Quiz
Үндсэн хуулийн эрх зүйн тухай мэдлэг
This quiz has a time limit, so it opens in the usual player.
Questions in this quiz (93)
1Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдсан он
- A1992 он
- B1960 он
- C1940 он
- D1924 он
2Аль нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бэ?
- AТөвлөн удирдах ёс
- BҮндэстний засан тохинох эрхийг хангах ёс
- CЭрх чөлөө
3Монгол улс дахь өмчийн төрлийг Үндсэн хуульд заасан нь
- AТөрийн ба хувийн өмч
- BНийтийн ба төрийн өмч
- CНийтийн ба хувийн өмч
- DТөрийн, нутгийн, хувийн өмч
4Улсын Их Хурал нь
- AДарга, дэд дарга, гишүүдээс бүрдэнэ
- BГишүүдээс бүрдэнэ
- CБайнгын Хороодоос бүрдэнэ
5УИХ-ын анхдугаар чуулганыг нээж хэн үг хэлэх вэ?
- AХамгийн ахмад гишүүн
- BҮндсэн хуулийн цэцийн дарга
- CМУ-ын Ерөнхийлөгч
6УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэг (үл хамаарахыг ол)
- AДэвшүүлсэн намын эрх ашгийг хамгаалах
- BАрд түмний элч байх
- CСонгосон тойргийн сонгогчдын ашиг сонирхолыг хамгаалах
- DНийт иргэн, улсын ашиг сонирхолыг хамгаалах
7УИХ-ын онцгой бүрэн эрх (үл хамаарахыг ол)
- AТөрийн гадаад бодлогын үндсийг тодорхойл ох
- BХуулийн биелэлтийг зохион байгуулж хангах
- CХуулийн биелэлтийг хянан шалгах
- DХүний эрх, эрх чөлөөг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх
8Үндсэн хуульд зааснаар төр шашны харилцаа нь
- AТөрөөс шашныг, шашныг сургуулиас тусгаарлана
- BШашин нь төрөө дээдэлж, төр нь шашнаа хүндэтгэнэ
- CТөр ба сүм, хийдийг тусгаарласан
9Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх юунд (хэнд) тангараг өргөсөнөөр эхэлдэг вэ? (үл хамаарахыг ол)
- AТөрийн далбаанд
- BТөрийн тугандааУлсын Их Хуралд
- CУлсын Их Хуралд
- DМонголын ард түмэнд
10Улс оронд нийгмийн ямар институт нь хүн амыг нутаг дэвсгэрийн зарчмаар зохион байгуулахыг нөхцөлдүүлсэн вэ?
- AИргэний харьяалалын институт
- BХувийн өмчийн институт
- CГэр бүлийн институт
- DАль нь ч биш
11Монгол Улсад онц байдлыг ямар субъект зарлах (үл хамаарахыг ол)
- AУИХ
- BЕрөнхийлөгч
- CЗасгийн газрын хуралдаанаас
- DҮндэсний аюулгүй байдлын зөвлөл
- EЗэвсэгт хүчний ерөнхий командлагч
12Дараах нөхцөлд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулна (үл хамаарахыг ол)
- AГишүүдийн гуравны нэгээс дээших нь шаардсанаар
- BУИХ дахь намын бүлгийн санаачилгаар
- CЕрөнхийлөгчийн санаачилгаар
- DУИХ-ын даргын санаачилгаар
- EЗасгийн газрын санаачилгаар
13Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль
- AҮндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй
- BОрганик хуулийн нэгэн адил хүчинтэй
- CЖирийн хуулийн нэгэн адил хүчинтэй
- DЭрх зүйн актын нэгэн адил хүчинтэй
14Шүүхийн өмнө хэн эрх тэгш байх вэ?(үл хамаарахыг ол)
- AХүн бүр
- BМонгол улсын иргэн бүр
- CХууль ёсоор оршин суугаа хүн бүр
- DБүх хүн
- EЭрх зүйн чадамжтай нийт хүн ам
15Монгол Улсын иргэний үндсэн үүрэг
- AҮндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх
- BХөдөлмөрлөх
- CЭрүүл мэндээ хамгаалах;
- DҮр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх;
- EХүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх
16Хүний дараах эрхийг хуулиар хязгаарлана.(үл хамаарахыг ол)
- AИтгэл үнэмшилтэй байх
- BЭрүүл мэндээ хамгаалуулах
- CШашин шүтэх
- DӨргөдөл, гомдол гаргах
17Улс төрийн нам, холбоо, эвсэл хөдөлгөөний үйл ажиллагаа явуулах нь хориглогдсон байгууллага
- AАймаг нийслэлийн Хурал
- BПрокурорын байгууллага
- CЗасгийн газар
- DШүүх
18Монгол улсын иргэний журамт үүргийг ол
- AҮр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
- BБайгаль орчноо хамгаалах
- CТатвар төлөх
- DХөдөлмөрлөх
19Суурь боловсролын хугацаа
- A4
- B8
- C10
- D12
- EЗөв хариулт алга байна
20Монгол Улсын иргэнийг өөр улсад
- AШилжүүлж өгнө
- BШилжүүлж өгөхийг хориглоно
- CХүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд
- DӨөрөө хүсвэл
- EЗөв хариулт алга
21Хүний хувийн эрхэд дараах эрх хамаарна (үл хамаарахыг ол)
- AАмьд явах эрх
- BСурч боловсрох эрх
- CОрон байр халдашгүй байх
- DХөдөлмөрлөх эрх
- EСонгох, сонгогдох эрх
22Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хэн олгох вэ?
- AМонголын Өмгөөлөгчдийн Холбоо
- BШүүх
- CХууль зүйн, дотоод хэргийн сайд
- DӨмгөөлөгчдийн мэргэжлийн хороо
23Гадаадын иргэдийн эдлэх ёсгүй эрхийг тодорхойл (хамааралтайг ол)
- AТөрийн байгууллагад сонгох, сонгогдох
- BАжил мэргэжлээ чөлөөтэй сонгох
- CУлс төрийн нам байгуулах, түүнд элсэн орох
- DЖагсаал цуглаан хийх
- EТөрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах
24Та өөрийн өмчлөлд байгаа газрыг бусдад ашиглуулж болох уу
- AТөрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр
- BНэгэнт миний өмч учраас би шууд захиран зарцуулна
- CОгт болохгүй
- DЭрх зүйн зохицуулалт байхгүй
25Иргэний гадаад зорчих эрхийг хуулиар хязгаарлах үндэслэл
(үл хамаарахыг ол)- AҮндэсний аюулгүй байдлыг хангах
- BХүн амын аюулгүй байдлыг хангах
- CНийгмийн хэв журмыг хамгаалах
- DХүний эрх, эрх чөлөөг хамгаалах
26Монгол улс нутаг дэвсгэртээ байгаа харъяалалгүй хүний эрх, үүргийг
- AТусгай хуулиар
- BОлон улсын гэрээ, хэлэлцээрээр
- CӨөрийн орны хуулиар тогтооно
27Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийт нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага
- AУИХ
- BЗасгийн газар
- CБоловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- DРадио телевизийн хэрэг эрхлэх газар
- EЗөв хариулт алга байна
28Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн эдлэх эрх
- AХөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх
- BТөрийн байгууллагад сонгох, сонгогдох
- CХалдашгүй, чөлөөтэй байх
- DАрд нийтийн санал асуулгад оролцох
- EТайван жагсаал цуглаан хийх
29Хуульд зааснаар ямар байгууллагад ажил хаяхыг хориглохгүй вэ?
