөн үү?
- AХэдийгээр үндэстний хувьд чухал асуудал хөндсөн боловч илэрхийлсэн үзэл санаа нь түүхийн маргаантай асуудал байна. Хууль ҮХ зөрчөөгүй.
- BҮг хэлэх эрхийг зөрчжээ
- CБарон Унгери МУ-ын манжийн дарлалаас салгасан тул хууль ҮХ зөрчөөгүй.
- DУлаан арми МУ-ыг Хятадын дарлалаас ангижруулсан тул ҮХ зөрчөөгүй
40Хүчирхийлэлд уриалсан үг олон нийтийн дунд хэлэрийг хориглосон заалт Үндсэн хуульд нийцэх үү?
- AХуулийн заалт бодитой, зайлшгүй аюул учруулж байгаа талаар шалгуур тогтоосон эсэхээс хамаарна
- BТөрийн эсрэг бусдыг өдөөн турхирсан үйлдлийг хориглох нь зүйтэй
- CГадаадын уул уурхайн компаний дарангуйллаас сэргийлэх үүднээс хүчирхийлллийг уриалж болно. Үндсэн хууль зөрчсөн байна.
- DХарин дарангуйллын эсрэг хүчирхийллийг уриалах нь буруу
41Үг хэлэх эрх чөлөө гэдэгт хамаарахгүйг ол
- AБилэгдлийн хувцас өмсөх
- BБүжгийн хөдөлгөөн
- CЧимээгүй зул асааж жагсах
- DНаадмаар туг, далбаа намируулах
- EСонгуулийн өдөр гэртээ унтах
42Цэргийн зарлан дуудах хуудсыг олны өмнө шатааж байгаа нь үг хэлэх эрх чөлөөний илрэх хэлбэр мөн үү
- AҮг яриа биш үйлдэл учир үг хэлэх рэх чөнөөлнд хамаарахгүй
- BSpeech plus доктринны дагуу үг хэлэх эрх чөлөөнд хамаарна
- CХууль зөрчсөн үйлдэл тул үг хэлэх эрх чөлөөний илрэх хэлбэр биш
- DЭнэ үйлдэл ҮХ-д нийцэхгүй төдийгүй үг хэлэх эрх чөлөөтэй хамаагүй
43Үг хэлэх эрх чөлөө туйлын эрх мөн үү
- AТуйлын эрх биш
- BМөн
- CХүний эрх, эрх чөлөө бүр туйлын эрх мөн
- DҮг хэлэх эрх чөлөө үндсэн эрх учир туйлын эрх мөн
44Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах шаардлага юу вэ?
- AҮг хэлэх эрх чөлөө нь ард түмэн бүх нийтийн сонгуулиар бодлого, шийдвэр гаргах ёстой гэсэн үзэл санааны нэг хэсэг учраас
- BҮнэн мөнний хамгийн зөв шалгуур нь үзэл бодол, үг яриа өөрөө зах зээлийн өрсөлдөөн дундаас хүлээн зөвшөөрөгдөх явдал учраас
- CЗоргоор үг хэлэх эрхтэй байх нь өөрийгөө илэрхийлэх, тодорхойлох эрхтэй байхын илрэл учраас
- DТэвчээрийг хөгжүүлдэг учраас
- EДээрх бүгд зөв
- FДээрх бүгд буруу
45Үг хэлэх эрх чөлөөг агуулгаас хамаарч хязгаарлах нь ҮХ зөрчсөн болох уу?
- AТодорхой үзэл бодлын агуулгыг хязгаарласан тохиолдолд үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн байх магадлал хамгийн өндөр
- BБусдыг доромжилсон яриаг агуулгаар нь хязгаарлаж болно.
- CҮзэл бодлыг агуулгаар нь ялгаварлах нь төрийн хууль ёсны эрх мэдэл мөн
- DТөр нь буруу үзэл бодол нийгэмд түгэхээс сэргийлэх зорилгоор үзэл бодлыг агуулгаар нь хязгаарлаж болно
- EЗасгийн газрын зөв шийдвэрийг эсэргүүцэх нь нийтийн эрх ашигт харгш тул агуулгаар нь хязгаарлаж болно
46Чингисийн талбайд зөвхөн цалин, хангамжаа нэмэгдүүлэхтэй холбоотой жагсаал цуглаан хийж болно. Бусад төрлийн жагсаал цуглааныг өөр газар хийхийг даалгасан хууль ҮХ зөрчсөн үү?
