Quiz
EBSH 101-200
Erstelle ein kostenloses Konto, um dieses Quiz zu beenden
Speichere deinen Fortschritt und sieh dir dein Endergebnis an.
oder mit deiner E-Mail registrieren
Schon ein Konto? Anmelden
Fragen in diesem Quiz (100)
1101. Эрүүгийн байцаан шийтгэх албадлагын арга хэмжээг:
- Aa. Эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэх хугацаанд хэрэглэнэ
- Bb. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэглэнэ
- Cc. Эрүүгийн хэрэг үүсгэх шатанд хэрэглэнэ
- Dd. Зөвхөн шүүхийн шатанд хэрэглэнэ
2102. Хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Оргон зайлсхийж болох
- Bb. Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болох
- Cc. Гэмт хэрэг үйлдэж болох үндэслэлтэй бол
- Dd. Тодорхой оршин суух хаяггүй
3103. Эд хөрөнгө барьцаалсан шүүгдэгч нь шүүхээс дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй зайлсхийвэл ямар хариуцлага хүлээлгэх вэ?
- Aa. Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
- Bb. Барьцаалсан эд хөрөнгийг шүүгчийн захирамжаар улсын орлого болгоно
- Cc. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлнэ
- Dd. Торгууль оногдуулна
4104. Аль төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахад прокурорын зөвшөөрөл шаардлагатай вэ?
- Aa. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх
- Bb. Батлан даалт
- Cc. Гадагш явж болохгүй байх тухай баталгаа авах
- Dd. Аль нь ч биш
5105. Торгууль оногдуулах хуульд заасан үндэслэл:
- Aa. Зөвхөн шүүх хуралдааны дэг зөрчсөн үед
- Bb. Зөвхөн ЭБШ ажиллагааны журам зөрчсөн
- Cc. Дахин гэмт хэрэг үйлдэхээр завдсан
- Dd. Дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирэхээс зайлсхийсэн
6106. Сэжигтэн нь мөрдөн байцаалтаас оргон зайлвал батлан даагчид ямар хариуцлага хүлээлгэх вэ?
- Aa. Торгох
- Bb. Оргосон этгээдийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг нөхөн төлүүлэх
- Cc. Батлан даагчид ТСАХ авна
- Dd. Аль алийг нь хэрэглэж болно
7107. Ямар хүмүүсийг албадан ирүүлэхийг хуулиар хориглосон байдаг вэ?
- Aa. Согтуурал буюу мансуурлын байдалд байгаа этгээд
- Bb. 14 насанд хүрээгүй этгээд, жирэмсэн эмэгтэй,
- Cc. Хэрэг хариуцах чадваргүй буюу сэтгэл мэдрэлийн өвчтэй этгээд
- Dd. Хүнд өвчний учир ирж чадахгүй этгээд
8108. Барьцааны хэмжээг хэрхэн тогтоох вэ?
- Aa. Үйлдсэн гэмт хэргийн хүнд, хөнгөний байдлыг харгалзан тогтооно
- Bb. Үнэлгээний комиссын саналыг харалзан
- Cc. Гэмт хэргийн ангилал, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан тогтооно
- Dd. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн саналыг харгалзан
9109. Таслан сэргийлэх арга хэмжээ:
- Aa. Нотлох баримт цуглуулах ажиллагаа
- Bb. Шүүхэд албадан ирүүлэх
- Cc. Барьцаа хэрэглэх
- Dd. Торгууль оногдуулах
10110. Сэжигтнийг суллахдаа:
- Aa. Тогтоол гаргана
- Bb. Цагаатгах тогтоол гаргана
- Cc. Магадлагаа олгоно
- Dd. Захирамж гаргана
11111. Цэргийн албан хаагчид авсан ТСАХ-г хэнд мэдэгдэх вэ?
- Aa. Цэргийн албан хаагчийн гэр бүлийнхэнд
- Bb. Цэргийн ангийн удирдлагад
- Cc. Өмгөөлөгчид
- Dd. Шүүхэд
12112. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг аль албан тушаалтан авах эрхтэй вэ?
- Aa. Хэрэг бүртгэгч
- Bb. Мөрдөн байцаагч
- Cc. Прокурор
- Dd. Шүүгч
13113. Шүүхийн өмнөх шатанд зөрчил гаргасан бол аль албан тушаалтан торгууль оногдуулах эрхтэй вэ?
