eruu 301-469

Descripción

Эрүүгийн тест төгсгөлийн хэсэг
Munkh Orgil
Test por Munkh Orgil, actualizado hace más de 1 año
Munkh Orgil
Creado por Munkh Orgil hace más de 8 años
321
3

Resumen del Recurso

Pregunta 1

Pregunta
301) Д гэгч этгээд жирэмсэн эмэгтэй С-г хүчиндэх зорилгоор гарыг нь хүлж нүүр лүү нь цохиж хөнгөн гэмтэл учруулжээ. Гэтэл С нь “намайг жирэмсэн учраас битгий хүчиндээч” гэж гуйхад Д зөвшөөрч суллан явуулжээ. Д эрүүгийн хариуцлага хүлээх үү?
Respuesta
  • a. Бусдыг хүчиндсэн гэж үзэж хариуцлага хүлээнэ
  • b. Бусдыг хүчиндэхийг завдсан гэж үзэж хариуцлага хүлээнэ
  • c. Бусдыг хүчиндэхээс татгалзсан тул зөвхөн биед нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсандаа хариуцлага хүлээнэ.
  • d. Бусдыг хүчиндэхээс сайн дураараа, төгс татгалзсан тул хариуцлага хүлээхгүй

Pregunta 2

Pregunta
302) А нь Нарантуул зах дээр шилэн эдлэл худалддаг Б-д хохирол учруулах зорилгоор Д-г дэгээдэж унагаан маш үнэтэй шилэн эдлэлийг нь хагалуулжээ. А бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэгт хариуцлага хүлээх үү?
Respuesta
  • a. Шилэн эдлэлийг Д хагалсан учраас хариуцлага хүлээхгүй
  • b. Д-г унагаан шилэн эдлэлийг хагалуулсан нь А-гийн үйлдлийн арга тул хариуцлага хүлээнэ
  • c. А, Д хоёулаа хариуцлага хүлээнэ
  • d. А-гийн үйлдэл,Б-д учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байхгүй тул хариуцлага хүлээхгүй

Pregunta 3

Pregunta
303) Ж нь нэгэн өөртөө үйлчлэх дэлгүүрээс хямд үнэтэй барааны хайрцганд өндөр үнэ бүхий барааг нууж хямд барааны үнийг төлж гарчээ. Ж ямар гэмт хэрэг үйлдсэн бэ?
Respuesta
  • a. Бусдын эд хөрөнгийг хулгайлах
  • b. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх
  • c. Бусдын эд хөрөнгийг завших
  • d. Дээрх гуравын аль нь ч биш

Pregunta 4

Pregunta
304) Иргэн Б нь нэгэн үнэт эдлэлийн үйлдвэрт ажилладаг. Гэтэл түүний үйлдвэрт үйлдвэрлэгдсэн, худалдаанд гараагүйг нь лавтай сайн мэдэх үнэт эдлэлийг нэг хүн урьд шөнө нь хулгайлаад маш хямд үнээр зарах гэж байгаатай таарчээ. Б нь тийм үнэт эдлэлтэй болохыг мөрөөдөж байсан учраас түүнийг худалдан авчээ. Б гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах,борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үү?
Respuesta
  • a. Б гэмт хэрэг үйлдэж байхыг нь хараагүй тул хариуцлага хүлээхгүй
  • b. Тухайн хүн Б-д гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж хэлээгүй тул хариуцлага хүлээхгүй
  • c. Б нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсэн гэж үзэж хариуцлага хүлээнэ
  • d. Б нь гэмт хэргийг үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн тул дээрх зүйл ангиар хариуцлага хүлээхгүй

Pregunta 5

Pregunta
305) А нь нэгэн байранд нүүн иржээ. Гэтэл хөршид нь түүний нэртэй адилхан нэртэй нохой байжээ. Үүнд нь дургүйцэн тэрээр нохойг алсан ба дараа нь А би гэмт хэрэг үйлдээгүй гэж өөрийгөө зөвтгөжээ. А-д эрх зүйн туслалцаа үзүүлнэ үү?
Respuesta
  • a. Түүнийг доромжилсон учраас аргагүй хамгаалалт хийсэн
  • b. Түүний нэр хүндэд аюул тулгарсан учраас гарцаагүй байдалд орсон
  • c. Нохой нь эд хөрөнгө биш учраас бусдын эд хөрөнгийг устгасан гэж үзэхгүй
  • d. Бусдын эд хөрөнгийг устгасан учраас хариуцлага хүлээнэ

Pregunta 6

Pregunta
306) Анчин А нь тарвага байна гэж андууран тарвагачилж явсан нэгэн хүнийг буудан алжээ. Дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдэгдсэн бэ?
Respuesta
  • a. Гэм буруугийн шууд санаатай хэлбэр
  • b. Гэм буруугийн шууд бус санаатай хэлбэр
  • c. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хайхрамжгүй хандах
  • d. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хөнгөмсгөөр найдах

Pregunta 7

Pregunta
307) А нь нэгэн хүнгүй зэлүүд газар зогсч байсан машины толийг хулгайлаад үүндээ олзуурхан цааш явж хүн ихээр цуглардаг газар зогсч байсан нэгэн машины толийг дахин хулгайлжээ.А-гийн үйлдэл нь:
Respuesta
  • a. Үргэлжилсэн гэмт хэрэг
  • b. Давтан гэмт хэрэг
  • c. Нийлмэл гэмт хэрэг
  • d. Дээрх гуравын аль нь ч биш

Pregunta 8

Pregunta
308) Б нь бусдын гэмт халдлагаас өөрийгөө хамгаалахын тулд гуравдагч этгээд А-гийн эд зүйлийг эвджээ.Үүний улмаас А-гийн эд хөрөнгөнд хохирол учирсан ба А нь Б-г түүний эд хөрөнгийг устгасан гэм буруутай гэж үзэж цагдаагийн байгууллагад ханджээ. Б-д эрх зүйн туслалцаа үзүүлнэ үү?
Respuesta
  • a. Б нь аргагүй хамгаалалт хийж хохирол учруулсан тул хариуцлагаас чөлөөлөгдөнө
  • b. Б нь гарцаагүй байдлын улмаас хохирол учруулсан тул хариуцлагаас чөлөөлөгдөнө.
  • c. Б-г цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр хаиуцлагаас чөлөөлнө
  • d. Б-г хохирогчтой нь эвлэрүүлэн хариуцлагаас чөлөөлүүлнэ

Pregunta 9

Pregunta
309) А нь үзвэр үзээд өлгүүрээс хувцсаа авахад өлгүүрийн ажилтан өөр хүний үнэтэй хувцсыг түүнд андууран өгчээ. А нь түүнийг юу ч хэлэлгүй аөмсөөд явсан байна. А гэмт хэрэг үйлдсэн үү?
Respuesta
  • a. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн
  • b. Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн
  • c. Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн
  • d. Өлгүүрийн ажилтан бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах гэмт хэрэг үйлдсэн учраас А гэмт хэрэг үйлдээгүй

Pregunta 10

Pregunta
310) А нь иргэн Н-нээс гар утсаараа яриулахыг гуйж утсыг нь аваад зугатаажээ. А ямар гэмт хэрэг үйлдсэн бэ?
Respuesta
  • a. Булаалтын
  • b. Дээрмийн
  • c. Залилангийн
  • d. Хулгайн

Pregunta 11

Pregunta
311) Шүдний эмч Ц нь үйлчлүүлэгчдээсээ эмнэлгийн талын мэдлэг багатайг нь далимдуулан хийгээгүй үйлчилгээний хөлсийг нэмж авдаг байжээ. Ц гэмт хэрэг үйлдсэн үү?
Respuesta
  • a. Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн
  • b. Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн
  • c. Хэрэглэгчийг хуурч мэхлэх,төөрөгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн
  • d. Гэмт хэрэг үйлдээгүй

Pregunta 12

Pregunta
312) А нь өөрийн өс хонзонтой Б-гийн гэрийг шатаахын тулд 5 настай хүүхдэд гоё тоглоом гэж итгүүлэн шатах материал өгч явуулан Б-гийн гэрийг шатаалгажээ. А ямар гэмт хэрэг үйлдсэн бэ?
Respuesta
  • a. Галын аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн
  • b. Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн
  • c. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах,гэмтээх гэмт хэрэг үйлдсэн
  • d. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах болон насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн

Pregunta 13

Pregunta
313) Хувь хүний нууцыг задруулах гэмт хэрэгт хувь хүний нууц гэдэгт ямар нууцыг хамааруулах вэ?
Respuesta
  • a. Тухайн хүний нууц гэж бодсон зүйл
  • b. Гэрээгээр хамгаалагдсан нууц
  • c. Хуулиар хамгаалагдсан нууц
  • d. Дээрх гуравын аль нь ч биш

Pregunta 14

Pregunta
314) А нь нэгэн сэтгүүлч түүний талаар илт худал гүжирдлэгийн шинжтэй материалыг сонинд нийтлүүлэх гэж буйг мэдээд түүний компьютерт нэвтрэн орж түүний талаар бичигдсэн нийтлэлийг устгажээ. Гэтэл тэр сэтгүүлч А-г сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад хийх гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагад ханджээ. А гэмт хэрэг үйлдсэн үү?
Respuesta
  • a. Сэтгүүлчийн ажиллагаа өөрөө хуульд нийцээгүй тул гэмт хэрэг үйлдээгүй
  • b. Сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад хийсэн тул гэмт хэрэг үйлдсэн
  • c. Бусдын компьютерт хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ
  • d. Зохиогчийн бүтээлийг устгаж зохиогчийн эрхийг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ

Pregunta 15

Pregunta
315) Барилгын Монсан ХХК-ны барилгачид 7 давхар барилгын орой дээрээс хаягдал, элс, шороо, тоосгоны хэлтэрхийг доош нь хаях шаардлага гарсан тул ажилд ороод удаагүй барилгачин Сосор, Осор нарт хаягдлыг доош нь буулгахыг мастер даалгаад явжээ.2 барилгачин хог хаягдлаа нэг дор овоолж байгаад доош нь асгахад хашаан дотор бөмбөгөө авах гэж явсан хүүхэд оногдож хүнд гэмтэл авчээ.Барилгачин Сосор, Осор нарын үйлдэл нь:
Respuesta
  • a. Шууд санаатай
  • b. Хайхрамжгүй хандсан
  • c. Шууд бус санаатай
  • d. Хөнгөмсгөөр найдсан

Pregunta 16

Pregunta
316) Алтны компанид ажилладаг Чулуун өөрийн багын найз Сүрэнд манай компаний алтны хадгалалт хамгаалалт тийм сайн биш складын дээврээр дамжин дотогш орох бүрэн боломжтой гэж ярьжээ.Энэ нь
Respuesta
  • a. Шууд санаатай
  • b. Шууд бус санаатай
  • c. Гэм буруугүй
  • d. Болгоомжгүй үйлдэл