- AӨөр газар үзэл бодлоо илэрхийлэх боломжтой тул үг хэлэх эрхийг зөрчөөгүй
- BТодорхой сэдвээр үзэл бодлоо илэрхийлэхийг хязгаарласан тул ҮХ зөрчсөн байна
- CЦалин, хангамж бол төрөөс иргэний урамшуулах арга хэрэгсэл тул хуулийн зохицуулалт ҮХ-д нийцэж байна.
- DЖагсаал цуглаан хийхийг бүрмөсөн хориглоогүй тул төр эрхийнхээ хүрээнд зохицуулжээ.
47Гадаад улсын элчин сайдын яамнаас 500М-ийн зайнд тухайн улсыг шүүмжилсэн лоозон, мэдэгдэл байрлуулахыг хориглосон тогтоол ҮХ-д нийцэх үү?
- AҮзэл бодлыг агуулгаар нь хязгаарласан байна.
- BХоёр улсын найрсаг харилцааг хадгалах зорилготой тул ҮХ-д нийцнэ.
- CОлон улсын эрх зүйн хүрээнд дипломат албан хаагчийг хамгаалах үүргээ хэрэгжүүлжээ
- DХоёр талт гэрээний үүргээ биелүүлсэн тул ҮХ-д нийцнэ.
48Хөдөлмөрийн маргаанаас бусад асуудоаар орон сууцны хорооллын дотор суулт хийхийг хориглосон хуулийн заалт ҮХ-ийг зөрчсөн үү?
- AОлон нийтийн газар үг хэлэх эхийг зөрчих нь төрийн үүрэг мөн
- BХороолол дотор суулт хийх нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах тул хориглосон хууль ҮХ зөрчөөгүй.
- CХорооллыг онцолсон нь хүндэтгэх шалтгаангүй тул ҮХ зөрчсөн
- DХөдөлмөртэй холбоотой сэдвээр үг хэлэх эрхийг зөвшөөрч бусад сэдвээр үг хэлэх эрхийг хязгаарласан нь ҮХ зөрчжээ
49Шүүхийн байрны үүдэнд төрөл бүрийн зар тавихыг хориглосон хуулийн заалт ҮХ-д нийцэх үү?
- AБусад байгууллагын үүдэнд зар тавихыг хориглоогүй тул ҮХ зөрчсөн
- BАгуулгаар хязгаарласан тул ҮХ зөрчсөн
- CСэдвээр хязгаарласан тул ҮХ зөрчсөн
- DУтга санаагаар хязгаарласан тул ҮХ зөрчсөн
- EБүх төрлийн зарыг хориглосон тул ҮХ зөрчөөгүй байна.
50Орон сууцны хороолол, сүм, парк, сургуулийн ойролцоо 1000м газарт насанд хүрэгчдэд зориулсан кино гаргадаг кино театр байгуулахыг хориглосон захирамж ҮХ зөрчсөн үү?
- AҮүдэн гарах сөрөг үр дагавараас сэргийлэхэд чиглэсэн бол зөрчөөгүй
- BТодорхой төрлийн киног хориглосон тул ҮХ зөрчсөн
- CАгуулгаар хязгаарласан
- DСэдвээр хязгаарласан
51төрийн өмчийн их сургуулийн оюутны клбут төсвөөс санхүүжилт олгох тухай хууль баталжээ. Өөрсдийнх нь огт сонирхдоггүй үйл ажиллагааг төсвийн хөрөнгөөр дэмжиж байгаад дургүйцсэн оюутан Цэцэд хандав. Хууль ҮХ зөрчсөн үү?
- AУг оюутны сонирходоггүй үйл ажиллагаанд төсвийн хөрөнгийг зарцуулж байгаа нь үг хэлэх эрх чөлөөг агуулгаар нь хязгаарласан байна. Зөрчсөн.
- BБүх төрлийн клуб, дугуйланг байгуулж, адил санхүүжилт өгөх ёстой байсан. Зөрчсөн
- CАль нэг үзэл санааг тухайлан дэмжээгүй, төвийг сахисан учир ҮХ зөрчөөгүй.
- DХувийн сургууль байсан бол ҮХ-ийн зөрчил гарахгүй байсан.
52Аль нэг сэжиг бүхий байгууллагын гишүүнчлэлтэй хүнийг төрийн албанд ажилуулахыг хориглоно гэсэн хуулийн заалт ҮХ-д нийцэх үү?
- AТерроризмыг аюулаас сэргийлэх хууль тул ҮХ-д нийцнэ.
- BҮндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд хориглох ёстой
- CҮндэсрхэг үзэл бүлгэмийн гишүүн төрийн албанд байх нь зохисгүй тул ҮХ-д нийцнэ.
- DСэжиг бүхий байгууллага гэлэг нь тодорхойгүй тул албан тушаалтан зоргоор шийдэх боломж олгосон тул ҮХ зөрчсөн.
