EBSH 1-100

Description

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ЭРХ ЗҮЙ 416 тест
Munkh Orgil
Quiz by Munkh Orgil, updated more than 1 year ago
Munkh Orgil
Created by Munkh Orgil over 8 years ago
1411
6

Resource summary

Question 1

Question
1. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн шинжлэх ухааны судлах зүйлд аль нь хамаарах вэ?
Answer
  • a. Нотлох баримт цуглуулах арга хэлбэр
  • b. Гэмт хэргийн бүрэлдэхүүн
  • c. Ял эдлүүлэх ажиллагаа
  • d. Гэмт хэрэгтэн бие хүн

Question 2

Question
2. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн зохицуулах зүйл нь:
Answer
  • a. Гэмт хэрэг үйлдсэний улмаас үүссэн харилцаа
  • b. Хохирогч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хооронд үүссэн харилцаа
  • c. ЭБШ эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн
  • d. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээ

Question 3

Question
3. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээ гэж юу вэ?
Answer
  • a. Төрөөс тогтоосон бөгөөд ЭБШ ажиллагаанд оролцогчдоос зайлшгүй мөрдвөл зохих зан үйлийн горим
  • b. Энэ нь зайлшгүй мөрдвөл зохих журам
  • c. ЭБШ ажиллагаанд оролцогчид үйл ажиллагаандаа удирдлага болговол зохих үзэл баримтлал
  • d. ЭБШ эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах хэлбэр

Question 4

Question
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буцаан хэрэглэж болох тохиолдол:
Answer
  • а. Хүний эрх ноцтой зөрчигдсөнийг сэргээх
  • b. Бүх нийтийг хэлмэгдүүлсэн
  • c. Хохирогч болон шүүгдэгч энэ талаар хүсэлт гаргасан
  • d. Ямар ч тохиолдолд буцаан хэрэглэхгүй

Question 5

Question
5. Иш татсан хэм хэмжээ нь:
Answer
  • a. Тухайн харилцааг яаж зохицуулахыг нэг мөр шийдвэрлэсэн
  • b. ЭБШ хуулийн аль нэг зүйл, хэсэгтэй хоршин нийлж, утга санаагаа бүрэн төгс илэрхийлэн гаргаж буй хэм хэмжээ
  • c. Өөр төрлийн харилцааг зохицуулж буй аль нэг хуулийн зүйл, хэсэгтэй хоршин нийлж утга санаагаа илэрхийлж буй хэм хэмжээ
  • d. ЭБШ эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээний цогц

Question 6

Question
6. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн харилцааны объект гэдэг нь:
Answer
  • a. ЭБШ эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх, үүргийн нэгдэл
  • b. ЭБШ эрх зүйн харилцаанд оролцогчдын үйлдэж болох зан үйлийн хэмжээ хязгаар
  • c. ЭБШ эрх зүйн харилцаанд оролцогчдын үйл ажиллагаа нь чиглэж буй бодит зүйл
  • d. ЭБШ эрх зүйн харилцаанд оролцогчдын зайлшгүй гүйцэтгэвэл зохих зан үйл

Question 7

Question
7. Дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа гадаадын иргэнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ажиллагаа явуулж болох уу?
Answer
  • a. Прокурор зөвшөөрсөн тохиолдолд болно
  • b. Шүүгчийн захиармж гарсан тохиолдолд болно
  • c. Өөрөө зөвшөөрсөн тохиолдолд болно
  • d. Өөрөө хүссэн тохиолдолд болно

Question 8

Question
8. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн харилцаа:
Answer
  • a. Хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэр
  • b. Зөвхөн яллагдагч, хохирогч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хооронд үүссэн тодорхой төрлийн харилцаа
  • c. ЭБШ хуулиар эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээдүүдийн хооронд үүссэн тодорхой төрлийн харилцаа
  • d. ЭБШ ажиллагаа явагдах дэс дараалал, журам

Question 9

Question
9. Сэжигтэн, яллагдагч нь мөрдөн байцаалтаас оргон зайлбал батлан даагчид торгууль оногдуулна. Энэ нь:
Answer
  • a. Үүрэг болгосон хэм хэмжээ
  • b. Алгасуулан иш татсан хэм хэмжээ
  • c. Тодорхойлсон хэм хэмжээ
  • d. Сахин хамгаалах хэм хэмжээ

Question 10

Question
10. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн харилцааны элементэд аль нь үл хамаарах вэ?
Answer
  • a. Объект
  • b. Субъект
  • c. Объектив тал, субъектив тал
  • d. Агуулга, хууль зүйн факт

