Zahirgaa 601-720

Description

Захиргааны тестийн сүүлийн хэсэг
munkhorgil
Quiz by munkhorgil, updated more than 1 year ago
munkhorgil
Created by munkhorgil over 8 years ago
454
6

Resource summary

Question 1

Question
601.Ашигт малтмалын ордыг гэмтээх нь ямар төрлийн зөрчил вэ?
Answer
  • a)       Газрын эрх зүйн харилцаа.
  • b)       Газрын хэвлийн эрх зүйн харилцаа.
  • c)       Ашигт малтмалын эрх зүйн харилцаа.
  • d)       Экологийн эрх зүйн харилцаа.

Question 2

Question
602.       Монгол улсын иргэн А нь ахуйн зориулалтаар амьтан агнах, барих нэг удаагийн эрхийн бичгийг авчээ. Тэрээр тарвага агнах бол аль нь хуулиар зөвшөөрсөн үндэслэл болох вэ?
Answer
  • a)       1 хүртэл хоногийн дотор, 3 тарвага агнах
  • b)       3 хүртэл хоногийн дотор, 5 тарвага агнах
  • c)       5 хүртэл хоногийн дотор, 10 тарвага агнах
  • d)       10 хүртэл хоногийн дотор, 10 ширхэгээс илүүгүй байна.

Question 3

Question
603.       “А” байгууллага нь эзэмшил газрынхаа хилийн дотор байгууллагын хэрэгцээнд зориулан шинээр барилга барьж, газрын хэвлийг ашиглах бол аль нь хуулиар зөвшөөрсөн үндэслэл болох вэ?
Answer
  • a.       Засгийн газраас тогтоосон журмын дагуу газрын хэвлийг ашиглах эрхтэй.
  • b.       Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу газрын хэвлийг ашиглах эрхтэй.
  • c.        Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн газрын хэвлийг ашиглах эрхэй.
  • d.       Тухайн сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон журмын дагуу газрын хэвлийг ашиглах эрхтэй.

Question 4

Question
604.Аль нь ногоон бүсийн ойлголтод хамаарагдах вэ?
Answer
  • a.       Хот, суурин газрын тусгай хэрэгцээний газар.
  • b.       Тусгай хамгаалалтанд хамаарагдах газар.
  • c.        Хүн амын эрүүл ахуйн нөхцлийг хангахаар тогтоогдсон газар.
  • d.       Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах зохилгоор хот, тосгоны эргэн тойрны ойд тогтоосон бүс.

Question 5

Question
605.Ус хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн усны тоолуур суурилуулаагүй ус ашигласан бол:
Answer
  • a.       Ус ашиглах гэрээг хугацаанаас нь өмнө цуцална.
  • b.       Ус ашиглах эрхийн бичиг хүчингүй болно.
  • c.        Ус ашиглах гэрээг зөвшөөрөл олгогчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцална.
  • d.       Ус ашиглах эрхийн бичиг зөвшөөрөл олгогчийн санаачилгаар хүчингүй болно.

Question 6

Question
606.Ашиглах нөөцгүй болсон нэгэн зүйл ургамал байна. Энэ нь ямар ангиллын ургамалд орох вэ?
Answer
  • a.       Нэн ховор.
  • b.       Ховор.
  • c.        Элбэг.
  • d.       Түгээмэл

Question 7

Question
607.Аль нь газрыг эрх зүйн талаас нь тодорхойлсон ойлголт вэ?
Answer
  • a.       Газрын хэвлий, дээд давхарга, ландшафт зэргийг багтаасан газрын ертөнц, газрын бүрхэвчийг хэлнэ.
  • b.       Бүхий л нутаг дэвсгэрийг хэлнэ.
  • c.        Газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий зохих орон зайн давхаргыг хэлнэ.
  • d.       Ертөнцийн гадаргуу буюу хөрсийг хэлнэ.

Question 8

Question
608.Газрын эрх зүйн зөвлөх арга гэдэг нь:
Answer
  • a)       Газрын эрх зүйн харилцаанд оролцогчдод ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хэлнэ.
  • b)       Газрын эрх зүйн харилцаанд оролцогчдод газартай харилцах талаар чиглэл, зөвлөмж өгөхийг хэлнэ.
  • c)       Газрын эрх зүйн харилцаанд оролцогчдын зан төлөвийн хязгаарыг тогтоож, ажиллах нөхцөлийг бий болгохыг хэлнэ.
  • d)       Газрын эрх зүйн харилцаанд ямар журам баримтлан оролцох талаар нийтлэг шинжтэй, заавал биелүүлэх үүрэг, даалгавар өгөхийг хэлнэ.

Question 9

Question
609.Аль нь газрын эрх зүйн эх сурвалжид хамаарагдахгүй вэ?
Answer
  • a)       Дүрэм.
  • b)       Журам.
  • c)       Захирамж.
  • d)       Албан ёсны тайлбар.

Question 10

Question
610.Ойн сан бүхий газрыг бэлчээрт ашиглаж болох уу?
Answer
  • a)       Болно.
  • b)       Болохгүй.
  • c)       Зохих хууль тогтоомжийн дагуу болно.
  • d)       Энэ талаар хуулиар зөвшөөрөөгүй.

Question 11

Question
611.       Газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох нь аль байгууллагын бүрэн эрхэд хамаарагдах вэ?
Answer
  • a)       Тухайн шатны ИТХ шийдвэрлэнэ.
  • b)       Тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ шийдвэрлэнэ.
  • c)       Тухайн сумын газрын даамлын өргөн мэдүүлснийг үндэслэн Засаг дарга шийдвэрлэнэ.
  • d)       Аль нь ч биш.

Question 12

Question
612.       Газар эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлэгүй байна. Энэ тохиолдолд:
Answer
  • a)       Хуулийн дагуу байгаль орчны байцаагч арга хэмжээ авна.
  • b)       Газрын албаны мэргэжилтэн газар эзэмших харилцааг дуусгавар болгоно.
  • c)       Газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг дарга хүчингүй болгоно.
  • d)       Газар эзэмших эрхийг шүүхээс дуусгавар болно.

Question 13

Question
613.       Газар эзэмшигч нь газар эзэмших эрх дуусгавар болоход хуулийн хугацаанд газраа чөлөөлж өгөөгүй байна. Энэ тохиолдолд:
Answer
  • a)       Холбогдох газрын албанаас зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж нүүлгэнэ.
  • b)       Шүүхийн шийдвэрийг үндэслэн шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага хэрэгжүүлнэ.
  • c)       Тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.
  • d)       Цагдаагийн байгууллага зохих хууль тогтоомжийн дагуу нүүлгэнэ.

