Test
EBSH 1-100
Crea una cuenta gratis para terminar este test
Guarda tu progreso y consulta tu resultado final.
¿Ya tienes cuenta? Inicia sesión
Preguntas del test (100)
11. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн шинжлэх ухааны судлах зүйлд аль нь хамаарах вэ?
- Aa. Нотлох баримт цуглуулах арга хэлбэр
- Bb. Гэмт хэргийн бүрэлдэхүүн
- Cc. Ял эдлүүлэх ажиллагаа
- Dd. Гэмт хэрэгтэн бие хүн
22. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн зохицуулах зүйл нь:
- Aa. Гэмт хэрэг үйлдсэний улмаас үүссэн харилцаа
- Bb. Хохирогч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хооронд үүссэн харилцаа
- Cc. ЭБШ эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн
- Dd. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээ
33. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээ гэж юу вэ?
- Aa. Төрөөс тогтоосон бөгөөд ЭБШ ажиллагаанд оролцогчдоос зайлшгүй мөрдвөл зохих зан үйлийн горим
- Bb. Энэ нь зайлшгүй мөрдвөл зохих журам
- Cc. ЭБШ ажиллагаанд оролцогчид үйл ажиллагаандаа удирдлага болговол зохих үзэл баримтлал
- Dd. ЭБШ эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах хэлбэр
4Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буцаан хэрэглэж болох тохиолдол:
- Aа. Хүний эрх ноцтой зөрчигдсөнийг сэргээх
- Bb. Бүх нийтийг хэлмэгдүүлсэн
- Cc. Хохирогч болон шүүгдэгч энэ талаар хүсэлт гаргасан
- Dd. Ямар ч тохиолдолд буцаан хэрэглэхгүй
55. Иш татсан хэм хэмжээ нь:
- Aa. Тухайн харилцааг яаж зохицуулахыг нэг мөр шийдвэрлэсэн
- Bb. ЭБШ хуулийн аль нэг зүйл, хэсэгтэй хоршин нийлж, утга санаагаа бүрэн төгс илэрхийлэн гаргаж буй хэм хэмжээ
- Cc. Өөр төрлийн харилцааг зохицуулж буй аль нэг хуулийн зүйл, хэсэгтэй хоршин нийлж утга санаагаа илэрхийлж буй хэм хэмжээ
- Dd. ЭБШ эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээний цогц
66. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн харилцааны объект гэдэг нь:
- Aa. ЭБШ эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх, үүргийн нэгдэл
- Bb. ЭБШ эрх зүйн харилцаанд оролцогчдын үйлдэж болох зан үйлийн хэмжээ хязгаар
- Cc. ЭБШ эрх зүйн харилцаанд оролцогчдын үйл ажиллагаа нь чиглэж буй бодит зүйл
- Dd. ЭБШ эрх зүйн харилцаанд оролцогчдын зайлшгүй гүйцэтгэвэл зохих зан үйл
77. Дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа гадаадын иргэнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ажиллагаа явуулж болох уу?
- Aa. Прокурор зөвшөөрсөн тохиолдолд болно
- Bb. Шүүгчийн захиармж гарсан тохиолдолд болно
- Cc. Өөрөө зөвшөөрсөн тохиолдолд болно
- Dd. Өөрөө хүссэн тохиолдолд болно
88. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн харилцаа:
- Aa. Хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэр
- Bb. Зөвхөн яллагдагч, хохирогч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хооронд үүссэн тодорхой төрлийн харилцаа
- Cc. ЭБШ хуулиар эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээдүүдийн хооронд үүссэн тодорхой төрлийн харилцаа
- Dd. ЭБШ ажиллагаа явагдах дэс дараалал, журам
99. Сэжигтэн, яллагдагч нь мөрдөн байцаалтаас оргон зайлбал батлан даагчид торгууль оногдуулна. Энэ нь:
- Aa. Үүрэг болгосон хэм хэмжээ
- Bb. Алгасуулан иш татсан хэм хэмжээ
- Cc. Тодорхойлсон хэм хэмжээ
- Dd. Сахин хамгаалах хэм хэмжээ
1010. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн харилцааны элементэд аль нь үл хамаарах вэ?