Pregunta 17

Pregunta
317) Хорол ээждээ хандаж бие жирэмсэн болжээ.Одоо сургууль төгсөх дөхөж байгаа санхүүгийн боломж хэцүү тул хүүхдээ төрүүлмээргүй байна ээжээ туслаач гэжээ. Ээж гэрт нь очиж /катетр/ тавьжээ.Үр хөнджээ.Ингээд 2 хоногийн дараа Хорол өндөр халуунтайгаар эмнэлэгт очиж өгсөх халдвар үрэвслийн улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.Энэ нь
Respuesta
  • a. Шууд санаатай
  • b. Болгоомжгүй
  • c. Гэм буруугүй
  • d. Гэм буруугийн хосолмол хэлбэр /санаатай, болгоомжгүй/

Pregunta 18

Pregunta
318) Дагвын жолоодон явсан машин гэнэт тормозгүй болсон тул гаражид тавихаар буцаж явтал явган хүний замаар хүүхдээ хөтөлсөн эмэгтэй явж байгаа нь харагдсан бөгөөд хүүхдээ машины урдуур гүйлгэхгүй гэдэгт итгэж хурд хамалгүй дэргэдүүр нь өнгөрөх үед гэнэт хүүхэд гүйж машины урдуур орж машинд мөргөгдөн түүний биед хөнгөн гэмтэл учирчээ.Жолоочид үйлдэл нь
Respuesta
  • a. Шууд бус санаатай
  • b. Хөнгөмсгөөр хандсан
  • c. Хайхрамжгүй хандсан
  • d. Гэм буруугүй

Pregunta 19

Pregunta
319) Хэрлэн компанийн захирлынхаа ширээн дээр байнга тавиатай байдаг хаш чулуун хайрцагт том жижиг заанууд байдгийг өрөөг цэвэрлэхдээ мэдэж үзэж алтан зааныг их сонирхжээ.3 хоногийн дараа цул алтан зааныг хулгайлан авсан байна.Хэрлэгийн үйлдэл нь
Respuesta
  • a. Шууд санаа
  • b. Шууд бус санаа
  • c. Тодорхой шууд санаа
  • d. Тодорхой бус шууд санаа

Pregunta 20

Pregunta
320) Сүхийн танил найз Баатар малын зах дээр өвс зарж байхтай нь таарч надад 2-3 боодол өвсний хэрэгцээ байна туслаач гэхэд миний өвс биш.Болдынх би мэдэхгүй тэрүүнийг ирэхээр болъё гэж Сүх чи дандаа ийм байгаарай гээд татаж байсан тамхиа өвсөнд хүргэтэл өвс машинтайгаа шатаж бусдад их хэмжээний хохирол учруулжээ.Сүхийн үйлдэл нь
Respuesta
  • a. Шууд санаатай
  • b. Шууд бус санаа
  • c. Хайхрамжгүй хандсан
  • d. Тодорхой шууд санаатай

Pregunta 21

Pregunta
321) Аюур гэгч Сити такси хөлслөн дээрмийн гэмт хэрэг үйлдээд зугтаж явтал зам дээр цагдаа харагдсан тул таксины жолооч Волоожид буугаа тулгаж цагдааг дайрахыг шаардсан. Жолооч амиа аврахын тулд цагдааг дайрсан. Волоожид гэм буруу байна уу?
Respuesta
  • a. Гэм буруутай
  • b. Шууд бус санаатай
  • c. Шууд санаатай
  • d. Гэм буруугүй

Pregunta 22

Pregunta
322) 2 намын эсрэг үзэл бодолтой байсан.Чингэс Булган 2 муудалцаж Булганыг буудаж амь насыг нь хохироожээ.Чингэс шүүх хуралдаан дээр миний үйлдэл миний хувьд түүнийг алсан нь зөв өөрийгөө буруутгах үндэсгүй гэж хариулжээ.
Respuesta
  • a. Түүний үйлдэл хууль ёсны үйлдэл
  • b. Шууд бус санаатай
  • c. Шууд санаатай
  • d. Гэм буруугүй

Pregunta 23

Pregunta
323) Ачааны машин жолоодож явсан.Соронзон зам дээр зцаасан хайрцаг харагдаж, замын хажууд хүүхдүүд тоглож байж болооч бодохдоо хайрцганд хүүхэд байх бий дээ гэж бодсоноо хүүхэд яалаа гэж зам дээр тоглох вэ гэж бодоод хайрцган дээгүүр явтал хүүхэд дайрчихаж
Respuesta
  • a. Жолоочийн үйлдэл шууд санаатай
  • b. Болгоомжгүй
  • c. Шууд бус санаатай
  • d. Хайхрамжгүй хандсан

Pregunta 24

Pregunta
324) Буян Дорж Оргил нар бүлэглэн, улсын хилээр нууцаар ноолуур гаргаж Хятадад өндөр үнэ хүргэж ашгаа хуваахаар тохирчээ.Энэ үүргийг хил гаальд танил тал ихтэй Оргил хариуцан хил нэвтрэхээр явжээ.Замын үүдийн хил гаалиар шалгуулах явцдаа арьс ширэн доор нууцсан Оргилын хувьдаа борлуулах гэсэн 3 тн зэс, 5 тн ноолуур зэрэг илэрч хураагджээ.Оргилын үйлдэл нь:
Respuesta
  • a. Гүйцэтгэгч
  • b. Хамжигч
  • c. Зөрчиж гүйцэтгэгч
  • d. Нуун далдлагч

Pregunta 25

Pregunta
325) Болд гэгч “Хорол” компаний захирал өөрийн бизнестэй байнгын өрсөлдөгч болж компанийн санхүүд сөрөг нөлөө үзүүлээд байгаа “Тэнгис” компанийн захирал Баатарыг ажил эрхлэх чадваргүй болгох зорилгоор “Мулат” гэгчтэй түүний тархи толгойд гэмтэл учруулах хөлсөнд нь 3000 доллар өгөхөөр тохиролцжээ.
Respuesta
  • a. Зохион байгуулагч
  • b. Хатгагч
  • c. Захиалагч
  • d. Хамжигч

Pregunta 26

Pregunta
326) Заяа Зориг, Ганбаяр нарын гурван найз нэгэн эзэнгүй байшинд “бар”-нд бүжиглэж танилцсан эмэгтэйгээ дагуулан аваачиж Заяа, Зоиг нар бүлэглэн хүч хэрэглэн хүчинджээ. Гадаа нь зогсож энэ байдлыг мэдэж байсан Ганбаяр эд нар болохгүй зүйл хийлээ гэж ойлгоод зугтааж гэртээ харьжээ.Зориг, Заяа нар удалгүй цагдаад баригдаж шалгагдсан байна Ганбаярын үйлдэл нь
Respuesta
  • a. Нуун далдалсан
  • b. Хамжигч
  • c. Үл мэдээлсэн
  • d. Хатгагч

Pregunta 27

Pregunta
327) Болд Зориг Баяр гэдэг 2 найздаа Нисэх буудал дээр олсон улсын нислэгийг тосч гадаадын иргэдийн халаасыг суйлахад хамгийн их унацтай урьд нь өөр хүмүүстэй хамтарч шаламгай хөдөлгөөнтэй хийж байсныг ярьж хамтрах болжээ.Шаламгай хөдөлгөөнтэй жижиг биетэй Баяр халаас суйлж, том биетэйгээрээ Зориг камер халхлах хэрэгтэйг Болд зөвлөж, бусад асуудлыг би зохицуулна гэжээ.Тэдний анхны үйлдэл тохирсон ёсоор болж Япон иргэний халаас суйлж 5000 доллар хулгайлан авчээ.Болдын үйлдэл нь
Respuesta
  • a. Хамжигч
  • b. Хатгагч
  • c. Зохион байгуулагч
  • d. Гүйцэтгэгч

Pregunta 28

Pregunta
328) Болд Зориг Баяр нар Нисэх буудал дээр байнга очиж олон улсын нислэхийг тосч гадаадын иргэдийн халаасыг Баяр суйлж, Зориг хяналтын камерыг халхалж, олсон зүйлээ Болдод өгч зохих хувиа авч хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлджээ.Баярын үйлдэл нь
Respuesta
  • a. Хатгагч
  • b. Хамжигч
  • c. Гүйцэтгэгч
  • d. Зохион байгуулагч

Pregunta 29

Pregunta
329) Аюур, Бүрэн нар 2 шуудай ноолуур хулгайлж ил авч явахаар баригдчих гээд байсан тул ойрхон байх Хуягийнд очиж хулгайн юм танайд хадгалуулъя таныг бол сэжиглэхгүй гэж Хуяг зөвшөөрч ноолуурыг хадгалсан. Хэргийн дуулиан намдсан хойно Аюур Бүрэн нар ноолуураа Хуягаас авсан.Хуягийн үйлдэл нь
Respuesta
  • a. Хамжигч
  • b. Гүйцэтгэгч
  • c. Нуун далдлагч
  • d. Үл мэдээлэгч

Pregunta 30

Pregunta
330) Иргэн Ягаан Аюуш, Баяр нарыг хулгай хийдгийг мэддэг байсан бөгөөд Бурхан тахилын мөнгөн хэрэглэл, алтадсан бурхан хэрэгтэй гэдгээ хэлж авчирвал борлуулж өгнө гэсэн.Аюуш, Баяр нар нэгэн хийдээс алтадсан бурхан хулгайлж Ягаан түүнийг борлуулж өгсөн. Ягааны үйлдэл нь:
Respuesta
  • a. Хамтгагч
  • b. Хамжигч
  • c. Зохион байгуулагч
  • d. Хамтран оролцогч биш

Pregunta 31

Pregunta
331) Насанд хүрээгүй Гэрэл, Гансүх нар удаа дараа ноолуур хулгайлж ноолуураа ченж Янсанд худалджээ.Янсан энэ нэг л биш хулгайн ноолуур гэдгийг мэдэж хүүхдүүдэд ноолуураа ахдаа өгч байгаарай гэжээ.Энэ тохиолдолд Янсан хамтран оролцогч мөн үү?
Respuesta
  • a. Хамжигч
  • b. Зохион байгуулагч
  • c. Захиалагч
  • d. Хамтран оролцогч

Pregunta 32

Pregunta
332) Доёд нэгэн цэргийн ангийн галт зэвсгийн агуулахаас гар буу хулгайлан авчээ. Авсан буугаа очоод үзтэл газан гар буу авсан байжээ. Энэ нь
Respuesta
  • a. Төгссөн завдалт
  • b. Төгсөөгүй завдалт
  • c. Төгссөн гэмт хэрэг
  • d. Ашиггүй объектод завдах