- AНийтийн тээвэр
- BУлсын аюулгүй байдлыг хангах
- CБатлах хамгаалах
- DХэв журам сахиулах
30УИХ-ын гишүүн Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргажээ. Саналаа Үндсэн хуулийн Цэцээр дамжуулан УИХ-д өргөн мэдүүлсэн нь
- AХуульд нийцсэн
- BХуульд нийцээгүй
- CИйм санал гаргах эрх нь хуульд нийцээгүй
- DЗөвхөн өөрөө өргөн мэдүүлэх ёстой
31Монгол Улсад дараах субъектэд гүйцэтгэх эрх мэдэл хадгалагдана
- AЕрөнхийлөгч
- BХууль зүй, дотоод хэргийн яам
- CУлсын Их хурал
- DҮндсэн хуулийн Цэц
- EЗасгийн газар
32Хуулийн биелэлтийг хангах субъектийг ол
- AЗасгийн газар
- BЦагдаагийн байгууллага
- CХууль Зүй Дотоод хэргийн Яам
- DУлсын Дээд Шүүх
- EУлсын прокурор
33Төрийн захиргааны байгууллага нь
- AЯам
- BҮндсэн хуулийн Цэц
- CАгентлаг
- DУИХ
- EТөрийн албаны зөвлөл
34Засгийн газрын үндсэн бүрэн эрхийг нэрлэнэ үү?
- AЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах
- BНутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх
- CМонгол улсын олон улсын гэрээ байгуулж, батлах
35Хүний гадаадад явах эрхийг хязгаарлах үндэслэл
- AХүн амын аюулгүй байдлыг хангах
- BНийгмийн хэв журмыг хамгаалах
- CҮндэсний аюулгүй байдлыг хангах
- DСэжигтэн, яллагдагчаар татагдсан
36Монгол Улсын төрийн албаны ангилалд аль нь хамаарахгүй вэ?
- AЗахиргааны алба
- BГүйцэтгэх алба
- CТусгай алба
- DҮйлчилгээний алба
- EУлс төрийн алба
37Ямар хугацаанд Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорох вэ?
- AУИХ-ын 15 гишүүн санал гаргасан
- BЕрөнхий сайд огцорсон
- CЗасгийн газрын гишүүдийн гуравны нэг огцорсон
- DЗасгийн газрын гишүүдийн тэн хагас нэгэн зэрэг огцорсон
38Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргагчийн эрх
- AТатгалзан буцааж авах
- BЗаавал нэг тийш нь шийдвэрлүүлэх
- CТайлбар, нотлох баримт гаргах
- DШан харамж өгөх
- EДээд шатны албан тушаалтанд гомдол гаргах
39УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх дараах хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй
- A3 сар
- B6 сар
- C8 сар
- D12 сар
40Газрын суурь үнэлгээг ямар байгууллага тогтоох вэ?
- AУИХ
- BЗасгийн газар
- CТухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал
41Төрийн гадаад бодлогыг ямар субъект хэрэгжүүлэх вэ?
- AУИХ
- BЗасгийн газар
- CЕрөнхийлөгч
- DГадаад хэргийн яам
42Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот тосгоны эрх зүйн үндсийг тогтоох субъект
- AЗасгийн газар
- BУИХ-аас хууль гаргаж
- CДээд шатны засаг дарга
- DТухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал
43Байгалийн баялаг
- AАрд түмний мэдэлд
- BНийт иргэдийн өмчлөлд
- CТөрийн хамгаалалтанд
- DТөрийн өмчлөлд
44Хилийн цэсийг
- AЗасгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ
- BТухайн шатны хурлаас өргөн мэдүүлснээр Засгийн газар
- CТухайн шатны Засаг дарга өргөн мэдүүлснээр УИХ тогтооно
45Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь дараах эрх мэдэлд хамаарна
- AХууль тогтоох
- BГүйцэтгэх
- CШүүх
- DТөрийн эрх мэдэл
46Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй субъект ол
- AТөрийн бус байгууллага
- BУлс төрийн нам
- CСонгогчид
- DУИХ-д суудалтай улс төрийн
47Эдгээрээс аль нь Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах вэ?