- Aa. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
- Bb. Прокурор
- Cc. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга
- Dd. Дээд шатны прокурор
14114. Гэрч, хохирогч байцаан шийтгэх ажиллагаа явуулах, хэрэг шийдвэрлэхэд хүрэлцэн ирэхгүй гэх хангалттай үндэслэл байгаа буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуудахад хүрэлцэн ирээгүй тохиолдолд:
- Aa. Гадагш явж болохгүй тухай баталгаа авах
- Bb. Дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг бичгээр авахуулах
- Cc. Торгууль оногдуулах
- Dd. Цагдан хорих арга хэмжээ авна
15115. Хүндэвтэр гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг ямар нөхцөл байдал илэрвэл цагдан хорьж болох вэ?
- Aa. Өмнө авсан ТСАХ-г зөрчсөн
- Bb. Эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулсан
- Cc. Оршин суугаа газраа өөрчилсөн
- Dd. Цагдан хорих арга хэмжээ авахгүй
16116. Сэжигтэн, яллагдагчийн эд хөрөнгийг хамгаалах нь:
- Aa. ЭБШ ажиллагаан дахь иргэний нэхэмлэлийг хангах зорилготой
- Bb. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед явагдаж болох арга хэмжээ
- Cc. ЭБШ аль ч үе шатанд зайлшгүй хийгдэх ажиллагаа
- Dd. Шүүхийн шийдвэрийг хангах зорилготой
17117. Прокурор аль тохиолдолд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьж болох вэ?
- Aa. Хүнд болон онц хүнд гэмт хэрэг үйлдсэн бол
- Bb. Дахин гэмт хэрэг үйлдэх хангалттай үндэслэл байгаа
- Cc. Оргон зайлж болзошгүй хангалттай үндэслэл байгаа бол
- Dd. Бүгд буруу
18118. Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээг аль тохиолдолд хэрэглэх вэ?
- Aa. Хохирогчийг гомдлыг барагдуулахад
- Bb. Эд хөрөнгийн хохиролыг нөхөн төлөхөд
- Cc. Иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хамгаалах шийдвэрийг хангахын тулд
- Dd. Иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө гаргуулах шийдвэрийг хангахын тулд
19119. Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах үйл ажиллагаа:
- Aa. Эд хөрөнгөө бусдад шилжүүлэхгүй байх үүрэг авахуулах
- Bb. Тухайн эд хөрөнгийг гаргуулан авч хадгалах
- Cc. Тухайд эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах
- Dd. Тухайн эд хөрөнгийн өмчлөлийн эрхийг шилжүүлэн авах
20120. Эрүүгийн байцаан шийтгэх албадлагын бусад арга хэмжээнд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах
- Bb. Албадан ирүүлэх
- Cc. Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх
- Dd. Эд хөрөнгө битүүмжлэх
21121. Дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг авахуулах албадлагын арга хэмжээг аль тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хэрэглэх вэ?
- Aa. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлж болох үндэслэл байвал
- Bb. Гэмт хэрэг дахин үйлдэж болох үндэслэл байвал
- Cc. ТСАХ аваагүй нөхцөлд
- Dd. Оршин суух хаяггүй бол
22122. Нотлох баримт гэдэг нь:
- Aa. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт, сэлт, мэдээлэл
- Bb. Хэрэгт холбоотой бүхий л баримт, сэлт, мэдээлэл
- Cc. Гэмт үйл явдал, үйлдэл
- Dd. Үйл явдлын улмаас үлдэж хоцорсон ул мөр
23123. Аль нь нотлох баримтыг цуглуулах ажиллагаанд хамаарахгүй вэ?
- Aa. Байцаах
- Bb. Туршилт хийх
- Cc. Логик дүгнэлт хийх
- Dd. Яллагдагчийн гэм бурууг тогтоох
24124. Нотлох баримтыг үнэлэх субъект:
- Aa. Зөвхөн шүүх
- Bb. ЭБШ ажиллагааны аль ч оролцогч
- Cc. Мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч
- Dd. Зөвхөн дээд шатны албан тушаалтнууд
25125. Нотлох баримтыг хэн шалгах вэ?
- Aa. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч
- Bb. Шүүх, прокурор
- Cc. Өмгөөлөгч
- Dd. Шаардлагатай гэж үзвэл ЭБШ ажиллагааны аль ч оролцогч
26126. Нотлох баримтыг ямар бичиг баримтанд тусган бэхжүүлдэг вэ?
- Aa. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэлд
- Bb. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолд
- Cc. Зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд
- Dd. Шинжээчийн дүгнэлтэнд
27127. Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн нь ямар үр дагаварт хүрэх вэ?
- Aa. Уг нотлох баримт нь нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй
- Bb. Үйл явдал нь нэгэнт тодорхой болсон бол нотлох ач холбогдлоо алдахгүй
- Cc. Нотлох баримтын хэмжээнд түүнийг үнэлж болохгүй
- Dd. Хэргийг түдгэлзүүлнэ
28128. Эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг шалгахдаа ямар үүрэг хүлээх вэ?
