O GoConqr está de visual novo! Conte para nós o que você achou.

Quiz

Irgen 501-639

Munkh Orgil 141 perguntas

Fazer o quiz

Perguntas do quiz (141)

  1. 1501.ИХШХШ тухай хуулийн 26,1-д заасан нэхэмжлэгч, хариуцагч хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд гэдэгт:
    1. Aa. мэргэжилтэн
    2. Bb. орчуулагч
    3. Cc. шинжээч
    4. Dd. бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд
  2. 2502.Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн санаачлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тохиолдолд ИХШХШ эрх зүйн ямар зарчим зөрчигдөх вэ?
    1. Aa. Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчим
    2. Bb. Шүүх хурлын ажиллагааг шууд биечлэн явуулах зарчим
    3. Cc. Шүүх хурлын ажиллагааг тасралтгүй явуулах зарчим
    4. Dd. Диспозитив зарчим
  3. 3503.Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд иргэдийн төлөөлөгч заавал оролцох уу?
    1. Aa. заавал оролцоно
    2. Bb. заавал оролцохгүй
    3. Cc. тухайн шүүхийн ерөнхий шүүгч зөвшөөрвөл оролцохгүй
    4. Dd. оролцуулах эсэхийг хуралдаан даргалагч үзэмжээрээ шийдвэрлэнэ
  4. 4504.Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлыг прокурорын оролцоогүйгээр хийж болох уу?
    1. Aa. хийж болно
    2. Bb. хийж болохгүй
    3. Cхийж болох эсэхийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэнэ
    4. Dd. Хийж болох эсэхийг шүүгч үзэмжээрээ шийдвэрлэнэ.
  5. 5505.Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанаар иргэний хэргийг хянах үед сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй юу?
    1. Aa. Гаргах эрхтэй
    2. Bb. Гаргах эрхгүй
    3. Cc. Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрсөн бол гаргах эрхтэй
    4. Dd. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч зөвшөөрвөл гаргах эрхтэй
  6. 6506.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргах вэ?
    1. Aa. Нэхэмжлэгч өөрийн байгаа газрын шүүхэд гаргана.
    2. Bb. Хариуцагчийн байгаа газрын шүүхэд гаргана
    3. Cc. Хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана
    4. Dd. Хариуцагчийн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана
  7. 7507.Дээд шүүхийн шийдэх иргэний хэргийн харъяалал нь:
    1. Aa. Хэргийг айлтган заалдах журмаар шийднэ
    2. Bb. Хэргийг анхан шатны журмаар шийднэ
    3. Cc. Хэргийг давж заалдах шатны журмаар шийднэ
    4. Dd. Хэргийг хяналтын шатны журмаар шийднэ
  8. 8508.Иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж байх үед хариуцагч уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг татан оролцуулах тухай хүсэлт гаргах эрхтэй юу?
    1. Aa. Хүсэлт гаргах эрхтэй
    2. Bb. Хүсэлт гаргах эрхгүй
    3. Cc. Хариуцагч анхан шатны шүүхэд дээрх хүсэлтийг гаргаагүй бол хүсэлт гаргах эрхтэй
    4. Dd. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан бол хүсэлт гаргах эрхтэй
  9. 9509.Иргэний хэргийн зохигч гэдэгт ямар этгээдийг хамааруулан ойлгох вэ?
    1. Aa. Зөвхөн нэхэмжлэгчийг хамааруулан ойлгоно
    2. Bb. Зөвхөн хариуцагчийг хамааруулан ойлгоно
    3. Cc. Зөвхөн өмгөөлөгчийг хамааруулан ойлгоно
    4. Dd. Нэхэмжлэгч ба хариуцагчийг хамааруулан ойлгоно
  10. 10510.Иргэний хэргийн хариуцагчийг солих ажиллагаа нь ямар шатны шүүхэд хийгдэх вэ?
    1. Aa. Давж заалдах шатны шүүхэд хийгдэнэ
    2. Bb. Анхан шатны шүүхэд хийгдэнэ
    3. Cc. Хяналтын шатны шүүхэд хийгдэнэ
    4. Dd. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах ажиллагааны үед хийгдэнэ

Informações

Descrição
ХЗС-ийн Иргэний эрх зүйн тэнхимийн Улсын шалгалтанд бэлдэх тестүүд - 2014 он
Idioma
English
Visualizações
511
Avaliação
Ainda sem avaliações
Avalie este quiz
Avalie este quiz

Fale Conosco

Sobre o que é sua mensagem?

O que você acha do novo visual?

Você gostou?