Question 11

Question
11. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа ямар хуулийг удирдлага болгох вэ?
Answer
  • a. Монгол Улсын Үндсэн хууль
  • b. Монгол Улсын Үндсэн хууль, ЭБШ хууль
  • c. Зөвхөн ЭБШ хууль
  • d. Бусад хууль

Question 12

Question
12. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн харилцаанд оролцогчдын зайлшгүй хийж гүйцэтгэвэл зохих зан үйлийн хэм хэмжээг:
Answer
  • a. Субъектив эрх
  • b. Хууль зүйн үүрэг
  • c. Эрх зүйн харилцааны агуулга
  • d. Эрх зүйн хэм хэмжээ

Question 13

Question
13. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн эх сурвалжид:
Answer
  • a. Зөвхөн Үндсэн хууль
  • b. Улсын дээд шүүхийн тайлбар
  • c. Зөвхөн ЭБШ хууль
  • b. Үндсэн хууль, ЭБШ хууль, холбогдох хууль, олон улсын гэрээ

Question 14

Question
14. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн зохицуулах хэм хэмжээнд аль нь хамаарах вэ?
Answer
  • a. ЭБШ эрх зүйн харилцаанд оролцогчдын зөрчигдсөн субъектив эрхийг тогтоох болон хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээ
  • b. ЭБШ эрх зүйн шинжлэх ухааны үүднээс гаргасан томъёолол, ойлголтыг тодорхойлсон хэм хэмжээ
  • c. ЭБШ эрх зүйн харилцаанд оролцогчдод эрх, үүргийг бий болгоход чиглэсэн хэм хэмжээ
  • d. ЭБШ хуулийн аль нэг зүйл, хэсэгтэй хоршин нийлж, утга санаагаа бүрэн төгс илэрхийлэн гаргаж буй хэм хэмжээ

Question 15

Question
15. Субъектив эрх:
Answer
  • a. Тухайн оролцогчийн үйлдэж болох зан үйлийн хэмжээ хязгаар
  • b. Тухайн оролцогчийн заавал хийх үйлдэл
  • c. Тухайн оролцогчийн эрх, үүргийн нэгдэл
  • d. Тухайн оролцогчийг хэлнэ

Question 16

Question
16. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээг нийгмийн харилцааг зохицуулж байгаа шинжээр нь хэрхэн ангилах вэ?
Answer
  • a. Зохицуулах, үүрэг болгосон, тодорхойлох
  • b. Зохицуулах, сахин хамгаалах, тодорхойлох
  • c. Үүрэг болгосон, хориглосон, эрх олгосон буюу зөвшөөрсөн
  • d. Эрх олгосон, зөвшөөрсөн, хориглосон, тодорхойлсон

Question 17

Question
17. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт:
Answer
  • a. Мэтгэлцээнийг хангах
  • b. Эрүүгийн хэрэг үүсгэх
  • c. Гэмт хэргийг илрүүлж, гэм буруутай этгээдийг олж тогтоох
  • d. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах

Question 18

Question
18. Процессын хэлбэр:
Answer
  • a. Хэвшиж тогтсон үйл ажиллагааны дараалал, журам
  • b. ЭБШ ажиллагааны зорилтыг хангах нөхцлийг бүрдүүлдэг хуулиар тогтоосон арга хэрэгсэл
  • c. ЭБШ эрх зүйн харилцаа
  • d. ЭБШ эрх зүйн хэм хэмжээ

Question 19

Question
19. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үе шатанд аль нь хамаарах вэ?
Answer
  • a. Яллагдагчийг байцаах
  • b. Яллагдагчаар татах
  • c. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх
  • d. Ял сонсгох

Question 20

Question
20. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны чиг үүрэгт аль нь багтахгүй вэ?
Answer
  • a. Хэргийг мөрдөх
  • b. Урьдчилан сэргийлэх
  • c. Яллах
  • d. Хэргийг хянан шийдвэрлэх

Question 21

Question
21. Процессын баталгаанд аль нь хамаарах вэ?
Answer
  • a. Иргэд халдашгүй чөлөөтэй байх
  • b. Хойшлуулшгүй ажиллагаа явуулах
  • c. Хуульд заасан үндэслэл байвал баривчлах
  • d. Байцаалтын тэмдэглэлтэй танилцуулах