Pregunta 33

Pregunta
333) Алтансүх Саруул гэгч эмэгтэйтэй шөнө гэрэлгүй лифтэнд таарч хүч хэрэглэж хүчирхийлэхээр шийдэж түүнийг хөхийг тэмтэрч өмдний товчийг тайлах гэж оролджээ. Саруул энэ үед би 5 сартай жирэмсэн гэжээ.Түүнийг сонссон Алтансүх лифтнээс гараад явсан байна. Энэ нь
Respuesta
  • a. Төгссөн завдалт
  • b. Төгссөн гэмт хэрэг
  • c. Төгсөөгүй завдалт
  • d. Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзах

Pregunta 34

Pregunta
334) Хорол гэгч өөрийг нь үргэлж дарамтлан зовоож зоддог архичин нөхөр Буянг хуулийн байгууллагад хандаад ч үр дүнгүй гэж тооцож хор өгөхөөр шийдэж урьдаас бэлдсэн шингэн хороо архинд хольж өгсөн боловч дараа нь тайвшруулах үйлчилгээтэй эм байсныг мэджээ.Энэ нь
Respuesta
  • a. Төгссөн завдалт
  • b. Ашиггүй объектод завдалт
  • c. Төгсөөгүй завдалд
  • d. Ашиггүй хэрэгслэлээр завдах

Pregunta 35

Pregunta
335) Баяр эхнэр Жаргалыг хардсаны улмаас эхнэрээ алаад өөрийгөө ч устгана гэж шийдэж хутга барин дайрчээ. Энэ үед эхнэр өөрийгөө хамгаалж хутгыг барьж авснаас гарын алга зүсэгдсэн тул Баяр эхнэрээ өрөвдөж уг үйлдлээ зогсоож уучлалт гуйсан байна. Энэ нь
Respuesta
  • a. Төгссөн гэмт хэрэг
  • b. Төгссөн завдалт
  • c. Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзах
  • d. Төгсөөгүй завдалт

Pregunta 36

Pregunta
336) Болд өөрийн найз Зоригттой согтуугаар маргалдан гэртээ байсан бууг чамайг алнаа хэмээн буудсан боловч Зоригтыг онож буудаж чадсангүй.Дахин буудах гэснээ дэмий зүйл хийж байна гэж бодоод больсон. Энэ нь
Respuesta
  • a. Төгссөн завдалт
  • b. Төгсөөгүй завдалт
  • c. Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзах
  • d. Төгссөн гэмт хэрэг

Pregunta 37

Pregunta
337) Хурц айлын гэрийн хаалгыг эвдэж орж ханын стенкэнд тавьсан байсан даалинтай манан хөөргийг аваад гартал үүдэнд гэрийн эзэнтэй таарч манан хөөргөө буцааж авсан байна. Энэ нь
Respuesta
  • a. Төгссөн гэмт хэрэг
  • b. Төгссөн завдалт
  • c. Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан
  • d. Төгсөөгүй завдалт

Pregunta 38

Pregunta
338) Дорж өдөр болгон согтуу ирж авгайгаа зоддог байжээ.Түүнийг үргэлж харж байсан хүү нь ээжийгээ өмөөрч нэг удаад зодох гэхээр трубагаар аавыгаа цохих гэтэл гараас мултарч унаж онож чадсангүй.Энэ нь
Respuesta
  • a. Төгссөн гэмт хэрэг
  • b. Төгссөн завдалт
  • c. Гэмт хэрэгт бэлтгэсэн
  • d. Төгсөөгүй завдалт

Pregunta 39

Pregunta
339) Болд ням гаригт ТБД андуудын дэлгүүрт хулгай хийх гэж тооцоолж тав дахь өдөр тэр дэлгүүрт очиж дохиоллыг нь шалгаж ажиллагаагүй болгож байгаад дэлгүүрийн харуулд баригджээ.Энэ нь
Respuesta
  • a. Төгссөн гэмт хэрэг
  • b. Төгссөн завдалт
  • c. Гэмт хэрэгт бэлтгэсэн
  • d. Төгсөөгүй завдалт

Pregunta 40

Pregunta
340) “Миний зах” дэлгүүрийн орлогын нярав Солонго өөрийн хариуцаж байсан мөнгөнөөс өөрийн хэрэгцээнд зарцуулахаар 5 сая төгрөгийг аваад 1 хоногийн дараа буцааж дэлгүүрийн орлогод хийжээ. Энэ нь
Respuesta
  • a. Төгссөн гэмт хэрэг
  • b. Төгссөн завдалт
  • c. Төгсөөгүй завдалт
  • d. Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан.

Pregunta 41

Pregunta
341? Иргэн О цэргийн жинхэнэ хугацаат албанд татагдсан бөгөөд эмээгээ нас барсан тухай хуурамч цахилгаан ирүүлж гэртээ харах хүнгүй бага насны хүүхэд үлдсэн гэж албанаас чөлөөлөгджээ. Энэ үйлдэл нь ямар үйлдэл вэ?
Respuesta
  • e. Хариулт бүгд буруу
  • b. Цэргийн албанаас зайлсхийх
  • c. Хуурамч баримт бичиг ашиглах болон цэргийн албанаас зайлсхийх
  • d. Зөвхөн хуурамч баримт бичиг үйлдэж ашиглах гэмт хэрэг үйлдсэн

Pregunta 42

Pregunta
342) Байлдааны жижүүр хийх гэмт хэргийн журам зөрчих гэмт хэргийн субъект аль нь вэ?
Respuesta
  • a. Цэргийн анги, салбарын захирагчийн тушаалаар байлдааны жижүүрээр томилогдсон цэргийн албан хаагч
  • b. Цэргийн анги, салбарын захирагчийн тушаалаар харуулаар томилогдсон цэргийн албан хаагч
  • c. Цэргийн анги, салбарын захирагчийн тушаалаар жижүүрээр томилогдсон цэргийн албан хаагч
  • d. Цэргийн хугацаат болон гэрээт албан хаагч, цэргийн албан хаагч

Pregunta 43

Pregunta
343) “Их хөлөг” ХХК –ийн харуул урьд нь ШШГБ-д ажиллаж байсан бөгөөд ажлын байрнаас 4 сая төгрөгийн эд зүйл хулгайлсан нь
Respuesta
  • a. Эд зүйл хулгайлсан
  • b. Харуулын албаны журам зөрчсөн
  • c. Дотоод албаны журам зөрчсөн
  • d. Аль нь ч биш

Pregunta 44

Pregunta
344) Аль нь хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэгт хамаарахгүй вэ?
Respuesta
  • a. Байгалийн тэнцэл алдагдуулах
  • b. Зэвсэгт үймээн дэгдээх
  • c. Зэвсэгт мөргөлдөөн гаргах
  • d. Төрлөөр устгах

Pregunta 45

Pregunta
345) Зүүнбаянгийн …р ангийн дарга цэргээ жагсаалын өмнө үл ялих зүйлээр шалтаглан зодож, амь насыг нь хохироосон бол
Respuesta
  • a. Захирагч нь захирагчдаа хүч хэрэглэсэн
  • b. Хүнийг санаатай алсан
  • c. Хүнийг болгоомжгүй алсан
  • d. Тохиолдлоор хүнийг алсан

Pregunta 46

Pregunta
346) Хилийн заставын дарга хятад иргэдтэй хамтран 3 ширхэг “бенз” машиныг хилээр гаргах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан нь хилийн алба хаах журам зөрчих гэмт хэрэг мөн үү?
Respuesta
  • a. Мөн
  • b. Биш
  • c. Албан тушаалаа урвуулан ашиглах
  • d. Хилийн дэглэм зөрчих болон албан тушаалаа урвуулан ашиглах

Pregunta 47

Pregunta
347) Хөлсний цэрэг гэдэг нь
Respuesta
  • a. Зэвсэгт мөргөлдөөнд оролцож байгаа улсын иргэн тодорхой мөнгө, эд хөрөнгө авч байлдаж байгаа этгээд
  • b. Цэрэг дайны ажиллагаанд оролцож байгаа улсын иргэн биш этгээд, тодорхой мөнгө, эд хөрөнгө авч байлдаж байгаа этгээд
  • c. Зэвсэгт мөргөлдөөн, цэрэг дайны ажиллагаанд оролцож байгаа улсын иргэн биш, тэр улсад оршин суудагггүй этгээд тодорхой мөнгө, эд хөрөнгө авч хөлсөлсөн улсын зэвсэгт хүчний зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орж байлдаж байгаа этгээд
  • d. Завсэгт мөргөлдөөн, цэрэг дайны ажиллагаанд оролцож байгаа, тэр улсад оршин суудаггүй этгээд, тодорхой мөнгө, эд хөрөнгө авч хөлсөлсөн улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орж байлдаж байгаа этгээд

Pregunta 48

Pregunta
348) Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгт аль нь хамаарахгүй вэ?
Respuesta
  • a. Ан агнуурын хууль зөрчих
  • b. Байгаль орчныг бохирдуулах
  • c. Байгалийн тэнцэл алдагдуулах
  • d. Бүгд зөв

Pregunta 49

Pregunta
349) Дайныг сурталчлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл
Respuesta
  • a. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах, төрийн албан хаагч үйлдсэн бол
  • b. Төрийн мэдээллийн хэрэгслийг ашиглах, төрийн албан хаагч үйлдсэн бол
  • c. Сонин хэвлэлийг ашиглах, албан тушаалтан үйлдсэн бол
  • d. Ухуулах хуудас тараах, жагсаал цуглаан зохион байгуулсан бол

Pregunta 50

Pregunta
350) Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл
Respuesta
  • А. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн
  • Б. Мөрдөн байцаагчийн яллагдагчаар татах тогтоол гарсан
  • В. Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан үйлдэл, эс үйлдлийг гэмт буруутай хийсэн
  • Г. Хэргээ илчлэн ирсэн, сэжигтэнг баривчилсанаар

Pregunta 51

Pregunta
351) Дор дурьдсан зүйлүүдийн аль нь гэмт хэргийн обьект болох вэ?
Respuesta
  • a. Мөнгө, үнэт цаас
  • b. Эд зүйлс, орон сууц
  • c. Хүний бие, махбод
  • d. Эд хөрөнгө шударгаар олж авах, захиран зарцуулах эрх

Pregunta 52

Pregunta
352) Гэмт хэргийн бүрэлдэхүүний дор дурьдсан шинжүүдийн аль нь обьектив талд хамаарах вэ?
Respuesta
  • a. Цаг үе
  • b. Гэм буруу
  • c. Нас
  • d. Хэрэг хариуцах чадвар