53Найзыг нь баривчлах гэж байсан цагдаатай ярилцаж анхаарлыг нь сарниулсан гээд нэг иргэнийг баривчилсан. Цагдаа ажил үүргээ гүйцэтгэж байхад нь саад болохыг хориглоно гэсэн хуулийн заалт ҮХ зөрчсөн үү?
- AЦагдаагийн ажилд үйлдлээрээ саад учруулсан тохиолдолд л энэ хуулийн заалтад хамаарна. Хууль ҮХ зөрчөөгүй
- BЦагдааг харааж, хэрэлдэж, доромжилсон бол саад болсонд тооцно. Хууль ҮХ зөрчөөгүй.
- CХэлсэн үгийнх нь агуулгаас хамаарч бусдыг баривчлах нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг мөн. Хууль ҮХ зөрчөөгүй.
- DХэрэв ажил үүргээ гүйцэтгэж байхад нь саад болох гэдэгт хажууд нь зогсох үедээ хэлсэн үг яриа бүгдийг хамруулах бол энэ хууль ҮХ зөрчсөн болно
54Хүүхдийг тоглуулсан насанд хүрэгчдийн кино нэвтрүүлэхийг хориглосон хууль ҮХ-д нийцэх үү?
- AЗохиолын, урлагийн бүтээлийн агуулгыг хязгаарласан тул ҮХ зөрчсөн
- BҮндсэн хууль зөрчсөн
- CҮндсэн хуульд нийцнэ.
- DДээрх бүгд буруу
55Үг хэлэх эрх чөлөөнд урьдчилсан хориг тавих нь ҮХ-д нийцэх үү?
- AХориглоогүй мөртлөө үзэл бодлоо илэрхийлснийх нь дараа шийтгэл ногдуулах нь эрх зүйт төрийн зарчимд нийцэхгүй. Хориг тавих нь ҮХ-д нийцнэ.
- BЧөлөөт төрийн үндэс болох хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын тулд урьдчилсан хориг тавих учиргүй. Нийцэхгүй.
- CНэгэнт нийтийн хүртээл болсон хойно нь хориглох нь хожимдох тул нийтэл түгэхээс нь өмнө үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах ёстой. Нийцнэ.
- DХуулиар хориглосон зохицуулалтыг өмнө нь баталсан байх ёстой. ҮХ-д нийцнэ.
56Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байж болох уу?
- AҮндсэн хууль зөрчсөн хууль, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэггүй.
- BБиелүүлэх үүрэгтэй.
- CҮндсэн хууль зөрчсөн нь сүүлд батлагдах магадлал өндөр бол шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болно.
- DҮндсэн хууль зөрчсөн бүх шийдвэрийг иргэд дагаж мөрдөхгүй байж болно.
57Өдөр тутмын бүх сонинд төрийн эрх мэдэлтний нэр хүндэд халдсан мэдээлэл гаргахыг хориглосон хуулийн заалт ҮХ-д нийцэх үү?
- AХэвлэл мэдээллээр дуртай мэдээллээ цацаж, бусдын нэр хүндэд халдах нь буруу тул ҮХ-д нийцнэ.
- BҮг хэлэх эрх чөлөөгөө урвуулан ашиглах магадлал байдаг тул ҮХ-д нийцнэ.
- CБүх хүнд бус зөвхөн төрийн эрх мэдэлтэнд хамаарах хууль тул ҮХ зөрчсөн
- DҮг хэлэх эрхээ урвуугаар ашиглах магадлалтай гэдэг нь урьдчилсан хориг тавих нь зүйтэй гэх үндэслэл болохгүй.
58Аль нь Үндсэн хуульд нийцсэн хязгаарлалт вэ?