Question 22

Question
22. Хэргийг хянан шийдвэрлэх чиг үүргийг аль нь хэрэгжүүлдэг вэ?
Answer
  • a. Прокурор
  • b. Анхан шатны шүүх
  • c. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага
  • c. Давж заалдах шатны шүүх

Question 23

Question
23. Өмгөөлөх тал:
Answer
  • a. Шүүгдэгч
  • b. Хохирогчийн өмгөөлөгч
  • c. Иргэдийн төлөөлөгч
  • d. Хууль ёсны төлөөлөгч

Question 24

Question
24. “Тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал мөрдөн байцаагч уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэнэ” гэсэн заалт нь:
Answer
  • a. Процессын хэлбэр
  • b. Процессын баталгаа
  • c. Процессын хэв маяг
  • d. ЭБШ ажиллгааны чиг үүрэг

Question 25

Question
25. “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэмт хэрэгт сэрдэн баривчилж болохгүй” гэсэн заалт ямар зарчимд хамаарах вэ?
Answer
  • a. ЭБШ ажиллагаа хууль ёсны байх
  • b. Хүний халдашгүй байх эрхийг хамгаалах
  • c. Гэм буруугүйд тооцох
  • d. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх

Question 26

Question
26. Иргэдийн орон байранд үзлэг хийхэд хэнээс зөвшөөрөл авдаг вэ?
Answer
  • a. Шүүх
  • b. Прокурор
  • c. Мөрдөн байцаах албаны дарга
  • d. Гэрийн эзэн

Question 27

Question
27. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар прокурор ямар ажиллагаанд оролцох вэ?
Answer
  • a. Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагааг эрхэлнэ
  • b. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж оролцоно
  • c. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно
  • d. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоно

Question 28

Question
28. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохдоо ямар нөхцөл байдлыг тогтоох вэ?
Answer
  • a. Яллах ба цагаатгах
  • b. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх
  • c. Хэргийн шалтгаан, нөхцлийг
  • d. Орон зай цаг хугацааны хамаарлыг

Question 29

Question
29. Хэрэг бүртгэгч нь сэжигтнийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг хориглоно гэсэн заалт нь аль зарчмын агуулга вэ?
Answer
  • a. Хэргийн байдлыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор
  • b. Нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх
  • c. Хүний халдашгүй байх эрхийг хангах
  • d. Гэм буруугүйд тооцох

Question 30

Question
30. Шүүн таслах ажиллагаа нь аль субъектүүдийн мэтгэлцээний үндсэн дээр явагдах вэ?
Answer
  • a. Яллах тал, хэргийн оролцогч
  • b. Яллах, өмгөөлөх тал
  • c. Шүүгч, яллах, өмгөөлөх тал
  • d. Шүүгч, хэргийн оролцогч

Question 31

Question
31. Прокурор аль тохиолдолд хоригдож байгаа этгээдийг нэн даруй суллах үүрэгтэй вэ?
Answer
  • a. Хууль бусаар хорих ял эдэлж байгаа буюу эмнэлгийн байгууллагад байгаа
  • b. Шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар хоригдож байгаа
  • c. Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон
  • d. Аль аль нь зөв

Question 32

Question
32. Ямар эргэлзээ гарвал сэжигтэн, шүүгдэгч, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх вэ?
Answer
  • a. Яллагдагчийн өгсөн мэдүүлэгт
  • b. Яллагдагчийн гаргасан гомдолд
  • c. Яллагдагч гэм буруутай эсэхэд
  • d. Хохирогчийн мэдүүлэгт

Question 33

Question
33. Ямар тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэм буруутайд тооцох вэ?
Answer
  • a. Хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаар
  • b. Ял сонсгож яллагдагчаар татсанаар
  • c. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаар
  • d. Эрүүгийн хэрэг үүсгэснээр

Question 34

Question
34. Хэрэг бүртгэгч эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор судлахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
Answer
  • a. Бололцоотой бүх
  • b. Өөрийн хүссэн бүх
  • c. Хуульд заасан бүх
  • d. Хуулиар хориглоогүй бүх

Question 35

Question
35. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед иргэний орон байранд нэгжлэг хийх зөвшөөрлийг:
Answer
  • a. Шүүгч
  • b. Прокурор
  • c. Албаны дарга
  • c. Гэрийн эзэн, эзэгтэй

Question 36

Question
36. Шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогч талуудын эдлэх тэгш эрх:
Answer
  • a. Нотлох баримт цуглуулах
  • b. Нотлох баримт бэхжүүлэх
  • c. Нотлох баримтыг шинжлэх
  • d. Эцсийн үг хэлэх