- Aa. Объект
- Bb. Субъект
- Cc. Объектив тал, субъектив тал
- Dd. Агуулга, хууль зүйн факт
1111. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа ямар хуулийг удирдлага болгох вэ?
- Aa. Монгол Улсын Үндсэн хууль
- Bb. Монгол Улсын Үндсэн хууль, ЭБШ хууль
- Cc. Зөвхөн ЭБШ хууль
- Dd. Бусад хууль
1212. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн харилцаанд оролцогчдын зайлшгүй хийж гүйцэтгэвэл зохих зан үйлийн хэм хэмжээг:
- Aa. Субъектив эрх
- Bb. Хууль зүйн үүрэг
- Cc. Эрх зүйн харилцааны агуулга
- Dd. Эрх зүйн хэм хэмжээ
1313. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн эх сурвалжид:
- Aa. Зөвхөн Үндсэн хууль
- Bb. Улсын дээд шүүхийн тайлбар
- Cc. Зөвхөн ЭБШ хууль
- Db. Үндсэн хууль, ЭБШ хууль, холбогдох хууль, олон улсын гэрээ
1414. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн зохицуулах хэм хэмжээнд аль нь хамаарах вэ?
- Aa. ЭБШ эрх зүйн харилцаанд оролцогчдын зөрчигдсөн субъектив эрхийг тогтоох болон хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээ
- Bb. ЭБШ эрх зүйн шинжлэх ухааны үүднээс гаргасан томъёолол, ойлголтыг тодорхойлсон хэм хэмжээ
- Cc. ЭБШ эрх зүйн харилцаанд оролцогчдод эрх, үүргийг бий болгоход чиглэсэн хэм хэмжээ
- Dd. ЭБШ хуулийн аль нэг зүйл, хэсэгтэй хоршин нийлж, утга санаагаа бүрэн төгс илэрхийлэн гаргаж буй хэм хэмжээ
1515. Субъектив эрх:
- Aa. Тухайн оролцогчийн үйлдэж болох зан үйлийн хэмжээ хязгаар
- Bb. Тухайн оролцогчийн заавал хийх үйлдэл
- Cc. Тухайн оролцогчийн эрх, үүргийн нэгдэл
- Dd. Тухайн оролцогчийг хэлнэ
1616. Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн хэм хэмжээг нийгмийн харилцааг зохицуулж байгаа шинжээр нь хэрхэн ангилах вэ?
- Aa. Зохицуулах, үүрэг болгосон, тодорхойлох
- Bb. Зохицуулах, сахин хамгаалах, тодорхойлох
- Cc. Үүрэг болгосон, хориглосон, эрх олгосон буюу зөвшөөрсөн
- Dd. Эрх олгосон, зөвшөөрсөн, хориглосон, тодорхойлсон
1717. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт:
- Aa. Мэтгэлцээнийг хангах
- Bb. Эрүүгийн хэрэг үүсгэх
- Cc. Гэмт хэргийг илрүүлж, гэм буруутай этгээдийг олж тогтоох
- Dd. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах
1818. Процессын хэлбэр:
- Aa. Хэвшиж тогтсон үйл ажиллагааны дараалал, журам
- Bb. ЭБШ ажиллагааны зорилтыг хангах нөхцлийг бүрдүүлдэг хуулиар тогтоосон арга хэрэгсэл
- Cc. ЭБШ эрх зүйн харилцаа
- Dd. ЭБШ эрх зүйн хэм хэмжээ
1919. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үе шатанд аль нь хамаарах вэ?
- Aa. Яллагдагчийг байцаах
- Bb. Яллагдагчаар татах
- Cc. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх
- Dd. Ял сонсгох
2020. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны чиг үүрэгт аль нь багтахгүй вэ?
- Aa. Хэргийг мөрдөх
- Bb. Урьдчилан сэргийлэх
- Cc. Яллах
- Dd. Хэргийг хянан шийдвэрлэх
2121. Процессын баталгаанд аль нь хамаарах вэ?
- Aa. Иргэд халдашгүй чөлөөтэй байх
- Bb. Хойшлуулшгүй ажиллагаа явуулах
- Cc. Хуульд заасан үндэслэл байвал баривчлах
- Dd. Байцаалтын тэмдэглэлтэй танилцуулах
2222. Хэргийг хянан шийдвэрлэх чиг үүргийг аль нь хэрэгжүүлдэг вэ?