Question 14

Question
614.Аль нь зөв хариулт вэ?
Answer
  • a)       Төрөөс тусгайлан хамгаалагдсан газрыг тусгай хамгаалалттай газар гэнэ.
  • b)       Дархан цаазтай газар нутгийг тусгай хамгаалалттай газар гэнэ.
  • c)       Тусгай хэрэгцээнд зориулагдан хамгаалагдсан газрыг тусгай хамгаалалттай газар гэнэ.
  • d)     Дархан цаазтай газар, Байгалийн цогцолбор газар, Байгалийн нөөц газар, Дурсгалт газрыг тусгай хамгааллалттай газар хэлнэ.

Question 15

Question
615.Зам, шугам сүлжээний газрын нийтлэг зориулалт нь:
Answer
  • a)       Зөвхөн зам, шугам сүлжээний зориулалтаар ашиглагдана.
  • b)       Зам, шугам сүлжээний зориулалттай боловч хотын доторхи хэрэгцээнд зориулагдаж болно.
  • c)       Зам, шугам сүлжээний зориулалттай тул зам, шугам сүлжээгээ даган хотын гадна зориулагдаж болно.
  • d)       Зам, шугам сүлжээний зориулалттай боловч нэг нь хотын доторхи, нөгөө нь гадагш орших зам, шугам сүлжээнд хамаарагдаж болно.

Question 16

Question
616.Улаанбаатар хотын газарт хөдөө аж ахуйн зориулалтын газар байж болох уу?
Answer
  • a)       Болно.
  • b)       Болохгүй.
  • c)       Эрх бүхий байгууллага зөвшөөрвөл байж болно.
  • d)       Зохих хууль тогтоомжоор зөвшөөрвөл болно.

Question 17

Question
617.       Иргэн А газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид барьцаалж зээл авчээ. А-ийн үйлдэл хууль зүйн үндэслэлтэй юу?
Answer
  • a)       МУ-ын иргэдэд зөвшөөрсөн тул үндэслэлтэй.
  • b)       МУ-ын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд зөвшөөрсөн тул үндэслэлгүй.
  • c)       МУ-ын иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээдэд барьцаалж болохыг зөвшөөрсөн тул үндэслэлтэй.
  • d)       Зөвхөн МУ-ын иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хооронд зөвшөөрсөн тул үндэслэлгүй.

Question 18

Question
618.       Иргэн А-ийн эзэмшиж байсан газрыг Засаг дарга … компанийн мэдэлд шилжүүлсэн шийдвэр гаргажээ. Иргэн А гомдлоо хаана гаргах вэ?
Answer
  • a)       Холбогдох Газрын албанд.
  • b)       Тухайн Засаг даргын дээд шатны Засаг даргад.
  • c)       Харъяаллын дагуу шүүхэд.
  • d)       Захиргааны хэргийн шүүхэд.

Question 19

Question
619.Иргэний газар өмчлөх эрх нь хэдий үеэс үүсэх вэ?
Answer
  • a)       Засаг даргад хүсэлт гаргаснаар.
  • b)       Засаг даргын шийдвэр гарснаар.
  • c)       Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр.
  • d)       Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгосноор.

Question 20

Question
620.       Иргэн А-ийн хашаа байшингийн газрын хэмжээ 0,09 га газар байв. Түүний өмчлөх газрын хэмжээг яаж тогтоох вэ?
Answer
  • a)       Уг газрыг өмчлөлд нь шууд шилжүүлнэ.
  • b)       Хуулийн хэмжээ хэтэрсэн тул өмчлүүлэхгүй.
  • c)       Хуулийн хэмжээнээс илүү гарсан газрыг хасч өмчлүүлнэ.
  • d)       Хуулийн хэмжээнээс илүү гарсан газрыг үнээр нь худалдаж өмчлүүлнэ.

Question 21

Question
621.       Монгол улсын иргэн газрыг гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа, үнэгүй өмчлүүлэх үйл явцын хуулийн хугацаа дууссан бол:
Answer
  • a)       Газар өмчлөх эрхийн харилцаа дуусгавар болно.
  • b)       Иргэн хүсэлтээ гаргаад энэ эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж болно.
  • c)       Шинээр хууль баталж шийдвэрлэнэ.
  • d)     Газрыг үнээр нь худалдан авч өмчлөх эрхээ хэрэгжүүлнэ

Question 22

Question
622.Дараахь бодомжийн аль нь зөв бэ?
Answer
  • a)       Хууль бусаар бэлтгэж хураалгасан жимс жимсгэнэ, мөөг, самарыг тухайн зөрчлийг илрүүлэхэд мэдээлэл өгсөн иргэн А-д урамшуулал болгон олгоно.
  • b)       Хууль бусаар бэлтгэж хураалгасан жимс жимсгэнэ, мөөг, самарыг тухайн зөрчлийг илрүүлэхэд мэдээлэл өгсөн иргэн А-д урамшуулал болгон олгохгүй.
  • c)       Хууль бусаар бэлтгэж хураалгасан жимс жимсгэнэ, мөөг, самарын орлогын тодорхой хувийг тухайн зөрчлийг илрүүлэхэд мэдээлэл өгсөн иргэн А-д урамшуулал болгон олгоно.
  • d)       Хууль бусаар бэлтгэж хураалгасан жимс жимсгэнэ, мөөг, самарыг тухайн зөрчлийг илрүүлэхэд мэдээлэл өгсөн иргэн А-д орлогын дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг олгоно.

Question 23

Question
623.“А” аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн технологийн явцад ашигласан усыг эргүүлэн ашигласан бол:
Answer
  • a)       Ус ашигласан төлбөр төлөгчийн төлбөрөөс чөлөөлнө.
  • b)       Ус ашигласан төлбөр төлөгчийн төлбөрөөс чөлөөлөхгүй.
  • c)       Ус ашигласан төлбөр төлөгчийн төлбөрөөс хөнгөлнө.
  • d)       Ус ашигласан төлбөр төлөгчийн төлбөрөөс хөнгөлөхгүй.

Question 24

Question
624.Иргэн А дараахь шаардлагыг алийг нь хангавал чоно, үнэг, хярсыг агнаж, барьж болох вэ?
Answer
  • a)       Төлбөр төлсөн бол
  • b)       Ангийн буу эзэмших эрхийн үнэмлэхтэй, зохих журмын дагуу зөвшөөрөл авсан бол
  • c)       Төлбөр төлж, сумын Засаг даргаас эрхийн бичиг авсан бол
  • d)       Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй бол

Question 25

Question
625.       Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага “Эмийн бамбай” хэмээх ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах бол аль нь зөв бэ?
Answer
  • a)       Нэн ховор ургамал тул ашиглаж болохгүй.
  • b)       Ховор ургамал тул ашиглаж болно.
  • c)       Ховор ургамал тул ашиглаж болохгүй.
  • d)       Элбэг ургамал тул ашиглаж болно.