Question 37

Question
37. Яллагдагчийн хэргийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг илрүүлэх үүрэг хүлээсэн этгээд:
Answer
  • a. Прокурор
  • b. Өмгөөлөгч
  • c. Шинжээч
  • d. Хэрэг бүртгэгч

Question 38

Question
38. Сэжигтэн, яллагдагчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн тохиолдолд:
Answer
  • a. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг зогсооно
  • b. Шүүхийн тогтоолыг хүчингүй болгоно
  • c. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хариуцлага тооцно
  • d. Аль аль нь зөв

Question 39

Question
39. Мөрдөн байцаагч нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхдээ юуг удирдлага болгох вэ?
Answer
  • a. Албаны даргын удирдамж
  • b. Хууль болон эрх зүйн ухамсар
  • c. Хувийн төлөвлөгөө
  • d. Прокурорын даалгавар

Question 40

Question
40. Хуульд зааснаар мэтгэлцэх зарчим:
Answer
  • a. Шүүхийн шатанд үйлчилнэ
  • b. ЭБШ ажиллагааны туршид үйлчилнэ
  • c. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үйлчилнэ
  • d. Аль аль нь зөв

Question 41

Question
41. Өмгөөлүүлэх бололцоогоор хангах үүргийг хэн хүлээх вэ?
Answer
  • a. Сэжигтэн, яллагдагчийн гэр бүлийн гишүүд
  • b. Шүүх
  • c. Өмгөөлөгчдийн холбоо, товчоо
  • d. Шүүхийн нарийн бичгийн дарга

Question 42

Question
42. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч:
Answer
  • a. Өмгөөлөгч
  • b. Мөрдөн байцаагч
  • c. Шүүгч
  • d. Иргэдийн төлөөлөгч

Question 43

Question
43. Мөрдөн байцаагч дараахь эрхийг эдэлнэ:
Answer
  • a. Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах
  • b. Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх
  • c. Гүйцэтгэх ажил явуулах
  • d. Цагдан хорих

Question 44

Question
44. Хэрэг бүртгэгчийн эдлэх эрх, хүлээх үүрэгт аль нь хамаарах вэ?
Answer
  • a. Хэргийн газрын үзлэг хийх, зураглал үйлдэх, дууны болон дүрс бичлэг хийх
  • b. Шүүгдэгчийн гэм буруутайг нотлох
  • c. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох
  • d. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх

Question 45

Question
45. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь аль гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулдаг вэ?
Answer
  • a. Цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэрэгт
  • b. Тэдний үйлдсэн албан тушаалын гэмт хэрэгт
  • c. Зөвхөн прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэрэгт
  • d. Өөрсдийн олж илрүүлсэн бүх хэрэгт

Question 46

Question
46. Гэмт хэрэг, түүнийг олж тогтоох үүрэг хүлээхээр хуульчлагдсан этгээд:
Answer
  • a. Прокурор
  • b. Мөрдөн байцаагч
  • c. Шүүгч
  • d. Шинжээч

Question 47

Question
47. Хэрэг бүртгэх байгууллага нь:
Answer
  • a. Гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг шалгадаг байгууллага
  • b. Гэмт хэргийг илрүүлэх байгууллага
  • c. Хэргийг хянан магадлах байгууллага
  • d. Хэргийг хянан шийдвэрлэх байгууллага

Question 48

Question
48. Хэрэг бүртгэлт явуулсан хэргийг сум буюу сум дундын, дүүргийн шүүх ямар бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэдэг вэ?
Answer
  • a. Нийт шүүгчийн олонхийн бүрэлдэхүүнтэй
  • b. 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй
  • c. Шүүгч дангаараа
  • d. Аль нь ч биш

Question 49

Question
49. Улсын дээд шүүх аль тохиолдолд хэргийг нийт шүүгчдийн дийлэнхи олонхийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх вэ?
Answer
  • a. Хуульд тусгайлан заасан тохиолдолд
  • b. Хэрэг ээдрээ төвөгтэй байвал
  • c. Ерөнхий шүүгчийн саналаар
  • d. Улсын ерөнхий прокурорын дүгнэлтээр

Question 50

Question
50. Хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий этгээд:
Answer
  • a. Дүүргийн хяналтын прокурор
  • b. Консулын ажилтан
  • c. Агаарын хөлөг онгоцны ахмад
  • d. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба

Question 51

Question
51. Эрүүгийн хүнд, онц хүнд хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцох иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүн:
Answer
  • a. Нэг
  • b. Хоёр
  • c. Гурав
  • d. Оролцохгүй