Pregunta 53

Pregunta
353) Дараахь гэмт хэргүүдийн аль нь үргэлжилсэн гэмт хэрэг вэ?
Respuesta
  • a. Хэрэглэгчийг хуурч мэхлэх, төөрөгдүүлэх
  • b. Улс төрийн аллага хийх
  • c. Бусдыг илт хууль бусаар баривчлах
  • d. Гэмт хэргийг нуун далдлах

Pregunta 54

Pregunta
354) Ямар гэмт хэрэгт шалтаант холбоо гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж болохгүй вэ?
Respuesta
  • a. Үргэлжилсэн гэмт хэрэгт
  • b. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт
  • c. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт
  • d. Санаатай гэмт хэрэгт

Pregunta 55

Pregunta
355) Хэрэг хариуцах чадваргүй байдлын хууль цаазны шалгуурыг нэрлэ.
Respuesta
  • a. Хэрэг хариуцах чадварын хязгаарлагдсан байдал
  • b. Согтуурсан байдал
  • c. Өөрийн үйл ажиллагааг удирдах жолоодох чадваргүй байдал
  • d. Мансуурсан байдал

Pregunta 56

Pregunta
356) Гэмт хэргийн бүрэлдэхүүний субьект аль нь болох вэ?
Respuesta
  • a. Тодорхой насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд
  • b. Гэмт бүлэглэл
  • c. Харьяалалгүй хүн
  • d. Хуулийн этгээд

Pregunta 57

Pregunta
357) “М” бусадтай архидан согуурч улмаар гар буугаар зүг чиггүй буудсаны улмаас тэр хавьд байсан нэг хүн суманд өртөгдөн газар дээрээ нас барж гурван хүн шархадсан байна. “М” үйлдэлдээ гэм буруугийн аль хэлбэрээр хандсаныг тодорхойл:
Respuesta
  • a. Шууд санаа
  • b. Хөнгөмсөгөөр найдсан
  • c. Хайхрамжгүй хандсан
  • d. Шууд бус санаа

Pregunta 58

Pregunta
358) Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдлуудад хамаарахгүйг нь ол
Respuesta
  • a. Гэмт хэрэгтэнг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах
  • b. Аргагүй хамгаалалт
  • c. Гарцаагүй байдал
  • d. Хохирогчийн зөвшөөрөл

Pregunta 59

Pregunta
359) Аргагүй хамгаалалт гарцаагүй байдлаас юугаараа ялгагдах вэ?
Respuesta
  • a. Гарцаагүй байдлын үед учирсан хор уршиг нь учирч болох байсан хор уршгаас ямагт бага байх ёстой бол аргагүй хамгаалалтын үед энэ шаардлага тавигдахгүй..
  • b. Аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын улмаас бий болох хор уршгийнхаа шинж байдал, аюулын эх үүсвэрээр
  • c. Аргагүй хамгаалалтын үед довтлогчид хохирол учирдаг бол гарцаагүй байдлын үед гурав дахь этгээдэд хохирол учирдаг
  • d. Бүгд зөв.

Pregunta 60

Pregunta
360) Аргагүй хамгаалалтаар ямар эрх ашгийг хамгаалж болохгүй вэ?
Respuesta
  • a. Бусдын өмч
  • b. Бусдын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө
  • c. Бага үнэтэй өөрийн болон бусдын эд хөрөнгө
  • d. Эрүүгийн хуулиар хамгаалаагүй обьект

Pregunta 61

Pregunta
361) Гэмт хэрэг үйлдэхээр завдах нь гэм буруугийн ямар хэлбэрт хамаарах вэ?
Respuesta
  • a. Шууд болон шууд бус санаа
  • b. Болгоомжгүй хэлбэр
  • c. Гэм буруугийн давхардсан хэлбэр
  • d. Аль ч хэлбэрээр илэрч болно

Pregunta 62

Pregunta
362) “Г” гэгч нь Батыг алахаар завдсан боловч гэмт үйлдлээ төгсгөлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан байна. “Г”-г бусдыг алахаар завдсанаар хариуцлага хүлээлгэх үү?
Respuesta
  • a. “Г”-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө
  • b. Тэр хариуцлага хүлээх нь гарцаагүй
  • c. “Г” гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзахдаа өөр гэмт хэрэг үйлдээгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.
  • d. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32-р зүйлийг журамлан тусгай ангийн 91-р зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Pregunta 63

Pregunta
363) Гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх ажиллагаанд хамаарахгүй нь
Respuesta
  • a. Гэмт хэрэг үйлдэх санаа бодол төрөх
  • b. .Гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх
  • c. Гэмт хэрэг үйлдэх арга боловсруулах, зэвсэг хэрэгслээ бэлтгэх
  • d. Хамтран оролцогчдыг эрж олох

Pregunta 64

Pregunta
364) Дор дурьдсан шинжүүдийн аль нь гүйцэтгэгчид хамаарах вэ?
Respuesta
  • a. Гэмт хэргийг үйлдэхэд шууд нөлөөлсөн этгээд
  • b. Өөрийн заавар, зөвөлгөөгөөр гэмт хэрэг үйлдэхэд тусламж үзүүлсэн этгээд
  • c. Гэмт хэргийг зохион байгуулсан, удирдсан этгээд
  • d. Сэтгэцийн өвчтөй этгээдийг ашиглан гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн этгээд

Pregunta 65

Pregunta
365) Гэмт хэргийн олонлогийн төрөл юу вэ.
Respuesta
  • a. Гэмт хэрэг удаа дараа үйлдсэн, гэмт хэргийн давталт, гэмт хэрэг байнга үйлдэх нь олонлог мөн.
  • b. Нийлмэл гэмт хэрэг, гэмт хэргийн давталт, рецедив нь олонлогийн төрөл
  • c. Нэг этгээд эрүүгийн хуульд заасан 2 ба түүнээс дээш тооны хэргийг үйлдсэн
  • d. Олонлогт гурав ба түүнээс дээш тооны гэмт хэрэг хамаарна

Pregunta 66

Pregunta
366) Эрүүгийн хуулийн хохирлын хэмжээг тодорхойлсон заалтанд хамаарахгүй хэмжээ нь
Respuesta
  • a. Бага хэмжээ
  • b. Бага бус
  • c. Үлэмж
  • d. Их, онц их

Pregunta 67

Pregunta
367) Ялын ойлголтыг тодорхойлно уу ?
Respuesta
  • a. Ял нь эрүүгийн болон захиргааны арга хэмжээний нийлбэр цогц
  • b. Ял нь хийсэн хэргийнхээ төлөө хүлээх хариуцлага
  • c. Төрийн нэрийн өмнөөс шүүхээс хэрэглэдэг онцгой арга хэмжээ
  • d. Ял нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдийн эрх, эрх чөлөөнд хуульд заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолоор хязгаарлалт тогтоосон төрийн албадлагын арга хэмжээ

Pregunta 68

Pregunta
368) Дор дурьдсан ялуудын аль нь эрүүгийн хуульд тусгагдаагүй вэ ?
Respuesta
  • a. Торгууль
  • b. Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял
  • c. Эд хөрөнгө хураах
  • d. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах

Pregunta 69

Pregunta
369) Ялаас хугацааны өмнө тэнсэн суллах журмыг хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрэглэхдээ ялынхаа .......хувийг эдэлсэн байхыг шаардана.
Respuesta
  • a. Ялынхаа гуравны хоёроос доошгүйг эдэлсэн үед
  • b. Ялынхаа дөрөвний гурваас доошгүйг эдэлсэн үед
  • c. Ялынхаа талаас доошгүйг эдэлсэн үед
  • d. Үндсэн ялаа биечлэн эдэлсэн тохиолдолд

Pregunta 70

Pregunta
370) Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг..........гэмт хэрэгт хэрэглэж болно.
Respuesta
  • a. Зөвхөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бол дээрх журмыг хэрэглэнэ.
  • b. Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн
  • c. Хүндэвтэр, хүнд гэмт хэрэг анх удаа үйлдсэн
  • d. Ямар ч гэмт хэрэг үйлдсэн дээрх журам тэгш үйлчилнэ.

Pregunta 71

Pregunta
Эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл аль нь вэ?
Respuesta
  • a. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь
  • b. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан хэрэг үйлдэгдсэн нь
  • c. Хуульд заасан бүрэлдэхүүний шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь
  • d. Дээрх бүгд

Pregunta 72

Pregunta
372) Эрүүгийн хариуцлагын зорилго нь
Respuesta
  • a. Иргэн нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, цээрлүүлэх, засан хүмүүжүүлэх, хашраах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино
  • b. Иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино
  • c. Иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэхэд оршино
  • d. Иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино

Pregunta 73

Pregunta
373) Үндсэн ялын төрөлд багтах ялын төрлүүд аль нь вэ?
Respuesta
  • a. Эд хөрөнгө хураах, торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах ял
  • b. Торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах ял
  • c. Торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах ял
  • d. Торгох, баривчлах, хорих, цаазаар авах ял

Pregunta 74

Pregunta
374) Ялын төрлийг Эрүүгийн хуульд тусгахдаа ямар дарааллыг баримталсан бэ?
Respuesta
  • a. Хүндээс нь хөнгөн рүү
  • b. Хөнгөнөөс нь хүнд рүү
  • c. Аль алиныг нь хослуулсан
  • d. Тодорхой эрэмбэ тогтоогоогүй

Pregunta 75

Pregunta
375) Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно гэж хуульд заасан. Энэ хэмжээг хаанаас тогтоодог вэ?
Respuesta
  • a. УИХ-аас тухай бүрт нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тогтооно
  • b. УДШ-ээс тайлбар гаргаж зохицуулна
  • c. Засгийн газраас тогтооно
  • d. Аль нь ч биш

Pregunta 76

Pregunta
376) Торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг баривчлах, хорих ялаар сольж болохоор заасан. Харин ямар ялыг торгох ялаар сольж болохгүй вэ?
Respuesta
  • a. Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих
  • b. Баривчлах, хорих, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах
  • c. Хорих, баривчлах, албадан ажил хийлгэх, эд хөрөнгө хураах
  • d. Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах

Pregunta 77

Pregunta
377) Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хугацааг нь хэдий үеэс эхлэн тоолох вэ?
Respuesta
  • a. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс
  • b. Үндсэн ялын хугацаатай хамт тоологдоно
  • c. Үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолно
  • d. Аль нь ч биш

Pregunta 78

Pregunta
378) Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялын хугацаа нь
Respuesta
  • a. Нэгээс гурван жил
  • b. Гурваас таван жил
  • c. Таван жил хүртэл
  • d. Нэгээс таван жил хүртэл