Question 26

Question
626.       Агаарт тогтоосон хэмжээнээс хэтрүүлэн бохирдуулах бодис гаргаж байгаа тээврийн ... төрлийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч хязгаарласан бол аль нь зөв бэ?
Answer
  • a)       Хуулиар зөвшөөрсөн тул шууд хязгаарлах үндэслэлтэй.
  • b)       Хуулиар зөвшөөрөөгүй тул хязгаарлах үндэслэлгүй.
  • c)       Хуулиар зөвшөөрсөн боловч тогтоосон журмын дагуу хязгаарлана.
  • d)       Хуулиар зөвшөөрөөгүй боловч шаардлагатай бол хязгаарлаж болно.

Question 27

Question
627.       Зах зээлээ хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар барагдуулах зорилгоор барааг гаалийн баталгаат агуулахад хадгалж болно. Бараа хадгалах хугацааг тодорхойлно уу?
Answer
  • a)       2 долоо хоног хүртэл
  • b)       6 сар хүртэл
  • c)       1 жил хүртэл
  • d)       2 жил хүртэл

Question 28

Question
628.       Гаалийн түр /зориулалтын гэж нэрлэдэг/ агуулахад барааг хэдий хугацаагаар хадгалах боломжтой вэ?
Answer
  • a)       Хоёр сар хүртэл
  • b)       6 сар хүртэл
  • c)       1 жил хүртэл
  • d)       2 жил хүртэл

Question 29

Question
629.Гаалийн нутаг дэвсгэр гэж юу вэ?
Answer
  • a)       Монгол улсын нутаг дэвсгэрийн тодорхой нэг хэсэг
  • b)       Гаалийн хяналт шалгалтын зорилгоор тогтоогдсон Монгол улсын нутаг дэвсгэр
  • c)       Бараа байрлуулах нутаг дэвсгэр
  • d)       Аль нь ч биш

Question 30

Question
630.       Гаалийн хилээр нэвтрүүлж буй бараа гэдэг ухагдахуунд цахилгаан, дулааны болон бүх төрлийн эрчим хүч..........
Answer
  • a)       Орно
  • b)       Орохгүй
  • c)       Цахилгаан нь орно
  • d)       Дулаан нь орохгүй

Question 31

Question
631.Барааг Гаалийн хилээр нэвтрүүлсэнд дараахи үйлдлийг тооцно.
Answer
  • a)       Импорт буюу оруулахыг
  • b)       Экспорт буюу гаргахыг
  • c)       Реэкспорт буюу дамжуулан өнгөрүүлэхийг
  • d)       Оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг

Question 32

Question
632.       Зорчигчийн дагалдах ачаанд татваргүй барааны нэгэн дэлгүүрийн нэр дээр ирүүлсэн бүгд 1600 ам.долларын үнэ бүхий үнэртэн байгааг гаальд мэдүүлжээ. Бүрдүүлэлтийг яаж хийх вэ?
Answer
  • a)       НӨТ-ыг нь тооцно
  • b)       Гааль болон НӨТ-ыг тооцно
  • c)       Гаалийн бичиг баримтыг нь үндэслэн гаалийн татваргүй нэвтэрүүлнэ.
  • d)       Бичиг баримт нь байхад л хангалттай

Question 33

Question
633.       Хилийн гаалийн хяналтын талбайд авто тээврээр оруулж ирсэн 80 тонн гэж гаальд мэдүүлсэн дээд гурил гаалийн шалгалт хийхэд 130 тонн болох нь тогтоогджээ. Мэдүүлэгч чанар стандартын байцаагчийн олгосон бичигт тавьсан тоог үндэслэн мэдүүлсэн гэсэн тайлбар өгч буй тохиолдолд бүрдүүлэлтийг яаж дуусгах вэ?
Answer
  • a)       Мэдүүлэх журам зөрчсөний дагуу торгож, дутуу татварыг нөхөн тооцно.
  • b)       Стандартын байцаагчийн бичгийг үндэслэнэ.
  • c)       Зөвхөн дутуу татварыг нь тооцно.
  • d)       Аль нь ч биш

Question 34

Question
634.       Гадаадын захиалагчийн материалаар оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж 8000 метр хөвөн даавуу хүлээн авах тухай өгсөн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийхэд 6000 метр нь хөвөн даавуу, 2000 метр нь 55%-ийн хөвөн, 45%-ийн нийллэг мяндас орсон нэхмэл даавуу болох нь батлагдсан тохиолдолд гаалийн байцаагч уг үйлдлийг гаалийн зөрчилд тооцох уу? Тийм бол яагаад? үгүй бол яагаад?
Answer
  • a)       Зөрчилд тооцохгүй учир нь аль нь хөвөн, аль нь нэхмэл даавуу болохыг тогтоох боломжгүй
  • b)       Зөрчилд тооцно учир нь бараагаа буруу мэдүүлсэнээс гадна хөвөн даавуу болон нэхмэл даавууны чанар, орц, үнэ ялгаатай
  • c)       Ийм юмыг гаалийн зөрчилд авч үздэггүй
  • d)       Аль нь ч биш

Question 35

Question
635.       МУИС-ийн магистрын хамгаалалт дээр гаалийн албаны хамгийн чухал үүрэг бол хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх үйлдэлтэй хийх тэмцэл мөн гэж үзжээ. Гэтэл шалгагч багш гаалийн албаны тэргүүн зэргийн үүрэг бол гаалийн болон бусад татварыг ногдуулж барагдуулах явдал гэжээ. Хэнийх нь зөв бэ?
Answer
  • a)       Магистрант
  • b)       Шалгагч багш
  • c)       Дээр дурдсан 2-ын аль нь ч биш
  • d)       Хоёуланг нь чухалд тооцно

Question 36

Question
636.       Гаалийн шалгалтаар Камаз маркын машинд ачиж хар тугалага гэж мэдүүлсэн 15 тонн хаягдал хар төмөр, 5 тонн тугалагыг илэрүүлжээ. Гаалийн байцаагч үүнийг гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж уг барааг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Мэдүүлэгч үүнийг эсэргүүцэж, татварыг нөхөн төлж, нөхөн төлсөн татвартай тэнцэх хэмжээний торгууль төлөх замаар гаалийн бүрдүүлэлтийг дахин хийх хүсэлт тавьжээ. Хэнийх нь зөв бэ?
Answer
  • a)       Гаалийн байцаагч
  • b)      Мэдүүлэгч
  • c)       Хэнийх нь ч зөв биш
  • d)       Торгосноор уг зөрчил арилна