Question 52

Question
52. Хэрэг бүртгэгч дараахь эрхтэй:
Answer
  • a. Эрүүгийн хэрэг үүсгэх
  • b. Баривчлах
  • c. Хэргийг шүүхэд шилжүүлэх
  • d. Хэргийг мөрдөн байцаалтанд шилжүүлэх

Question 53

Question
53. Мөрдөн байцаалтыг аль албан тушаалтан эрхлэн явуулах вэ?
Answer
  • a. ТЕГ-ын мөрдөн байцаагч
  • b. УЕПГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч
  • c. Хилийн тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч
  • d. Шаардлагатай тохиолдолд прокурор

Question 54

Question
54. Улсын дээд шүүх нь хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ямар бүрэлдэхүүнтэй оролцдог вэ?
Answer
  • a. Нийт шүүгчдийн олонхийн бүрэлдэхүүнтэй
  • b. 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй
  • c. 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй
  • d. Ерөнхий шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ

Question 55

Question
55. Мөрдөн байцаагч аль хэрэгт мөрдөн байцаалт явуулах вэ?
Answer
  • a. Шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хуульд заасан бүх гэмт хэрэгт
  • b. Хүнд, онц хүнд гэмт хэрэгт
  • c. Хүндэвтэр гэмт хэрэгт
  • d. Тусгай харъяалалтай хүндэвтэр гэмт хэрэгт

Question 56

Question
56. Иргэдийн төлөөлөгч ямар үүрэг хүлээх вэ?
Answer
  • a. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах
  • b. Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт гаргах
  • c. Шүүх хуралдаан хуульд заасны дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавина
  • d. Шүүх хуралдааны дэгд захирагдах

Question 57

Question
57. Мөрдөн байцаагчийн эрх хэмжээнд аль нь хамаарахгүй вэ?
Answer
  • a. Баривчлах
  • b. Сэжигтнээр тооцох
  • c. Эрүүгийн хэрэг үүсгэх
  • d. Яллагдагчаар татах

Question 58

Question
58. Иргэдийн төлөөлөгчийн гаргах санал:
Answer
  • a. Шүүгдэгчийн гэм буруу, ногдуулах ялын талаар
  • b. Шүүгдэгчийн гэм буруу, хорих ялын талаар
  • c. Зөвхөн гэм буруугийн талаар
  • d. Шүүх хуралдаан хуульд заасны дагуу явагдсан эсэх талаар

Question 59

Question
59. Мөрдөн байцаах албаны даргын эрх хэмжээнд аль нь хамаарахгүй вэ?
Answer
  • a. Хэргийг нэг мөрдөн байцаагчаас нөгөө мөрдөн байцаагчид даалгах
  • b. Шаардлагатай гэж үзвэл хэргийн материалтай танилцах
  • c. Хэргийг хэрэгсэхгүй болгох
  • d. Мөрдөн байцаагчид бичгээр үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах

Question 60

Question
60. Мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын ажиллагааг аль тохиолдолд бие даан шийдвэрлэх эрхтэй вэ?
Answer
  • a. Мөрдөн байцаах албаны даргын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд
  • b. Прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд
  • c. Шүүгчийн зөвшөөрөл авахаар хууль зааснаас бусад тохиолдолд
  • d. Мөрдөн байцаалтын бүхий л ажиллагааг бие даан шийдвэрлэнэ

Question 61

Question
61. Шүүхийн бүрэн эрхэд аль нь хамаарахгүй вэ?
Answer
  • a. Шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, түүнд ял ногдуулах
  • b. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих арга хэмжээ авах
  • c. Эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ хэрэглэх
  • d. Яллагдагчаар татаж, ял сонсгох

Question 62

Question
62. Сэжигтэн, яллагдагчид хуулиар олгогдсон адил (ижил) боломж:
Answer
  • a. Өөрийн гэм буруугүйг нотлох үүрэггүй
  • b. Гэмт хэрэгт холбогдолгүйгээ нотлох үүрэггүй
  • c. Хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажиллагаанд гомдол гаргах эрхтэй

Question 63

Question
63. Эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэгчийн гол шинж нь:
Answer
  • a. Эрх бүхий этгээдээс иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байх
  • b. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч, хохирол тогтоогдсон байх
  • c. Иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай хүсэлтээ гаргасан байх
  • d. Гэмт хэргийн улмаас эдийн ба эдийн бус хохирол хүлээсэн байх