Pregunta 79

Pregunta
379) Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг торгох, албадан ажил хийлгэх ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хугацааг нь хэдий үеэс эхлэн тоолох вэ?
Respuesta
  • a. Үндсэн ялын хугацаатай хамт тоологдоно
  • b. Үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолно
  • c. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс
  • d. Хорих, баривчлах ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсантай адил байна

Pregunta 80

Pregunta
380) Албадан ажил хийлгэх ялыг ямар этгээдэд оногдуулж болохгүй вэ?
Respuesta
  • a. Хөдөлмөрийн чадваргүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй түүнчлэн тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй, цэргийн жинхэнэ хугацаат алба хааж байгаа этгээдэд
  • b. Хөдөлмөрийн чадваргүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, түүнчлэн тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй, цэргийн жинхэнэ хугацаат алба хааж байгаа этгээдэд
  • c. Хөдөлмөрийн чадваргүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, түүнчлэн тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй, цэргийн жинхэнэ хугацаат алба хааж байгаа этгээдэд
  • d. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй түүнчлэн тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй, цэргийн жинхэнэ хугацаат алба хааж байгаа этгээдэд

Pregunta 81

Pregunta
381) Албадан ажил хийлгэх ялыг Эрүүийн хуульд тусгахдаа ямар зохицуулалтыг орхигдуулсан бэ?
Respuesta
  • a. Нийгэмд ашигтай ажил гэж юу байх, уг ялыг эдэлж дуусах хугацаа, нийгмийн аль салбарт эдлүүлэх зэрэг асуудлыг
  • b. Ямар нэг асуудлыг орхигдуулсан зохицуулалт байхгүй
  • c. Нийгэмд ашигтай ажил гэж юу болох тухай зааж өгөөгүй
  • d. Нийгмийн аль салбарт эдлүүлэхийг нь зааж өгсөн боловч ял эдэлж дуусах хугацааг зааж өгөөгүй

Pregunta 82

Pregunta
382) Баривчлах ялыг ямар этгээдэд оногдуулж болохгүй вэ?
Respuesta
  • a. Насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, бага насны хүүхэдтэй ганц бие эх, эцэгт
  • b. Баривчлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван зургаан насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, тавин таваас дээш насны эмэгтэй бага насны хүүхэдтэй ганц бие эх, эцэгт оногдуулахгүй.
  • c. Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрээгүй түүнчлэн тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй, цэргийн жинхэнэ хугацаат алба хааж байгаа этгээдэд
  • d. Баривчлах ялыг шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван зургаан насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, бага насны хүүхэдтэй ганц бие эх, эцэгт оногдуулахгүй.

Pregunta 83

Pregunta
383) Хорих ялын үндсэн хугацаа
Respuesta
  • a. Нэгээс хорих таван жил
  • b. Зургаан сараас арван таван жил
  • c. Нэг жилээс хорин жил
  • d. Нэгээс арван таван жил

Pregunta 84

Pregunta
384) Эрүүгийн хуульд жирийн дэглэмтэй хорих ангид ямар ялтны ялыг эдлүүлэхээр заасан бэ?
Respuesta
  • a. Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан, түүнчлэн эмэгтэй ялтны хорих ялыг
  • b. Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан, түүнчлэн онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс болон онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос бусад эмэгтэй ялтны хорих ялыг
  • c. Хүнд гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй ялтан, түүнчлэн онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс болон онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос бусад эрэгтэй ялтны хорих ялыг
  • d. Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан, түүнчлэн онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс болон онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос бусад эмэгтэй ялтны хорих ялыг

Pregunta 85

Pregunta
385) Эрүүгийн хуульд чанга дэглэмтэй хорих ангид ямар ялтны ялыг эдлүүлэхээр заасан бэ?
Respuesta
  • a. Хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй ялтны хорих ялыг
  • b. Урьд нь хорих ял эдэлж байсан эрэгтэй ялтан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй ялтны хорих ялыг
  • c. Хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл урьд нь хорих ял эдэлж байсан эрэгтэй ялтан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй ялтны хорих ялыг
  • d. Хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, урьд хорих ял эдэлж байсан эмэгтэй ялтны хорих ялыг

Pregunta 86

Pregunta
386) Эрүүгийн хуульд онцгой дэглэмтэй хорих ангид ямар ялтны ялыг эдлүүлэхээр заасан бэ?
Respuesta
  • a. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтны хорих ялыг
  • b. Шүүх онцгой дэглэмд эдлүүлэх шаардлагатай гэж үзсэн ялтны ялыг
  • c. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй, эрэгтэй ялтны хорих ялыг
  • d. Дээрх бүгд

Pregunta 87

Pregunta
387) Эрүүгийн хуульд гянданд ямар ялтны ялыг эдлүүлэхээр заасан бэ?
Respuesta
  • a. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон болон арван найман насанд хүрсний дараа онц хүнд гэмт хэрэгт арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн эрэгтэй ялтны хорих ялын заримыг
  • b. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон болон онц хүнд гэмт хэрэгт арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ялтны хорих ялын заримыг
  • c. Онц аюултай гэмт хэрэгтэн онц хүнд гэмт хэрэгт арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бол ялтны хорих ялын заримыг
  • d. Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон болон арван найман насанд хүрсний дараа онц хүнд гэмт хэрэгт арван таван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ялтны хорих ялын заримыг

Pregunta 88

Pregunta
388) Цаазаар авах ялыг хэрхэн гүйцэтгэдэг вэ?
Respuesta
  • a. Дүүжилж
  • b. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан хэлбэрээр
  • c. Цахилгаан сандалд суулгаж
  • d.Буудаж

Pregunta 89

Pregunta
389) Эд хөрөнгө хураах ял гэж
Respuesta
  • a. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, хэрэгслийг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэхийг
  • b. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэхийг
  • c. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэхийг
  • d. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэсгээр өмчлөх эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэхийг

Pregunta 90

Pregunta
390) Ял ба эрүүгийн хариуцлага хоёрын хоорондын хамаарал
Respuesta
  • a. Ял нь эрүүгийн хариуцлагыг багтаасан өргөн ойлголт
  • b. Эрүүгийн хариуцлага нь ялыг багтаасан өргөн ойлголт
  • c. Дээрх хоёр ойлголт огт өөр, өөр учир нэг нэгнийгээ багтаах тухай ойлголт байж таарахгүй
  • d. Аль нь ч биш

Pregunta 91

Pregunta
391) 3 этгээд айлын гэрт орж эд зүйлийг хулгайлахаар үгсэн тохирчээ. Тус тусын гүйцэтгэх үүргийн хувааж авсан бөгөөд А түлхүүр тааруулж хаалгыг онгойлгон гадаа хүн харах, Б гэрт орж эд зүйлийг хулгайлан Ц-д өгөх, Ц хулгайн эд зүйлийг нуун далдалж борлуулахаар болжээ. Дээрх тохиролцооны дагуу гэмт хэрэг үйлдэгдэж харин гэрт гэрийн эзэн Д унтаж байсныг хулгайчид мэдээгүй бөгөөд гэрийн эзнийг Б нөгөө хоёртоо хэлэлгүй амь насыг нь хохироосон байна. Дээрх 3 этгээдийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Respuesta
  • a. Бусдын эд зүйлийг хулгайлсан, бусдыг санаатай алсан гэж давхар зүйлчлэн гурвууланд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
  • b. Ц-г зөвхөн хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсоноор, А, Б-д, бусдын эд зүйлийг хулгайлсан, бусдыг санаатай алсан гэж давхар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
  • c. А, Ц хоёрт бусдын эд зүйлийг хулгайлахад хамтран оролцсон үйлдэлд нь, Б-г бусдыг санаатай алсан, хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
  • d. Бусдыг алахаар тохиролцоогүй учир зөвхөн хулгайн гэмт хэрэгтээ гурвуулаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Pregunta 92

Pregunta
392) Эрүүгийн хариуцлага хэзээ үүсэх вэ?
Respuesta
  • a. Гэмт хэрэг үйлдэгдсэн үеэс
  • b. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагад татсан үеэс
  • c. Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүх төрийн өмнөөс ял оногдуулан шүүхийн шийтгэх тогтоол гарч хүчин төгөлдөр болсноор
  • d. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоосон үеэс

Pregunta 93

Pregunta
393) Эрүүгийн хариуцлага хэзээ дуусах вэ?
Respuesta
  • a. Ялтан үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссан
  • b. Шүүх шийтгэх тогтоол гаргасан
  • c. Гэмт этгээд хэргээ илчилж ирсэн
  • d. Гэмт этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болсон уучлал, өршөөл үзүүлсэн эрхийн акт гаргасан, ялтай байх хугацаа өнгөрсөн

Pregunta 94

Pregunta
394) Эрүүгийн хариуцлага гэж юу вэ?
Respuesta
  • a. Эрүүгийн хэрэг дээр мэдүүлэг өгөх шаардлага
  • b. Таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авагдах, гэм буруутай этгээдийн үүрэг
  • c. Гэм буруутай үйлдсэн хэргийнхээ төлөө төрийн нэрийн өмнөөс шүүхийн шийтгэх тогтоолоор ял хүлээх үүрэг
  • d. Гэмт хэрэг үйлдсэн этгээд төр 2-н хооронд үүсч байгаа нийгмийн харилцаа

Pregunta 95

Pregunta
395) Эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээний нэг төрөл болох хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг ямар этгээдэд оногдуулдаг вэ?
Respuesta
  • a. Хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд ял оногдуулахгүй байх нь зохистой гэж шүүх үзсэн
  • b. Хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд ял оногдуулахгүй байх нь зохистой гэж шүүх үзсэн
  • c. Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд ял оногдуулахгүй байх нь зохистой гэж шүүх үзсэн
  • d. Хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй этгээдэд ял оногдуулахгүй байх нь зохистой гэж шүүх үзсэн

Pregunta 96

Pregunta
396) Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээд хүмүүжихгүй байвал ямар арга хэмжээ авах вэ?
Respuesta
  • a. Насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах
  • b. Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид явуулах
  • c. Насанд хүрээгүй хүмүүсийн сургалтын төвд явуулах
  • d. Насанд хүрээгүйчүүдийг засан хүмүүжүүлэх газарт явуулах

Pregunta 97

Pregunta
397) Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах насны дээд хязгаар хэд байх вэ?
Respuesta
  • a. 18
  • b. 15
  • c. 16
  • d. 14

Pregunta 98

Pregunta
398) Доорх арга хэмжээнүүдээс аль нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хамаарахгүй вэ?
Respuesta
  • a. Зургаан сараас нэг жил хүртэл хугацаа тогтоож засарч хүмүүжихийг даалгах;
  • b. Арван зургаан насанд хүрсэн этгээд бие дааж орлого олдог бол хохирлыг өөрийн хөдөлмөрөөр арилгах үүрэг хүлээлгэх;
  • c. Засгийн газрын бус байгууллагад тэдний хүссэнээр буюу зөвшөөрснөөр шилжүүлэх
  • d. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүний хяналтад өгөх;

Pregunta 99

Pregunta
399) Баривчлах ял гэдэг нь
Respuesta
  • a. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан ганцаарчлан байлгахыг баривчлах ял гэнэ.
  • b. Энэ хуульд заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг баривчлах ял гэнэ.
  • c. Хуульд заасан тохиолдолд хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг баривчлах ял гэнэ.
  • d. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан жирийн дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг баривчлах ял гэнэ

Pregunta 100

Pregunta
400) Албадан ажил хийлгэх ял гэж
Respuesta
  • a. Хуульд заасан хугацаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажил хийлгэхийг албадан ажил хийлгэх ял гэнэ.
  • b. Хуульд заасан хугацаагаар нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг албадан ажил хийлгэх ял гэнэ.
  • c. Энэ хуульд заасан хугацаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг албадан ажил хийлгэх ял гэнэ.
  • d. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг албадан ажил хийлгэх ял гэнэ.