- AТөрийн нууц, цэргийн тоо, зэвсгийн тоо, байршилтай холбоотой мэдээлэл түгээхийг хориглосон
- BСадар самууныг сурталчлахыг хориглосон
- CТөрийн эрхийг хууль бусаар авахыг уриалсан
- DДээрх бүгд зөв
- EДээрх бүгд буруу
59Өмчийн эрхийн гэрээний эрхээс ялгарах онцлог шинжийг ол
- AГуравдагч этгээдийн эзэмшилд шилжүүлэхгүй байх эрх
- BТөрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүй байх
- CДэлхийн бүх хүмүүс өмчлөгчийн өмнө үүрэг хүлээдэг
- DӨмчийн эрхийг ҮХ-д тусгасан явдал
60Өмчлөх эрхийн Үндсэн хуулиар онцгойлон хамгаалахын зорилго нь
- AТөрийн оролцоог зогсоохын тулд
- BХувь хүн эрх чөлөөгөө эдлэх, хамгаалалтын бүс бий болгодог тул
- CТуйлын эрх тул
- DӨмчийн эрхийн бусад эрх, эрх чөлөөнөөс тусгайлан зохицуулах шаардлагагүй
61Хувийн өмчийн газрыг төрөөс хязгаарлах ҮХ-ийн зохицуулалтууд
- AЭргүүлэн авах, үүрэг хүлээлгэх, хураан авах
- BДайчлан авах, үүрэг хүлээлгэх, гадаадын иргэдэд арилжаалах
- CДайчлан авах, хураан авах, нөхөн авах
- DҮүрэг хүлээлгэх, эргүүлэн авах, бусдад шилжүүлэх
62Газрыг дайчлан авах хэлбэрүүд
- AШууд ба шууд бус
- BХуулийн дагуу ба хуульд нийцүүлэн
- CЭзэмших ба ашиглах эрхийг цуцлах
- DӨмчлөх ба эзэмших эрхийг цуцлах
63Өмчлөгчийн эрхийг
- AЗөвхөн ҮХ-иар
- BЗөвхөн УИХ-ын тогтоолоор
- CЗөвхөн хуулиар
- DЗөвхөн онц байдал зарласан тохиолдолд хязгаарлаж болно
64Газар, түүний хэвлий
- AАрд түмний мэдэлд, хувийн өмчид байна.
- BАрд түмний өмчид, төрийн мэдэлд байна.
- CАрд түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд
- DНийтийн өмчид, газрын эзний мэдэлд байна.
65Төрийн зохицуулалтын үр дүнд иргэн өмчийн газрынхаа эдийн засгийн үр шимийг хүртэх боломжгүй болсон бол
- AШүүхэд хандах эрхгүй
- BНөхөх олговор олгохгүй
- CШууд бусаар дайчлан авсан
- DӨмчийн газраа худалдана.
66Газрыг гадаадын иргэнд
- AТөр өмчлүүлэх, иргэн барьцаалж болно
- BТөр ашиглуулж, иргэн зөвшөөрөл авсан бол шилжүүлж болно.
- CИргэн ашиглуулна, төр дуудлага худалдаагаар худалдана
- DХудалдахгүй, иргэд зөвшөөрөл авсан бол ашиглуулна
67Төр хувийн өмчийн газрыг
- AХүн амын эрүүл мэндэд харшаар ашиглавал хураан авна
- BЗохицуулна, эргүүлэн авахгүй
- CШаардлагатай бол эргүүлэн авна
- DХүссэн үедээ нөхөн олговортойгоор эргүүлэн авна
68Төрөөс иргэний хувийн өмчийн газрыг эргүүлэн авахад нөхөх олговор
- AОлгоно
- BНийтийн хэрэгцээнд зориулан эргүүлэн авсан бол нөхөх олговор олгохгүй
- CЗөвшөөрөл авахаасаа өмнө дур мэдэн газар хашиж авсан бол нөхөх олговоргүйгээр хураан авч болно
- DХүн амын эрүүл мэндэд харшаар ашиглавал нөхөх олговортойгоор дайчлан авна
- EҮндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор эргүүлэн авахдаа нөхөх олговор олгоно
691992 оны ҮХ-д зааснаар аль нь төрийн өмч вэ?
- AГазар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг
- BИргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг ой, усны нөөц, ан амьтан
- CМонголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв
- DМонголын ард түмний түүх, оюуны өмч, дурсгалт газар
70Монгол улсын иргэн өмчийн газраа бусдад ашиглуулахдаа
- AСалшгүй эрхээ төрд шилжүүлээгүй тул хэнээс ч зөвшөөрөл авахгүй
- BЗөвхөн эзэмшил газраа бусдад ашиглуулахад л зөвшөөрөл авдаг тул зөвшөөрөл авах шаардлагагүй
- CТөрийн байгууллагаас зөвшөөрөл заавал авна.
- DЗөвхөн бэлчээр, газрын хэвлий,ойг ашиглах, бусдад ашиглуулах тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авна
71Төр, шашны харилцаанд баримтлах үндсэн зарчим
- AТөр, сүм хийд бүрэн тусгаар байна.
- BТөр, сүм хийдийн харилцааг ЗГ зохицуулна
- CТөрөөс сүм хийд байгуулж болохгүй
- DТөвийг сахих
72МУИС-ийн төгсөгчдийн хонхны баяраар христийн сүмийн санваартан ирж адислал хүртээхийг хуулиар зөвшөөрөх нь
- AХристийн шашин шүтэхийг төрөөс албадсан
- BНэг шашныг илүүд үзэж ялгавартай хандсан
- CОюутнууд залбирахгүй байх сонголттой байсан тул ҮХ-д нийцнэ.