- Aa. Нотлох баримт хэрэгт хамааралтай эсэхийг тогтоох
- Bb. Нотлох баримт ач холбогдолтой, хангалттай эсэхийг нотлох
- Cc. Нотлох баримт үнэн зөв, эргэлзээгүй эсэхийг шийдвэрлэх
- Dd. Нотлох баримтыг бүх талаас нь бодит байдлаар хянах
29129. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих асуудлуудад аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Гэмт хэрэг гарсан байдал
- Bb. Уг гэмт хэргийг хэн үйлдсэн
- Cc. Гэмт хэргийн зүйлчлэл
- Dd. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл
30130. Нотлох баримтын хамаарал гэдэг нь:
- Aa. Тухайн нотлох баримтыг агуулж буй эх сурвалж нь хууль ёсны эсэхийг харуулах үзүүлэлт
- Bb. Нотлох баримтыг хуульд заасан арга, хэрэгслээр эрх бүхий этгээд цуглуулж, бэхжүүлсэн эсэхийг харуулах үзүүлэлт
- Cc. Тухайн гэмт хэрэгт холбоотой үйл явдлын талаар баримт сэлт, мэдээлэл өгч чадах нотлох баримтын чадвар
- Dd. Аль аль нь зөв
31131. Нотлох баримтын төрөлд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Анхдагч ба дамжмал
- Bb. Яллах ба цагаатгах
- Cc. Шууд ба шууд бус
- Dd. Үгүйсгэсэн ба нотолсон
32132. Гэрчийн мэдүүлэг нь:

- Aa. Хэргийн газарт байсан иргэний тайлбар
- Bb. Аль нэг эх сурвалжаас гэмт хэргийн тухай мэдсэн хүний яриа
- Cc. Хэрэгт холбогдолгүй этгээдээс ЭБШ хуулийн дагуу бэхжүүлэн авсан мэдээлэл
- Dd. Хэргийн улмаас ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдээс ЭБШ хуулийн дагуу бэхжүүлэн авсан мэдээлэл
33133. “Алиби” гэж:
- Aa. Цагаатгах нотлох баримт
- Bb. Яллах нотлох баримт
- Cb. Хөнгөрүүлсэн нотлох баримт
- Dc. Аль аль нь буруу
34134. Эд мөрийн баримтыг хэмжээний хувьд буюу бусад шалтгаанаар эрүүгийн хэрэгт хадгалах нөхцөлгүй бол түүнийг хэрхэх вэ?
- Aa. Гэрэл зураг, дүрс бичлэг хийсний дараа байгаа газар нь лацдаж орхино
- Bb. Гэрэл зураг, дүрс бичлэг хийсний дараа лацдаж битүүмжлээд эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр түүнийг тусгай газар хадгална
- Cc. Зөвхөн прокурорын зөвшөөрлөөр түүнийг лацдаж битүүмжлээд харж хандах үүргийг эзэн этгээдэд даалгана
- Dd. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын хамгаалалтанд авна
35135. Шууд нотлох баримт гэдэг нь:
- Aa. Шууд эх байдлаараа олж авагдсан баримт сэлт, мэдээлэл
- Bb. Нотлогдвол зохих байдлуудыг тогтоож буй баримт сэлт, мэдээлэл
- Cc. Хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоож буй баримт сэлт, мэдээлэл
- Dd. Гэмт хэргийн бүрэлхүүнийг тогтоож байгаа баримт сэлт мэдээлэл
36136. Яллагдагч мэдүүлэг өгөх үедээ ямар эрх эдлэх вэ?
- Aa. Сонссон ялын талаархи үндэслэл, хэргийн талаар өөрийн мэдэж байгаа зүйлийн тухай мэдүүлэг өгөх
- Bb. Өөрийн яллагдаж буй гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах үндэслэл байгаа эсэхэд эргэлзээ төрвөл энэ тухай мэдүүлэг өгөх
- Cc. Эсрэг мэдүүлэг өгч буй этгээдтэй нүүрэлдэх
- Dd. Гэм буруугаа хүлээн мэдүүлэг өгөх
37137. Нотолгооны хэмжээ хязгаар гэж юу вэ?
- Aa. Хэргийн үнэнийг эргэлзээгүй тогтооход хангалттай гэж үзэх нотлох баримтуудын нийлбэр
- Bb. Хэргийн үнэнийг эргэлзээгүй тогтооход зайлшгүй шаардлагатай гэрч, сэжигтний мэдүүлэг
- Cc. Хэргийн үнэнийг эргэлзээгүй тогтооход хангалттай гэж үзэх баримт үйл явдал
- Dd. Энэ нь дотоод итгэл
38138. Аль нь нотлох баримтын эх сурвалжид хамаарахгүй вэ?