Pregunta 101

Pregunta
401) Л нь цагдаагийн байгууллагад хандаж Н гэгчид өмнө нь зодуулж биедээ хөнгөн гэмтэл авч байсан талаар гомдол гаргажээ. Прокуророос хохирогчийн гомдлыг хянаад эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Н-ийн үйлдэл хийгдсэнээс хойш ямар хугацаа өнгөрснийг тодорхойл
Respuesta
  • a.1 жил өнгөрсөн
  • b. 6 сар өнгөрсөн
  • c. 3 сар өнгөрсөн
  • d. гэмт хэрэг үйлдсэн тул хугацааг прокурор шийднэ.

Pregunta 102

Pregunta
402) Х гэгч этгээд 2008 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Т-ийн 60 мянган төгрөгийг хулгайлсан. Тэрээр хохирогчид дээрх мөнгийг төлж , хохирогч санал гомдолгүй гэсэн байна. Энэ тохиолдолд Х-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үү?
Respuesta
  • a. хохирлыг төлсөн ч гэмт хэрэг үйлдсэн учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй
  • b. хөнгөн гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар чөлөөлнө.
  • c. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаас бусад хөнгөн гэмт хэргийг хохирогчтой эвлэрснээр чөлөөлнө.
  • d. Дээрх бүгд буруу

Pregunta 103

Pregunta
403) П нь бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлсэн. П ямар хугацааны дараа ялгүй болох вэ?
Respuesta
  • a. Ялаа эдлэж дууссанаас хойш 1 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй
  • b. Ялаа эдлэж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй
  • c. Ялаа эдлэж дууссанаас хойш 6 сарын дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй
  • d. Үндсэн ялаа эдлэсэн бол шууд ялгүй болно.

Pregunta 104

Pregunta
404) М нь 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж шүүх уг ялыг 2 жил тэнсэн харгалзсан. Энэ хугацаанд ялтан М-д ямар байгууллага хяналт тавих вэ?
Respuesta
  • a. Шүүхийн шийдвэр биелүүлэх газар хяналт тавина.
  • b. Цагдаагийн байгууллага хяналт тавина.
  • c. Шүүх хяналт тавина.
  • d. Энэ талаарх зохицуулалт эрүүгийн хуульд байхгүй

Pregunta 105

Pregunta
405) Б гэгч гэмт хэрэг үйлдэх гэж бэлтгэж байгаад баригдсан. Энэ тохиолдолд түүнд оногдуулах ялын дээд хэмжээг тодорхойл.
Respuesta
  • a. гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй.
  • b. гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй.
  • c. гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны нэгээс хэтрэхгүй.
  • d. гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй.

Pregunta 106

Pregunta
406) Цагдан хоригдсон нэг хоногийг албадан ажил хийлгэх ялын хэдэн цагтай тэнцүүлж тооцох вэ?
Respuesta
  • a. 8 цагтай
  • b. 24 цагтай
  • c. 48 цагтай
  • d. 72 цагтай

Pregunta 107

Pregunta
407) С гэгч хүнийг санаатай алах гэмт хэрэгт завдсан. Энэ тохиолдолд түүнд оногдуулах ялын дээд хэмжээг тодорхойл.
Respuesta
  • a. гэмт хэрэгт завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй.
  • b. гэмт хэрэгт завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй.
  • c. гэмт хэрэгт завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны нэгээс хэтрэхгүй.
  • d. гэмт хэрэгт завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй.

Pregunta 108

Pregunta
408) Хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш ямар хугацаа өнгөрвөл эрүүгийн хариуцлагад татаж болохгүй вэ?
Respuesta
  • a. 10 жил өнгөрсөн
  • b. 15 жил өнгөрсөн
  • c. 25 жил өнгөрсөн
  • d. Хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагад татах хугацаа хэрэглэхгүй.

Pregunta 109

Pregunta
409) О нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж шүүхээр торгох ялаар шийтгүүлж уг ялыг эдлэхээс зайлхийсэн. Энэ тохиодолд торгох ялыг ямар ялаар солих вэ?
Respuesta
  • a. баривчлах ялаар солино
  • b. баривчлах болон хорих ялаар солино
  • c. гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солино
  • d. баривчлах болон 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар солино.

Pregunta 110

Pregunta
410) С нь насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч тэрээр уг ялыг эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн.Энэ тохиодолд албадан ажил хийлгэх ялыг ямар ялаар солих вэ?
Respuesta
  • a. эдлээгүй үлдсэн ялын 24 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож
  • b. эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож
  • c. эдлээгүй үлдсэн ялын 24 цагийн ажлыг нэг хоног баривчлахх ялаар тооцож
  • d. эдлээгүй үлдсэн ялын 12 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож

Pregunta 111

Pregunta
411) Онцгой дэглэмтэй хорих ангид ямар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ялыг эдлүүлэх вэ?
Respuesta
  • a. Хүнд гэмт хэрэг хоёр ба түүнээс дээш үйлдэж хоёр удаа хорих ял шийтгүүлсэн ялтны
  • b. Хоёр ба түүнээс дээш удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон ялтны
  • c. Хоёр ба түүнээс дээш удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн буюу онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эрэгтэй ялтны
  • d. онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон ялтны

Pregunta 112

Pregunta
412) Насанд хүрээгүй Б нь бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг анх удаа үйлдэж энэ хэргийнхээ хохирлыг нөхөн төлсөн. Шүүх хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулбал хорих ялын доод хэмжээ ямар байх вэ?
Respuesta
  • a. хорих ялын доод хэмжээ нь тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй
  • b. хорих ялын доод хэмжээ нь тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй
  • c. хорих ялын доод хэмжээ нь тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй
  • d. хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах зохицуулалт эрүүгийн хуульд байхгүй.

Pregunta 113

Pregunta
413) Н гэгч жирэмсэн эмэгтэй гэмт хэрэг үйлдэж 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж шүүх уг ялыг 2 жил хойшлуулсан. Энэ хугацаанд ялтан Н-д ямар байгууллага хяналт тавих вэ?
Respuesta
  • a. Шүүхийн шийдвэр биелүүлэх газар хяналт тавина.
  • b. Цагдаагийн байгууллага хяналт тавина.
  • c. Шүүх хяналт тавина.
  • d. Энэ талаарх зохицуулалт эрүүгийн хуульд байхгүй

Pregunta 114

Pregunta
414) Хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдийн шийтгэх тогтоол биелүүлж болохгүй хугацааг тодорхойл.
Respuesta
  • a. шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй 2 жил өнгөрсөн
  • b. шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй 1 жил өнгөрсөн
  • c. шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй 3 жил өнгөрсөн
  • d. шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй 5 жил өнгөрсөн

Pregunta 115

Pregunta
415) Хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш доорх хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагад татаж болохгүй:
Respuesta
  • a. Хорин жил
  • b. Таван жил
  • c. Арван жил
  • d. Арван таван жил

Pregunta 116

Pregunta
416) Ю гэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т заасан гэмт хэрэг үйлдэж 2 сар цагдан хоригдсон. Шүүхээс түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 210 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох ял оногдуулжээ. Энэ тохиолдолд цагдан хоригдсон хоногийг хэрхэн тооцох вэ?
Respuesta
  • a. цагдан хоригдсон хоногийг харгалзан шүүх ялаас шууд чөлөөлнө
  • b. цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж тооцож хасна
  • c. цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй тэнцүүлж тооцож хасна
  • d. торгох ялаас цагдан хоригдсон хугацааг хасах зохицуулалт эрүүгийн хуульд байхгүй учир торгох ялаа бүрэн эдэлнэ.

Pregunta 117

Pregunta
417) Б нь бусдын их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг анх удаа үйлдэж энэ хэргийнхээ хохирлыг нөхөн төлсөн. Шүүх хуульд зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулбал хорих ялын доод хэмжээ ямар байх вэ?
Respuesta
  • a. хорих ялын доод хэмжээ нь тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй
  • b. хорих ялын доод хэмжээ нь тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй
  • c. хорих ялын доод хэмжээ нь тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрэхгүй
  • d. хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах зохицуулалт эрүүгийн хуульд байхгүй.

Pregunta 118

Pregunta
418) Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй танхайрах болон хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн Ц гэгч 2 жил цагдан хоригдсон. Анхан шатны шүүх түүнд цаазаар авах ял оногдуулж дараагийн шатны шүүхүүд ялыг хэвээр баталсан. Ялтан Ц Ерөнхийлөгчөөс уучлал хүсч, ерөнхийлөгч түүнд оногдуулсан ялыг уучилсан. Энэ тохиолдолд цагдан хоиргдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тоолох уу?
Respuesta
  • a. Ц-ийн эдлэх ял гянданд хоригдох ялаар солигдох тул оруулж тоолохгүй
  • b. шүүх цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тоолно.
  • c. ял солигдож байгаа учраас түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасахгүй
  • d. зөвхөн гянданд ял эдлэх хугацаанаас хасагдана.