- Dгадны шашин тул ҮХ зөрчсөн
73Ерөнхийлөгч зарим буддын сүм, хийдийг сэргээх тухай зарлиг гаргах нь
- AҮХ-ийн удиртгал хэсэгт үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх гэсэнтэй нийцэж байна.
- BТөр, сүм хийдийн харилцаа тусгаар байх ҮХ-ин зарчимд харшилж байна.
- CТөвийг сахих зарчимд нийцэж байна.
- DАялал жуулчлал хөгжүүлэх зорилготой бол болно
74Дунд сургуулийн хичээлд шашны залбирал үйлдэхийг хуулиар зөвшөөрөх нь
- AШашин шүтэх эрхийг хязгаарлаж байна.
- BАлбадлага биш учир ҮХ зөрчөөгүй
- CТөрөөс шашин шүтэхийг хүчээр албадаж байна.
- DСургуулийн удирдлагын шийдэх асуудал
75Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт дээр бурхан дор итгэмүй хэмээн бичсэн нь
- AТөр шашны хэрэгт оролцсон байгаан илрэл
- BТөрөөс шашныг дэмжиж байгаан илрэл
- CТөрөөс шашныг ялгаварлаж байгаан илрэл
- DСоёл түүхийн уламжлалыг нандигнан өвлөж байгаан илрэл
76Шашныг гаднаас зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх үйл ажиллагааг явуулахыг хориглох нь
- AБүх шашинд тэгш хандах зарчмыг зөрчсөн байна.
- BМУ-ын олон улсын гэрээг зөрчсөн байна
- CГадаадын иргэн, харъяалалгүй хүний шашин сурталчилах эрхийг зөрчжээ
- DАюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн зохицуулалт тул ҮХ зөрчөөгүй байна.
77Эрх мэдэл хуваарилах зарчмыг
- AЧиг үүргийн, институцийн, хүн хүчний
- BХүн хүчний, хэвтээ, чиг үүргийн
- CБосоо, чиг үүргийн, институцийн
- DБосоо, хэвтээ, чиг үүргийн гэж ангилна
78МУ-ын ҮХ-д эрх мэдэл хуваарилах зарчим тусгагдсан уу?
- AТийм, ҮХ 1.2-т
- BТийм, ҮХ-ийн 25.1-т
- CТусгагдсан
- DОнолын ойлголт тул тусгагдаагүй
79Эрх мэдлийн гурван салбар тусгаар үйл ажиллагааг явуулахыг
- AЭрх мэдэл бүрэн хуваарилах зарчим
- BЗасаглал тусгаар байх зарчим
- CЭрх мэдэл хэсэгчлэн хуваарилах зарчим
- DЗасаглалын салаа мөчрийн зарчим гэнэ.
80Эрх мэдэл хэсэгчлэн хуваах зарчим
- AЭрх мэдлийн хяналт, тэнцвэр бүхий хуваарилалт хийх
- BЭрх мэдлийг бүх намууд тэнцүү хуваах
- CЕрөнхийлөгчийг оруулаад дөрвөн салбарт төрийн эрх мэдлийг тэнцүү хуваарилах
- DГүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч, ЗГ хоёрт тэгш хуваарилахыг хэлнэ.
81Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дах хэсэгт "Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын нийт гишүүний 2/3-оос доошгүйн саналаар шийдвэрлэнэ" гэсэн заалт нь ҮХ-д тусгагдсан УИХ-ын болон Байнгын хорооны хуралдааны үйл ажиллагааны ерөнхий зарчимд нийцэх үү?
- AТийм, тусгайлан босго тогтоох нь бусад улсын парламентийн хууль тогтоох практикт байдаг нийтлэг жишиг юм.
- BТийм, УИХ тодорхой асуудлыг бодлогын төвшинд онцгойлон авч үзэж, түүнийг батлах дэг, журам тогтоох нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал мөн
- CҮгүй, ҮХ-ийн 27.6-дах хэсгийг зөрчсөн байна.
- DТийм, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин тогтворгүй байх нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх учир улс орны эрх ашгийг хамгаалах үүднээс хуульчилсан зохицуулалт тул ҮХ-д нийцэж байна.
82УИХ-ын гишүүн улс төрийн байгууллагын даргын албан тушаал хаших нь УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон үүрэгт харшлах уу?