- Aa. Прокурор
- Bb. Анхан шатны шүүх
- Cc. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага
- Dc. Давж заалдах шатны шүүх
2323. Өмгөөлөх тал:
- Aa. Шүүгдэгч
- Bb. Хохирогчийн өмгөөлөгч
- Cc. Иргэдийн төлөөлөгч
- Dd. Хууль ёсны төлөөлөгч
2424. “Тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдож байвал мөрдөн байцаагч уг этгээдийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэнэ” гэсэн заалт нь:
- Aa. Процессын хэлбэр
- Bb. Процессын баталгаа
- Cc. Процессын хэв маяг
- Dd. ЭБШ ажиллгааны чиг үүрэг
2525. “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэмт хэрэгт сэрдэн баривчилж болохгүй” гэсэн заалт ямар зарчимд хамаарах вэ?
- Aa. ЭБШ ажиллагаа хууль ёсны байх
- Bb. Хүний халдашгүй байх эрхийг хамгаалах
- Cc. Гэм буруугүйд тооцох
- Dd. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх
2626. Иргэдийн орон байранд үзлэг хийхэд хэнээс зөвшөөрөл авдаг вэ?
- Aa. Шүүх
- Bb. Прокурор
- Cc. Мөрдөн байцаах албаны дарга
- Dd. Гэрийн эзэн
2727. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар прокурор ямар ажиллагаанд оролцох вэ?
- Aa. Эрүүгийн хэрэг үүсгэх ажиллагааг эрхэлнэ
- Bb. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж оролцоно
- Cc. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно
- Dd. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоно
2828. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохдоо ямар нөхцөл байдлыг тогтоох вэ?
- Aa. Яллах ба цагаатгах
- Bb. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх
- Cc. Хэргийн шалтгаан, нөхцлийг
- Dd. Орон зай цаг хугацааны хамаарлыг
2929. Хэрэг бүртгэгч нь сэжигтнийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг хориглоно гэсэн заалт нь аль зарчмын агуулга вэ?
- Aa. Хэргийн байдлыг тал бүрээс нь, бүрэн бодитойгоор
- Bb. Нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх
- Cc. Хүний халдашгүй байх эрхийг хангах
- Dd. Гэм буруугүйд тооцох
3030. Шүүн таслах ажиллагаа нь аль субъектүүдийн мэтгэлцээний үндсэн дээр явагдах вэ?
- Aa. Яллах тал, хэргийн оролцогч
- Bb. Яллах, өмгөөлөх тал
- Cc. Шүүгч, яллах, өмгөөлөх тал
- Dd. Шүүгч, хэргийн оролцогч
3131. Прокурор аль тохиолдолд хоригдож байгаа этгээдийг нэн даруй суллах үүрэгтэй вэ?
- Aa. Хууль бусаар хорих ял эдэлж байгаа буюу эмнэлгийн байгууллагад байгаа
- Bb. Шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар хоригдож байгаа
- Cc. Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон
- Dd. Аль аль нь зөв
3232. Ямар эргэлзээ гарвал сэжигтэн, шүүгдэгч, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх вэ?
- Aa. Яллагдагчийн өгсөн мэдүүлэгт
- Bb. Яллагдагчийн гаргасан гомдолд
- Cc. Яллагдагч гэм буруутай эсэхэд
- Dd. Хохирогчийн мэдүүлэгт
3333. Ямар тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэм буруутайд тооцох вэ?
- Aa. Хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаар
- Bb. Ял сонсгож яллагдагчаар татсанаар
- Cc. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаар
- Dd. Эрүүгийн хэрэг үүсгэснээр
3434. Хэрэг бүртгэгч эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор судлахын тулд ямар арга хэмжээ авах вэ?