- AӨршөөл үзүүлэх
- BЗасгийн газарт чиглэл өгөх
- CУлсын цол, одон медаль, цэргийн дээд цол бий болгох
- DТөрийн гадаад бодлого хэрэгжүүлэх
48Ерөнхийлөгч ажлаа хариуцна
- AАрд түмний өмнө сонгогчдын өмнө
- BСонгогчдын өмнө
- CУИХ-ын өмнө
- DҮндсэн хуулийн Цэцийн өмнө
- EУлсын Дээд шүүхийн өмнө
49Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь
- AНэг шаттай
- BХоёр шаттай
- CАрд түмнээс шууд сонгогддог
- DЗөв хариулт алга байна
50Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ
(үл хамаарахыг ол)- AӨршөөл үзүүлэх
- BУучлал үзүүлэх
- CЗасгийн газарт чиглэл өгөх
- DГадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах
- EГадаад улсад суух бүрэн эрх төлөөлөгчийн газрын тэргүүн томилох, эргүүлэн татах
51Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо
- AОлонхийн
- BХувь тэнцүүлсэн
- CХолимог
52Монгол Улсын Ерөнхийлөгчийг ямар субъект үүрэгт ажлаас нь чөлөөлөх вэ?
- AУИХ
- BҮндэсний Аюулгүй байдлын Зөвлөл
- CЗасгийн газар
- DУлсын Дээд Шүүх
- EЭрх зүйн зохицуулалт байхгүй
53Ерөнхийлөгчийн хуульд нийцээгүй зарлигийг хүчингүй болгох субъект (үл хамаарахыг ол)
- AҮндсэн хуулийн Цэц
- BУИХ
- CУлсын Дээд Шүүх
- DЕрөнхийлөгч өөрөө
- EЗасгийн газар
54Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар нь
- AХууль тогтоох байгууллага
- BШүүх эрх мэдлийн байгууллага
- CГүйцэтгэх эрх мэдлийн байгууллага
- DЗөв хариулт алга байна
55Монгол Улсын Ерөнхийлөгч дараах эрх зүйн актийг гаргана
(үл хамаарахыг ол)- AХууль
- BЗарлиг
- CЗахирамж
- DТогтоол
- EТушаал
56Шүүн таслах ажиллагаанд оролцох этгээд (үл хамаарахыг ол)
- AУлсын Дээд Шүүхийн Ерөнхий Шүүгч
- BУИХ-ын гишүүн
- CШүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
- DУлсын Ерөнхий Прокурор
- EЕрөнхийлөгч
57Шүүх байгуулагдах үндэслэл (хамаарахыг ол)
- AҮндсэн хуулиар
- BЕрөнхийлөгчөөс
- CУИХ-аас
- DХуулиар
- EУлсын дээд шүүхээс
58Шүүхийн тогтолцоо (хамааралтайг ол)
- AТусгай шүүх
- BАймаг, нийслэлийн шүүх
- CЦэргийн шүүх
- DУлсын дээд шүүх
- EСум буюу сум дундын шүүх
59Шүүх эрх мэдлийн байгууллага төрийн бусад өндөрлөгүүдээс юугаараа ялгагдах вэ?
- AУдирдлагын хэргийг нийтлэг утгаар хэрэгжүүлдэггүй
- BСанхүүжилтийн эх үүсвэрээрээ
- CТөрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх субъектээрээ
- DЭрх хэмжээгээрээ
60Шүүхийн ерөнхий зөвлөл дараах үүргийг гүйцэтгэнэ (үл хамаарахыг ол)
- AШүүгчдийг томилох
- BШүүхийн хараат бус байдлыг хангах
- CШүүгчийг огцруулах
- DШүүхийн бие даасан байдлыг хангах
- EШүүхийн эрх ашгийг хамгаалах
61Үндсэн хуулийн цэц дараах субъектээс Үндсэн хууль зөрчсөн маргааныг шийдвэрлэнэ (үл хамаарахыг ол)
- AУИХ-ын гишүүн
- BСонгуулийн ерөнхий хорооны дарга
- CЗасгийн газрын гишүүн
- DУлсын дээд шүүхийн гишүүн
62Үндсэн хуулийн Цэцийн бүрэлдэхүүнд Улсын дээд шүүхийн шүүгч орж болохгүйн учир шалтгаан
- AХуульд заасан учраас
- BЭрх мэдлийн хуваарилалт зөрчигдөх
- CШүүн таслах ажиллагааны зарчим
- DХянан шийдвэрлэх асуудлын мөн чанараас
63Прокурорын байгууллага алинд нь хамаарах вэ?