- AХуулиар тогтоосон хууль батлах чиг үүрэгт хамааралгүй учир ҮХ зөрчсөн
- BЕрөнхий сайд, ЗГ-ын гишүүнээс өөр ажил, албан тушаал тул ЗХ зөрчсөн
- CНамын даргаас бусад албан тушаал хаших нь хуулиар тогтоосон үүрэгт нь харшилна
- DУлс төрийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажиллах нь хуулиар тогтоосон үүрэгт нь харшилахгүй
83Хууль санаачлах эрх бүхий субъект
- AЕрөнхийлөгч, УИХ, ЗГ
- BЗГ-ын гишүүн, УИХ, Ерөнхийлөгч
- CЕрөнхийлөгч, ЗГ-ын гишүүн, УИХ-ын гишүүн
- DДээрх бүгд зөв
- EДээрх бүгд буруу
84УИХ-ын бүрэн эрхийн хугацаа
- A4 жилээс илүү байж болохгүй
- BДайны үед 4 жилээс урт байж болно
- CАрд нийтийн санал асуулгаар дахин 4 жилээр сунгаж болно
- DЗарим гишүүн дахин дахин сонгогддог
85УИХ дараах тохиолдолд тарна
- AНийт гишүүний 2/3 нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн
- BЗасгийн газар УИХ-д итгэл үзүүлээгүй
- CЕрөнхийлөгч санал болгосноор
- DУИХ-ын дарга тараах шийдвэр гаргасан
86УИХ-ын дэд даргыг
- AУлсын цол, одон медал бий болгох
- BУучлал үзүүлэх
- CГадаадад улсаа бүрэн эрхтэй төлөөлнө
- DБүх нийтийн цэргийг дайчилгаа зарлах
87Парламентийн засаглал нь ерөнхийлөгчийн засаглалаас дараах байдлаар ялгаатай
- AЕрөнхийлөгчийг парламент заавал сонгоно
- BЗасгийн газар парламентийн гишүүдээс бүрдэнэ
- CЗасгийн газар парламентийн өмнө хариуцлага хүлээнэ
- DЕрөнхийлөгч парламентийн өмнө бус ард түмний өмнө хариуцлага хүлээнэ
88Халдашгүй байдал гэдэг нь
- AУИХ-ын гишүүн хариуцлага хүлээхгүй байх
- BТөсвөөс цалин, машин, байр авах явдал
- CУИХ-ын гишүүний онцгой бүрэн эрх
- DБүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зориулагдсан хуулийн хамгаалалт
89Даатгалын тухай хуульд "Зохицуулах хороо даатгагчийн дүрмийн сангийн доод хэмжээг хуульд заасан хэмжээнээс дээгүүр тогтоож болно" гэсэн нь ҮХ-д нийцэх үү?
- AХууль тогтоогч хууль батлах эрхээ шилжүүлсэн байх тул болно
- BДаатгалын үйл ажиллагааны онцлогоос хамаарах нарийвчилсан зохицуулалт тул ҮХ зөрчөөгүй
- CУИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдсан тул ҮХ зөрчсөн
- DУИХ өөрөө хуулиар эрх олгосон байх тул ҮХ зөрчөөгүй
90Халдашгүй байдалд хамаарахыг ол
- AБусдыг гэмт этгээд гэж гүтгэсэн
- BГэмт үйлдэл үйлдснийг шүүх тогтоосон
- CГэмт хэрэг үйлдэж байхад нь баривчилсан
- DХуралдааны үеэр бусдыг доромжилсон
91УИХ-ын сонгуулийн зарчим
- AБүх нийт, шууд, нууцлаг, тогтмол
- BШууд, чөлөөт, тэгш, нууцлаг
- CЧөлөөтэй, саналаа нууцаар гаргах
- DШууд, чөлөөтэй, бүр иргэд оролцсон
92Сонгуулийн системийн үр дагавар
- AАН сонгуульд ялах эсэхэд нөлөөлнө
- BМАХН эвсэлд нэгдэх эсэхийг шийднэ
- CАрдчилсан төр орших эсэхэд нөлөөлнө
- DАль нам засгийн эрх авахад нөлөөлнө
93Олонхийн тогтолцооны давуу тал
- AПарламент хүчтэй сөрөг хүчинтэй болно
- BЦөөнхийн төлөөлөл суудалгүй хоцрох
- CЗарим сонгогчдын санал суудалд хувирдаггүй
- DМөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх бус нутаг, нуга, нэр хүндээр өрсөлдөх
94Хувь тэнцүүлэх системийн онцлог
- AЗарим санал намд, зарим санал хүнд
- BХоёр том намын тогтолцоо бүрдэнэ
- CСонгогчид намд санал өгнө
- DНэр дэвшигчдийг эрэмбэлнэ
95Сонгуулийн холимог тогтолцоо
- AОлонхийн системийн нэг хувилбар мөн
- B-ны парлелль хувилбарыг УИХ-ын сонгуульд хэрэглэж байна
- C-ны холимог мандаттай хувь тэнцүүлэх системийг УИХ-ын сонгуульд хэрэглэж байна
- DХувь тэнцүүлэх системийн хувилбар мөн
96МУ-ын Шүүхийн тухай хуульд "Шүүгчийг шилж сонгохтой холбогдож гарсан шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр эцсийн байна" гэсэн нь ҮХ-д нийцэх үү?