- Aa. Бололцоотой бүх
- Bb. Өөрийн хүссэн бүх
- Cc. Хуульд заасан бүх
- Dd. Хуулиар хориглоогүй бүх
3535. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед иргэний орон байранд нэгжлэг хийх зөвшөөрлийг:
- Aa. Шүүгч
- Bb. Прокурор
- Cc. Албаны дарга
- Dc. Гэрийн эзэн, эзэгтэй
3636. Шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогч талуудын эдлэх тэгш эрх:
- Aa. Нотлох баримт цуглуулах
- Bb. Нотлох баримт бэхжүүлэх
- Cc. Нотлох баримтыг шинжлэх
- Dd. Эцсийн үг хэлэх
3737. Яллагдагчийн хэргийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг илрүүлэх үүрэг хүлээсэн этгээд:
- Aa. Прокурор
- Bb. Өмгөөлөгч
- Cc. Шинжээч
- Dd. Хэрэг бүртгэгч
3838. Сэжигтэн, яллагдагчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн тохиолдолд:
- Aa. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг зогсооно
- Bb. Шүүхийн тогтоолыг хүчингүй болгоно
- Cc. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хариуцлага тооцно
- Dd. Аль аль нь зөв
3939. Мөрдөн байцаагч нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхдээ юуг удирдлага болгох вэ?
- Aa. Албаны даргын удирдамж
- Bb. Хууль болон эрх зүйн ухамсар
- Cc. Хувийн төлөвлөгөө
- Dd. Прокурорын даалгавар
4040. Хуульд зааснаар мэтгэлцэх зарчим:
- Aa. Шүүхийн шатанд үйлчилнэ
- Bb. ЭБШ ажиллагааны туршид үйлчилнэ
- Cc. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үйлчилнэ
- Dd. Аль аль нь зөв
4141. Өмгөөлүүлэх бололцоогоор хангах үүргийг хэн хүлээх вэ?
- Aa. Сэжигтэн, яллагдагчийн гэр бүлийн гишүүд
- Bb. Шүүх
- Cc. Өмгөөлөгчдийн холбоо, товчоо
- Dd. Шүүхийн нарийн бичгийн дарга
4242. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч:
- Aa. Өмгөөлөгч
- Bb. Мөрдөн байцаагч
- Cc. Шүүгч
- Dd. Иргэдийн төлөөлөгч
4343. Мөрдөн байцаагч дараахь эрхийг эдэлнэ:
- Aa. Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах
- Bb. Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх
- Cc. Гүйцэтгэх ажил явуулах
- Dd. Цагдан хорих
4444. Хэрэг бүртгэгчийн эдлэх эрх, хүлээх үүрэгт аль нь хамаарах вэ?
- Aa. Хэргийн газрын үзлэг хийх, зураглал үйлдэх, дууны болон дүрс бичлэг хийх
- Bb. Шүүгдэгчийн гэм буруутайг нотлох
- Cc. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох
- Dd. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх
4545. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь аль гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулдаг вэ?
- Aa. Цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэрэгт
- Bb. Тэдний үйлдсэн албан тушаалын гэмт хэрэгт
- Cc. Зөвхөн прокурор, шүүгчийн үйлдсэн гэмт хэрэгт
- Dd. Өөрсдийн олж илрүүлсэн бүх хэрэгт
4646. Гэмт хэрэг, түүнийг олж тогтоох үүрэг хүлээхээр хуульчлагдсан этгээд:
- Aa. Прокурор
- Bb. Мөрдөн байцаагч
- Cc. Шүүгч
- Dd. Шинжээч
4747. Хэрэг бүртгэх байгууллага нь:
- Aa. Гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг шалгадаг байгууллага
- Bb. Гэмт хэргийг илрүүлэх байгууллага
- Cc. Хэргийг хянан магадлах байгууллага
- Dd. Хэргийг хянан шийдвэрлэх байгууллага
4848. Хэрэг бүртгэлт явуулсан хэргийг сум буюу сум дундын, дүүргийн шүүх ямар бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэдэг вэ?
- Aa. Нийт шүүгчийн олонхийн бүрэлдэхүүнтэй
- Bb. 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй
- Cc. Шүүгч дангаараа
- Dd. Аль нь ч биш
4949. Улсын дээд шүүх аль тохиолдолд хэргийг нийт шүүгчдийн дийлэнхи олонхийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх вэ?