Question 37

Question
637.Стратегийн ач холбогдолтой түүхий эдийг хууль бусаар улсын хил нэвтрүүлэх нь:
Answer
  • a)       Нийгмийн аюулгүй байдалд хор учруулна
  • b)       Монгол улсын болон дэлхийн хамтийн нийгэмлэгийн аюулгүй байдалд хохирол учруулна
  • c)       Эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулна
  • d)       Соёлын өвийг хамгаалахад хор учруулна

Question 38

Question
638.Зэвсэг, хар тамхи, сэтгэц нөлөөт бодисыг хууль бусаар хилээр оруулах ба гаргах нь:
Answer
  • a)       Соёлын өвийг хамгаалахад хор учруулна
  • b)       Монгол улсын болон дэлхийн хамтын нийгэмлэгийн аюулгүй байдалд хохирол учруулна
  • c)       Эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулна
  • d)       Нийгмийн аюулгүй байдалд хор учруулна

Question 39

Question
639.       Гаалийн хуулийн 71, 73, 78 дугаар зүйлд заасан “Гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн. . .” гэдэгт аль үйлдлийг оруулах бэ?
Answer
  • a)       Мэдүүлэх журам зөрчсөн үйлдэл
  • b)       Бараа мэдүүлж журмыг зөрчсөн
  • c)       Гаалийн бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн
  • d)       Гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн

Question 40

Question
640.       Гаалийн бүрдүүлэлтийн аль горимоор орсон бараанд гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хийхэд гадаад худалдааны гэрээ шаардлагагүй вэ?
Answer
  • a)       Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах
  • b)       Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх
  • c)       Барааг гаалийн нутаг дэвсгэрт бүр мөсөн оруулах
  • d)       Хязгаарласан барааг гаалийн хилээр нэвтрүүлэх

Question 41

Question
641.Гаалийн эрх зүйн харилцаан дахь “Түр хугацаагаар нэвтрүүлэх” гэсэн ойлголтод:
Answer
  • a)       Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдээлэх хугацааг ойлгоно.
  • b)       Барааг нэг жилийн дотор, тээврийн хэрэгслийг 6 сарын дотор гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах эсвэл буцаан гаргах ерөнхий хугацааг ойлгоно.
  • c)       Зөвхөн тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах хугацаа болон түүнийг гаалийн байгууллагад мэдүүлэх хугацааг ойлгоно.
  • d)       Төмөр замын өртөөн дээр 30 минутаас 2 цаг зогсоод өнгөрөх бараа, тээврийн хэрэгслийг ойлгоно.

Question 42

Question
642.Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь:
Answer
  • a)       Бараа гаалийн хилээр орсон үеэс эхэлнэ.
  • b)       Барааг гаальд мэдүүлсэн үеэс эхэлнэ.
  • c)       Барааг гаалийн хяналтын талбайд орсон үеэс эхэлнэ.
  • d)       Гаалийн терминал дээр бүртгэсэн үеэс эхэлнэ.

Question 43

Question
643.Гаалийн хяналтын талбайн хил нь Монгол улсын гаалийн хил мөн үү?
Answer
  • a)       Мөн
  • b)       Биш
  • c)       Улсын хилтэй агуулга нэг
  • d)       Дээрхи гурвын аль ч биш

Question 44

Question
644.       Гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгслийг оруулахад аль гаалийн хяналтын талбайн хилийг гаалийн хилд тооцох бэ?
Answer
  • a)       Хилийн гаалийн хяналтын талбайн хил
  • b)       Гүний гаалийн хяналтын талбайн хил
  • c)       Эцсийн бүрдүүлэлт хийж буй гаалийн байгууллагын хяналтын талбайн хил
  • d)     Гаалийн хяналтын талбай бүрийн хил

Question 45

Question
645.       Буруу хариултыг ол. Гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хилээр нэвтрүүлнэ.
Answer
  • a)       Барааны нэр төрөл, тоо хэмжээг харгалзах
  • b)       Бараанд өөрчлөлт оруулахгүй буцаан гаргах
  • c)       Барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах
  • d)       Барааг гаалийн түр ба баталгаат агуулахад оруулах

Question 46

Question
646.       Монгол улсын гаалийн нутаг дэвсгэрт бүр мөсөн оруулсан барааг гаалийн өөр ямар горимд оруулж болох бэ?
Answer
  • a)       Буцаан гаргах горим
  • b)       Гаалийн баталгаат агуулахын горим
  • c)       Дамжуулан өнгөрүүлэх горим
  • d)       Барааг шилжүүлэн ачих горим

Question 47

Question
647.       Гаалийн тухай хуулийн “Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх, нэвтрүүлэхийг завдах” зөрчил нь:
Answer
  • a)       Хориглосон бараанд хамаарна
  • b)       Хууль бусаар нэвтрүүлсэн бүх төрлийн бараа тээврийн хэрэгсэлд хамаарна
  • c)       Хязгаарласан бараанд хамаарахгүй
  • d)       Хууль бус гэдэгт тооцохгүй

Question 48

Question
648.Гаалийн хууль тогтоомж зөрчсөн хоёр ба түүнээс дээш зөрчилд торгуул ногдуулах зарчим:
Answer
  • a)      Хөнгөнийг хүндэд багтаахгүй, тус тусад нь торгуул ногдуулна
  • b)      Хөнгөнийг хүндэд багтааж хоёр буюу түүнээс дээш зөрчил гаргасан бол хуулийн аль нэг зүйл заалтад хамааруулах хариуцлага хүлээлнэ
  • c)       Хориглосон барааг хилээр нэвтрүүлэх үйлдэлд хариуцлага тооцно
  • d)      Ийм зарчим байж таарахгүй

Question 49

Question
649.Гаалийн тухай хуульд заасан “Хориглосон барааг гаалийн хил дээр нэвтрүүлэх” зөрчил нь:
Answer
  • a)       Хууль бус байхыг шаардана
  • b)       Хууль бус байхыг шаардлахгүй
  • c)       Алийг нь ч шаардахгүй
  • d)       Аль алинг нь шаардана

Question 50

Question
650.Гаалийн хяналтын талбайг байгуулах журмыг баталж, биелэлтэнд нь хяналт тавих субъектийг заа.
Answer
  • a)       Гаалийн удирдах төв байгууллага
  • b)       Гаалийн газар байгууллага
  • c)       Гаалийн ерөнхий газрын дарга
  • d)     Гаалийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтэс

Question 51

Question
651. Татвар төлөх үйл ажиллагааны ардчилсан зарчмын илэрхийлэл юу вэ?
Answer
  • a.       Татварын ногдлоо өөрөө тодорхойлох.
  • b.       Татварын орлогоо өөрөө тодорхойлох.
  • c.        Татварын хувь хэмжээ өөрөө тогтоох.
  • d.      Татварын хугацаагаа өөрөө тодорхойлох.