- AШүүхийн ерөнхий зөвлөлд хуулиар олгогдсон эрх тул ҮХ зөрчөөгүй
- BШүүгчийн хараат бус байдлыг хангах зохицуулалт тул ҮХ зөрчөөгүй
- CШүүгчийг шилж олох үүрэг нь ҮХ-иар Шүүхийн ерөнхий зөвлөлд олгогдсон тул ҮХ зөрчөөгүй
- DҮХ-д нийцэхгүй
97Шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой байгууллага
- AЕрөнхийлөгч
- BШүүхийн ерөнхий зөвлөл
- CУлсын Дээд Шүүх
- DДээрх бүгд зөв
98Монгол Улсын дээд шүүх
- AХуулиар харъяалуулан бол хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ
- BЗөвхөн хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянаж шийдвэрлэнэ
- CЗөвхөн давж заалдах журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянаж шийдвэрлэнэ
- DШүүхийн дээд байгууллага тул ҮХ-ийг тайлбарлана
99Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дах хэсэгт Аймаг, нийслэлийн хурлын шийдвэр нь хууль тогтоомжинд нийцээгүй бол түүнийг УИХ хүчингүй болгох эрхтэй гэж заасан нь ҮХ зөрчсөн гэж иргэн Р өргөдөл гаргажээ.
- AҮХ-ийн 37.5 -г зөрчсөн
- BҮХ-ийн 62.2-г зөрчсөн
- CҮХ-ийн 63.3-г зөрчсөн
- DҮндсэн хууль зөрчөөгүй
100Эрх мэдлийн босоо хуваарилалт гэдэг нь
- AАймаг сумдын засаг захиргаанд эрх мэдэо илүү олгох
- BҮХ-иар төрийн эрх мэдлийг гурван салбарт хуваарилах
- CТөвлөрлийг сааруулах
- DХууль тогтоомжоор орон нутагт өргөн эрх мэдэл олгохыг ойлгоно
- EДээрх бүгд зөв
101Орчин үеийн либерал үндсэн хуулийн үндсэн онцлог
- AТөрийн байгууллагын тогтолцоог бий болгох
- BШүүхийн хяналт
- CШүүхийн хараат бус байдлыг хангах
- DПарламент төрийн эрх барих дээд байгууллага байх
102Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага
- AДээд шүүх
- BЕрдийн шүүх
- CҮндсэн хуулийн шүүх
- DҮндсэн хуулийн зөвлөх
- EДээрх бүгд зөв
- FБүгд буруу
103Үндсэн хуулийн хяналтын хэлбэр
- AХийсвэрлэл ба бодитой хяналт
- BНегатив ба мажоритар хяналт
- CХийсвэр ба бодит хяналт
- DХууль батлахын өмнөх ба батлах үеийн хяналт
104Үндсэн хуулийн цэцийн хяналт нь
- AҮХ-ийн биелэлтэнд дээд хяналт тавихад оршино
- BҮХ-иар хамгаалагдсан үндсэн эрхийн зөрчлийг арилгах, хохирлыг барагдуулахад оршино
- CҮХЦ-ийн гишүүний хараат бус байдлыг хангахад оршино
- DИргэдийн гомдол, албан тушаалтны хүсэлтээр маргааныг магадлан шийдвэрлэхэд оршино
105Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хэдийг нь Ерөнхийлөгч томилох вэ?