- Aa. Хуульд тусгайлан заасан тохиолдолд
- Bb. Хэрэг ээдрээ төвөгтэй байвал
- Cc. Ерөнхий шүүгчийн саналаар
- Dd. Улсын ерөнхий прокурорын дүгнэлтээр
5050. Хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий этгээд:
- Aa. Дүүргийн хяналтын прокурор
- Bb. Консулын ажилтан
- Cc. Агаарын хөлөг онгоцны ахмад
- Dd. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба
5151. Эрүүгийн хүнд, онц хүнд хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцох иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүн:
- Aa. Нэг
- Bb. Хоёр
- Cc. Гурав
- Dd. Оролцохгүй
5252. Хэрэг бүртгэгч дараахь эрхтэй:
- Aa. Эрүүгийн хэрэг үүсгэх
- Bb. Баривчлах
- Cc. Хэргийг шүүхэд шилжүүлэх
- Dd. Хэргийг мөрдөн байцаалтанд шилжүүлэх
5353. Мөрдөн байцаалтыг аль албан тушаалтан эрхлэн явуулах вэ?
- Aa. ТЕГ-ын мөрдөн байцаагч
- Bb. УЕПГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч
- Cc. Хилийн тагнуулын байгууллагын мөрдөн байцаагч
- Dd. Шаардлагатай тохиолдолд прокурор
5454. Улсын дээд шүүх нь хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ямар бүрэлдэхүүнтэй оролцдог вэ?
- Aa. Нийт шүүгчдийн олонхийн бүрэлдэхүүнтэй
- Bb. 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй
- Cc. 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй
- Dd. Ерөнхий шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ
5555. Мөрдөн байцаагч аль хэрэгт мөрдөн байцаалт явуулах вэ?
- Aa. Шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хуульд заасан бүх гэмт хэрэгт
- Bb. Хүнд, онц хүнд гэмт хэрэгт
- Cc. Хүндэвтэр гэмт хэрэгт
- Dd. Тусгай харъяалалтай хүндэвтэр гэмт хэрэгт
5656. Иргэдийн төлөөлөгч ямар үүрэг хүлээх вэ?
- Aa. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах
- Bb. Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт гаргах
- Cc. Шүүх хуралдаан хуульд заасны дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавина
- Dd. Шүүх хуралдааны дэгд захирагдах
5757. Мөрдөн байцаагчийн эрх хэмжээнд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Баривчлах
- Bb. Сэжигтнээр тооцох
- Cc. Эрүүгийн хэрэг үүсгэх
- Dd. Яллагдагчаар татах
5858. Иргэдийн төлөөлөгчийн гаргах санал:
- Aa. Шүүгдэгчийн гэм буруу, ногдуулах ялын талаар
- Bb. Шүүгдэгчийн гэм буруу, хорих ялын талаар
- Cc. Зөвхөн гэм буруугийн талаар
- Dd. Шүүх хуралдаан хуульд заасны дагуу явагдсан эсэх талаар
5959. Мөрдөн байцаах албаны даргын эрх хэмжээнд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Хэргийг нэг мөрдөн байцаагчаас нөгөө мөрдөн байцаагчид даалгах
- Bb. Шаардлагатай гэж үзвэл хэргийн материалтай танилцах
- Cc. Хэргийг хэрэгсэхгүй болгох
- Dd. Мөрдөн байцаагчид бичгээр үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах
6060. Мөрдөн байцаагч мөрдөн байцаалтын ажиллагааг аль тохиолдолд бие даан шийдвэрлэх эрхтэй вэ?
- Aa. Мөрдөн байцаах албаны даргын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд
- Bb. Прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд
- Cc. Шүүгчийн зөвшөөрөл авахаар хууль зааснаас бусад тохиолдолд
- Dd. Мөрдөн байцаалтын бүхий л ажиллагааг бие даан шийдвэрлэнэ
6161. Шүүхийн бүрэн эрхэд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, түүнд ял ногдуулах
- Bb. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих арга хэмжээ авах
- Cc. Эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ хэрэглэх
- Dd. Яллагдагчаар татаж, ял сонсгох
6262. Сэжигтэн, яллагдагчид хуулиар олгогдсон адил (ижил) боломж:
- Aa. Өөрийн гэм буруугүйг нотлох үүрэггүй
- Bb. Гэмт хэрэгт холбогдолгүйгээ нотлох үүрэггүй
- Cc. Хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй
- Dd. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн ажиллагаанд гомдол гаргах эрхтэй
6363. Эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэгчийн гол шинж нь:
- Aa. Эрх бүхий этгээдээс иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байх
- Bb. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч, хохирол тогтоогдсон байх
- Cc. Иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай хүсэлтээ гаргасан байх
- Dd. Гэмт хэргийн улмаас эдийн ба эдийн бус хохирол хүлээсэн байх
6464. Сэжигтнээр тооцох үндэслэл бүхий тогтоол гаргах албан тушаалтан:
- Aa. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
- Bb. Прокурор
- Cc. Шүүх, шүүгч
- Dd. Консулын ажилтан, хөлгийн ахмад
6565. Иргэний хариуцагчийн эдлэх эрхэд аль нь хамаарах вэ?
