EBSH 301-416

Beschreibung

ЭБШ-ийн тестийн төгсгөл
Munkh Orgil
Quiz von Munkh Orgil, aktualisiert more than 1 year ago
Munkh Orgil
Erstellt von Munkh Orgil vor mehr als 8 Jahre
175
4

Zusammenfassung der Ressource

Frage 1

Frage
301. Гэрч шүүх хуралдаанд ирээгүй бол:
Antworten
  • a. Албадан ирүүлнэ
  • b. Шүүх хуралдааныг хойшлуулна
  • c. Шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ
  • d. Шүүх хуралдаанд оролцогчдын саналыг асууж шүүх шийднэ

Frage 2

Frage
302. Улсын яллагч шүүх хуралдааны үед яллахаас татгалзвал:
Antworten
  • a. Хэргийг эхнээс хэлэлцэнэ
  • b. Шүүх хуралдаан даргалагч тэр саналыг заавал хүлээн авах шаардлагагүй бөгөөд өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэнэ
  • c. Хэргийг буцаахгүйгээр тодорхой хугацаа тогтоон өгч нэмж тодруулах зүйлээ гаргуулна
  • d. Хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцааж болно

Frage 3

Frage
303. Аль шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг заавал оролцуулах вэ?
Antworten
  • a. Анхан шатны шүүх хуралдаанд
  • b. Давж заалдах шатны шүүх хуралдаанд
  • c. Хяналтын шатны шүүх хуралдаанд
  • d. Сум буюу сум дундын дүүргийн шүүх

Frage 4

Frage
304. Шүүгдэгчид шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхээс зайлсхийвэл:
Antworten
  • a. Албадан ирүүлнэ
  • b. Шүүх хуралдааныг хойшлуулна
  • c. Таслан сэргийлэх арга хэмжээ авна
  • d. Шүүх хуралдааныг түдгэлзүүлнэ

Frage 5

Frage
305. Шүүхээс дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно:
Antworten
  • a. Улсын яллагч яллахаас татгалзвал
  • b. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхээс татгалзвал
  • c. Яллагдагч, шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн бол
  • d. Аль аль нь зөв

Frage 6

Frage
306. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч ирээгүй бол:
Antworten
  • a. Өмгөөлөгчийг солино
  • b. Хуралдааныг цаашид үргэлжлүүлнэ
  • c. Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулна
  • d. Өмгөөлөгчийг албадан авчирна

Frage 7

Frage
307. Улсын яллагч шүүгдэгчийг хуульд заасан үндэслэлээр яллахаас татгалзах бол шүүх хуралдааны аль ажиллагаанаас өмнө уг татгалзалаа гаргах вэ?
Antworten
  • a. Ялын шүүмжлэлээс өмнө
  • b. Өмгөөллийн үгнээс өмнө
  • c. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө
  • d. Шүүхийн шийдвэр гаргахаас өмнө

Frage 8

Frage
308. Шүүх хэргийг ямар тохиолдолд түдгэлзүүлэх вэ?
Antworten
  • a. Хохирогчийг байлгаж хэргийг шийдвэрлэх бол
  • b. Чухал шаардлагатай гэрчийн хаана байгаа нь мэдэгдэхгүй бол
  • c. Шүүгдэгчийн байгаа газар нь мэдэгдэхгүй байвал
  • d. Өмгөөлөгч ирээгүй бол

Frage 9

Frage
309. Хохирогч шүүх хуралдаанд ирээгүй явдал нь:
Antworten
  • a. Шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно
  • b. Шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд нөлөөлөхгүй
  • c. Шүүх тухайн үед нөхцөл байдлыг үнэлэн шийднэ
  • d. Шүүх хуралдаанд оролцогчдийн олонхийн саналаар хуралдаан үргэлжлэх эсэхийг шийвэрлэнэ

Frage 10

Frage
310. Шүүх хуралдааны явцад шийдвэрлэж байгаа бүх асуудлаар шүүх:
Antworten
  • a. Тогтоол гаргана
  • b. Захирамж гаргана
  • c. Шийтгэвэр гаргана
  • d. Шийтгэх болон цагаатгах тогтоол гаргана

Frage 11

Frage
311. Хуульд зааснаар аль нь шүүх хуралдааны дэгт орох вэ?
Antworten
  • a. Шүүх хуралдаанд оролцогчын эрх, үүргийг заавал тайлбарлаж өгөх
  • b. Улсын яллагч, өмгөөлөгч, бусад оролцогчид шүүхийн тогтоол уншиж сонсгоход байлцана
  • c. Яллах, өмгөөлөх талууд нотлох баримтаа мэтгэлцэж гаргана
  • d. Хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө

Frage 12

Frage
312. Шүүх хуралдааны дэгийг улсын яллагч, өмгөөлөгч зөрчвөл:
Antworten
  • a. Эхний удаад сануулна, дахин зөрчил гаргавал шүүх хуралдааны танхимаас зайлуулна
  • b. Эхний удаад сануулна, дахин зөрчил гаргавал торгууль оногдуулна
  • c. Шүүх хуралдааны танхимаас зайлуулж, торгууль оногдуулна
  • d. Зөвхөн сануулна

Frage 13

Frage
313. Шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авах болон шүүх хуралдаанд оролцогчдын эрх, үүргийг тайлбарлан өгөх асуудлыг хэн хариуцах вэ?
Antworten
  • a. Шүүх хуралдаан даргалагч
  • b. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • c. Шүүх бүрэлдэхүүн
  • d. Улсын яллагч