Question 64

Question
64. Сэжигтнээр тооцох үндэслэл бүхий тогтоол гаргах албан тушаалтан:
Answer
  • a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
  • b. Прокурор
  • c. Шүүх, шүүгч
  • d. Консулын ажилтан, хөлгийн ахмад

Question 65

Question
65. Иргэний хариуцагчийн эдлэх эрхэд аль нь хамаарах вэ?
Answer
  • a. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх
  • b. Шүүх хуралдааны дэгийг сахих
  • c. Гаргасан нэхэмжлэлээ дэмжих, татгалзах
  • d. Нэхэмжлэлийн талаар тайлбар өгөх

Question 66

Question
66. Сэжигтнээр тооцох үндэслэлд аль нь хамаарахгүй вэ?
Answer
  • a. Уг этгээдийг гэмт хэрэг үйлдэж байхад буюу үйлдсэн дор нь барьсан
  • b. Уг этгээд хэргээ илчилж ирсэн
  • c. Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж байгаа тухай хэн нэгэн этгээдээс мэдэгдсэн
  • d. Харсан хүн гэмт этгээдийг шууд заасан

Question 67

Question
67. Яллагдагч гэдэг нь:
Answer
  • a. Хэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх этгээд
  • b. Гэмт хэрэгт холбоотой этгээд
  • c. Гэмт хэрэг үйлдсэн этгээд
  • d. Тогтоол үйлдэж, ял сонсгосон этгээд

Question 68

Question
68. ЭБШ хуульд зааснаар өмгөөлөгч хэдий үеэс байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохоор заасан бэ?
Answer
  • a. Сэжигтнээр тооцсон үеэс
  • b. Эрүүгийн хэрэг үүсгэсэн үеэс
  • c. Хойшлуулшгүй ажиллагаа явуулж эхэлснээр
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шийднэ

Question 69

Question
69. Сэжигтний үүрэгт аль нь хамаарахгүй вэ?
Answer
  • a. Өөрийн эсрэг мэдүүлэг өгөх
  • b. Мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирэх
  • c. Гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох
  • d. Нотлох баримтыг гаргаж өгөх

Question 70

Question
70. ЭБШ хуульд зааснаар аль тохиолдолд хохирогчийн эрхийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн эдлэх эрхтэй вэ?
Answer
  • a. Хохирогч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд
  • b. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр
  • c. Хохирогч нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон
  • d. Гэр бүлийн гишүүн хүсэлт гаргавал

Question 71

Question
71. Сэжигтний эдлэх эрхэд аль нь орохгүй вэ?
Answer
  • a. Шүүх хуралдаанд эцсийн үг хэлэх
  • b. Өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах
  • c. Хэрэг бүртгэгчийг татгалзан гаргах хүсэлт тавих
  • d. Нотлох баримт цуглуулах

Question 72

Question
72. Аль нь буруу хариулт вэ? Хохирогч нь:
Answer
  • a. Өмгөөлөгч авах, баримт сэлт гаргаж өгөх
  • b. Нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах
  • c. Шүүх хуралдааны ажиллагаанд оролцож, асуулт тавих
  • d. Нотлох баримт цуглуулах, мэдүүлэг өгөхгүй байх

Question 73

Question
73. Хохирогч гэдэг нь:
Answer
  • a. Хууль бус үйлдлийн улмаас хохирол хүлээсэн этгээд
  • b. Нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие махбодь, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээд
  • c. Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээд
  • d. Аль аль нь зөв

Question 74

Question
74. Иргэний нэхэмжлэгчийг тогтоох эрхтэй субъект аль нь вэ?
Answer
  • a. Мөрдөн байцаагч
  • b. Мөрдөн байцаах албаны дарга
  • c. Шүүх
  • d. Хохирогч

Question 75

Question
75. Яллагдагчийн эрхэнд аль нь хамаарахгүй вэ?
Answer
  • a. Сонсгосон ялын талаар давж заалдах гомдол гаргах
  • b. Мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах
  • c. Баримт сэлт гаргаж өгөх
  • d. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх

Question 76

Question
76. Өмгөөлөгч нь шүүгдэгчийг өмгөөлөхийн тулд ямар арга хэрэгслээр хууль зүйн туслалцаа үзүүлэх вэ?
Answer
  • a. ЭБШ хуульд заасан бүхий л арга
  • b. Зөвхөн Эрүү болон ЭБШ хуульд заасан бүхий л арга
  • c. Хуулиар хориглосноос бусад бүхий л арга
  • d. Хуулиар хориглоогүй бүхий л арга