Pregunta 119

Pregunta
419) А гэгч нь шүүхээр 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Энэ ялаа эдлээгүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Албадан ажил хийлгэх болон хорих ялыг хэрхэн тэнцүүлж тооцох вэ?
Respuesta
  • a. албадан ажил хийлгэх ялын 24 цагийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлнэ
  • b. албадан ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлнэ
  • c. албадан ажил хийлгэх ялыг хорих ялд шууд багтаана.
  • d. албадан ажил хийлгэх ялын 48 цагийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлнэ

Pregunta 120

Pregunta
Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ямар ангилалын гэмт хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох вэ?
Respuesta
  • a. бүх ангилалын гэмт хэрэг
  • b. зөвхөн хөнгөн, хүндэвтэр хэрэг
  • c. хүндэвтэр, хүнд гэмт хэрэг
  • d. дээрх бүгд зөв

Pregunta 121

Pregunta
421) Ялтны ялтайд тооцогдох хугацаа нь
Respuesta
  • a. гэмт хэрэг үйлдсэнээс хойш түүнийг түүнийг ялгүйд тооцох хүртэл
  • b. ялаа эдлэж дуусах хүртэл
  • c. шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг ялгүйд тооцох буюу ялгүй болох хүртэл
  • d. үндсэн болон нэмэгдэл ялаа эдлэх хугацаанд

Pregunta 122

Pregunta
422) Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж ял оногдуулж болох уу?
Respuesta
  • a. ийм зохицуулалт эрүүгийн хуульд байхгүй
  • b. эрүүгийн хуульд байхгүй ч шүүх гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэрэглэж болно.
  • c. энэ нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна
  • d. энэ нь тусгай зүйл болон эрүүгийн хуульд шинээр хуульчлагдсан

Pregunta 123

Pregunta
423) Гэмт хэргийн ойлголтыг аль нь илүү оновчтой тодорхойлсон байна вэ?
Respuesta
  • a. Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй .
  • b. Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй .
  • c. Хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй
  • d. Эрх зүйн хариуцлага хүлээлгэж болох нийгэмд аюултай бүх үйлдэл , эс үйлдэхүй

Pregunta 124

Pregunta
424) 2008 оны 5 сард А гэгч нь иргэн Б-ийн гэрт хууль бусаар орж 100,000 төгрөг хулгайлсан. А-ийн үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдох уу?
Respuesta
  • a. А -нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн
  • b. А-ийн үйлдэл гэмт хэрэг биш захиргааны зөрчил
  • c. А-ийн үйлдэл ердийн бүрэлдэхүүнтэй хулгайн гэмт хэрэг
  • d. Дээрх бодомжууд бүгд буруу

Pregunta 125

Pregunta
425) 15 настай О,Ү нар нь бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдэх явцдаа иргэн О бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулжээ. Тэдний үйлдлийг хэрхэн зүйлчлэх вэ?
Respuesta
  • a. тэднийг бүлэглэж танхайрсан гэж ЭХТА-ийн 181-р зүйлийн 181.2.5-р хариуцлага хүлээлгэнэ.
  • b. Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болон бүлэглэж танхайрсан гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэнэ
  • c. тэд уг гэмт хэргийн субьект болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй
  • d. Бүлэглэж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Pregunta 126

Pregunta
426) О гэгч нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох ялаар шийтгүүлсэн. О үйлдсэн гэмт хэргийн ангилалыг тодорхойл.
Respuesta
  • a. хүндэвтэр
  • b. хүнд
  • c. онц хүнд
  • d. хүндэвтэр болон хүнд

Pregunta 127

Pregunta
427) 19 настай А нь 14 настай Г-д их хэмжээний мөнгө өгнө гэж амлан хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцуулсан байна. А-ийн үйлдэл нь
Respuesta
  • a. нэг үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг
  • b. хэд хэдэн үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг
  • c. давтан гэмт хэрэг
  • d. ердийн гэмт хэрэг

Pregunta 128

Pregunta
428) О нь 2007 оны 6 сард бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж 2 сар баривчлах ялаар шийтгүүлсэн. Тэрээр 2008 оны 7 сард дахин бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. О-ийн үйлдлийг хэрхэн зүйлчлэх вэ?
Respuesta
  • a. ЭХТА-ийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилнэ
  • b. ялтай хугацаа өнгөрсөн учир давтан гэмт хэрэг биш
  • c. нийлмэл гэмт хэрэг
  • d. давтан гэмт хэрэг гэж үзнэ

Pregunta 129

Pregunta
429) Хувиараа алт олборлодог А нь их хэмжээний мөнгөн усыг 2 жил гаруй хугацаанд хадгалж байгаад баригдсан. А –ийн үйлдэл нь
Respuesta
  • a. гэмт хэрэг биш
  • b. удааширсан үйлдэл
  • c. захиргааны хариуцлага хүлээлгэх үйлдэл
  • d. үргэлжилсэн үйлдэл

Pregunta 130

Pregunta
430) Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох үндэслэлийг хэрхэн тодорхойлсон бэ?
Respuesta
  • a.Хорих ял шийтгүүлж байгаагүй боловч хүнд гэмт хэрэг давтан үйлдэж хорих ял шийтгүүлсэн
  • b.Хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсний дараа дахин хүнд гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн
  • c.Урьд нь хорих ял шийтгүүлж байгаагүй боловч онц хүнд гэмт хэрэг давтан санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн
  • d. эрүүгийн хуулиас дээрх ойлголтыг хассан

Pregunta 131

Pregunta
431) Ш гэгч нь нэгэн дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч Ч-ийн 80000 төгрөгний үнэ бүхий гар утсыг булаасан үйлдэл хийсэн. Ш-ийн үйлдэл нь
Respuesta
  • a. хохирогч нь бага насны хүүхэд тул хүч хэрэглэсэн булаалтын гэмт хэрэг
  • b. ердийн бүрэлдэхүүнтэй булаалтын гэмт хэрэг
  • c. гэмт хэрэг биш
  • d. дээрэмдэх гэмт хэрэг

Pregunta 132

Pregunta
432) Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн хохирол ямар хэмжээтэй байх вэ?
Respuesta
  • a. хохирлын хэмжээ хамаарахгүй
  • b. үлэмж хэмжээ
  • c. бага бус хэмжээ
  • d. бага хэмжээ

Pregunta 133

Pregunta
433) Е гэгч нь танхайрах гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулжээ. Е-ийн үйлдсэн гэмт хэрэг нь
Respuesta
  • a. хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл
  • b. танхайрах болон хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл
  • c. танхайн сэдэлтээр хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл
  • d. хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй танхайрах гэмт хэрэг

Pregunta 134

Pregunta
434) И гэгч нь малчин З-ийн бэлчээрт байгаа малаас 5 хонь хулгайлж аваад маргааш нь дахин 3 хонь хулгайлсан үйлдэл хйижээ. И –ийн үйлдэл нь
Respuesta
  • a. давтан гэмт хэрэг
  • b. үргэлжилсэн гэмт хэрэг
  • c. нийлмэл гэмт хэрэг
  • d. удааширсан гэмт хэрэг

Pregunta 135

Pregunta
435) Ц нь бэлгийн замын халдварт өвчтөй гэдгийг эмнэлгийн байгууллагын үзлэгээр тогтоогдсон бөгөөд өвчнөө эмчлүүлэхийг удаа дараа шаардсан боловч ажлын газрынхнаасаа санаа зовж эмчлүүлэхээс зайлсхийж зугатсан байна.”Ц”-ийн үйлдлийг гэмт хэрэгт:
Respuesta
  • a. Тооцно
  • b. Тооцохгүй

Pregunta 136

Pregunta
436) 2008.12 сард “Д” гэгч “С”-г зодож гэмтэл учруулаад орхиж явснаас хэн нэгний тусламж авч чадалгүй хөлдөж 2 хөлөө тайруулжээ. “Д” н үйлдэл:
Respuesta
  • a. Танхайрах гэмт хэрэг \181\
  • b. Өвчтөнд тусламж үзүүлэхгүй байх \106\
  • c. Бусдыг амь биед нь хортой нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй орхих \107\
  • d. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах \96\

Pregunta 137

Pregunta
437) Жагсаал цуглаан хийх эрх чөлөөг зөрчих \132\ гэмт хэргийн обьектив талын зайлшгүй байх шинжийг тодорхойл.
Respuesta
  • a. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй
  • b. Жагсаал цуглаан хийх эрх чөлөөг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хор уршгийн шалтгаант холбоо
  • c. Жагсаал цуглаан хийх эрхийг зөрчсөн үйлдлийн арга

Pregunta 138

Pregunta
438) Өмгөөлөгч “Г” яллагдагч “Ц”-н хууль ёсны өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусадтай солилцож байсан мэдээ баримтыг олж мэдэн улсаар бусдад задруулжээ. “Г”-н үйлдэл нь:
Respuesta
  • a. Хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг \136\
  • b. Иргэний захидал харилцааны нууцын халдашгүй байдлыг зөрчих гэмт хэрэг \135\
  • c. Дээрх гэмт хэргүүдийг давхар зүйлчилнэ

Pregunta 139

Pregunta
439) Хөдөлмөр хамгаалах аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэргийн \138\ сүбьектив тал:
Respuesta
  • a. Гэм буруугийн санаатай хэлбэрээр
  • b. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр
  • c. Гэм буруугийн давхардсан хэлбэрээр

Pregunta 140

Pregunta
440) Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийг зөрчих\140\ гэмт хэрэг нь
Respuesta
  • a. Материаллаг бүрэлдэхүүнтэй
  • b. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй

Pregunta 141

Pregunta
441) Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчих \141\ гэмт хэргийн бүрэлдэхүүний сүбьектив талын зайлшгүй байх шинж нь:
Respuesta
  • a. Гэм буруугийн санаатай хэлбэр
  • b. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр
  • c. Гэм буруугийн санаатай хэлбэртэй ашиг олох гэсэн тусгай зорилготой
  • d. Шунархайрах сэдэлт

Pregunta 142

Pregunta
442) Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг хэзээ бүрдэл төгсөх вэ?
Respuesta
  • a. Хулгайлан авч өөрийн өмчлөлд шилжүүлснээр
  • b. Хулгайлах үйлдлийг хийж эхэлснээр

Pregunta 143

Pregunta
443) “Ц” нь барилгын “Сант-Асар” ХХК-д мужааны ажилтай бөгөөд үүргээ гүйцэтгэж байх үедээ татсан тамхиныхаа галыг бүрэн унтраагүйгээс обьектод гал гарч улмаар онц их хэмжээний хохирол учруулжээ.Энэ нь:
Respuesta
  • a. Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг
  • b. Бусдын эд хөрөнгө хамгаалахад хайнга хандах гэмт хэрэг
  • c. Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэрэг

Pregunta 144

Pregunta
444) Ц нь өөрийн эхнэрийн нэр дээр байдаг “Lexus” автомашиныг нотариат Б-г гуйж баталгаажуулан өөрийн нэр дээр шилжүүлэн бусдад 10 мянган ам.доллараар худалджээ.Нотариат Б-н үйлдэл гэмт хэрэг
Respuesta
  • a. Мөн
  • b. Биш