Frage 14

Frage
314. Шүүх хуралдааны бүтцийг дэс дараалалаар нь дугаарлана уу?
Antworten
  • a. Шүүх хуралдааныг нээх 1
  • b. Ирц танилцуулах 2
  • c. Шүүгдэгчээс мэдүүлэг авах 3
  • d. Гэрчийн мэдүүлгийг сонсох 4

Frage 15

Frage
315. Шүүх хуралдааныг хэн нээх вэ?
Antworten
  • a. Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга ирцийг илтгэж, эхлүүлнэ
  • b. Хуралдаан даргалагч ямар хэрэг шийдвэрлэх гэж байгааг зарлаж эхлүүлнэ
  • c. Улсын яллагч яллах дүгнэлтээ уншиж сонсгосноор нээнэ
  • d. Аль нэг шүүгч эрх, үүргийг тайлбарлаж нээнэ

Frage 16

Frage
316. Шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэх дараалал:
Antworten
  • a. Хэрэгт холбогдолтой бусад баримт, цагаатгах, яллах баримт
  • b. Цагаатгах, яллах, хэрэгт холбогдолтой бусад баримт
  • c. Яллах, цагаатгах, хэрэгт холбогдолтой бусад баримт
  • d. Оролцогчдийн олонхийн саналаар дараалал тогтооно

Frage 17

Frage
317. Улсын яллагч яллах дүгнэлтээ сонсгосны дараа хэний мэдүүлгийг эхэлж авах вэ?
Antworten
  • a. Хохирогч
  • b. Шүүгдэгч
  • c. Гэрч
  • d. Иргэний нэхэмжлэгч

Frage 18

Frage
318. Шүүх хуралдааны үед ямар ЭБШ тодорхой ажиллагаа хийх вэ?
Antworten
  • a. Хэргийн газрын үзлэг
  • b. Хүний биед нэгжлэг хийх
  • c. Таньж олуулах ажиллагаа
  • d. Туршилт хийх

Frage 19

Frage
319. Шүүх хуралдаанд цагаатгах баримтыг нотлох үүргийг хэн хүлээх вэ?
Antworten
  • a. Зөвхөн өмгөөлөгч
  • b. Шүүгч
  • c. Өмгөөлөгч, шүүгдэгч
  • d. Иргэдийн төлөөлөгч

Frage 20

Frage
320. Шүүхийн хэлэлцүүлэг нь:
Antworten
  • a. Улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгосноор эхэлнэ
  • b. Шүүгдэгчээс биеийн байцаалт авснаар эхэлнэ
  • c. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээснээр эхэлнэ
  • d. Шүүх хуралдаанд оролцогчдын ирцийн мэдээг шалгахаас эхэлнэ

Frage 21

Frage
321. Улсын яллагч яллах дүгнэлтээ сонсгосны дараа эхэлж ямар оролцогч улсын яллагчаас асуулт асуух вэ?
Antworten
  • a. Шүүгч
  • b. Шүүгдэгч
  • c. Хохирогч
  • d. Өмгөөлөгч

Frage 22

Frage
322. Шүүх хуралдаан дээр ямар асуулт тавихыг хориглодог вэ?
Antworten
  • a. Хөтөлсөн асуулт
  • b. Хэрэгт холбогдолгүй асуулт
  • c. Бататгасан асуулт
  • d. Тулгасан асуулт

Frage 23

Frage
323. Аль нь зөв бэ?
Antworten
  • a. Хохирогчийн мэдүүлгийг сонссоны дараа гэрчийн мэдүүлгийг сонсоно
  • b. Гэрчийн мэдүүлгийг эхэлж сонссоны дараа хохирогчийн мэдүүлгийг сонсоно.
  • c. Шүүх өөрөө тогтооно
  • d. Ээлжлэн мэдүүлэг өгнө

Frage 24

Frage
324. Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол:
Antworten
  • a. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гаргасан мэдүүлгийг уншиж сосгоно
  • b. Шүүх хуралдааныг хойшлуулна
  • c. Хэргийг буцаана
  • d. Мэдүүлэг заавал авна

Frage 25

Frage
325. Гэрчид хэн түрүүлж асуулт тавих вэ?
Antworten
  • a. Яллах тал
  • b. Өмгөөлөх тал
  • c. Шүүгч нар
  • d. Гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсан тал

Frage 26

Frage
326. Шүүх хуралдааны шүүмжлэлийг хэдийд эхлэх вэ?
Antworten
  • a. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө
  • b. Шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа
  • c. Шүүх бүрэлдэхүүнийг зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө
  • d. Нотлох баримтыг шинжлэн судалсны дараа

Frage 27

Frage
327. Шүүх хуралдааны шүүмжлэл нь ямар этгээдүүдийн хэлэх үгнээс бүрдэх вэ?
Antworten
  • a. Улсын яллагчийн
  • b. Өмгөөлөгчийн
  • c. Хохирогчийн
  • d. Гэрчийн

Frage 28

Frage
328. Шүүгдэгчийн хэлэх эцсийн үг:
Antworten
  • a. Тодорхой хугацаагаар хязгаарлагдана
  • b. Цагаар хязгаарлаж болохгүй
  • c. Хуралдаан даргалагчаас хугацаа тогтоож өгнө
  • d. Аль нь ч биш