Question 77

Question
77. Хохирогчийн хүлээх үүргийг тодорхойлно уу?
Answer
  • a. Шүүх хуралдаанд оролцох
  • b. Шүүгдэгчид асуулт тавих
  • c. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх
  • d. Баримт сэлт гаргаж өгөх

Question 78

Question
78. Иргэний нэхэмжлэгч гэдэг нь:
Answer
  • a. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээд
  • b. Гэмт хэргийн уршгаар эд материалын хохирол хүлээсэн бөгөөд түүнийгээ нөхөн төлүүлэх шаардлага тавьж буй этгээд
  • c. Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээд
  • d. Аль аль нь зөв

Question 79

Question
79. Яллагдагчийн хүлээх үүргийг нэрлэнэ үү?
Answer
  • a. Шүүхийн шийдвэрт гомдол гаргах
  • b. Шүүх хуралдааны дэгийг сахих
  • c. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх
  • d. ЭБШ ажиллагааны явцад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан бусад шийдвэрийг биелүүлэхэд саад хийхгүй байх

Question 80

Question
80. Иргэний нэхэмжлэгчийн үүрэгт аль нь хамаарахгүй вэ?
Answer
  • a. Шүүх хуралдааны журмыг сахих
  • b. Хэргийн талаархи баримт сэлтийг задруулахгүй байх
  • c. Өмгөөлөгч авах
  • d. Нотлох баримт цуглуулах

Question 81

Question
81. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулах тохиолдолд аль нь хамаарахгүй вэ?
Answer
  • a. Насанд хүрээгүй хүмүүсийн хэрэгт
  • b. Сэтгэцийн өвчтэй этгээдийн хэрэгт
  • c. Гадаадын иргэнд холбогдох хэрэгт
  • d. Цаазаар авах ялаар шийтгэгдэж болох хэрэгт

Question 82

Question
82. Хуульд зааснаар хохирогч ямар эрх эдлэх вэ?
Answer
  • a. Гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлийг нөхөн төлүүлэх
  • b. Өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах
  • c. Мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах
  • d. Яллагдагчид ТСАХ авсан тогтоолтой танилцах

Question 83

Question
83. Өмгөөлөгчийн эрхэд аль нь хамаарахгүй вэ?
Answer
  • a. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид бичгээр даалгавар, заалт өгөх
  • b. Хохирогчид асуулт тавих
  • c. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд хүсэлтээрээ оролцох
  • d. Гэрчийг байцаахад байлцах

Question 84

Question
84. Иргэний нэхэмжлэгчийн эрхэд аль нь хамаарахгүй вэ?
Answer
  • a. Хэрэг бүртгэгчийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах
  • b. Гаргасан нэхэмжлэлээ дэмжих, татгалзах
  • c. Хэргийн бүх материалтай танилцах
  • d. Хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт гаргаж өгөх

Question 85

Question
85. Гэрч нь:
Answer
  • a. Хэргийн талаархи бүхий л нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээд
  • b. Хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл өгч чадах, тухайн хэрэгт холбогдолгүй этгээд
  • c. Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүн
  • d. Хэргийн талаархи бүхий л нөхцөл байдлыг мэдэж байгаа, хувийн сонирхолгүй этгээд

Question 86

Question
86. Шинжээчийн эдлэх эрхэд аль нь хамаарахгүй вэ?
Answer
  • a. Дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэгдэл баримт сэлт ирүүлэхийг хүсэх
  • b. Хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй нь танилцах
  • c. Байцаагдаж байгаа хүмүүст шинжилгээтэй холбогдох асуулт тавих
  • d. Үнэн зөв дүгнэлт гаргах

Question 87

Question
87. Гэрч ямар үүрэгтэй вэ?
Answer
  • a. Хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх
  • b. Гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах
  • c. Мэдүүлэг өгөхгүй байх
  • d. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн дуудсанаар ирэх

Question 88

Question
88. Хөндлөнгийн гэрчийн эрх:
Answer
  • a. Шүүх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцох
  • b. Тодорхой ажиллагаанд хяналт тавих үүднээс өөрийн хүсэлтээр байцаан шийтгэх ажиллагаанд оролцох
  • c. Хувийн сонирхолгүй байх
  • d. Өөрийн оролцсон байцаан шийтгэх ажиллагааны талаар гомдол гарах