- Aa. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг
- Bb. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн санал
- Cc. Соронзон болон дүрс бичлэг, гэрэл зураг
- Dd. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, эд мөрийн баримт
39139. Ямар тохиолдолд эд мөрийн баримтыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хадгалах вэ?
- Aa. Эд зүйлийн эзэмшлийн талаар гарсан маргааныг иргэний журмаар шийдвэрлэвэл зохих байсан бол
- Bb. Эд зүйлийн эзэмшлийн талаар гарсан маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэвэл зохих байсан бол
- Cc. Эд мөрийн баримт нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байвал
- Dd. Эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах тохиолдолд
40140. Нотлох баримтыг цуглуулах эрх бүхий албан тушаалтанд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Хэргийн байдлыг үнэн зөв, бодитойгоор мэдээлж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн тавьсан асуултанд хангалттай хариулт өгөх
- Bb. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар мэдэх үйлээ үнэн зөв мэдүүлж, тавьсан асуултанд хариулт өгөх
- Cc. Хэргийн байдлыг нэг бүрчлэн үнэн зөв, тодорхой, үндэслэлтэйгээр мэдээлэх
- Dd. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тавьсан асуултанд заавал хариулт өгөх
41141. Хохирогч мэдүүлэг өгөхдөө ямар үүрэг хүлээх вэ?
- Aa. Хэргийн байдлыг үнэн зөв, бодитойгоор мэдээлж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн тавьсан асуултанд хангалттай хариулт өгөх
- Bb. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн дуудсанаар ирж, хэргийн талаар мэдэх үйлээ үнэн зөв мэдүүлж, тавьсан асуултанд хариулт өгөх
- Cc. Хэргийн байдлыг нэг бүрчлэн үнэн зөв, тодорхой, үндэслэлтэйгээр мэдээлэх
- Dd. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тавьсан асуултанд заавал хариулт өгөх
42142. Эд мөрийн баримтыг хадгалах хугацаа:

- Aa. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл
- Bb. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, захирамжийг давж заалдах хугацаа дуустал
- Cc. Хэрэг бүргэлт, мөрдөн байцаалтын хугацаа дуустал
- Dd. Хөөн хэлэлцэх хугацаа дуустал
43143. Эд мөрийн баримтанд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл
- Bb. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг
- Cc. Гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл
- Dd. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл
44144. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хугацаа гэдэг нь:
- Aa. Энэ нь тодорхой ажиллагааг заавал явуулах эсхүл явуулахгүй байхаар заагдсан цаг, зайны агшин
- Bb. Энэ нь тодорхой ажиллагааг заавал явуулахаар хуулиар тогтоосон хугацаа
- Cc. Энэ нь цаг, хоногийн тухай ойлголт юм
- Dd. ЭБШ ажиллагаа эхэлснээс дуусах хүртэл цаг зайны үргэлжлэл
45145. Хүсэлтийг байцаан шийтгэх ажиллагааны аль үе шатанд гаргах вэ?
- Aa. Зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэх шатанд
- Bb. Зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд
- Cc. Зөвхөн шүүхийн шатанд
- Dd. Аль ч үе шатанд гаргаж болно
46146. Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг хэдий үеэс гаргах вэ?
- Aa. Гэмт хэрэг гарсан үеэс
- Bb. Хохирлын хэмжээг албан ёсоор тогтоосон үеэс
- Cc. Нэхэмжлэгч байцаагдсан үеэс
- Dd. Эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлээд шүүхийн хэлэцүүлэг хүртэлх шатанд
47147. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэнд гаргах вэ?
- Aa. Эдгээр албадын удирдлагад
- Bb. Хяналт тавьж буй прокурорт
- Cc. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид
- Dd. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба
48148. Эрүүгийн хэргийг хэрхэн нэгтгэдэг вэ?
- Aa. Хөнгөнийг нь хүндэвтэрт, хүндэвтэрийг нь хүндэд, хүндийг онц хүндэд багтааж нэгтгэнэ
- Bb. Зөвхөн хөнгөнийг хүндэд нь багтааж нэгтгэнэ
- Cc. Хамгийн хүнд ялтай зүйлийн ялын хэмжээний дотор нэмж нэгтгэнэ
- Dd. Аль аль нь зөв
49149. Шүүх аль тохиолдолд шүүгдэгчээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй вэ?