Frage 29

Frage
329. Шүүгдэгчийг эцсийн үг хэлсний дараа шүүхийн хэлэлцүүлгийг дахин эхэлж болох уу?
Antworten
  • a. Прокурорын хүсэлтээр болно
  • b. Болохгүй
  • c. Зөвхөн шинэ нөхцөл байдал илэрвэл талуудын хүсэлтээр болно
  • d. Даргалагч шүүгчийн шийдвэрээр болно

Frage 30

Frage
330. Шүүхийн хэлэлцүүлэг, шүүмжлэлийг дахин явуулсны дараа шүүгдэгчид:
Antworten
  • a. Дахин эцсийн үг хэлэх боломж олгохгүй
  • b. Эцсийн үг хэлэх боломж олгоно
  • c. Хэрэгт ач холбогдолгүй тул олгохгүй
  • d. Аль нь ч биш

Frage 31

Frage
331. Анхан шатны шүүх хуралдаанаас гаргах шийдвэрүүд:
Antworten
  • a. Зөвхөн шийтгэх, цагаатгах тогтоол
  • b. Зөвхөн захирамж, шүүхийн тогтоол
  • c. Аль алиныг нь гаргаж болно
  • d. Магадлал

Frage 32

Frage
332. Хуульд зааснаар шүүхийн тогтоол нь ямар байх ёстой вэ?
Antworten
  • a. Хууль ёсны ба үндэслэлтэй байна
  • b. Шүүгдэгчийг гэм буруутайд болон гэм буруугүйд тооцсон байна
  • c. Үндэслэлтэй, бодитой байна
  • d. Хууль ёсны ба шударга

Frage 33

Frage
333. Шүүх тогтоол гаргах үед зөвлөлдөх тасалгаанд доорхи асуудлыг шийдвэрлэнэ:
Antworten
  • a. Шүүгдэгчид ял ногдуулахад үндэслэлтэй эсэх
  • b. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх
  • c. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх
  • d. Хэргийг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэх

Frage 34

Frage
334. Шүүхийн тогтоол нь ямар хэлбэртэй байх вэ?
Antworten
  • a. Таслан шийтгэх буюу цагаатгах
  • b. Таслан шийдвэрлэх буюу хэрэгсэхгүй болгох
  • c. Шийтгэх буюу цагаатгах
  • a. Шийтгэх буюу хэрэгсэхгүй болгох

Frage 35

Frage
335. Шүүхээр иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол:
Antworten
  • a. Эрүүгийн хэрэгт дахин нэхэжлэл гаргах эрхтэй
  • b. Иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхтэй
  • c. Нэхэмжлэх эрхээ алдана
  • d. Шүүхэд гомдол гаргана

Frage 36

Frage
336. Шүүхийн тогтоол нь:
Antworten
  • a. Удиртгал, тодорхойлох, тогтоох
  • b. Удиртгал, тогтоох, хавсралт
  • c. Удиртгал, тэмдэглэх, тогтоох
  • d. Удиртгал, тэмдэглэх, тогтоох, хавсралт

Frage 37

Frage
337. Хуульд зааснаар шүүхийн тогтоол хэдий үеэс хүчинтэй болох вэ?
Antworten
  • a. Тогтоолын агуулгыг танилцуулснаар
  • b. Тогтоолд эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар
  • c. Тогтоолыг танилцуулан сонсгосноор
  • d. Тогтоолд эсэргүүцэл бичих, давж заалдах хугацаа дууссанаар

Frage 38

Frage
338. Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах эрхтэй субъект:
Antworten
  • a. Прокурор
  • b. Ялтан
  • c. Гэрч
  • d. Иргэдийн төлөөлөгч

Frage 39

Frage
339. Давж заалдах гомдлыг:
Antworten
  • a. Аймаг, нийслэлийн шүүхэд гаргана
  • b. Тогтоол гаргасан шүүхээр дамжуулан өгнө
  • c. Аймаг, нийслэлийн Ерөнхий шүүгчид гаргана
  • d. Аль аль нь болно

Frage 40

Frage
340. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг:
Antworten
  • a. Хэрэгт байгаа материалыг үндэслэж хянана
  • b. Талуудаас өгсөн нэмэлт материалын хүрээнд хянана
  • c. Гаргасан гомдол эсэргүүцлийн хүрээнд хянана
  • d. ЭБШ хуульд тусгайлан заагаагүй тул аль алиныг нь хамтад нь хянана

Frage 41

Frage
341. Давж заалдах шатны шүүхэд ирсэн гомдол, эсэргүүцэлтэй хэргийг аймаг, нийслэлийн шүүхийн ямар албан тушаалтан хүлээн авах вэ?
Antworten
  • a. Ерөнхий шүүгч
  • b. Шүүх хуралдааны нарийн бичиг
  • c. Шүүхийн бичиг хэрэг
  • d. Хэвлэл мэдээллийн алба

Frage 42

Frage
342. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрхтэй этгээд:
Antworten
  • a. Ялтан
  • b. Цагаатгагдсан этгээд
  • c. Шийтгүүлсэн этгээд
  • d. Иргэдийн төлөөлөгч