- Aa. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх
- Bb. Шүүх хуралдааны дэгийг сахих
- Cc. Гаргасан нэхэмжлэлээ дэмжих, татгалзах
- Dd. Нэхэмжлэлийн талаар тайлбар өгөх
6666. Сэжигтнээр тооцох үндэслэлд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Уг этгээдийг гэмт хэрэг үйлдэж байхад буюу үйлдсэн дор нь барьсан
- Bb. Уг этгээд хэргээ илчилж ирсэн
- Cc. Гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр бэлтгэж байгаа тухай хэн нэгэн этгээдээс мэдэгдсэн
- Dd. Харсан хүн гэмт этгээдийг шууд заасан
6767. Яллагдагч гэдэг нь:
- Aa. Хэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх этгээд
- Bb. Гэмт хэрэгт холбоотой этгээд
- Cc. Гэмт хэрэг үйлдсэн этгээд
- Dd. Тогтоол үйлдэж, ял сонсгосон этгээд
6868. ЭБШ хуульд зааснаар өмгөөлөгч хэдий үеэс байцаан шийтгэх ажиллагаанд оролцож болохоор заасан бэ?
- Aa. Сэжигтнээр тооцсон үеэс
- Bb. Эрүүгийн хэрэг үүсгэсэн үеэс
- Cc. Хойшлуулшгүй ажиллагаа явуулж эхэлснээр
- Dd. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шийднэ
6969. Сэжигтний үүрэгт аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Өөрийн эсрэг мэдүүлэг өгөх
- Bb. Мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирэх
- Cc. Гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох
- Dd. Нотлох баримтыг гаргаж өгөх
7070. ЭБШ хуульд зааснаар аль тохиолдолд хохирогчийн эрхийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн эдлэх эрхтэй вэ?
- Aa. Хохирогч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд
- Bb. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр
- Cc. Хохирогч нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон
- Dd. Гэр бүлийн гишүүн хүсэлт гаргавал
7171. Сэжигтний эдлэх эрхэд аль нь орохгүй вэ?
- Aa. Шүүх хуралдаанд эцсийн үг хэлэх
- Bb. Өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах
- Cc. Хэрэг бүртгэгчийг татгалзан гаргах хүсэлт тавих
- Dd. Нотлох баримт цуглуулах
7272. Аль нь буруу хариулт вэ? Хохирогч нь:
- Aa. Өмгөөлөгч авах, баримт сэлт гаргаж өгөх
- Bb. Нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах
- Cc. Шүүх хуралдааны ажиллагаанд оролцож, асуулт тавих
- Dd. Нотлох баримт цуглуулах, мэдүүлэг өгөхгүй байх
7373. Хохирогч гэдэг нь:
- Aa. Хууль бус үйлдлийн улмаас хохирол хүлээсэн этгээд
- Bb. Нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие махбодь, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээд
- Cc. Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээд
- Dd. Аль аль нь зөв
7474. Иргэний нэхэмжлэгчийг тогтоох эрхтэй субъект аль нь вэ?
- Aa. Мөрдөн байцаагч
- Bb. Мөрдөн байцаах албаны дарга
- Cc. Шүүх
- Dd. Хохирогч
7575. Яллагдагчийн эрхэнд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Сонсгосон ялын талаар давж заалдах гомдол гаргах
- Bb. Мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах
- Cc. Баримт сэлт гаргаж өгөх
- Dd. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх
7676. Өмгөөлөгч нь шүүгдэгчийг өмгөөлөхийн тулд ямар арга хэрэгслээр хууль зүйн туслалцаа үзүүлэх вэ?