Question 52

Question
652.Монгол улсад албан татварыг бий болгох, өөрчлөх, эрхтэй субьектийг нэрлэнэ үү.
Answer
  • a.       Засгийн газар
  • b.       Аймаг нийслэлийн ИТХ
  • c.        Татварын ерөнхий газар
  • d.       УИХ

Question 53

Question
653.Татварын санхүүгийн тайланг улирал бүр гаргаж ямар байгууллагаар батлуулах вэ?
Answer
  • a.       Татварын байгууллага өөрөө.
  • b.       Санхүүгийн байгууллагаар.
  • c.        Аудитын байгууллагаар.
  • d.       Татварын маргаан таслах Зөвлөлөөр.

Question 54

Question
654.Аль нь зөв бэ? Албан татвар гэдэг нь:
Answer
  • a)       Улс орон нутгийн төсөвт зайлшгүй төлөх хариу төлбөргүй мөнгө.
  • b)       Хууль тогтоомжийн дагуу улс орон нутгийн төсөвт төлөх хариу төлбөргүй мөнгөн хөрөнгө.
  • c)       Төсвийн сан бүрдүүлэх биет хөрөнгө.
  • d)       Төсвийн сан бүрдүүлэх арга хэрэгсэл.

Question 55

Question
655.       Татварын улсын байцаагч татвар төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхдээ ямар шийдвэр гаргах вэ?
Answer
  • a)       Тогтоол үйлдэнэ.
  • b)       Акт үйлдэнэ.
  • c)       Тэмдэглэл хөтөлнө.
  • d)       Акт, тэмдэглэл хөтөлнө.

Question 56

Question
656.Дараах бодомжоос татвар төлөгчийн эрхийг тодорхойл.
Answer
  • a)       Татвараа үнэн зөв тодорхойлох
  • b)       Тогтоосон хугацаанд төлөх
  • c)       Татварын хяналт шалгалтанд хамрагдах
  • d)       Татвар төлөх хугацааг сунгуулах

Question 57

Question
657.Иргэдийн орлого тодорхойлох хуудсаар татварын орлогоо төлдөг татвар төлөгчийг тодорхойл.
Answer
  • a)       Аж ахуйн нэгж байгууллагад ажиллагсад.
  • b)       Эд хөрөнгө эзэмшигч иргэн.
  • c)       Хувийн сургуулийн ажилтан.
  • d)       Өмгөөлөгч, нотариатч.

Question 58

Question
658.Татварын улсын ерөнхий байцаагчийг ямар субьект томилох вэ?
Answer
  • a)       Татварын Ерөнхий газар.
  • b)       Сангийн сайд.
  • c)       Засгийн газар.
  • d)       Улсын Их Хурал.

Question 59

Question
659.Аль нь зөв бэ? Татварын алба нь:
Answer
  • a)       нэгдмэл төвлөрсөн удирдлагатай.
  • b)       салбар хоорондын удирдлагатай.
  • c)       шууд удирдлагатай.
  • d)       аль нь ч биш.

Question 60

Question
660.Аж ахуйн нэгжийн татвар төлөх үүрэг хэдийд дуусгавар болох вэ?
Answer
  • a)       Аж ахуйн нэгж тусгаарласан.
  • b)       Өв залгамжлагчид эрх нь шилжсэн.
  • c)       Шинээр үүсгэн байгуулагдсан нөхцөлд.
  • d)       Аж ахуйн нэгж татан буугдсан.

Question 61

Question
661.Үндэсний татварын албаны чиг үүргийг тодорхойл.
Answer
  • a)       Татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах
  • b)       Сургалт зохион байгуулах
  • c)       Гарын авлагын материал хийх
  • d)       Улс орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх

Question 62

Question
662.Татварын улсын байцаагчийн акт баримт бичиг нь:
Answer
  • a)       хэм хэмжээний акт
  • b)       захиргааны акт
  • c)       заавал биелүүлэх шийдвэр
  • d)       аль нь ч биш.

Question 63

Question
663.Албан татварын үндсэн зорилго нь:
Answer
  • a)       төрийг тогтвортой байлгах
  • b)       хуримтлал хэрэглээг зохицуулах
  • c)       мөнгөн хуримтлал бий болгох
  • d)       төсвийн орлого бүрдүүлэх, хуваарилах.

Question 64

Question
664.Албан татварыг тэгш, шударга хураан авах зарчмын онолыг үндэслэгч аль нь вэ.
Answer
  • a)       Ж.Кейнс
  • b)       А.Смит
  • c)       Жонн Стуарт Милл
  • d)       Аль нь ч биш.

Question 65

Question
665.Татварын маргаан таслах зөвлөлөөс гарах баримт бичгийг тодорхойл.
Answer
  • a)       Шийдвэр
  • b)       Захирамж
  • c)       Тогтоол
  • d)       тушаал.

Question 66

Question
666.Татварын алба нь ямар тохиолдолд дүгнэлт гэсэн баримт бичиг үйлдэх вэ.
Answer
  • a)       Эд хөрөнгө битүүмжлэх
  • b)       Татварын ногдлыг төлүүлэхээр
  • c)       Эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр
  • d)       Зөрчлийг арилгуулахаар

Question 67

Question
667.Албан татвараа суутгуулан тооцуулдаг иргэнд аль нь хамаарах вэ?
Answer
  • a)       лиценз эзэмшигч
  • b)       хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсад
  • c)       мал бүхий иргэн
  • d)       аль нь ч биш.

Question 68

Question
668.Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч буюу өмчлөгч татварын албанд ямар хугацаанд бүртгүүлэх ёстой вэ?
Answer
  • a)       татварын албанаас тогтоосон хугацаанд
  • b)       үйл ажиллагаа эхэлснээс хойш 1 сарын дотор
  • c)       өмчилж буюу эзэмшсэнээс хойш 10 хоногийн дотор
  • d)       өмчилж буюу эзэмшсэнээс хойш 1 сарын дотор.

Question 69

Question
669.Аль нь зөв бэ?
Answer
  • a)       татварыг татвар ногдох орологоос хуульд заасан хувь хэмжээгээр бодож авна.
  • b)       татвар ногдуулах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр бодож тооцно.
  • c)       татвар ногдох орлогоос хасалт хийж тооцно.
  • d)       дээр дурдсан зүйл бүгд хамааралтай.