Frage 43

Frage
343. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч ирээгүй нь:
Antworten
  • a. Шүүх хуралдааныг хойшлуулна
  • b. Хэрэг хэлэлцэхэд саад болохгүй
  • c. Хохирогч оролцох хүсэлтээ бичгээр гаргавал заавал оролцуулна
  • d. Шүүх шийдвэрлэнэ

Frage 44

Frage
344. Давж заалдах шатны шүүх дараахь шийдвэрийг гаргана:
Antworten
  • a. Тогтоолд өөрчлөлт оруулах
  • b. Тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох
  • c. Тогтоолыг хүчингүй болгож, хэргийг түдгэлзүүлнэ
  • d. Тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцаана

Frage 45

Frage
345. Дараахь үндэслэлээр шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож өөрчилнө:
Antworten
  • a. Тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй
  • b. Шүүгдэгчид хөнгөн ялтай хууль хэрэглэхээр бол
  • c. Иргэний нэхэмжлэлийг хангаагүй бол
  • d. ЭБШ хуулийг ноцтойгоор зөрчсөн

Frage 46

Frage
346. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж дараахь тохиолдлыг үзнэ:
Antworten
  • a. Яллагдагчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй
  • b. Урьд нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан захирамж, тогтоолын заалтыг биелүүлээгүй
  • c. Зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй
  • d. Хэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй

Frage 47

Frage
347. Тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэдэгт:
Antworten
  • a. Дүгнэлтэнд шүүгчийн хэн нэг нь гарын үсэг зураагүй
  • b. Дүгнэлтэнд зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийгээгүй
  • c.Дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан
  • d. Аль аль нь зөв

Frage 48

Frage
348. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэдэгт:
Antworten
  • a. Хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй
  • b. Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан
  • c. Тогтоолд шүүгчийн хэн нэг нь гарын үсэг зураагүй
  • d. Хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй

Frage 49

Frage
349. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэдэгт:
Antworten
  • a. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй
  • b. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн
  • c. Хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу ойлгож хэрэглэсэн
  • d. Хуулийг төсөөтэй хэрэглэх

Frage 50

Frage
350. Танилцуулан сонсгож хүчинтэй болсон боловч шууд биелэгддэггүй шийдвэр:
Antworten
  • a. Улсын дээд шүүхийн тогтоол
  • b. Давж заалдах шатны шүүхийн магадлал
  • c. Анхан шатны шүүхийн шийдвэр
  • d. Шүүхийн тогтоол

Frage 51

Frage
351. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг:
Antworten
  • a. Уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлнэ
  • b. Шүүгдэгч, хохирогчид танилцуулсан буюу гардуулсан үеэс заавал биелүүлнэ
  • c. Хяналтын шатанд гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа дуусмагц биелүүлнэ
  • d. Аль нь ч биш

Frage 52

Frage
352. Шүүхийн тогтоолыг ямар тохиолдолд биелүүлдэг вэ?
Antworten
  • a. Хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол
  • b. Прокуророос хэргийг татаж хянах санал ирүүлээгүй бол
  • c. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц
  • d. Шүүхийн тогтоолыг уншиж сонсгомогц

Frage 53

Frage
353. Сэтгэцийн өвчнөөр өвчилсөн ялтанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай саналыг шүүхэд хэн гаргах вэ?
Antworten
  • a. Шүүгч
  • b. Прокурор
  • c. Хорих ял эдлүүлэх газар
  • d. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

Frage 54

Frage
354. Ял эдлэж байгаа ялтан ямар шалтгааны улмаас ял эдлэхээс чөлөөлөгдөхгүй вэ?
Antworten
  • a. Өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бие эрхтэндээ гэмтэл учруулснаас өвчилсөн бол
  • b. Бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулсанаас өвчилсөн бол
  • c. Үйлдвэрийн ослоор бие эрхтэнд нь гэмтэл учирсанаас өвчилсөн бол
  • d. Аль аль нь зөв

Frage 55

Frage
355. Өвчний улмаас ял эдлүүлэхээс чөлөөлөх тухай шүүгчийн захирамж гарсан бол тухайн этгээдийг хэдий үеэс эхлэн суллах вэ?
Antworten
  • a. 14 хоногийн дараа
  • b. Шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан үеэс
  • c. Шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллана
  • d. Шүүгчийн захирамжийг Ерөнхий шүүгчээр хянуулан, зөвшөөрүүлсэн үеэс

Frage 56

Frage
356. Хорих ял эдлээхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх асуудлыг:
Antworten
  • a. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оршин байгаа газрын шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ
  • b. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оршин байгаа газрын шүүх тогтоол гарган шийдвэрлэнэ
  • c. Тогтоол гаргасан газрын шүүхийн шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ
  • d. Тогтоол гаргасан газрын шүүх тогтоол гарган шийдвэрлэнэ

Frage 57

Frage
357. Ялаас хугацаанаас нь өмнө суллах асуудлыг шүүх шийдвэрлэхдээ хэнийг оролцуулах вэ?
Antworten
  • a. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга
  • b. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгч
  • c. Эмч нарын комисс
  • d. Ялтны ар гэрийнхэн

Frage 58

Frage
358. Ялгүйд тооцох тухай хүсэлтийг хэн гаргах вэ?
Antworten
  • a. Ял эдэлсэн этгээд
  • b. Прокурор
  • c. Өмгөөлөгч
  • d. Хууль ёсны төлөөлөгч