- Aa. ЭБШ хуульд заасан бүхий л арга
- Bb. Зөвхөн Эрүү болон ЭБШ хуульд заасан бүхий л арга
- Cc. Хуулиар хориглосноос бусад бүхий л арга
- Dd. Хуулиар хориглоогүй бүхий л арга
7777. Хохирогчийн хүлээх үүргийг тодорхойлно уу?
- Aa. Шүүх хуралдаанд оролцох
- Bb. Шүүгдэгчид асуулт тавих
- Cc. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх
- Dd. Баримт сэлт гаргаж өгөх
7878. Иргэний нэхэмжлэгч гэдэг нь:
- Aa. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээд
- Bb. Гэмт хэргийн уршгаар эд материалын хохирол хүлээсэн бөгөөд түүнийгээ нөхөн төлүүлэх шаардлага тавьж буй этгээд
- Cc. Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээд
- Dd. Аль аль нь зөв
7979. Яллагдагчийн хүлээх үүргийг нэрлэнэ үү?
- Aa. Шүүхийн шийдвэрт гомдол гаргах
- Bb. Шүүх хуралдааны дэгийг сахих
- Cc. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх
- Dd. ЭБШ ажиллагааны явцад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан бусад шийдвэрийг биелүүлэхэд саад хийхгүй байх
8080. Иргэний нэхэмжлэгчийн үүрэгт аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Шүүх хуралдааны журмыг сахих
- Bb. Хэргийн талаархи баримт сэлтийг задруулахгүй байх
- Cc. Өмгөөлөгч авах
- Dd. Нотлох баримт цуглуулах
8181. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулах тохиолдолд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Насанд хүрээгүй хүмүүсийн хэрэгт
- Bb. Сэтгэцийн өвчтэй этгээдийн хэрэгт
- Cc. Гадаадын иргэнд холбогдох хэрэгт
- Dd. Цаазаар авах ялаар шийтгэгдэж болох хэрэгт
8282. Хуульд зааснаар хохирогч ямар эрх эдлэх вэ?
- Aa. Гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлийг нөхөн төлүүлэх
- Bb. Өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах
- Cc. Мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах
- Dd. Яллагдагчид ТСАХ авсан тогтоолтой танилцах
8383. Өмгөөлөгчийн эрхэд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид бичгээр даалгавар, заалт өгөх
- Bb. Хохирогчид асуулт тавих
- Cc. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд хүсэлтээрээ оролцох
- Dd. Гэрчийг байцаахад байлцах
8484. Иргэний нэхэмжлэгчийн эрхэд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Хэрэг бүртгэгчийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах
- Bb. Гаргасан нэхэмжлэлээ дэмжих, татгалзах
- Cc. Хэргийн бүх материалтай танилцах
- Dd. Хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт гаргаж өгөх
8585. Гэрч нь:
- Aa. Хэргийн талаархи бүхий л нөхцөл байдлыг мэдэж байгаа этгээд
- Bb. Хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт, мэдээлэл өгч чадах, тухайн хэрэгт холбогдолгүй этгээд
- Cc. Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүн
- Dd. Хэргийн талаархи бүхий л нөхцөл байдлыг мэдэж байгаа, хувийн сонирхолгүй этгээд
8686. Шинжээчийн эдлэх эрхэд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэгдэл баримт сэлт ирүүлэхийг хүсэх
- Bb. Хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй нь танилцах
- Cc. Байцаагдаж байгаа хүмүүст шинжилгээтэй холбогдох асуулт тавих
- Dd. Үнэн зөв дүгнэлт гаргах
8787. Гэрч ямар үүрэгтэй вэ?