Question 70

Question
670.Татвар нөхөн ногдуулах, алданги торгууль ногдуулах хөөн хэлэцэх хугацааг тодорхойл.
Answer
  • a)       Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар тодорхойлно
  • b)       Хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй
  • c)       5 жил байна
  • d)       Үйл ажиллагаа зогссон өдрөөс тооцно

Question 71

Question
671.Санхүүгийн үр дүнг тодорхойлох үндсэн аргыг нэрлэнэ үү.
Answer
  • a)       Санхүүгийн хууль тогтоомж
  • b)       Санхүүгийн бүртгэл
  • c)       Санхүүгийн тайлан тэнцэл
  • d)       Санхүүгийн жил

Question 72

Question
672.Дараахи бодомжоос хувийн хэвшлийн санхүүгийн онцлог ялгааг олно уу.
Answer
  • a)       Татварын тусламжтайгаар санхүүгээ бүрдүүлнэ
  • b)       Төрөөс удирдаж мөнгөн хөрөнгийг бий болгоно
  • c)       Нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэхэд чиглэнэ
  • d)       Гэрээний болзол журмын үндсэн дээр ашиг олоход чиглэгдэнэ.

Question 73

Question
673.Аль нь төсвийн зээл гэсэн ойлголтыг агуулж байна вэ.
Answer
  • a)       Төсвийг зохион батлах
  • b)       Чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн мөнгө
  • c)       Төсөвт байгууллагын санхүүгийн дэмжлэг
  • d)       Буцаан олгох нөхцөлтэйгээр нэг төсөвт олгож буй мөнгөн хөрөнгө

Question 74

Question
674.Санхүүгийн эрх зүйн харилцааны онцгой субьект аль нь вэ?
Answer
  • a)       Аж ахуйн нэгэн байгууллага
  • b)       Төрийн бус байгууллага
  • c)       Иргэд, хувь хүн
  • d)       Төр

Question 75

Question
675.       Санхүүгийн хуваарилалтын чиг үүргийг төрийн байгууламжийн бүтэц хэлбэрийг үндэслэн хэрхэн ангилах вэ?
Answer
  • a)       Гүйлгээний
  • b)       Хэрэглээний
  • c)       Материаллаг үйлдвэрлэлийн
  • d)       Төвлөрсөн

Question 76

Question
676.Аль нь санхүүгийн хүрээнд хууль тогтоох байгууллагын бүрэн эрхийн асуудал вэ?
Answer
  • a)       Улсын төсвийг зохион байгуулж, гүйцэтгэлийг хянах.
  • b)       Санхүү, төсөв мөнгө, зээлийн бодлогыг тодорхойлох
  • c)       Хууль тогтоомжийн биелэлтийг хянах
  • d)       Санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, өргөн мэдүүлэх

Question 77

Question
677.Төрийн санхүүгийн хөндлөнгийн хяналт шалгалтын байгууллагыг тодорхойлно уу?
Answer
  • a)       Санхүү эдийн засгийн яам
  • b)       Төрийн хянан шалгах хороо
  • c)       Татварын ерөнхий газар
  • d)       Засгийн газар

Question 78

Question
678.Төсвийн оролгын эх үүсвэрийг бүрдүүлж буй төрлийг тодорхойлно уу?
Answer
  • a)       Хураамж
  • b)       Хүү, торгууль
  • c)       үнэт цаас
  • d)       Мөнгө

Question 79

Question
679.Төсвийн орлогыг бүрдүүлэгч үндсэн хэсгийг тодорхойл.
Answer
  • a)       Орлого
  • b)       Төсөв
  • c)       Албан татвар
  • d)       Мөнгөн хөрөнгө

Question 80

Question
680.Төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг ямар субьект гүйцэтгэх вэ?
Answer
  • a)       Арилжааны банк
  • b)       Сангийн сайд
  • c)       Ерөнхий сайд
  • d)       Иргэдийн хурал

Question 81

Question
681.УИХ нь банкны эрх зүйн харилцааны субьектийн хувьд дараахи үйл ажиллагаа явуулна.
Answer
  • a)       Зээлийн хэмжээ тогтоох
  • b)       Үнэт цаас гаргахад хяналт тавих
  • c)       Инфляци бууруулах арга хмжээ авна
  • d)       Монгол банкны эрх зүйн үндсийг тогтоох.

Question 82

Question
682.Арилжааны банк байгуулах зөвшөөрлийн зөвшөөрлийн эрхийг ямар субьект эдлэх вэ?
Answer
  • a)       УИХ
  • b)       Монгол банк
  • c)       Засгийн газар
  • d)       Сангийн сайд

Question 83

Question
683.Төсвийн тогтолцооны гол зарчмыг тодорхойл.
Answer
  • a)       Хяналт бүртгэлийн зарчим
  • b)       Нэгдмэл төвлөрсөн байх зарчим
  • c)       Төсвийн бүх орлого, зарлага бүрэн тусгагдах зарчим
  • d)       Хуваарилалтын зарчим

Question 84

Question
684.Аль нь санхүүгийн эрх зүйн ерөнхий ангийн хичээлээр суддлагдах вэ?
Answer
  • a)       Мөнгөн гүйлгээ
  • b)       Төсвийн орлого
  • c)       Санхүүгийн чиг үүрэг
  • d)       Татварын орлого

Question 85

Question
685.Арилжааны банкны үндсэн шинж аль нь вэ?
Answer
  • a)       Ашгийн төлөө хуулийн этгээд
  • b)       Зээлийн байгууллага
  • c)       Төв банкны зөвшөөрлийн үндсэн дээр ажилладаг
  • d)       Энэ бүгд

Question 86

Question
686.Улсын төсөвт орох татварын бус орлогыг тодорхойл.
Answer
  • a)       Газрын төлбөр
  • b)       Лицензийн төлбөр
  • c)       Хураамж
  • d)       Хүү торгууль

Question 87

Question
687.Дараах бодомжоос даатгалын сангийн зохицуулалт аль нь вэ.
Answer
  • a)       Учирсан эрсдлийг арилгах
  • b)       Шүүхийн зардал төлөх
  • c)       Зээл тусламж олгох
  • d)       Тэтгэвэр тэтгэмж олгох

Question 88

Question
688.Аль нь төсвийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч эх сурвалж вэ?
Answer
  • a)       Төсвийн тухай хууль
  • b)       Банкны тухай хууль
  • c)       Татварын тухай хууль
  • d)       Аудитын тухай хууль

Question 89

Question
689.Арилжааны банкны үндсэн шинжийг тодорхойлно уу.
Answer
  • a)       Мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ
  • b)       Мөнгөн тэмдэгт гаргана
  • c)       Хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулна
  • d)       Засгийн газарт зуучлах үйл ажиллагаа явуулна.