- Aa. Зардлаа нөхөн төлөх чадвартай бол
- Bb. Зардлыг нөхөн төлөхийг шүүгдэгч зөвшөөрвөл
- Cc. Шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол
- Dd. Шүүгдэгч өршөөлийн хуульд хамрагдсан бол
50150. Эрүүгийн хэргийг тусгаарлах хуульд заасан үндэслэл:
- Aa. Зайлшгүй шаардлагатай үед
- Bb. Хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэхэд саад болохгүй бол
- Cc. Өөр өөр газар газар үйлдсэн гэмт хэрэг
- Dd. Өөр өөр этгээдийн үйлдсэн гэмт хэрэг
51151. Хүсэлтийг хангах хуульд заасан үндэслэл:
- Aa. Оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол
- Bb. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтооход ач холбогдолтой бол
- Cc. Цаг хугацааг хэмнэх, ЭБШ ажиллагааг хялбарчлах ач холбогдолтой бол
- Dd. Дээд шатны албан тушаалтан даалгавар өгсөн бол
52152. Гомдлыг хянасан албан тушаалтан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагааг:
- Aa. Хүчингүй болгоно
- Bb. Өөрчлөнө
- Cc. Гомдлыг хүлээн авахаас татгалзана
- Dd. Хэрэгсэхгүй болгоно
53153. Аль тохиолдолд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцах вэ?
- Aa. Хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу шүүгдэгчийг цагаатгасан
- Bb. Шийтгэгдсэн этгээд эрхэлсэн тодорхой ажилгүй бол
- Cc. Шийтгэгдсэн этгээд эд хөрөнгийн боломжгүй бол
- Dd. Шүүгдэгч хэргээ сайн дураараа хүлээсэн бол
54154. Хуульд зааснаар шүүх бүрэлдэхүүн, шүүгч гомдлыг хянан шийдвэрлээд ямар шийдвэр гаргах вэ?
- Aa. Гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг өөрчлөх
- Bb. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох
- Cc. Гомдлыг хангахгүй орхих
- Dd. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх
55155. Хяналт тавьж буй прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэнд гаргах вэ?
- Aa. Шүүхэд
- Bb. Дээд шатны прокурорт
- Cc. Тухайн прокурорт
- Dd. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд
56156. Хохирогч, яллагдагчтай харилцан эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд шүүхийн зардлыг хэрхэн төлүүлэх вэ?
- Aa. Гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүхийн зардлыг гаргуулна
- Bb. Тэдний аль нэгээс буюу 2 талаас гаргуулах
- Cc. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхийн зардлыг нөхөн төлнө
- Dd. Төр хариуцан гаргана
57157. Хэд хэдэн шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол шүүх байцаан шийтгэх ажиллагааны зардлыг хэрхэн тогтоох вэ?
- Aa. Шүүгдэгч нэг бүрийн гэм бурууг харгалзана
- Bb. Хариуцлагын хэр хэмжээг харгалзана
- Cc. Эд хөрөнгийн байдлыг харгалзана
- Dd. Шүүгдэгч нэг бүрийн хүсэлтийг харгалзана
58158. Иргэний нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх үед хэрэгсэхгүй болгосон бол иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхтэй юу?
- Aa. Зөвхөн Улсын Дээд Шүүхийн Иргэний тэнхимд нэхэмжлэл гаргаж болно
- Bb. Хэрэгсэхгүй болгосон учир дахин нэхэмжлэх эрхгүй
- Cc. Зөвхөн прокурор төрийн эрх ашиг хохирсон асуудлаар нэхэмжлэх эрхтэй
- Dd. Дээд шатны шүүхэд нэхэмжлэх эрхтэй
59159. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хугацааг сэргээх үндэслэл:
- Aa. Хүндэтгэн үзэх шалтгаан
- Bb. Сонирхогч этгээдийн хүсэлт
- Cc. ЭБШ ажиллагааг хэрэгжүүлэгчдийн санал
- Dd. Өршөөлийн тухай хуулиар
60160. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад иргэд ямар хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах вэ?
- Aa. Бие махбодь, сэтгэл санааны хувьд учирсан хохирлоо
- Bb. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо
- Cc. Эд материалын хувьд учирсан хохирлоо
- Dd. Аль аль нь зөв
61161. Хэргийг ЭБШ ажиллагааны аль шатанд тусгаарлах вэ?
- Aa. Зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэх шатанд
- Bb. Зөвхөн шүүхийн өмнөх шатанд
- Cc. Аль ч үе шатанд
- Dd. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө
62162. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль үе шатанд гаргах вэ?
- Aa. Аль ч үе шатанд болно
- Bb. Зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд
- Cc. Зөвхөн шүүхийн шатанд
- Dd. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа
63163. Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүх хэрхэн хянан шийдвэрлэх вэ?
- Aa. Уг хэргийн хамт
- Bb. Зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг
- Cc. Хохирол хүлээсэн этгээдийн гаргасан иргэний нэхэмжлэлийн тодорхой хэсгийг
- Dd. Аль нь ч биш
64164. Аль нь эрүүгийн хэргийг нэгтгэх тохиолдолд хамаарахгүй вэ?