- A3
- B2
- C1
- DДээрх бүгд зөв
- EБүгд буруу
106Цэцийн гишүүн заавал хуульч мэргэжилтэй байх ҮХ-ын шалгуур нь
- AЗөв
- BБуруу
- CТийм шалгуур байхгүй
- DЗарим улсад дээд боловсролтой байхад л болдог
107Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэдэг нь
- AЗөвхөн цэцийн тогтоолд хамаарна
- BЗөвхөн дүгнэлт ба тогтоолд хамаарна
- CБүх шийдвэрт хамаарна
- DХууль үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтэд хамаарахгүй
108Цэцийн гишүүн заавал хуульч мэргэжилтэй байх ҮХ-ийн шалгуур нь
- AЗөв
- BБуруу
- CТийм шалгуур байхгүй
- DЗарим улсад дээд болосвролтой байхад л болдог
109Үндсэн хуулийн цэц иргэний өргөдөл, гомдлын дагуу маргаан үүсгэхдээ
- AҮндсэн хуулийн 66.2.1,2,3,4 дэх хэсэгт заасан маргаантай асуудлыг хэлэлцэнэ
- BҮндсэн хуулийн 66.1.3-4-т заасан маргааныг хэлэлцэнэ
- CОвог, нэр, гэрийн хаягаа бичсэн эсэхийг харгалзаж үзнэ
- DҮндсэн хууль зөрчсөн талаарх үндэслэлээ тусгасан эсэхийг шалгана
- EДээрх бүгд буруу
110Цэц, үндсэн хуулийг тайлбарлахдаа
- AҮг, үсэг бүтцэд тулгуурлана
- BЗорилгыг чухалчилна
- CӨнөөгийн нийгэмд үзүүлэх үр нөлөөг харгалзана
- DДээрх бүгд зөв
- EДээрх бүгд буруу
111Цэцийн бүрэлдэхүүн
- AБага суудал, дунд суудал, их суудал
- BНэн бага, бага, дунд ба их суудал
- C9 гишүүн дээр Цэцийн даргыг нэмээд 10 гишүүнтэй
112Монгол улсын Үндсэн хуулийг хэн тайлбарлах вэ?
- AУИХ
- BҮХ-ийн цэц
- CЕрөнхийлөгч
- DЗГ
- EДээрх бүгд зөв
- FБүгд буруу
113Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой цаг хугацааны хязгаарлалт Үндсэн хуульд
- AБий, 63.3
- BБайхгүй
- CБий 69.2
114УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар ард нийтийн санал асуулга
- AЯвуулж болно
- BЯвуулж болохгүй
- CЗөвхөн ҮХ-ийн 25.1.16-д заасан үндэслэлийн дагуу болно
- DҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулсан бол 8 жилийн дотор дахин нэмэлт, өөрчлөлт оруулахгүй
115Монгол Улсын ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хязгаарлалт ҮХ-д
- AБий
- BБайхгүй
- CҮХ-ийн 68-р зүйлд тусгасан
- DТөрийн удирдлагын хэлбэрийг өөрчлөхийг хориглосон
116Бүх нийтийн санал асуулга нь ҮХ батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
- AҮр дүнтэй арга
- BТүгээмэл арга
- CЭрсдлийн арга
- DШинэлэг арга
117Хатуу ба уян хатан гэсэн ангилал нь
- AҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулахад парламентийн гишүүдийн дийлэнх олонхийн саналыг авахыг хэлнэ
- BҮндсэн хуулийг батлахад ард түмэн оролцсон эсэхэд үндэслэнэ
- CҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулахатай холбоотой ангилал юм
- DҮХ-ийн заншил хуулийн хүчинтэй үйлчилдэг эсэхэд тулгуурлана
118ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг нь
- AЗүйл, заалтыг өөрчлөхийг
- BЗүйл, заалт нэмэхийг
- CЗүйл, заалтыг хүчингүйд тооцохыг
- DДээрх бүгд
- EБүгд буруу
119Монгол Улсын ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон
- AБий
- BҮгүй
- CБайх ёстой
- DТөрийн удирдлагын хэлбэрийг өөрчлөхийг хориглосон
120Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа
- AУИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар
- BУИХ-ын хуралдаанд оролцогч гишүүдийн 3/4-аас доошгүйн саналаар
- CУИХ-ын нийт гишүүний 3/4 доошгүйн саналаар
- DУИХ-ын нийт гишүүний 2/3-оос доошгүйн саналаар ч
121Онц болон дайны байдал зарласан үед ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулахыг
- AХориглоно
- BЗөвшөөрнө
- CЕрөнхийлөгч шийдвэрлэнэ
- DЗГ шийдвэрлэнэ
122Мали улсын цэргийн дээд албаны хүмүүс хууль бусаар төрийн эргэлт хийсэн байна. Ерөнхийлөгч Amadou Toumani Toure зарим нэг засгийн газрын гишүүний хамт зугтаж амжсан бол түүний засгийн газар
- ADe jure бүрэн эрхтэй
- BDe facto бүрэн эрхтэй
- CБүрэн эрхгүй
- Da,b хариулт зөв.
Informações
- Descrição
- Д.Гангабааатар багшийн номны 122 тест
- Autor
- Noara Gankhuu
- Idioma
- English
- Visualizações
- 3.339
- Etiquetas
- Avaliação
- Ainda sem avaliações Avalie este quiz