Question 90

Question
690.       Аудитын байгууллга нь дараах аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланг баталгаажуулахыг хориглоно.
Answer
  • a)       Төрийн байгууллагын тайлан
  • b)       Санхүүгийн тайлан гаргахад аудитын байгууллага туслалцаа үзүүлсэн газар
  • c)       Төрийн бус байгууллагын санхүүгийн тайлан
  • d)       Сангийн яамны санхүүгийн тайлан

Question 91

Question
691.Дараах албан татварын төрлөөс төлбөрийг тодорхойл
Answer
  • a)       Өв залгамжлагч
  • b)       Нийслэл
  • c)       Зарим бүтээгдэхүүний өсөлтийн
  • d)       Байгалийн ургамал ашигласны

Question 92

Question
692.Монгол улсын засгийн газар ямар төлбөрийн хувь хэмжээг тогтоодог вэ?
Answer
  • a)       Ус рашаан ашигласны төлбөр
  • b)       Авто бензин дизель түлшний
  • c)       Байгалын ургамал ашигласны
  • d)       Агнуурын нөөц ашигласны

Question 93

Question
693.Татварын улсын байцаагчийн актыг ямар субъект хүчингүй болгох вэ?
Answer
  • a)       Татварын улсын байцаагч
  • b)       Харъяалах татварын алба
  • c)       Татвар төлөгчийн гомдлоор
  • d)       Тухайн татварын албаны даргын тушаалаар

Question 94

Question
694.Татварын маргаан таслах зөвлөл ямар бичгийн шийдвэр гаргадаг вэ?
Answer
  • a)       Тушаал
  • b)       Захирамж
  • c)       Тогтоол
  • d)       Дүгнэлт

Question 95

Question
695.Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгддөг субъект аль нь вэ?
Answer
  • a)       Шашны байгууллага
  • b)       Компани
  • c)       Хоршоо
  • d)       Орон сууц

Question 96

Question
69.Ёс зүй гэдэг нь:
Answer
  • a)       Хүний амьдралын явцад хэвшин тогтсон зайлшгүй хийвэл зохих зан үйлийг хэлнэ.
  • b)       Хүний зан авир, зан чанар, ёс горимыг хэлнэ.
  • c)       Хүмүүс биеэ хэрхэн авч явах тухай үзэл сургаалыг хэлнэ.
  • d)       Хүмүүст тавих ёс суртахуун, зан суртахууны шаардлагыг илэрхийлсэн ойлголтыг хэлнэ.

Question 97

Question
697. Аль нь нийгэмд гүйцэтгэх ёс суртахууны үүрэг вэ?
Answer
  • a)       Ёс суртахууны үнэлэмжийн үүрэг
  • b)       Ёс суртахууны танин мэдэхүйн үүрэг
  • c)       Ёс суртахууны хүмүүжүүлэх үүрэг
  • d)     Ёс суртахууны ухамсрын үүрэг

Question 98

Question
698.Дараахь бодомжийн аль нь зөв бэ?
Answer
  • a)       Ёс суртахуун нь нэг талаас хүний мөн чанар, нөгөө талаас хүний зан байдалтай холбоотой.
  • b)       Ёс суртахуун нь нэг талаас хүний дадал хэвшил, нөгөө талаас бусдын үнэлэмж.
  • c)       Ёс суртахуун нь хүний оюун ухаан, ухамсраар илрэн гарах харилцаа юм.
  • d)       Ёс суртахуун нь хувь хүний биеэ авч яваа дадал хэвшил юм.

Question 99

Question
699.То вангийн сургаалийн онцлог нь:
Answer
  • a)       Ёс суртахууны хүмүүжлийн асуудалд гол анхаарлаа хандуулж байв.
  • b)       Залуу үеийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, хөдөлмөрч ёс суртахуунтай болгоход голлон анхаарч байв
  • c)       Төрийн болоод шашны амьдралд гарч байсан ёс суртахууны гажуудлыг шүүмжлэн нийгмийн ёс суртахууныг засан сайжруулахад анхаарлаа хандуулж байв.
  • d)     Хүмүүст ёс суртахууны эерэг шинж чанарыг төвөвшүүлэх хэрэгтэй гэж үзсэн

Question 100

Question
700.Данзанравжаагийн сургааль суртахууны үзлийн онцлог нь:
Answer
  • a)       Залуу үеийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, хөдөлмөрч ёс суртахуунтай болгоход голлон анхаарч байв.
  • b)       Ёс суртахууны хүмүүжлийн асуудалд гол анхаарлаа хандуулж байв.
  • c)       Нийгмийн ёс суртахууны эерэг шинж чанарыг төлөвшүүлэх хэрэгтэй гэж үзэж байв.
  • d)       Нийгэмд оршин буй дутагдлыг засан сайжруулах арга замын тухай үзэл бодлоо дэвшүүлж байв.

Question 101

Question
701.Аль нь хуульчийн мэргэжлийн ёс зүй вэ?
Answer
  • a)       Хуульчид үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ баримтлах ёс суртахууны үндсэн шаардлагыг хэлнэ.
  • b)       Хуульчид биеэ хэрхэн зөв авч явах хэм хэмжээг хэлнэ.
  • c)       Хуульчдын үйл ажиллагаандаа баримтлах ёс суртахууны зарчмыг хэлнэ.
  • d)       Хуульчдын биеэ зөв авч явах үндсэн шаардлагыг хэлнэ.

Question 102

Question
702.Хуульчийн биеэ авч явах соёл гэдэг нь:
Answer
  • a)       Харилцааны соёл, харилцааны эв дүйг хэлнэ.
  • b)       Олон түмэнд илтгэх чанар, тухайн албан хаагчид өгөх үнэлгээг хэлнэ.
  • c)       Хуульчийн ёс зүйн төлөвшлийг хэлнэ.
  • d)     Хуульчийн хувийн сахилга батыг хэлнэ.

Question 103

Question
703.Шүүгчийн ёс зүйн дүрмийг:
Answer
  • a)       Монгол улсын Ерөнхийлөгч батална.
  • b)       Улсын Дээд Шүүхээс батална.
  • c)       Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч батална.
  • d)       Шүүгчдийн Зөвлөл батална.

Question 104

Question
704.Аль нь шүүгчийн сахилгын шийтгэл вэ?
Answer
  • a)       Албан тушаал бууруулах
  • b)       Албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах
  • c)       Зэрэг дэвийг зургаан сараас нэг жилийн хугацаагаар бууруулах
  • d)       Ажлаас халах

Question 105

Question
705.Шүүгч ёс зүйн дүрмээ зөрчсөн гэж үзвэл сахилгын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлтийг хэнд гаргах вэ?
Answer
  • a)       Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид
  • b)       Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид
  • c)       Сахилгын хороонд
  • d)       Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчид

Question 106

Question
706.Аль нь Сахилгын хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг батлах вэ?
Answer
  • a)       Монгол улсын Ерөнхийлөгч батална.
  • b)       Улсын Дээд Шүүхээс батална.
  • c)       Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч батална.
  • d)       Шүүгчдийн Зөвлөл батална.