Question 89

Question
89. Хуульд зааснаар хөндлөнгийн гэрч гэдэг нь:
Answer
  • a.Байцаан шийтгэх тодорхой ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд оролцсон иргэн
  • b. Байцаан шийтгэх тодорхой ажиллагааг гэрчлэхээр тухайн ажиллагаанд оролцогч иргэн
  • c. Байцаан шийтгэх ажиллагааг ажиглахаар тухайн ажиллагаанд оролцогч иргэн
  • d. Аль аль нь зөв

Question 90

Question
90. Хөндлөнгийн гэрчийн үүрэгт аль нь хамаарах вэ?
Answer
  • a. Эрх бүхий этээдийн дуудсан цагт хүрэлцэн ирэх
  • b. Хэргийн талаар мэдүүлэг өгөх
  • c. Баримт сэлт гаргаж өгөх
  • d. Гэрчид асуулт тавих

Question 91

Question
91. Хуульд зааснаар ЭБШ ажиллагаанд шүүгчээр оролцож болохгүй үндэслэл:
Answer
  • a. Гэрчийн төрөл садан
  • b. Яллагдагчийн найзыг сайн таньдаг
  • c. Уг хэргийг урьд нь сайн мэддэг
  • d. Хэрэгт шууд бус хувийн сонирхолтой байх

Question 92

Question
92. Шууд буюу шууд бус хувийн сонирхолтой байвал ЭБШ ажиллагаанд оролцож болохгүй субъект:
Answer
  • a. Өмгөөлөгч
  • b. Гэрч
  • c. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
  • d. Аль аль нь зөв

Question 93

Question
93. Шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэлд аль нь хамаарахгүй вэ?
Answer
  • a. Тухайн хэргийг дахин хянан хэлэлцэх бол
  • b. Гэрчийн хувиар тухайн хэрэгт оролцохоор бол
  • c. ЭБШ ажиллагааны оролцогчдоос хүсэлт гаргасан бол
  • d. Шүүгч өөрөө татгалзсан

Question 94

Question
94. Шинжээчээр оролцож болохгүй байдал:
Answer
  • a. Шинжээчээс хэргийн талаар хийсэн шалгалтын материал эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болсон бол
  • b. Шинжээч албан тушаалын болон бусад байдлаар сэжигтэн, яллагдагчийн эрхшээлд байгаа бол
  • c. ЭБШ хуульд заасан үндэслэл байвал
  • d. Дахин шинжилгээ хийлгэхэд урьд нь дүгнэлт гаргасан байвал

Question 95

Question
95. Шүүгчийг татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэх нийтлэг журам:
Answer
  • a. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө
  • b. Шүүхийн шүүмжлэл эхлэхээс өмнө
  • c. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө
  • d. Аль ч үе шатанд болно

Question 96

Question
96. Шүүх хуралдааны үед прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий субъект:
Answer
  • a. Дээд шатны прокурор
  • b. Хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн
  • c. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгч
  • d. Ерөнхий прокурор

Question 97

Question
97. Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Answer
  • a. Ерөнхий шүүгч дангаараа
  • b. Шүүх бүрэлдэхүүн
  • c. Шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ
  • d. Тухайн шүүхийн бүх шүүгчдийн зөвлөлгөөнөөр

Question 98

Question
98. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий субъект:
Answer
  • a. Мөрдөн байцаах байгууллагын дарга
  • b. Шүүгч
  • c. Прокурор
  • c. Дээд шатны прокурор

Question 99

Question
99. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хаана шийдвэрлэх вэ?
Answer
  • a. Шүүх хуралдааны танхимд
  • b. Шүүхийн зөвлөлдөх тасалгаанд
  • c. Аль тохиромжтой газар
  • d. Ерөнхий шүүгчийн өрөөнд

Question 100

Question
100. Шүүх бүрэлдэхүүний олонхийг татгалзсан хүсэлт нь үндэслэлтэй байвал түүнийг шийдвэрлэх эрх бүхий субъект:
Answer
  • a. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгч
  • b. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч
  • c. Дээд шатны шүүх
  • d. Шүүхийн ерөнхий зөвлөл
Show full summary Hide full summary

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Eruu 1-99
Munkh Orgil
eruu 101-200
Munkh Orgil
eruu 301-469
Munkh Orgil
eruu 201-300
Munkh Orgil
Turiin onol 301-367
Munkh Orgil
EZOnol 1-100
munkhorgil
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
EZOnol 101-200
munkhorgil
Zahirgaa 301-400
Munkh Orgil
Zahirgaa 601-720
munkhorgil