- Aa. Хэд хэдэн этгээд нэг буюу хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн
- Bb. Нэг байгууллагад харьяалагддаг этгээдүүдээс үйлдсэн гэмт хэрэг
- Cc. Урьдаас үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэргийг нуун дарагдуулсан буюу мэдээлээгүй хэрэгт яллагдаж байгаа этгээдийн хэрэг
- Dd. Төрөл садангийн хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг
65165. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзаж болох уу?
- Aa. Хуульд заасан үндэслэл байхгүй бол татгалзана
- Bb. Ямар ч тохиолдолд татгалзаж болохгүй
- Cc. Хэргийн байдлаас шалтгаална
- Dd. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шийднэ
66166. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шүүх, шүүгчийн шийдвэрт хаана гомдол гаргах вэ?
- Aa. Анхан шатны шүүхэд
- Bb. Давж заалдах шатны шүүхэд
- Cc. Хяналтын шатны шүүхэд
- Dd. Шүүхийн ерөнхий зөвлөлд
67167. Хэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль үе шатанд нэгтгэж болох вэ?
- Aa. Зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэх шатанд
- Bb. Зөвхөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд
- Cc. Зөвхөн шүүх хуралдааны шатанд
- Dd. Аль ч үе шатанд
68168. Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцээгүй бол нэхэмжлэгч цаашид хэрхэх вэ?
- Aa. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдүүлэх нэхэмжлэл гаргана
- Bb. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхдээ нэхэмжлэл гаргана
- Cc. Иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргана
- Dd. Давж заалдана
69169. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар гаргасан шүүхийн шийдвэрт аль албан тушаалтанд гомдол гаргах вэ?
- Aa. Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид
- Bb. Ерөнхий шүүгчийн эзгүйд түүний томилсон шүүгчид
- Cc. Дээд шатны шүүхэд
- Dd. Улсын ерөнхий прокурорт
70170. Аль нь Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаа вэ?
- Aa. Туршилт
- Bb. Байцаалтын бүх хэлбэр
- Cc. Мөрдөн шалгалт
- Dd. Аль аль нь зөв
71171. Тусгай тогтоол гаргахгүй, прокурорын зөвшөөрөлгүйгээр шууд явуулж болох ажиллагаа:
- Aa. Хөрөнгө битүүмжлэх
- Bb. Биед нэгжлэг хийх
- Cc. Шуудан цахилгаанаар явуулсан зүйл хураан авах
- Dd. Эксгумаци хийхэд
72172. Туршилтын зорилго нь:
- Aa. Хэрэгт ач холбогдолтой байдлыг шалгах ба тодруулах, үнэлэх
- Bb. Хэрэгт ач холбогдолтой байдлыг илрүүлэх ба бэхжүүлэх
- Cc. Хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдлыг сэргээн дүрслэх
- Dd. Хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг сэргээн дүрслэх, шалгах
73173. Хураан авах үндэслэлд аль нь хамаарах вэ?
- Aa. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эд зүйл, баримт бичиг байна гэх хангалттай үндэслэл байвал
- Bb. Гэмт хэрэг гарсан байдлыг тогтооход ач холбогдол бүхий гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олж илрүүлсэн
- Cc. Хэрэгт ач холбогдолтой эд зүйл, баримт бичиг нь зохих нотлох баримтаар хангалттай нотлогдох үндэслэл байвал
- Dd. Аль аль нь зөв
74174. Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ямар ажиллагаа явуулахад заавал тогтоол үйлдэж, прокуророор батлуулах ёстой вэ?
- Aa. Хэргийн газарт үзлэг хийхэд
- Bb. Хураан авахад
- Cc. Шинжилгээ хийхэд
- Dd. Туршилт явуулахад
75175. Үзлэг нь дараахь үндсэн зорилготой:
- Aa. Олж авах
- Bb. Тодруулах
- Cc. Хураан авах
- Dd. Цуглуулах
76176. Нэгжлэгийн зорилго нь:
- Aa. Гэмт хэрэгт холбоотой эд зүйлийг шалгах
- Bb. Гэмт хэрэгт холбоотой эд зүйлийг хурааж авах
- Cc. Гэмт хэрэгт холбоотой эд зүйлийг бэхжүүлэх
- Dd. Гэмт хэрэгт холбоотой гэдгийг нотлох
77177. Нэгжлэг хийх хуульд заасан үндэслэл аль нь вэ?
- Aa. Алга болсон зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал
- Bb. Эрэн сурвалжилж байгаа этгээд нуугдаж байна гэх хангалттай үндэслэл байвал
- Cc. Алдагдсан эд зүйл, баримт бичиг байж магадгүй байвал
- Dd. Хэрэгтнийг илчлэх шаардлагатай бол
78178. Шинжээчийг ямар зорилгоор байцаах вэ?