- AХууль тогтоох эрх мэдэлд
- BГүйцэтгэх эрх мэдэлд
- CШүүх эрх мэдэлд
- DАль нь ч биш
64Улсын Дээд Шүүхийн шийдвэр хуульд харшилбал хэн хүчингүй болгох вэ?
- AУИХ
- BШүүхийн Ерөнхий Зөвлөл
- CЕрөнхийлөгч
- DУлсын Дээд Шүүх
- EҮндсэн хуулийн цэц
65Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хууль зөрчвөл УИХ ямар үндэслэлээр эгүүлэн татаж болох вэ?
- AЦэцийн шийдвэр
- BАнх илгээсэн байгууллагын санал
- CУлсын Их Хурлын хууль зүйн байнгын хорооны санал
- DҮндсэн хуулийн 66 дугаар зүйл
66Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчсөн маргааныг
(үл хамаарахыг ол)- AИргэдийн өргөдөл мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар
- BУлсын Их Хурлын гишүүний хүсэлтээр
- CЕрөнхийлөгчийн хүсэлтээр
- DУлсын Дээд Шүүхийн хүсэлтээр хэлэлцэнэ
67Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргаж УИХ-д оруулах асуудал
(үл хамаарахыг ол)- AЕрөнхий сайдыг огцруулах үндэслэл байгаа эсэх
- BТөрийн дээд албан тушаалтан хууль зөрчсөн эсэх
- CМонгол Улсын олон улсын гэрээ
- DЕрөнхийлөгчийн захирамж
- EЗасаг даргын (хотын) захирамж
68Ямар субъект Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хүний эрхийн комисст гомдол гаргах вэ? (хамааралтайг ол)
- AУИХ-ын гишүүн
- BАж ахуйн нэгж, байгууллага
- CЗасгийн газрын гишүүн
- DАлбан тушаалтан
- EИргэн
69Үндсэн хуулийн цэц төрийн албан хаагчийн өргөдлөөр маргаан үүсгэн хянан шийдвэрлэж болох уу
- AБолно
- BЗарим тохиолдолд
- CБолохгүй
70Үндсэн хуулийн Цэц нь онолын хувьд
- AШүүх
- BХяналтын байгууллага
- CХууль хэрэгжүүлэх байгууллага
71Улсын Дээд Шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэж
- AБолно
- BБолохгүй
- CЗарим үед
72Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн зорилго
- AШүүхийн бие даасан байдлыг хангах
- BБоловсон хүчнийг шилж сонгох
- CШүүгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх
73Улсын Дээд Шүүх, Үндсэн хуулийн Цэц, Улсын ерөнхий прокурорын ямар асуудлаар шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх вэ?
- AТөрийн эсрэг гэмт хэрэг
- BХүний эрх, эрх чөлөөг хамгаалах
- CЗохион байгуулалттай гэмт хэрэг
- DОлон улсын гэрээний зөрчилтэй асуудал
74Шүүн таслах ажиллагаанд шинээр орж ирсэн зарчим
- AШудрага ёс
- BХууль дээдлэх
- CИл тод байх
- DМэтгэлзэх
- EХамтын зарчмаар
75Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг тодорхойл
- AӨөрөө удирдах ёсны байгууллага тэргүүлэх
- BЗасаг дарга тэргүүлэх
- CТөрийн удирдлагыг орон нутгийн өөрөө удирдах ёстой хослуулах.
76Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааны зарчим
- AӨөрөө удирдах ёс
- BТөрийн удирдлагыг өөрөө удирдах ёстой хослуулах
- CТөвлөн удирдах ардчилсан зарчим
- DЗасаг дарга тэргүүлэх
77Сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн хүнийг дээд шатны засаг дарга томилохоос татгалзсан тохиолдолд сумын Засаг даргын бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх вэ?
- AСумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч
- BСумын Засаг даргын орлогч
- CӨмнөх Засаг дарга
- DСумын ИТХ-ийн тэргүүлэгчдийн дарга
78Аль нь нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарахгүй вэ?
- AНийслэлийн ИТХ
- BБагийн ИНХ
- CХорооны Засаг дарга
- DДүүргийн ИТХ
79Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хууль тогтоомжид нийцээгүй бол хэн хүчингүй болгох вэ?
- AДүүргийн ИТХ-ийн тэргүүлэгчид
- BДүүргийн Засаг дарга
- CНийслэлийн ИТХ
- DНийслэлийн засаг дарга
80Нутгийн өөрөө удирдах ёс гэсэн нэр томъёо анх
- A1924 оны Үндсэн хуулиар бий болсон
- B1940 оны Үндсэн хуулиар бий болсон
- C1960 оны Үндсэн хуулиар бий болсон
- D1990 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бий болсон
- E1992 оны Үндсэн хуулиар бий болсон
81Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхөд харгалзах асуудал
- AИргэдийн санал
- BЭдийн засгийн бүтэц
- CБүс нутгийн хөгжлийн шаардлага
- DТухайн нутгийн засаг даргын санал
- EИргэдийн төлөөлөгчдийн хурлын санал
82Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэзээ батлагдсан бэ?
- A1990
- B1992
- C1991
- D1993
83Аль нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж биш вэ?
- AАймаг
- BХороо
- CХот
- DБаг
84Хууль тогтоомжид зааснаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаа ямар байдаг вэ
- A2 жилээс доошгүй
- B5 жил
- C4 жил
- D1 жил
85Хотын оршин суугчид аль субъектийг сонгох вэ?
- AХотын Засаг дарга
- BИргэдийн хурлын тэргүүлэгч
- CХотын дарга
- DХотын иргэдийн төлөөлөгч
86Иргэдийн нийтийн хурлын сонгуулийн тогтолцоо нь
- AОлонхийн
- BХувь тэнцүүлсэн
- CХолимог
- DАль нь ч биш
87Аймгийн хурлын эрх хэмжээнд аль нь хамаарах вэ?
- AАймгийн засаг даргыг томилох
- BСумын засаг даргад нэр дэвшүүлэх
- CАймгийн төсөв батлах
- DАймгийн хилийн цэсийг өөрчлөх
88УИХ-ын сонгуульд нэр дэвшигч морь уралдуулж, түрүүлсэн морьдын эздэд мөнгөн бай шагнал өгжээ. Энэ нь:
- AСанал худалдан авахад чиглэгдсэн үйлдэл
- BХуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл
- CСонгогчдыг эд хөрөнгөөр татах оролдлого
89Сонгуулийн тухай хуульд "нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаахыг хориглоно" гэж заажээ. Энэ нь эрх зүйн хэм хэмжээний
- AГипотез
- BДиспозиц
- CСанкц
90Сонгуулийн хууль зөрчсөн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
- AСахилгын
- BИргэний эрх зүйн
- CЗахиргааны
- DЗөв хариулт алга
91Сонгуулийн тойрогт сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гарсанаас хойш хэд хоногийн хугацаанд дахин сонгуулийг явуулах вэ?
- A30 хоног
- B14 хоног
- C1 сар
92Сонгуулийн сурталчилгааг санал хураахаас өмнө зогсоох цаг
- A12
- B24
- C48
- D72
93Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ гишүүдийн дөрөвний гурваас доошгүй саналаар батална
- AХүрэлцэн ирсэн гишүүдийн
- BИрцэд орсон гишүүдийн
- CНийт гишүүдийн
- DЗөв хариулт алга байна
Information
- Description
- Шалгалтад бэлдэхэд туслах
- Author
- Ochmaa E
- Language
- English
- Views
- 209
- Tags
- Rating
- No ratings yet Rate this quiz