Frage 59

Frage
359. Ялгүйд тооцох тухай хүсэлтийг хаанахын шүүх шийдвэрлэх вэ?
Antworten
  • a. Тухайн этгээдийн ял эдэлж дууссан газрын шүүх
  • b. Шийтгэх тогтоол гаргасан шүүх
  • c. Тухайн этгээдийн оршин байгаа газрын шүүх
  • d. Аймаг, нийслэлийн шүүх

Frage 60

Frage
360. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах үндэслэл:
Antworten
  • a. ЭБШ хуулийг ноцтойгоор зөрчсөн бол
  • b. Буруу зүйлчилсэн бол
  • c. Шүүхийн хэлэлцүүлгийг нэг талыг барьж явуулсан бол
  • d. Бүгд зөв

Frage 61

Frage
361. Хяналтын шатанд гомдол гаргах эрх:
Antworten
  • a. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар
  • b. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн талаар
  • c. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны талаар
  • d. Прокурорын дүгнэлтийн талаар

Frage 62

Frage
362. Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнийг хэн томилох вэ?
Antworten
  • a. Ерөнхий шүүгч
  • b. Танхимын тэргүүн шүүгч
  • c. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • d. Аль аль нь зөв

Frage 63

Frage
363. Хуульд зааснаар хяналтын шатны шүүхээс хянавал зохих байдал:
Antworten
  • a. Нотлох баримтын бүрдэл дутуу, нотлох баримтыг буруу үнэлсэн
  • b. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ЭБШ хуулийг ноцтой зөрчсөн
  • c. Шүүгдэгчийн гэм буруу, түүний шалтгаан нөхцөл
  • d. Аль аль нь зөв

Frage 64

Frage
364. Хяналтын шатны шүүхэд оролцох эрхтэй субъект:
Antworten
  • a. Өмгөөлөгч
  • b. Ялтан
  • c. Улсын яллагч
  • d. Иргэдийн төлөөлөгч

Frage 65

Frage
365. Хуульд зааснаар хяналтын шатны шүүхээс дараахь шийдвэрийг гаргана:
Antworten
  • a. Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох
  • b. Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах
  • c. Тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох
  • d. Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах

Frage 66

Frage
366. Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ:
Antworten
  • a. Хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэх үүрэгтэй
  • b. Зөвхөн гомдол, эсэргүүцэлд дурьдагдсан асуудлыг хянана
  • c. Шинээр гаргасан нотлох баримтыг хянана
  • d. Аль аль нь зөв

Frage 67

Frage
367. Шинэ нөхцөл байдлын талаарх гомдол, хүсэлтийг хүлээж авах этгээд:
Antworten
  • a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
  • b. Прокурор
  • c. Шүүх
  • d. Нарийн бичгийн дарга

Frage 68

Frage
368. Шинэ нөхцөл байдал илэрсэнээс хэргийн ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг хэн үйлдэх вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэгч
  • b. Мөрдөн байцаагч
  • c. Прокурор
  • d. Шүүгч

Frage 69

Frage
369. Шинэ нөхцөл байдал илэрсэн үед прокурор уг байдлыг мөрдөн шалгаж болох уу?
Antworten
  • a. Болно
  • b. Болохгүй
  • c. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид даалгавар өгч шалгуулна
  • d. Эрүүгийн цагдаа шалгах тул прокурор зөвхөн хяналт тавина

Frage 70

Frage
370. Шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хүсэлт гаргасныг прокурор хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрвөл хэнд гомдол гаргах вэ?
Antworten
  • a. Хяналт тавьж буй прокурорт
  • b. Дээд шатны прокурорт
  • c. Ерөнхий шүүгчид
  • d. Аль аль нь зөв

Frage 71

Frage
371. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах ажиллагаа эхэлмэгц:
Antworten
  • a. Хэргийн хугацааг шинээр тогтооно
  • b. Хэргийн хугагааг үргэлжлүүлэн тогтооно
  • c. Хэргийн хугацааг íýã сараар тогтооно
  • d. Хэргийн хугацааг боломжит хугацаагаар тогтооно

Frage 72

Frage
372. Шинэ нөхцөл байдал илэрсний улмаас сэргээн шалгаж шүүхэд шилжүүлсэн хэргийг ямар шатны шүүх хянан шийдвэрлэх вэ?
Antworten
  • a. Анхан шатны шүүх
  • b. Давж заалдах шатны шүүх
  • c. Хяналтын шатны шүүх
  • d. Аль ч шатны шүүх шийдвэрлэх эрхтэй

Frage 73

Frage
373. Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгаад хуульд заасан үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол прокурор:
Antworten
  • a. Уг хэргийг мөрдсөн материал, өөрийн дүгнэлтийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ
  • b. Уг хэргийг мөрдсөн материал, өөрийн саналын хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ
  • c. Уг хэргийг мөрдсөн материал, өөрийн дүгнэлтийн хамт харьяалах шүүхэд хүргүүлнэ
  • d. Уг хэргийг мөрдсөн материал, өөрийн саналын хамт харьяалах шүүхэд хүргүүлнэ

Frage 74

Frage
374. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх хэргийг хянан хэлэлцээд гаргах шийдвэр:
Antworten
  • a. Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно
  • b. Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг түдгэлзүүлнэ
  • c. Прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгоно
  • d. Хүсэлтийг хэрэгсэхгүй болгоно