- Aa. Хэргийг нотлуулах
- Bb. Гаргасан дүгнэлтийг тайлбарлуулах буюу тодруулах
- Cc. Дүгнэлт үнэн худлыг шалгах зорилгоор
- Dd. Нэмэлт дүгнэлт гаргуулах
79179. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг дангаар нь гүйцэтгэж болох уу?
- Aa. Хураан авах, нэгжлэг хийх ажиллагаатай заавал хамтатгах
- Bb. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг заавал тусад нь хийх
- Cc. Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хураан авах, нэгжлэг хийхтэй хамтатгах, эсхүл тусад нь хийх
- Dd. Аль нь ч биш
80180. Шинжээчийн дүгнэлтийг сонссонтой холбогдуулан яллагдагч ямар эрх эдлэх вэ?
- Aa. Шинжээчид асуулт тавих
- Bb. Эрх эдлэхгүй
- Cc. Шинжээчийг татгалзах
- Dd. Шинжээчийн талаар гомдол гаргах
81181. Байцаалтын эхэнд ямар ажиллагаа явуулах вэ?
- Aa. Биеийн байцаалт авах
- Bb. Ямар хэрэг үйлдсэнийг тодруулах
- Cc. Эрх, үүргийг нь тайлбарлан өгөх
- Dd. Сэжигтэн, яллагдагч, хохирогчтой болон бусад оролцогчтой ямар харилцаатай болохыг асуух
82182. Цогцосыг оршуулсан газраас нь гаргаж үзлэг хийхэд ямар бичиг баримт үйлдэх вэ?
- Aa. Тогтоол үйлдэж, прокуророор батлуулна
- Bb. Зөвхөн тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулна
- Cc. Зөвхөн тогтоол үйлдэнэ
- Dd. Баримт бичиг үйлдэх шаардлагагүй
83183. Хүний биед үзлэг хийх гэж юу вэ?
- Aa. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бэхжүүлэх зорилгоор хийж буй ажиллагаа
- Bb. Гэмт хэргийн ул мөр, эсхүл онцлох тэмдэг байгаа эсэхийг илрүүлж, бэхжүүлэхийн тулд хийж буй ажиллагаа
- Cc. Энэ нь ул мөрийг бэхжүүлэх ажиллагаа
- Dd. Энэ нь онцлох тэмдэгийг тогтоох ажиллагаа
84184. Тогтоолгүйгээр хүний биед нэгжлэг хийх үндэслэл:
- Aa. Баривчлах үед
- Bb. Байцаалт авах үед
- Cc. Албадан ирүүлэх үед
- Dd. Шүүх хуралдааны үед
85185. Хөрөнгө битүүмжлэх ажиллагааны зорилго нь:
- Aa. Шүүхийн шйвэрийг биелүүлэх
- Bb. Хэргийн бодит үнэнийг тогтоох, нотлох
- Cc. Гэмт хэргийг илрүүлэх, хохирол нөхөн төлүүлэх
- Dd. Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах
86186. Заавал шинжилгээ хийх ямар тохиолдол байдаг вэ?
- Aa. Хэрэг бүрт заавал шинжилгээ явуулна
- Bb. Зөвхөн учирсан гэмт хэргийн шинж байдлыг тогтооход шинжилгээ хийнэ
- Cc. Гадны нөлөөгөөр буюу сэжигтэй байдлаар нас нөгчсөн бол түүний шалтгааны тогтоох
- Dd. Гэмт хэрэг үйлдсэн этгээд олдохгүйн улмаас хэргийн газарт
87187. Тусгайлан хийх үзлэг:
- Aa. Үзлэгийн үед шинээр олдсон эд зүйл, баримт бичигт
- Bc. Албадан саатуулагдсан этгээдийн биед
- Cd. Аль аль нь зөв
88188. Хуульд зааснаар гэрчийг байцааж эхлэхдээ юуны өмнө ямар байдлыг тогтоосон байх вэ?
- Aa. Мэдүүлэг өгөх чадвартай эсэх
- Bb .Нас
- Cc. Сэжигтэн, яллагдагч хохирогчтой ямар харилцаатай болох
- Dd. Ямар ч байдлыг тогтоож болно
89189. Нүүрэлдүүлэн байцаах гэж юу вэ?