Question 107

Question
707.Шүүхийн Сахилгын хороо сахилгын хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан нь:
Answer
  • a)       Хуулиар зөвшөөрсөн тул үндэслэлтэй байна.
  • b)       Хуулиар зөвшөөрөөгүй тул үндэслэлгүй болно.
  • c)       Энэ талаар хуулийн зохицуулалт байхгүй тул буруу болно.
  • d)       Аль нь ч биш.

Question 108

Question
708.Прокурорын сахилгын дүрмийг:
Answer
  • a)       Ерөнхийлөгч батална.
  • b)       Улсын Ерөнхий прокурорын санал болгосноор УИХ батална.
  • c)       Улсын Ерөнхий Прокурорын газраас батална.
  • d)       Улсын Ерөнхий Прокурор батална.

Question 109

Question
709.Аль нь прокурорын сахилгын шийтгэл вэ?
Answer
  • a)       Сануулах
  • b)       Зэрэг дэвийг зургаан сараас нэг жилийн хугацаагаар бууруулах
  • c)       Огцруулах санал гаргах
  • d)       Ажлаас халах

Question 110

Question
710.Аль нь Нотариатчид сануулах шийтгэлийг ногдуулах вэ?
Answer
  • a)       Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн
  • b)       Нотариатын танхим
  • c)       Нотариатын танхимын Ерөнхийлөгч
  • d)       Сахилгын Зөвлөл

Question 111

Question
711.       Сумын Засаг даргын Тамгын газрын дарга А нь нотариатын үйл ажиллагааг эрхэлжээ. Үүнийг зөвшөөрөх үү?
Answer
  • a)       Зөвшөөрнө.
  • b)       Зөвшөөрөхгүй.
  • c)       Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хавсран эрхэлж болно.
  • d)       Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр болно.

Question 112

Question
712.Үйлчлүүлэгч А нь нотариатаар гэрчлүүлсэн бичиг баримтаа үрэгдүүлжээ. Энэ тохиолдолд:
Answer
  • a)       Нотариатч хуулбар гаргаж өгөх үүрэггүй.
  • b)       Нотариатч үлдсэн хувиас хуулбар хийж өгөх үүрэгтэй.
  • c)       Энэ талаар хуулинд хуульчлагдаагүй тул А-ийн үйлдлийг зохицуулах боломжгүй.
  • d)       Архивийн байгууллагаас хуулбарыг гаргаж авна.

Question 113

Question
713.Аль нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлах вэ?
Answer
  • a)       Хууль зүйн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн
  • b)       Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
  • c)       Монголын Өмгөөлөгчдийн Их хурал
  • d)       Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дарга

Question 114

Question
714.Аль нь өмгөөлөгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй вэ?
Answer
  • a)       Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
  • b)       Сахилгын хороо
  • c)       Монголын Өмгөөлөгчдийн Холбооны даргын санал болгосноор Сахилгын хороо
  • d)       Сахилгын хорооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүн.

Question 115

Question
715.       Шүүгчээр ажиллаж байсан А ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 2 жилийн дараа өмгөөллийн үйл ажиллагааг эрхэлсэн нь үндэслэлтэй юу?
Answer
  • a)       Хуулиар зөвшөөрөөгүй тул үндэслэлгүй.
  • b)       Хуулиар зөвшөөрсөн тул үндэслэлтэй.
  • c)       Хуулиар 3 жилийн хугацаанд хориглосон тул үндэслэлгүй.
  • d)       Хуулиар тодорхой хугацаа заагаагүй тул болно.

Question 116

Question
716.Дараахь бодомжийн аль нь зөв бэ?
Answer
  • a)       Хуульчдыг албаны байдлаар нь шуурхай чиг үүрэг гүйцэтгэдэг хуульч гэнэ.
  • b)       Хуульчдыг албан байдлаар нь штабын чиг үүрэг гүйцэтгэдэг хуульч гэнэ.
  • c)       Хуульчдыг албаны байдлаар нь удирдагч хуульч гэнэ.
  • d)       Хуульчдыг албаны байдлаар нь гэмт явдалтай тэмцэх хүрээнд ажиллаж буй хуульч гэнэ.

Question 117

Question
717.Аль нь хуульчийн ажлын нийтлэг чиг үүрэг вэ?
Answer
  • a)       ХHeeХХууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчлах
  • b)       Хуулийн хэрэглэх, хэрэгжүүлэх
  • c)       Хуулийн төсөл боловсруулах
  • d)       Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх, зөвөлгөө өгөх
  • e)       Гэмт үйлдэл, эрх зүйг зөрчих явдлаас урьдчилан сэргийлэх

Question 118

Question
718.Хуульчийн мэргэжлийн ёс зүй гэдэг нь:
Answer
  • a)       Хуульчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд заавал дагаж мөрдөх зан үйлийн журмыг хэлнэ.
  • b)       Хуульчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны үндсэн шаардлагыг хэлнэ.
  • c)       Хуульчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зайлшгүй биелүүлэх үүргийг хэлнэ.
  • d)       Хуульчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах хэм хэмжээг хэлнэ.

Question 119

Question
719.Аль нь хуульчдад тавигдах нийтлэг шаардлага вэ?
Answer
  • a)       Улс төрийн өндөр боловсролтой байх
  • b)       Удирдан зохион байгуулагч байх
  • c)       Ёс суртахууны эрхэм чанарыг дээдэлдэг байх
  • d)       Хараат бус, бие даасан шинжтэй байх

Question 120

Question
720.Дараахь бодомжийн аль нь зөв бэ?
Answer
  • a)       Хуульчдын ёс суртахууны хэм хэмжээг төрийн эрх барих дээд байгууллагаас батлан гаргасан хуулиар зохицуулна.
  • b)       Хуульчдын ёс суртахууны хэм хэмжээг төрийн эрх бүхий байгууллагуудаас батлан гаргасан эрх зүйн актаар зохицуулна.
  • c)       Хуульчдын ёс суртахууны хэм хэмжээг хууль сахиулах байгууллагууд эрх хэмжээнийхээ дотор батлан гаргасан ёс зүйн дүрмээр зохицуулна.
  • d)       Хуульчдын ёс суртахууны хэм хэмжээг тухайн хуулийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээнийхээ дотор батлан гаргасан шийдвэрээр зохицуулна.
Show full summary Hide full summary

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Zahirgaa 301-400
Munkh Orgil
Zahirgaa 201-300
munkhorgil
Turiin onol 301-367
Munkh Orgil
EZOnol 1-100
munkhorgil
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
EBSH 1-100
Munkh Orgil
Eruu 1-99
Munkh Orgil
EZOnol 101-200
munkhorgil
eruu 101-200
Munkh Orgil
EBSH 201-300
Munkh Orgil