Frage 75

Frage
375. Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээдийг ямар тохиолдолд цагдан хорьж болох вэ?
Antworten
  • a. Гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон бол
  • b. Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэний улмаас цагдан хорихоор хуульд заасан үндэслэл тогтоодвол
  • c. Насанд хүрээгүй этгээдийг ямарч тохиолдолд цагдан хорьж болохгүй
  • d. Хараа хяналтгүй буюу оршин суух хаяггүй байвал

Frage 76

Frage
376. Ямар тохиолдолд насанд хүрээгүй этгээдийн хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тусгаарлан шалгаж болох вэ?
Antworten
  • a. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт насанд хүрсэн этгээд хамтран оролцсон тохиолдолд
  • b. Хэргээ хүлээхгүй байгаа тохиолдолд
  • c. Хэргийг бүх талаас нь бүрэн бодитой илрүүлэхэд ноцтой саад учруулахаар байвал
  • d. Аль аль нь зөв

Frage 77

Frage
377. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг байцаахад заавал сурган хүмүүжүүлэгч байх уу?
Antworten
  • a. Заавал байлцуулна
  • b. Оюун ухаан нь гүйцэд хөгжөөгүй гэж үзвэл заавал байлцуулна
  • c. Ямар ч тохиолдолд сурган хүмүүжүүлэгчийг байлцуулан байцаах шаардлагагүй
  • d. Аль нь ч биш

Frage 78

Frage
378. Насанд хүрээгүй сэжигтэнд хэргийн материалыг танилцуулахад хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах уу?
Antworten
  • a. Оролцуулах шаардлагагүй
  • b. Оролцуулах ёстой
  • c. Уг этгээдийн эрх ашигт хохиролтой байж болзошгүй гэж үзвэл оролцуулахгүй байж болно
  • d. Аль аль нь зөв

Frage 79

Frage
379. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдааны аль ажиллагааны үед байлцах вэ?
Antworten
  • a. Зөвхөн шүүгдэгчийг байцаах үед
  • b. Зөвхөн шүүхийн хэлэлцүүлгийн үед
  • c. Зөвхөн шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд
  • d. Шүүх хуралдааны ажиллагааны турш

Frage 80

Frage
380. Насанд хүрээгүй этгээдэд хорих ял ногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах асуудлыг хэн шийдвэрлэх вэ?
Antworten
  • a. Прокурорын саналыг үндэслэн тогтоол гаргасан газрын шүүх
  • b. Прокурорын дүгнэлтийг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх
  • c. Хүүхдийн байгууллагын хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх
  • d. Цагдаагийн байгууллагын хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх

Frage 81

Frage
381. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэргийн талаар тогтоол гаргахдаа шүүх дараахь асуудлыг шийдвэрлэнэ:
Antworten
  • a. Баривчлах, хорих ял ногдуулсан тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хойшлуулах боломж байгаа эсэх
  • b. Хорих ял ногдуулсан тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хойшлуулах боломж байгаа эсэх
  • c. Хорихоос өөр төрлийн хөнгөн ял ногдуулах
  • d. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тохиолдолд уг этгээдэд олон нийтийн хүмүүжүлэгч томилох шаардлагатай эсэх

Frage 82

Frage
382. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэн хэрэглэх эрхтэй вэ?
Antworten
  • a. Шүүгч
  • b. Шүүх
  • c. Прокурор
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч

Frage 83

Frage
383. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
Antworten
  • a. Сэтгэцийн өвчнөөр гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа өвчилсөн бол
  • b. Гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хүнд өвчнөөр өвчилсөн бол
  • c. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн бол
  • d. Гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн бол

Frage 84

Frage
384. Сэтгэцийн өвчтэй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт дараахь байдлыг заавал нэмж тогтооно:
Antworten
  • a. Уг этгээд урьд нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан эсэх
  • b. Хэрэг үйлдэх буюу мөрдөн шалгах үед уг өвчний байдал, явц, шинж ямар байсан;
  • c. Гэмт хэрэг үйлдэхийн өмнө уг этгээдийн зан байдал ямар байсан
  • d. Гэмт хэрэг үйлдсэний дараа уг этгээдийн зан байдал ямар байсан
  • e. Аль аль нь зөв

Frage 85

Frage
385. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэрэгт:
Antworten
  • a. Өмгөөлөгч заавал оролцоно
  • b. Өмгөөлөгч заавал оролцох шаардлагагүй
  • c. Хууль ёсны төлөөлөгч нь хүсвэл өмгөөлөгчийг оролцуулна
  • d. Аль нь ч биш

Frage 86

Frage
386. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа сэтгэцийн өвчнөөр өвчилсөн нь нотлогдвол:
Antworten
  • a. Уг этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
  • b. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ
  • c. Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ
  • d. Аль нь ч биш

Frage 87

Frage
387. Сэтгэцийн өвчнөөр өвчилсөн боловч ялаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж шүүх үзвэл:
Antworten
  • a. Хэргийг нь шийдвэрлэн, ял оногдуулна
  • b. Хэргийг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаана
  • c. Зөвхөн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ
  • d. Хэргийг түдгэлзүүлнэ

Frage 88

Frage
388. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөхөд хэнийг заавал оролцуулах ёстой вэ?
Antworten
  • a. Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч
  • b. Прокурор
  • c. Өвчтэй этгээдийн төрөл, садангийн хүн
  • d. Тогтоол гаргасан шүүгч