- Aa. Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед байцаагдагч этгээдүүдийн гаргасан зөрүүтэй мэдүүлгийг нэг мөр болгох зорилгоор бусдыг нэгэн зэрэг байцааж байгаа ажиллагаа
- Bb. Энэ нь ямар нэгэн асуудлыг тодруулахын тулд бусдыг нэгэн зэрэг байцааж байгаа ажиллагаа
- Cc. Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны үед гаргасан мэдүүлэгт ноцтой зөрөө байгааг арилгахын тулд нэгэн зэрэг хоёр этгээдийг байцаах ажиллагаа
- Dd. Хэргийн бодит үнэнийг нотлуулах зорилгоор нэгэн зэрэг хоёр этгээдийг байцаах ажиллагаа
90190. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч шинжилгээ хийлгэх үед эдлэх эрхэд аль нь хамаарахгүй вэ?
- Aa. Шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах
- Bb. Шинжээчид нэмэлт асуулт тавих
- Cc. Шинжээчийн дүгнэлттэй танилцах
- Dd. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн дуудсанаар хүрэлцэн ирж, шинжилгээтэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгөх
91191. Ямар тохиолдолд мэдүүлгийг газар дээр нь шалгах вэ?
- Aa. Шинэ нөхцөл байдлыг шалгахын тулд
- Bb. Явсан замыг тогтоохын тулд
- Cc. Зааж өгсөн газрыг шалгахын тулд
- Dd. Урьд нь өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоохын тулд
92192. Нэгжлэгийн явцад өөр бусад зүйлийг хураан авч болох уу?
- Aa. Болохгүй
- Bb. Зөвхөн түүх соёлын дурсгалт зүйлийг болно
- Cc. Зөвхөн гүйлгээнд хориглосон эд зүйл, баримт бичгийг болно
- Dd. Буу, зэвсэг, хутга мэс
93193. Юуг битүүмжлэх вэ?
- Aa. Орон байранд байгаа бүх эд зүйл
- Bb. Бусдын эд хөрөнгө
- Cc. Үнэт эдлэл, түүх соёлын дурсгалт зүйл
- Dd. Сэжигтэн, яллагдагчийн хөрөнгө
94194. Хүний биед үзлэг хийхэд:
- Aa. Тогтоол үйлдэнэ
- Bb. Зөвхөн тэмдэглэл үйлдэнэ
- Cc. Тогтоол, тэмдэглэл үйлдэнэ
- Dd. Ямар нэгэн баримт бичиг үйлдэхгүй
95195. Ямар оролцогчдыг байцаахдаа хууль сануулах вэ?
- Aa. Гэрч, хохирогч
- Bb. Сэжигтэн, яллагдагч
- Cc. 16 нас хүрсэн гэрч
- Dd. Бүгд байж болно
96196. Шинжээч шинжилгээ хийгээд ямар эрх зүйн акт гаргах вэ?
- Aa. Тогтоол
- Bb. Магадлал
- Cc. Шийдвэр
- Dd. Дүгнэлт
97197. Байцаагдах этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг:
- Aa. Албадан ирүүлнэ
- Bb. Хариуцлага хүлээлгэнэ
- Cc. Торгууль оногдуулна
- Dd. Аль аль нь зөв
98198. Гаргасан мэдүүлэгт нь ноцтой мэдүүлэг гарвал дараахь этгээдүүдийг нүүрэлдүүлэн байцааж болно:
- Aa. Сэжигтэн, хохирогч
- Bb. Яллагдагч, гэрч
- Cc. Гэрч, хохирогч
- Dd. Аль аль нь зөв
99199. Аль тохиолдолд шинжээч томилж шинжилгээ хийлгэх вэ?
- Aa. Хэрэгт холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухаан, техник, гар урлалын тусгай мэдлэг шаардлагатай болсон үед
- Bb. Хэрэгт холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүй, хэргийн зүйлчлэлийн мэдлэг шаардлагатай болсон үед
- Cc. Хэрэгт холбогдолтой асуудлыг шийдвэрлэхэд бүх талын мэдлэг шаардлагатай болсон үед
- Dd. Хэргийг зүйлчлэхэд тусгай мэдлэг шаардлагатай болсон үед
100200. Нүүрэлдүүлэн байцаахдаа ямар тохиолдолд урьд нь гаргасан мэдүүлгийг уншиж сонсгох вэ?
- Aa. Нүүрэлдэж байцаах үед гаргасан мэдүүлэг нь урьдах мэдүүлгээс зөрүүтэй байвал
- Bb. Нүүрэлдүүлэн байцааж эхлэхээс өмнө
- Cc. Нүүрэлдүүлэн байцааж дууссаны дараа
- Dd. Шаардлагатай бол хэзээ ч уншиж болно
Informationen
- Beschreibung
- Эрүүгийн 469 тестийн хоёрдугаар хэсэг
- Autor
- Munkh Orgil
- Sprache
- English
- Aufrufe
- 258
- Schlagwörter
- Bewertung
- Noch keine Bewertungen Bewerte dieses Quiz