- Aa. Хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх
- Bb. Гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхэд, төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах
- Cc. Мэдүүлэг өгөхгүй байх
- Dd. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн дуудсанаар ирэх
8888. Хөндлөнгийн гэрчийн эрх:
- Aa. Шүүх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцох
- Bb. Тодорхой ажиллагаанд хяналт тавих үүднээс өөрийн хүсэлтээр байцаан шийтгэх ажиллагаанд оролцох
- Cc. Хувийн сонирхолгүй байх
- Dd. Өөрийн оролцсон байцаан шийтгэх ажиллагааны талаар гомдол гарах
8989. Хуульд зааснаар хөндлөнгийн гэрч гэдэг нь:
- Aa.Байцаан шийтгэх тодорхой ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд оролцсон иргэн
- Bb. Байцаан шийтгэх тодорхой ажиллагааг гэрчлэхээр тухайн ажиллагаанд оролцогч иргэн
- Cc. Байцаан шийтгэх ажиллагааг ажиглахаар тухайн ажиллагаанд оролцогч иргэн
- Dd. Аль аль нь зөв
9090. Хөндлөнгийн гэрчийн үүрэгт аль нь хамаарах вэ?
- Aa. Эрх бүхий этээдийн дуудсан цагт хүрэлцэн ирэх
- Bb. Хэргийн талаар мэдүүлэг өгөх
- Cc. Баримт сэлт гаргаж өгөх
- Dd. Гэрчид асуулт тавих
9191. Хуульд зааснаар ЭБШ ажиллагаанд шүүгчээр оролцож болохгүй үндэслэл:
- Aa. Гэрчийн төрөл садан
- Bb. Яллагдагчийн найзыг сайн таньдаг
- Cc. Уг хэргийг урьд нь сайн мэддэг
- Dd. Хэрэгт шууд бус хувийн сонирхолтой байх
9292. Шууд буюу шууд бус хувийн сонирхолтой байвал ЭБШ ажиллагаанд оролцож болохгүй субъект:
- Aa. Өмгөөлөгч
- Bb. Гэрч
- Cc. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
- Dd. Аль аль нь зөв
9393. Шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэлд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Тухайн хэргийг дахин хянан хэлэлцэх бол
- Bb. Гэрчийн хувиар тухайн хэрэгт оролцохоор бол
- Cc. ЭБШ ажиллагааны оролцогчдоос хүсэлт гаргасан бол
- Dd. Шүүгч өөрөө татгалзсан
9494. Шинжээчээр оролцож болохгүй байдал:
- Aa. Шинжээчээс хэргийн талаар хийсэн шалгалтын материал эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болсон бол
- Bb. Шинжээч албан тушаалын болон бусад байдлаар сэжигтэн, яллагдагчийн эрхшээлд байгаа бол
- Cc. ЭБШ хуульд заасан үндэслэл байвал
- Dd. Дахин шинжилгээ хийлгэхэд урьд нь дүгнэлт гаргасан байвал
9595. Шүүгчийг татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэх нийтлэг журам:
- Aa. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө
- Bb. Шүүхийн шүүмжлэл эхлэхээс өмнө
- Cc. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө
- Dd. Аль ч үе шатанд болно
9696. Шүүх хуралдааны үед прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий субъект:
- Aa. Дээд шатны прокурор
- Bb. Хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн
- Cc. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгч
- Dd. Ерөнхий прокурор
9797. Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Aa. Ерөнхий шүүгч дангаараа
- Bb. Шүүх бүрэлдэхүүн
- Cc. Шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ
- Dd. Тухайн шүүхийн бүх шүүгчдийн зөвлөлгөөнөөр
9898. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх эрх бүхий субъект:
- Aa. Мөрдөн байцаах байгууллагын дарга
- Bb. Шүүгч
- Cc. Прокурор
- Dc. Дээд шатны прокурор
9999. Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хаана шийдвэрлэх вэ?
- Aa. Шүүх хуралдааны танхимд
- Bb. Шүүхийн зөвлөлдөх тасалгаанд
- Cc. Аль тохиромжтой газар
- Dd. Ерөнхий шүүгчийн өрөөнд
100100. Шүүх бүрэлдэхүүний олонхийг татгалзсан хүсэлт нь үндэслэлтэй байвал түүнийг шийдвэрлэх эрх бүхий субъект:
- Aa. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгч
- Bb. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч
- Cc. Дээд шатны шүүх
- Dd. Шүүхийн ерөнхий зөвлөл
Información
- Descripción
- ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ЭРХ ЗҮЙ 416 тест
- Autor
- Munkh Orgil
- Idioma
- English
- Visitas
- 1.569
- Etiquetas
- Valoración
- 5,0 de 5 · 1 valoración Valora este test