Pregunta 145

Pregunta
445) С гэгч бусадтай бүлэглэн Д-г дээрэмдэх явцдаа түүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлджээ.С-н үйлдлийг зүйлчил
Respuesta
  • a. 147.2 \бусдыг бүлэглэж дээрэмдсэн\, 91.2.7 \дээрэмдэх явцдаа хүнийг алсан\
  • b. 91.2.7\дээрэмдэх явцдаа хүнийг санаатай алсан
  • c. 147.3 \онц хүндрүүлэх нөхцөл байдалтай дээрэмдсэн\

Pregunta 146

Pregunta
446) Г, Т, С нар нь Хадгаламж зээлийн хоршоо байгуулан хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тэд Д-н Солонгос улсад ажилладаг хүү П-с их хэмжээний доллар ирснийг судлан хоршоондоо өндөр хүүтэй өсгөж өгөхөөр амлаж дансандаа шилжүүлж авчээ. Д нь уг хоршооны гишүүнээр элсээгүй байсан. Мөн С хоршооны гишүүн бус Ж-д их хэмжээний мөнгө зээлдүүлсэн нь шалгалтаар илэрсэн байна. Г,Т,С нарын үйлдэл нь:
Respuesta
  • a. 148.2 \залилан мэхлэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн\
  • b. 1561 \хоршооны тухай хууль тогтоомж зөрчих\
  • c. 148.2, 1561 \ нийлмэл гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэнэ\
  • d. Гэмт хэрэг биш

Pregunta 147

Pregunta
447) “У” харанхуй гудамжинд явж байсан эмэгтэйн гар цүнхийг булааж авах гэтэл эмэгтэй зууралдаад байсан тул гар руу нь хүчтэй цохиж тавиулаад цүнхийг авч зугтажээ. “У”-н үйлдэл:
Respuesta
  • a. Бусдын эд хөрөнгийн дээрэмдэх \147\
  • b. Бусдын эд хөрөнгийг булаах \146\

Pregunta 148

Pregunta
448) Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах \153\ гэмт хэргийн объектив талын зайлшгүй байх шинж:
Respuesta
  • a. Болгоомжгүйгээр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй
  • b. Болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдэл түүний эцэст учирсан хор уршгийн шалгаант холбоо

Pregunta 149

Pregunta
449) Нотариатын болон эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааны журам зөрчих гэмт хэрэг \1551\нь:
Respuesta
  • a. Материаллаг бүрэлдэхүүнтэй
  • b. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй

Pregunta 150

Pregunta
450) Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчих \1562\ гэмт хэргийн объектив тал нь:
Respuesta
  • a. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн идэвхитэй үйлдлээр
  • b. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн эс үйлдэхүй
  • c. Үйлдэл, эс үйлдэхүй аль алинаар илэрнэ

Pregunta 151

Pregunta
451) Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих \1581\ гэмт хэргийн сүбьектийг тодорхойл.
Respuesta
  • a. 16 насанд хүрсэн даатгуулагч
  • b. 14 насанд хүрсэн даатгуулагч
  • c. Даатгалын үйл ажиллагаа явуулж буй этгээд

Pregunta 152

Pregunta
452) Терроризм \1781\ гэмт хэргийн сүбьектив талын зайлшгүй байх шинж нь:
Respuesta
  • a. Гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, улс төрийн тусгай зорилгыг агуулдаг
  • b. Шууд бус санаа, тусгай зорилгыг агуулна
  • c. Дээрх бүгд

Pregunta 153

Pregunta
453) Терроризмыг санхүүжүүлэх \1782\ гэмт хэргийн сүбьектив талын зайлшгүй байх шинжийг тодорхойл:
Respuesta
  • a. Гэм буруугийн шууд санаа
  • b. Гэм буруугийн шууд бус санаа
  • c. Терроризмыг санхүүжүүлэх тусгай зорилго

Pregunta 154

Pregunta
454) Терроризмыг сурталчлах \1783\ гэмт хэрэг нь:
Respuesta
  • a. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй
  • b. Материаллаг бүрэлдэхүүнтэй

Pregunta 155

Pregunta
455) Торгох ял эдлэх ажиллагааг хойшлуулж болох уу?
Respuesta
  • a. Болно !!!
  • b. Болохгүй
  • c. Хэрхэхийг шүүх шийднэ

Pregunta 156

Pregunta
456) Торгуулийг хэсэгчилж хэрхэн төлөх вэ?
Respuesta
  • a. Хэсэгчилж төлөх хугацааг ШГ тогтооно
  • b. Ялтан өөрөө хугацааг тогтооно
  • c. Дээрх субьектүүд харилцан тохиролцож тогтооно
  • d. Хуульд заагаагүй учир торгуулийг нэг удаа хэрэгжүүлнэ

Pregunta 157

Pregunta
457) Ялтан нас барсан бол торгуулийг хэрхэн төлүүлэх вэ?
Respuesta
  • a. ШГАжиллагаа дуусгавар болно
  • b. Түүний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч тогтоох хүртэл түдгэлзүүлнэ
  • c. түүний өмч хөрөнгөөс гаргуулна

Pregunta 158

Pregunta
458) Ялтан “Ц” хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж ХХДХ-г 350 дахин нэмэгдүүлсэн хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ. “Ц” торгуулийг сар бүр 20 эсүл 10 мянгаар төлж улмаар 3 жилийг өнгөрүүлсэн байна. “Ц”-н асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Respuesta
  • a. Ноцтойгоор зайлсхийсэн гэж хорих ялаар солино
  • b. Эд хөрөнгөөс албадан гаргана
  • c. ШШийдвэрийг биелүүлж болохгүй хугацаа өнгөрсөн гэж үзээд ялаас чөлөөлнө
  • d. ШШийдвэрийг үл биелүүлсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагад татна

Pregunta 159

Pregunta
459) Шүүгдэгч “Э”-д эд хөрөнгө хураах ялыг шүүх хэрэглэхдээ түүний өмчлөлийн эд зүйлээс 2 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн машиныг мөн хурааж авахаар шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан машиыг 1 сая төгрөгт оролцуулан шүүхийн тогтоолыг гүйцэтгэсэн байна. Шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа:
Respuesta
  • a) Хууль зөрчсөн
  • a. Хууль зөрчөөгүй

Pregunta 160

Pregunta
460) Эд хөрөнгө хураах ялыг гүйцэтгэхэд хурааж болохгүй эд хөрөнгийг олж тодорхойл:
Respuesta
  • a. Дундын өмч
  • b. Гал тогооны хэрэгсэл
  • c. Түлээ түлш
  • d. Мал

Pregunta 161

Pregunta
461) Ял эдлүүлэх ажиллагааны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих шийдвэр гүйцэтгэгчийн ажлын алдаанаас болж эрх хасагдсан ялтан үйл ажиллагаа явуулж байгаа нь прокурорын хяналтаар илэрчээ. Прокурорын авах арга хэмжээг тодорхойл:
Respuesta
  • a. Шаардлага бичнэ
  • b. Шийдвэр гүйцэтгэгчид сахилгын арга хэмжээ авна
  • c. Ийм эрх байхгүй

Pregunta 162

Pregunta
462) Хорих ангийн ажил үйлдвэрлэлийн чиглэл байршлыг шийдвэрлэх эрх бүхий субьектыг тодорхойлно уу?
Respuesta
  • a. ШШГЕ газар
  • b. Хорих анги өөрөө
  • c. Засгийн газар
  • d. Аймаг нийслэлийн дарга

Pregunta 163

Pregunta
463) Аль нь чанга дэглэмтэй хорих ангийн ялтанд хамаарахгүй вэ?
Respuesta
  • a. 2 сард 1 удаа удаан хугацааны уулзалт
  • b. Жилд 1 удаа түр уулзалт
  • c. 3 сард 1 удаа удаан хугацааны уулзалт
  • d. Жилд 2 удаа түр хугацааны уулзалт

Pregunta 164

Pregunta
Хугацаа дууссан ялтныг суллахдаа:
Respuesta
  • a. Хорих ангийн даргын шийдвэрээр
  • b. Тогтоол гүйцэтгэх газрын шийдвэрээр
  • c. ШШГЕГ-ын даргын тушаалаар
  • d. Ямар нэг тушаал шийдвэр шаардлагагүй

Pregunta 165

Pregunta
465) Баривчлах байранд ял эдэлж буй ялтны удаан хугацааны уулзалтын тоог тодорхойлно уу?
Respuesta
  • a. Жилд 8 удаа удаан хугацааны
  • b. 2 сард 1 удаа удаан хугацааны
  • c. 1 сард 1 удаа
  • d. Тоо харгалзахгүй
  • e. Ийм эрх ялтанд байхгүй

Pregunta 166

Pregunta
466) Ялтанд хүлээлгэх сахилгын шийтгэлд аль нь хамаарахгүй вэ?
Respuesta
  • a. Түр болон удаан хугацааны уулзалтын тоог хасах
  • b. Ял эдэлсэн хугацаанаас хасах
  • c. Ээлжийн бус ажил хийлгэх
  • d. Хөдөлмөрийн нөхцөл өөрчлөх

Pregunta 167

Pregunta
467) Торгох ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг түдгэлзүүлэх үндэслэлд аль нь хамаарахгүй вэ?
Respuesta
  • a. Эд хөрөнгө санаатайгаар өөр хүний нэр дээр шилжүүлснийг тогтоох зорилгоор
  • b. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гарсан бол түүнийг дахин шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарах хүртэл
  • c. Ялтан нас барсан
  • d. Сураггүй алга болсон

Pregunta 168

Pregunta
468) Ялтанд түр чөлөө олгосон эсэхийг хорих анги:
Respuesta
  • a. Ар гэрт нь мэдэгдэх
  • b. Тогтоол гүйцэтгэх газарт нэн даруй мэдэгдэх
  • c. ШШГЕГ-т
  • d. Өөрт нь мэдэгдэх
  • e. Прокурорт мэдэгдэх

Pregunta 169

Pregunta
469) Нас барсан ялтны цогцсыг ар гэрт нь:
Respuesta
  • a. Өгнө
  • b. Өгөхгүй
Mostrar resumen completo Ocultar resumen completo

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
EBSH 1-100
Munkh Orgil
Eruu 1-99
Munkh Orgil
eruu 101-200
Munkh Orgil
eruu 201-300
Munkh Orgil
Turiin onol 301-367
Munkh Orgil
EZOnol 1-100
munkhorgil
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
EZOnol 101-200
munkhorgil
Zahirgaa 301-400
Munkh Orgil
Zahirgaa 601-720
munkhorgil