Frage 89

Frage
389. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх тухай хүсэлтийг хэн гаргаж болох вэ?
Antworten
  • a. Уг этгээдийн төрөл садан
  • b. Зөвхөн уг этгээдийн өмгөөлөгч
  • c. Сонирхогч бусад этгээд
  • d. Зөвхөн прокурор

Frage 90

Frage
390. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээд эдгэрвэл:
Antworten
  • a. Уг арга хэмжээг хүчингүй болгож, ялыг зохих ёсоор эдлүүлнэ
  • b. Уг арга хэмжээг хүчингүй болгож, уг этгээдийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагад шилжүүлнэ
  • c. Уг арга хэмжээг өөрчилнө
  • d. Уг арга хэмжээг өөрчилж, шүүхэд шилжүүлнэ

Frage 91

Frage
391. Аль субъектүүдийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд хохирол арилгуулах эрх үүсэх вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч
  • b. Прокурор, шүүгч
  • c. Өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч
  • d. Иргэдийн төлөөлөгч

Frage 92

Frage
392. Монгол Улсын иргэн нь шүүхийн байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо ямар хэлбэрээр арилгуулах эрхтэй вэ?
Antworten
  • a. Эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх
  • b. Сэтгэл санааны үр дагавраа арилгуулах
  • c. Тэтгэвэр тэтгэмж авах
  • d. Хүү алданги тооцуулах

Frage 93

Frage
393. Иргэнийг илт хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсоны улмаас учирсан хохирлыг хэн хариуцан арилгах вэ ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
  • b. Прокурор
  • c. Шүүгч
  • d. Төр

Frage 94

Frage
394. Ямар тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэх вэ?
Antworten
  • a. Баривлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан
  • b. Тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан
  • c. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон
  • d. Тухайн иргэнийг шийтгэсэн шүүхийн тогтоол гарсан

Frage 95

Frage
395. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учруулсан хохирлыг хэн хариуцах вэ?
Antworten
  • a. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага
  • b. Прокурор
  • c. Төр
  • d. Аль аль нь зөв

Frage 96

Frage
396. Хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг хэн гаргах вэ?
Antworten
  • a. Иргэн өөрөө
  • b. Иргэний хууль ёсны төлөөлөгч
  • c. Өмгөөлөгч
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч

Frage 97

Frage
397. Хууль бусаар ял шийтгэгдсэн иргэн нэхэмжлэлээ аль шүүхэд гаргах вэ?
Antworten
  • a. Хууль бус шийдвэр гаргасан газрын харъяалах шүүхэд
  • b. Өөрийн оршин суугаа газрын шүүхэд
  • c. Давж заалдах шатны шүүхэд
  • d. Хяналтын шатны шүүхэд

Frage 98

Frage
398. Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг:
Antworten
  • a. Бүх хүндэвтэр хэрэг
  • b. Зарим хүндэвтэр хэрэг
  • c. Бүх хөнгөн хэрэг
  • d. Зарим хөнгөн хэрэг

Frage 99

Frage
399. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл:
Antworten
  • a. Талууд хүсэлт гаргасан бол
  • b. Гэмт хэргийн улмаас хүнд хохирол учраагүй
  • c. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн
  • d. Хохирогч яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн

Frage 100

Frage
400. Хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэх ажиллагааг:
Antworten
  • a. Эрүүгийн хэрэг үүсгэмэгц тэр даруй гүйцэтгэнэ
  • b. Эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш нэн даруй гүйцэтгэнэ
  • c. Нэгэн зэрэг эхэлнэ
  • d. Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй тул шууд хэрэг бүртгэх ажиллагааг гүйцэтгэнэ

Frage 101

Frage
401. Аль хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй вэ?
Antworten
  • a. Сэтгэцийн өвчтэй этгээдэд холбогдох гэмт хэрэг
  • b. Насанд хүрээгүй этгээдэд холбогдох гэмт хэрэг
  • c. Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн
  • d. Аль аль нь зөв

Frage 102

Frage
402. Хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэх ажиллагааг:
Antworten
  • a. Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэгч
  • b. Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэгч
  • c. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба
  • d. Аль аль нь зөв

Frage 103

Frage
403. Хялбаршуулсан хэргийг шүүхэд шилжүүлэх журам:
Antworten
  • a. Хэрэг бүртгэгч яллагдагчаар татсан тогтоол үйлдэж прокуророор батлуулан шүүхэд шилжүүлнэ
  • b. Хэрэг бүртгэгч яллагдагчаар татах санал бичиж прокурор батлан шүүхэд шилжүүлнэ
  • c. Прокурор талуудын эвлэрлийн гэрээг батлан шүүхэд шилжүүлнэ
  • d. Прокурор яллах дүгнэлт бичиж хэргийг шүүхэд шилжүүлнэ

Frage 104

Frage
404. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд прокурор заавал оролцох уу?
Antworten
  • a. Прокурор хүсэлтээ бичгээр гаргасан бол
  • b. Өмгөөлөгч түүнийг оролцуулах хүсэлт гаргасан
  • c. Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд заавал оролцоно
  • d. Оролцох шаардлагагүй

Frage 105

Frage
405. 25 настай О гэгч эмэгтэй нь 16 настай Ө, А гэгч эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг байсан байна. О-ийн үйлдэл нь
Antworten
  • a. ЭХТА-ийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан гэмт хэрэг
  • b. ЭХТА-ийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан гэмт хэрэг
  • c.Биеэ үнэлэх нь гэмт хэрэг биш тул түүний үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй

Frage 106

Frage
406. Ц гэгч эмэгтэй төрөөд хүүхдээ орцонд хаясан байна тэрээр тухайн үед 15 нас 8 сартай байжээ. Ц нь.
Antworten
  • a.Хүүхдээ хаях гэмт хэрэг үйлдсэн
  • b.тэрээр гэмт хэргийн субъект болохгүй
  • c.асран хамгаалах үүргээ урвуулах гэмт хэрэг

Frage 107

Frage
407. Хуульчилсан /аутентик/ тайлбар гэдэг нь?
Antworten
  • a.Улсын Дээд шүүхээс гаргаж байгаа тайлбар
  • b.Үндсэн хуулийн цэцээc гаргадаг тайлбар.
  • c.УИХ-с гаргаж буй тайлбар
  • d. Онолын тайлбар.

Frage 108

Frage
408. Я гэгч нь 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэг үйлдэж 11 жилийн хорих ял шийтгүүлсэн. Түүнийг хугацааны өмнө хорих ялаас тэнсэн суллаж болох уу?
Antworten
  • a. хорих ялын тавны дөрвөөс доошгүй хувийг эдэлсний дараа.
  • b. хорихялындөрвний гурваасдоошгүйхувийг эдэлсний дараа.
  • c. онц хүнд гэмт хэрэг тул ялаас хугацааны өмнө тэнсэх зохицуулалт байхгүй

Frage 109

Frage
409. Ялаас чөлөөлөх үндэслэлийг ол.
Antworten
  • a.хохирогчтой эвлэрснээр
  • b.Өршөөл үзүүлж
  • c.Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрснөөр

Frage 110

Frage
410. Б гэгч нь бусдын 80000 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг санаатай гэмтээсэн үйлдэл хийжээ. Б үйлдэл нь
Antworten
  • a. хохирол нь бага бус хэмжээнд хүрэхгүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй
  • b.ЭХТА-ийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэрэг
  • c. танхайрах гэм хэрэг

Frage 111

Frage
411. М гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад иргэн Х-г мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулжээ. Түүний үйлдэлнь
Antworten
  • a.ЭХТА-ийн 215.1 заасан гэмт хэрэг.
  • b. ЭХТА-ийн 215.2 заасан гэмт хэрэг.
  • c. Захиргааны зөрчил

Frage 112

Frage
412. М гэгчийг ЭХТА-ийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэмт хэрэгт /таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай/завдсан гэж 32.3-г журамлан ял оногдуулжээ. Энэ тохиолдолд ялын хэмжээ нь ямар байх вэ?
Antworten
  • a.1 жил
  • b. нэг жилээс доош байна.
  • c.ердийн журмаар ял оногдуулна.

Frage 113

Frage
413. Нэгэн аймгийн тагнуулын газарт ажиллаж байгаад гарсан У гэгчийг Хятадын тагнуулын тусгай алба сонирхон өөрийн талд ажиллах санал тавьж тодорхой хэмжээний мөнгө өгсөн.У энэ талаар ТЕГ-ын зохих албанд мэдэгдсэн.
Antworten
  • a. У нь эх орноосоо урвах гэмт хэрэг үйлдсэн
  • b. У нь мөнгө авсан учир хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг төгссөн
  • c. У-г /79 тайлбараар/эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
  • d. Ерөнхий ангид ийм хэргийг эрүүгийнхариуцлагаас чөлөөлөх заалт байхгүй учир хариуцлага хүлээлгэнэ.

Frage 114

Frage
414.Төрийн нууц задруулах гэмт хэргийн субъект/хамааралтайг ол/
Antworten
  • a. Төрийн нууцын талаар мэдсэн бүх этгээд
  • b. Төрийн нууцыг ажил үүргийнхувьд мэдсэн этгээд
  • c.Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцаж буй этгээд

Frage 115

Frage
415. А гэгч нь олон нийтийн газар танхайрах үйлдэл хийж байх явцдаа иргэн Ө-ийн биед хүнд гэмтэл санаатай учруулжээ. А-ийн үйлдэл нь,
Antworten
  • a. ЭХТА-ийн 96.2.1
  • b. ЭХТА-ийн 181.3
  • c.ЭХТА-ийн 96.2.1 болон 181.3 давхар зүйлчилнэ.

Frage 116

Frage
416. Бусдын эд хөрөнгөнд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэргийн объектив тал нь
Antworten
  • a. Их хэмжээний хохирол шаардана
  • b. Онц их хэмжээний хохирол шаардана
  • c. Үлэмж хэмжээний хохирол шаардана
Zusammenfassung anzeigen Zusammenfassung ausblenden

ähnlicher Inhalt

How well do you know GoConqr?
Sarah Egan
Turiin Onol 1-100
Munkh Orgil
Turiin onol 101-200
Munkh Orgil
Turiin onol 201-300
Munkh Orgil
EZOnol 201-250
munkhorgil
Zahirgaa 1-100
munkhorgil
EZonol Nemelt 50
munkhorgil
Irgen 401-500
Munkh Orgil
Eruu 1-99
Munkh Orgil
EBSH 1-100
Munkh Orgil
Irgen 101-200
Munkh Orgil